Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2016/ДШМ/024

 

*******, *******, *******

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Ялтан *******, *******

Ялтан *******ын өмгөөлөгч *******

Ялтан н өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан ялтан *******, *******, ялтан н өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201605000021  дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ...улсаас авсан гавъяа шагналгүй, 2014 оны 3 сарын 12-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар //

2. Монгол Улсын иргэн, ******* овогт ын , ... улсаас авсан гавъяа шагналгүй, 1999 оны 11 дүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 6 сар хорих, 2001 оны 7 дугаар сарын 5-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж, нийт 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 1 дүгээр сарын 15-нд  эдлээгүй үлдсэн 3 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2003 оны 12 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 2 хоног хорих, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 3 сар баривчлах ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 5 жил 2 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан регистрийн дугаар //

3. Монгол Улсын иргэн, овогт гийн , 1988 оны 1 дүгээр сарын 5-нд ... хувьд ногдох хөрөнгөгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар //

*******, ******* нар нь согтуурсан үедээ урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 30-наас 2015 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 00 цаг 40 минутын орчим Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багийн 18 дугаар байрны 5 дугаар орцонд шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор, хохирогчийн цүнхийг нь татах, уруул хэсэгт нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж В.Нарантуяагийн цүнхтэй эд зүйлийг дээрэмдэж 2.350.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

******* нь *******, ******* нарыг 2015 оны 12 дугаар сарын 30-наас 2015 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, *******т мөн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******гийн *******, ******* овогт ын нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, овогт гийн ийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар *******, ******* нарыг эд хөрөнгө хураахгүйгээр зургаан жил нэг хоног хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар *******, ******* нарт оногдуулсан ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, *******ын цагдан хоригдсон хоёр зуун ес, н цагдан хоригдсон тавин зургаа хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар н дундын өмчлөлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн, *******ын эзэмшлийн цагаан өнгийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******эс 385.600 төгрөг гаргуулж хохирогч В.Нарантуяад, 500.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Даваасүрэнд тус тус олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар *******, ******* нарт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцож, *******т урьд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 12 дугаар сарын 30-ны орой найз Шагдаржавынд байж байгаад Чимэдцэрэнгийнд очихоор 18 дугаар байрны 1 дүгээр орцонд очтол эзэнгүй байсан. Тэгээд гараад иртэл нэг эмэгтэй хүн байхаар нь очоод цүнхийг нь булаасан нь үнэн. Түүнээс хохирогч болох В.Нарантуяаг цохисон зүйл байхгүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, ар гэрийн зүгээс хохирогчийн хохирол гомдлыг төлж барагдуулсан.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 30-ны орой Шагдаржавынд байж байгаад ******* нь намайг Чимэдцэрэнгийнд хамт очье гэсэн. Түүнээс би *******тай үгсэн тохиролцоогүй, ийм хэрэг үйлдэнэ гэж мэдээгүй байсан.

*******ыг орц руу ороход араас нь орох гээд явж байхад ******* урдаас гарч ирээд зугтаарай л гэсэн тэгээд Шагдаржавынд очоод байж байхад 30-аад минутын дараа ******* орж ирээд ном, виза карт, утас авчирсан байсан. Би авчирсан утсыг нь авч Улаанбаатар хотод иргэн Э.Даваасүрэнд зарсан нь үнэн. Тэрнээс өөр эд зүйлийг нь би аваагүй, *******тай үгсэн тохиролцож дээрэм хийгээгүй, утсыг авсан нь миний буруу.

Би иргэн Э.Даваасүрэнд учирсан 500.000 төгрөгийг төлж барагдуулна. Хохирогч В.Нарантуяагийн нэхэмжилж  байгаа 385.600 төгрөгийг төлөхгүй, учир нь би тэр хүнийг дээрэмдээгүй, эд зүйлийг нь аваагүй, би энэ хэргийг үйлдээгүй нь үнэн.  Энэ удаагийн шүүх хуралдаан дээр иргэний нэхэмжлэгч Э.Даваасүрэнгийн 500.000 төгрөгийг бэлнээр авчирсан байгаа.

Иймд та бүхэн дээрх зүйлүүдийг харгалзан үзэж хэргийн үнэн зөвийг олж өгнө үү гэв.

Ялтан н өмгөөлөгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс г Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

******* нь дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, харин тухайн гэмт хэргийг үл мэдээлсэн, гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулсан гэх гэмт хэргийн шинжийг агуулж байхад түүнд хүнд зүйл ангиар ял шийтгэсэн нь буруу юм. Эдгээр нь *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар ******* тухайн хэрэгт хамтран оролцоогүй гэж үзэх үндэслэл болно.

Дээрмийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон идэвхитэй үйлдлээр илэрдэг байхад ******* тухайн үед В.Нарантуяа руу довтлоогүй, *******ын үйлдэлд идэвхитэй дэмжлэг үзүүлээгүй харин зугтаасан, гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийг зарж борлуулсан үйлдэл тогтоогддог.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг баримтлан *******д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Ялтан *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын тогтвортой мэдүүлж байгаа мэдүүлгүүдээс үзвэл тэрээр хохирогчийг дээрэмдсэн гэдэг нь хангалттай тогтоогдоогүй. Харин бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдож байгаа бөгөөд хэдийгээр хохирогчийн биед шарх учирсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ч гэсэн энэ нь ямар хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас учирсан гэдэг нь эргэлзээтэй байдаг. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ялтан болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол болон тайлбарууд үгүйсгэгдэж байгаа бөгөөд тэдний үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

*******, ******* нар нь согтуурсан үедээ урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 30-наас 2015 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 00 цаг 40 минутын орчим Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багийн 18 дугаар байрны 5 дугаар орцонд шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор, хохирогчийн цүнхийг нь татах, уруул хэсэгт нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж В.Нарантуяагийн цүнхтэй эд зүйлийг дээрэмдэж 2.350.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

******* нь *******, ******* нарыг 2015 оны 12 дугаар сарын 30-наас 2015 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч В.Нарантуяа “... нэг нь миний цүнхнээс татаад авах гэсэн, би цүнхээ өгөхгүй гээд нилээд зууралдсан. Би Тулгаа, Тулгаа гэж өөрийн нөхрөө дуудаж орилтол дуугүй бай гэж хэлээд цүнх татаж авах гээд байсны нөгөөх залуу нь миний уруул хэсэг рүү гараараа цохисон, би тэгээд гартаа байсан цүнхээ алдсан ба цүнхээ авангуутаа орцноос гарч зугатаасан..., ...хар цоохор өнгийн гонзгой хэлбэрийн лаакан эмэгтэй хүний гар цүнх, цүнхэнд Iphone 6 Gold plus маркийн гар утас, хар хөх өнгийн G мобайлын гар утас, Хаан банкны виза карт, миний иргэний цахим үнэмлэх, Номин, GG гэх мэт картууд, Цагаан дарь эхийн жижиг ном, бэлнээр 50.000 төгрөг, зөөврийн Samsung-ийн HARD диск, хөх хүрээтэй харааны шил, капитал гэж бичсэн power bank, Iphone 6 Gold plus утасны цэнэглэгч, чихэвч зургаадай модоор хийсэн 21 ширхэгтэй миний эмээгээс өвлөж ирсэн эрх, хумс янзалдаг эд зүйлүүд, Rewlon-ний уруулын будаг, усан суурьтай уруулын будаг, жижиг гоо сайханы толь, Channel-ийн жижиг савтай үнэртэй ус, нэг хүний бичиг баримт байсан...” /хх-ийн 1-р хавтас, 40-42-р тал/,

Иргэний нэхэмжлэгч Э.Даваасүрэн “...би 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Алдархишиг, Хишигбат нараас Iphone 6 plus маркийн гар утасыг бэлэн 700.000 төгрөгөөр худалдан авсан, гэмт хэргийн улмаас олж авсан утас гэдгийг нь мэдээгүй...” /хх-ийн 1-р хавтас 44-45-р тал/,

Гэрч “... Бозог хүн цохьчихлоо надад мөнгө, Iphone 6 маркийн утас байгаа, би мөнгийг нь цүнхтэй эд зүйлийн хамт нуучихсан, утсыг нь аваад ирсэн гэхдээ нуучихсан гээд байсан..., ...Бозог хаанаасаа ч юм бэ жижиг бурханы ном, банкны карт нилээд хэд, эмэгтэй хүний иргэний цахим үнэмлэх гаргаад ирчихсэн байж байсан. Тэгээд нөгөө номыг манай урд талын өрөөнд паарны нэг ширхэг секцэн дээр шатаагаад сууж байсан..., ...би угаадсаа гаргаж хойно байх угаадас асгадаг ёмкос руу асгатал угаадасны хамт иргэний үнэмлэх, виза карт нилээд хэд орж байгаа харагдсан..., ...тухайн үед ******* болох Бозог, ******* болох Жижгээгийн хамт гарсан болохоор түүнтэй л хамт цохисон гэж бодсон...” /хх-ийн 1-р хавтас, 50-51-р тал/,

С. “...Бозог орж ирэхдээ хүний юм дээрэмдчихлээ гээд халаасандаа утас хийсэн байсан, утсыг нь ямар утас юм гэхэд үзүүлэхгүй нуугаад байсан, судар шиг номны завсараас Бозог арав гаран мянган төгрөг гаргаж ирсэн...” /хх-ийн 1-р хавтас 52-53-р тал/,

“...2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр манай найз Батцэрэн над руу 91182200 дугаарын утсаар яриад Iphone 6 plus загварын гар утас байна 800.000 төгрөгөөр авах хүн байна уу асуугаад өгөөч гэхээр нь би найз Хишигбат руу залгаад асуусан..., ...Батцэрэн над руу залгаад манай нэг хуурай дүү байдаг юм утсаа аваад манайд ирсэн байна танайд яваад очих уу гэхээр нь 5-н шар дээр уулзъя гэж хэлээд 5 шарын автобусны буудал дээр уулзсан..., ...Жижгээ хулгайн утас биш 800.000 төгрөгийн өрөнд авсан 800.000 төгрөгт зарчихмаар байна гэж хэлсэн..., ...мөнгөн эдлэл зардаг залуу ямар үнэтэй юм гэхээр нь 1.000.000 төгрөг гэж хэлсэн чинь үзэж байгаад 700.000 төгрөгт авуул авна гэсэн...” /хх-ийн 1-р хавтас 66-67-р тал/,

“...Батцэрэн, , Жижгээ мөн өөр хоёр танихгүй хүний хамт такси бариад ирсэн..., ...Даашка нь Хархорин зах дээр мөнгөн эдлэл зардаг юм, Даашка гар утсыг 700.000 төгрөгт авахаар болсон...” /хх-ийн 1-р хавтас 69-р тал/ нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №52 тоот “...В.Нарантуяагийн биед дээд уруул, баруун сарвуунд цус хуралт, шанаанд зулгаралт гэмтлүүд үүссэн байна, үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна..., ...гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 87-р тал/, хохирогч В.Нарантуяагийн эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 90-92, 95-97-р тал/, *******, *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилж анхан шатны шүүхээс *******, ******* нарт холбогдох хэргийн талаар хийсэн дүгнэлт тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, тэдэнд оногдуулсан ял, түүнийг эдлэх дэглэм нь ялтан нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна. 

Иймд ялтан ялтан *******, *******, ялтан н өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Харин анхан шатны шүүхээс *******ийг гэм буруутайд тооцсон заалт утга найруулга муутай, мөн түүнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн атлаа холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй, түүнд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй...” гэсний дараа “...гэмт хэргийг үйлдсэн...” гэж нэмж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэж

9 дэх заалтад “...*******т урьд хэрэглэсэн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэснийг “...*******т урьд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай...” гэж тус тус өөрчлөн найруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн, ялтан *******, *******, ялтан н өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                  Б.НАМХАЙДОРЖ