Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2016/ДШМ/025

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Ялтан *******

Шүүгдэгч *******

Ялтан *******ын өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******,

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.*******, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201505000321 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ...эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Монгол Улсын иргэн, овогт ын , ... ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

******* нь 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, 3 дугаар баг “Усан хөтөл” гэх газар *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож *******ын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

******* нь 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, 3 дугаар баг “Усан хөтөл” гэх газар *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнтэй харилцан зодолдож толгойн тус газарт нь чулуугаар цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: овогт ын ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ******* овогт *******ийн *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д зааснаар *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар *******т 5 жил 10 хоног хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар *******аас 5.808.514 төгрөг гаргуулж *******ад олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *******ын толгойн рентген зураг 4 ширхэг, *******ын толгойн томографын зураг 2 ширхэгийг тус тус буцаан олгож, *******ын цагаан саарал өнгийн дээл 1 ширхэгийг устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн *******ын эзэмшлийн 20 тооны ямаа битүүмжилсэн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, *******ын эзэмшлийн 20 тооны ямаа битүүмжилсэн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар хэргийг учир цагдан хоригдсон хоноггүй, ******* нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаар баримтаа бүрдүүлэн иргэний журмаар *******аас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, *******ын эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Уг хэрэг гарах болсон шалтгаан нь иргэн ******* согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг үл хүндэтгэн хэл амаар доромжлон эрх чөлөөнд минь халдаж догшин авирласнаас үүссэн. Тухайн үед би эрүүл ******* согтуу байсныг , нар гэрчилнэ. Мөн сумын эмнэлэг дээр согтуу байсан талаар нотлох гэрч байдаг. Намайг үхрээ тууж явахад ******* согтуу ирээд ална шүү гөлөг минь гээд шилэн хүзүү рүү барьж явсан уурганыхаа гол хэсгээр цохиж морины цулбуурыг алдуулсан, цулбуураа авах гээд тонгойход намайг татан унагаагаад уургаар гэдэс рүү сүлбэн бүлсэн. Энэ үйлдлийг нь зогсоох зорилгоор барьж явсан суран ташуураар гар руу нь ороолгосон, гэтэл ******* газраас чулуу авахаар нь миний бие явган зугатаж холдсон, авсан чулуугаа миний араас шидсэн, 1 чулуу нь миний зүүн шанаанд цохиж гэмтэл учруулсан. Би хариу болгож чулуу шидсэн нь үнэн би зугатаж очоод мориндоо моридоод явж байсан. *******ын хонь манай хоньтой нийлсэн байхаар нь туугаад хариад болсон явдлыг мэдэгдэхээр сум орж цагдаад хэлээд эмнэлэгт очоод шанааныхаа цусыг тогтоолгоод гэртээ очсон юм. Би өөрийн энэ үйлдлээ согтуу хүний догшин авираас өөрийгөө хамгаалсан үйлдэл гэж үзэж байна. Учир нь уурга бол хүнд жинтэй бүдүүн урт мод түүгээр хүнийг цохих, бүлэх, сүлбэх нь аюултай үйлдэл, амь нас хохирох бүрэн боломжтой. Чулуу мөн л аюулт зэвсэг /шанаанд цохисон/ хүн бүхэн мэднэ. Иймд энэ байдлаас үзэхэд миний амь нас хохирох нөхцөл байдал тухайн үед бүрэлдсэн байсан гэж бодож аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж байгаа тул энэ хэргийг дахин сайтар шалгахыг хүсч гомдол гаргаж байна.

Би энэ тухай цагдаагийн ажилтанд хэлэхэд үл тоож аашилж хүн гэмтээчихээд чи өөрөө гэмтсэн болохоор энэ явдал зүгээр өнгөрнө гэж ойлгуулан нэг талыг барьж шалгаж шийдсэн. Иймд энэ байдлыг ахин шалгуулмаар байна. Би энэ хэрэгтээ өөрийн үйлдлийг зөв талаас нь харуулах хууль зүйн туслалцаа авах зорилгоор өмгөөлөгч авсан хэдий ч өмгөөлөгч маань чи буруугүй хохирогч байна, хохирогч хүн хохирол төлөх ёсгүй гэсээр бидний зүгээс хохирол гарсан эсэхийг мэдэхгүй явсаар өдий хүрсэн. Миний бие ч гэсэн *******ад зодуулж хохирсон, энэ талаар юу ч яриагүй нэхэмжлээгүй, нэхэмжлэх ёстой байсан бол адилхан нэхэмжлэх байсанаа одоо ойлгож байна. Хэргийг нарийн шалгалгүйгээр эцэлсэн шийдсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь *******ад гэмтэл учруулсан гэдэг нь эргэлзээтэй, хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял оногдуулсан гэж үзэж байна.

2015 оны 10 дугаар сарын 17-ны орой ******* нь хонь тууж явахдаа морь унасан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгийг гэрч , хоёр хэлсэн ч ******* мэдүүлэхдээ нартай уулзаагүй, хаагуур явсан гэдгээ согтуу байсан учраас санахгүй байгаа, архи уусан талаар нь ойр дотны төрөл садангууд нь худал мэдээлсэн гэдэг нь гэрч сумын эмч ын мэдүүлэг, гэрч ын мэдүүлэг зэргээр тогтоогддог.

******* нь *******ыг нэг удаа цээжин тус газар цохиж түлхэж унагаасан өөр гар хүрээгүй гэдэг ч *******т танхайн сэдэлттэйгээр зэвсгийн чанартайгаар чулуу хэрэглэн гэмтэл учруулсан гэдэг нь хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлэг, сумын эмч, шинжээч эмч нарын удаа дараагийн дүгнэлтүүдээр хангалттай нотлогдож байна. ******* нь үндэслэлгүй, бодит байдлаас зөрүүтэй өөрийгөө хамгаалсан мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа бөгөөд харин ******* өгч буй мэдүүлэг нь бодит байдалтай нийцсэн, *******аас айж түрүүлж цагдаагийн газарт мэдээлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож буй тул *******т холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13,2, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар нэн даруй хэрэгсэхгүй болгуулах,

*******ын анх өгсөн тайлбар бусад байдлаар өгсөн мэдүүлэг нь тогтвортой, хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Мөн тэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд зааснаар тус хэргийн хохирогч мөн гэдэгтэй хэн ч маргахгүй байна. Харин тэрээр сэжигтэн, яллагдагч болох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ хэргийг шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолж чадаагүй.

Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарсан байдал, цаг хугацааг нарийн тогтоогоогүй,/18, 19, 20 гэх өөр өөр цагаар/ зөрүүтэй мэдүүлгүүд, *******ад учирсан гэмтэл юунаас учирсан, мориноос унасан эсэх, түүний танхайн сэдэлтээр *******ыг үл ялих зүйлээр чулуугаар, уурганы модоор цохиж гэмтээсэн байхад тус хэргийн сэдэлтийг буруу тогтоон хөнгөн гэмт хэргээр зүйлчилсэн байгааг анхаарах,

*******, *******ыг чулуугаар цохиж хөөсний дараа мориндоо мордсон гэдэг бөгөөд тухайн газар нь хад, чулуу ихтэй мориноос унаж гэмтэл авсан байх магадлал байхад энэ талаар шалган тогтоогоогүй, харин түүний эхнэр, ах дүү, хамаатнуудыг гэрчээр асууж нэг талын нотлох баримт бүрдүүлсэн байгааг анхаарч *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгах, тухай гэрчүүд нь хамаатан садангаа өмгөөлж цаг хугацааны зөрүү нэг хүнээр заалгасан мэт агуулгатай мэдүүлэг өгсөн. ******* нь бүр *******т нэг ч гар хүрээгүй гэж удаа дараагийн мэдүүлэг худал өгсөн байгаа нь анх үзсэн сумын эмч болон шинжээчийн дүгнэлтээр *******ын биед хөнгөн гэмтэл учруулсан нь хангалттай нотлогддог.

*******ын хийсэн үйлдлийн гэм буруугийн хэлбэр түүний хувийн байдал болон бусад нөхцөл байдал буюу гадны өөр ямар нэгэн нөлөөний улмаас согтуугаар морьноос унах, өөр байдлаас бэртэж, гэмтэх, өөрөө *******ыг зодсондоо айн цагдаад мэдэгдэж шалгуулахаас айж өөрт ашигтайгаар болсон зүйлийг ах дүү, хамаатан садан болох гэрчүүдээр худал мэдүүлэг өгүүлсэн байж болох нөхцөл байдал хэргээс харагддаг.

*******ыг дахин үзсэн гэх шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1294 тоот дүгнэлтийн 1 дүгээр заалт нь Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Батбаярын гаргасан 542 тоот дүгнэлтийг тухайн үедээ үндэслэлтэй байсан гэсэн, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хоёр байрлалаар авсан толгойн рентген зургийг харж оншилсон үзлэгт гавлын ясанд хугарлын шинж харагдахгүй байна, толгойн хуйханд баруун зулайн хэсгийн ард ташуудуу байрлалтай 7.2*0.1 см ирмэг тэгш бус оёдол тавигдсан шархтай энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн. Тархины рентген зурагт хугарал харагдахгүй байх үндэслэл байхгүй.

*******ыг дахин үзсэн гэх шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1294 тоот дүгнэлттэй танилцсаны дараа тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх хүсэлт гаргаж дахин шинжээч томилуулахыг хүссэн ч ямар үндэслэлээр татгалзсан нь ойлгомжгүй буюу хууль зүйн үндэслэлгүй байна. Ийм эргэлзээтэй маргаантай хэрэгт гол нотлох баримт маань шинжээчийн дүгнэлт буюу шинжээчээс асууж тодруулах асуулт байна. Тухайлбал: дахин томилсон шинжээчийн асуултын 3 дугаар асуултыг бүрэн хариулаагүй байгааг анхаарах талаар өмгөөлөгчийн зүгээс шат шатандаа хүсэлт гаргасан байхад хангахаас татгалзаж тухай бүрд нь шалгаагүй. Харин 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 131 дүгээр шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцаасан боловч уг захирамжид дурдсан ажиллагааг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй прокурорт хэргийг шилжүүлсэн.

Мөн хохирогч *******ыг зодсон гэх уурга, чулуу зэргийг энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж аваагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн талаар өмгөөлөгчийн хүсэлтэд дурдаж шалгуулахаар хандсан боловч хүсэлтийн зарим хэсгийг хангаж шалгаагүй.

******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг үл ялих зүйлээр шалтаглан чулуугаар цохьсон, улмаар мориндоо мордож явахдаа маш их хэмжээгээр гуйвж дайвж байсан зэрэг нөхцөл байдал яригддаг тул мориноос унасан, эсхүл өөр нөхцөл байдлаар гэмтэл авсан байж болохыг анхаарч энэ талаар шалгах, хөндлөнгийн нотлох баримтаар тогтоох, тархиндаа авсан гэх гэмтлийг тухайн үйл явдал болохоос өмнө эсхүл хойно авсан байх магадлалтай ч үүнийг нарийн шалгаж мөрдөөгүй.

*******тай ******* нь 1 метр орчим зайтай байсан гэх атлаа чулуу шидсэн эсвэл чулуутай гараар цохисон гэж өөр өөр зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг өгч байгааг анхаарах, түүний анх өгсөн тайлбар удаа дараа хохирогчоор өгсөн мэдүүлэг болон сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь 3 удаа компьютерийн бичвэрээр нь хэрэгт хуулбарлан бичсэн нь мэдүүлэг нэг л зүйлийг ярьсан мэтээр нотлох баримтыг цуглуулсан. *******ын мэдүүлэгт нэг бол эхнэр нь ирэхэд ухаантай түүнтэй *******тай уулзсан энэ үйлдлийг болсон гэж мэдүүлсэн хирнээ хохирогч, сэжигтнээр өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд болохоор юу ч мэдэхгүй ухаан алдсан. Харин гэрч түүний эхнэр болон түүний төрсөн дүү , хүргэн нар нь замдаа машинд ухаан ороод миний хариулж явсан хонь хаана байна гэж асуугаад сэрсэн гэх ба архи уусныг нь дарах зорилгоор сэржим өргөх архинаас гэрлийн саваар өвчин намдаах зорилгоор өгч эмнэлэгт оруулсан зэрэг нь тухайн үеийн бодит нөхцөл байдлыг өөрчлөх гэсэн янз бүрийн өөртөө ашигтай буюу ахыгаа ямар ч байдлаар аврах гэсэн оролдлого байгааг анхаарч шалгаагүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байгааг анхаарах, мөн анхан шатны шүүх хуралдаан дээр ч эдгээр зөрүүтэй мэдүүлэг нь эрс зөрүүтэй байгааг шүүх анзаарч шийтгэх тогтоолдоо үүнийг дурдсан боловч эдгээр зөрүүтэй мэдүүлэг нь хэн нь яг үнэн мэдүүлж байгааг төдийлөн хангалттай нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байсаар байхад анхаарч үзээгүй. ******* нь бусдыг үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газар нь чулуу буюу барьж явсан уурганы модоор цохиж танхайрсан байх тул Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр зүйлчлээгүй, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл юм.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би маш их гомдолтой байна, надад одоог хүртэл хохирлын мөнгө төлөөгүй байгаа, ******* нь над руу түрүүлж чулуу авч довтолсон гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: *******, ******* нарын хооронд болсон үйлдлийг танхайн сэдэлттэй гэж үзэх боломжгүй юм. ******* нь архи уугаагүй эрүүл байсан гэдгийг гэрч нар мэдүүлдэг бөгөөд тэдний үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.  

ХЯНАВАЛ:

******* нь 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, 3 дугаар баг “Усан хөтөл” гэх газар *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож *******ын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

******* нь 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, 3 дугаар баг “Усан хөтөл” гэх газар *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнтэй харилцан зодолдож толгойн тус газарт нь чулуугаар цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч ******* “...би *******т чи битгий өвөлжөө рүү малаа явуулаад бай гэхэд ******* та яах гээд байгаа юм гэсэн би *******т чи яах гэж хүнийг элэг барьж байдаг юм чамд хэлж байна гэхэд ******* хүч ирээд намайг барьж авахад нь би *******ыг хойш нь түлхсэн тэгэхэд ******* хойшоо газар суусан, газраас босч ирээд зүүн гараа далайхад нь би дальдраад тонгойход миний толгой руу тас буугаад явсан дараа нь миний толгойноос цус гоожихоор нь би доошоо болоод газар суусан тэгэхэд ******* морио унаад яваад өгсөн би босч мориндоо мордох гэхэд толгой эргээд босч чадаагүй..., ...толгойдоо 13 ширхэг оёо тавиулсан...” /хх-ийн 1-р хавтас 22-24-р тал/,

Хохирогч ******* “...******* араас морьтой хүрч ирээд намайг ална шүү гөлөг минь гэж хэлсэн би гөлөг бол чи юу юм гэхэд ******* миний шилэн хүзүүн тус газар барьж явсан уурганыхаа гол хэсгээр цохьсон би мориныхоо цулбуурыг алдсан тонгойгоод цулбуураа авах гэхэд ******* морин дээрээс тонгойгоод намайг морьноос татаж газар унагасан босоод иртэл ******* уургаар гэдэсний зүүн талаас бүлсэн би барьж явсан ташуураар *******ын гар руу хоёр удаа ороолгосон тэгэхэд ******* араас хоёр удаа чулуу аваад шидсэн эхний чулуу оноогүй, дараагийн чулуу миний зүүн шанаан тус газар цохьсон тэгээд би зөрүүлээд ******* руу чулуу аваад шидэхэд миний шидсэн чулуу *******ыг оноогүй...” /хх-ийн 1-р хавтас 25-27-р тал/,

Гэрч “...гэртээ байж байхад ******* гэх хүн манайд ирээд *******ад зодуулчихлаа гэж хэлж ирсэн, зүүн шанаан тус газраас нь халцарч цус гоожсон байдалтай байсан..., ...сумын цагдаа дээр очиход эмнэлэгт үзүүл гэж хэлсэн тэгээд эмнэлэгт очиж үзүүлсэн, шөнөдөө буцаж гэрт нь хүргэж өгсөн...” /хх-ийн 1-р хавтас 28-р тал/,

“...2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад ээж Даваа, нөхөр Баттулга нарын хамтаар цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслээр аргал түүхээр очиход ******* ах хонио услаад “Баруун булаг” дээр явж байхдаа бид нар дээр 13 цагийн орчим ирсэн болов уу ирээд бид нарт 2-3 шуудай аргал түүж өгсөн бид нар аргалаа түүж дуусаад 12 цагийн орчимд дууссан гэр рүүгээ авахад ******* ах гэр рүүгээ явахаар хонио бөөгнүүлээд Усан хөтөлийн чигтээ туугаад явж байгаа харагдсан..., ...архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” /хх-ийн 1-р хавтас 29-р тал/,

“...эхнэрийн дүү Мягмарсүрэнгийн хамтаар мотоциклоор араас нь явахад харанхуйд хээр Батцэцэг эгч манай эхнэр мөн ******* ах ухаан алдсан байдалтай газар хэвтэж байсан, Батцэцэг эгч уйлаад түргэн дууд гэж хэлсэн..., ...машины суудлын араар ламаар аравнайлуулсан сэржим өргөдөг архи хийсэн байсаныг ******* ахыг ёолоод байхаар нь гаргаж машины кабины гэрлийн жижиг тагаар нэг удаа хийж өгсөн..., ...******* ахыг толгойдоо 16 ширхэг оёо тавиулсан талаар Цэдэвээ хэлж байсан...” /хх-ийн 1-р хавтас 30-р тал/,

“...******* Баруун булгаас хонио услаж яваад бид нар дээр ирж аргал түүж өгсөн бид нар аргалаа түүгээд 18 цагийн орчимд байсан болов уу гэр рүүгээ авсан..., ...******* архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байгаагүй...” /хх-ийн 1-р хавтас 31-р тал/,

“...******* ах бид нарыг Баруун булаг дээр 12 цаг өнгөрөөд ирэхэд ирцэн хонио услаад байж байсан архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” /хх-ийн 1-р хавтас 32-р тал/,

“...очсон чинь ******* ах ухаангүй цус гарсан байдалтай байсан харин эгч сандарсан энэ хүн чинь үхсэн байна шүү дээ гээд орилоод байсан..., ...тэгээд *******ыг эгч бид хоёр эмнэлэг рүү аваад орсон 13 оёо тавьсан..., ...намайг өргөөд машинд оруулахад архи үнэртэхгүй байсан харин эмнэлэг дээр очоод манай нөхөр машин дотор байсан архийг өвчин намдаах зорилгоор өгсөн байсан...” /хх-ийн 1-р хавтас 33-р тал/,

“...2015 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед ******* нь манай гэрт ирээд ******* гэх хүнд зодуулчихлаа гээд хацраас нь цус гарсан байхаар нь би үзээд эмнэлэг дээр очоод боолт тавиулчих гээд явуулсан, тэрнээс хойш 2 цагийн дараа ******* нь хүнд зодуулчихлаа гээд дуудлага өгөөд манай эмнэлэг дээр ирсэн байсныг *******тай уулзахад ******* гэх хүнд зодуулсан гэхээр нь *******ыг хүлээн авч үзэхэд толгой нь маш гүн шархтай оёдол тавих шаардлагатай байхаар нь би толгойд нь 13 ширхэг оёо тавьсан...” /хх-ийн 1-р хавтас 38-р тал/,

“...******* нь тай хамт ирсэн ирэхдээ *******ын нүүр ам нь хавдсан, нүүр амаа боосон ирэхээр нь би юу болсон талаар асуусан чинь ******* нь ******* намайг уургаар нүдэж зодсон гээд хүрээд ирсэн...” /хх-ийн 1-р хавтас 39-р тал/,

“...Баян-Овоо сум, 3 дугаар баг Усан хөтөл гэх газарт иртэл ******* ах ухаангүй газар хэвтэж байсан дээл хувцас нь нил цус болсон байсан...” /хх-ийн 1-р хавтас 41-р тал/,

“...******* манайд орж ирээд Баян-Овоо сумын 3 дугаар баг Усан хөтөл гэх газар ******* намайг чулуугаар цохиод *******тай зодоон хийгээд ирлээ гээд *******ын нүүр нь нил цус болсон сум яваад ирье цагдаа эмнэлэг яваад ирье, *******ын мотоциклийн урд дугуй хагарчихлаа гэхээр нь би өөрийн мотоциклийг өгөөд манай хүү Эрдэнээтэй явсан...” /хх-ийн 1-р хавтас 44-45-р тал/,

“...тэр өдөр бүтэн манай мал орж ирэхгүй мөн манай нөхөр ирэхгүй орой 21 цаг болохоор нь хойноос нь яасан бол гээд явтал манай нөхөр ******* нь Баян-Овоо сум 3 дугаар баг Усан хөтөл гэх газар манай нөхөр газар хэвтсэн морь нь хажуу талд сойлттой зогсож байсан..., ...******* малгайгаараа толгойгоо дарсан байдалтай ухаангүй дээл хувцас, малгай нь нил цус болсон байсан..., ...юу болсон талаар асуутал ******* намайг чулуугаар цохиод би ухаан алдсан гэж надад хэлсэн..., ...толгой нь хагарсан байсан тул 13 ширхэг оёо тавиулсан..., ...архи уугаагүй эрүүл байсан...” /хх-ийн 1-р хавтас 46-р тал/,

“...би 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 45 настай эрэгтэй ******* гэгчийг үзэж байсан, мөн түүний дараа 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр давтан шинжилгээ хийсэн, 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар шинжилгээгээр баруун тал бөмбөлгийн дух чамархайн яснаас зулай хүрсэн шугаман хугаралтай ба 8 см урт 2.5 см гүн зузаан архагшиж буй эпитрал цус хуралт тодорхойлогдоно, голын бүрдэл зүүн тийш 8 мм шилжсэн эмгэгтэй байсан байна, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр давтан үзлэгт чамархайн ясанд нь 3.8х3.7 см-ын хэмжээтэй трепинац хийж титанан мещь тавьсан байна, 5см урт 1.1 см зузаан шингэн үүссэн байсан байна, би 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ******* гэгч хүнд үзлэг хийгээгүй, энэ өдөр техникийн болон хувь хүний алдаанаас болж 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн шинжилгээний он, сар, өдөр нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэж солигдож бичигдсэн байна...” /хх-ийн 1-р хавтас 173-175-р тал/,

Шинжээч эмч “...шинжээч томилсон тогтоолд дурдсан 5 асуултанд бүрэн хариулт өгсөн байгаа бөгөөд дүгнэлт хэсгийн 3, 4-ийн байрыг сольж бичсэн бичиглэлийн алдаа гарсан байна, Г буюу 4 дүгээр асуултын хариу нь дүгнэлтийн 3 дахь хэсэгт тусгагдсан байна, асуултууд нь бас давхардсан шинжтэй асуултууд байна, харин худал өвчилсөн эсэх, өөрийгөө гэмтээсэн зэрэгт хариулт өгөх боломжгүй юм, шинжээч эмч С.Батбаярын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цугларсан нотлох баримтууд болох рентген зураг, өвчний түүх зэргээр үндэслэн хөнгөн зэргийн гэмтэл гэж гаргасан нь үндэслэлтэй юм, учир нь шинжээч эмч С.Батбаярын дүгнэлт гаргах үед толгойн компьютер томографын зураг байгаагүй тул тухайн үедээ үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан..., ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд хутганаас бусдыг мохоо зүйлд ойлгоно гэж заасан байдаг тул чулуу нь мохоо зүйлийн үйлчлэлдээ багтаж байгаа...” /хх-ийн 1-р хавтас 177-178-р тал/ нарын мэдүүлэг,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №544 “...*******ын биед тархины доргилт дунд зэрэг, толгойн баруун зулай хэсгийн язарсан оёдол тавигдсан шарх гэмтлүүд үүссэн байна, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”,

№542 “...*******ын биед тархины доргилт дунд зэрэг, зүүн хацар хэсгийн зулгарсан шарх гэмтлүүд үүссэн байна, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна, үүссэн гэмтлүүд нь..., ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”, /хх-ийн 1-р хавтас 49, 53-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хохирогч *******ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор хавтаст хэргийн материалаар хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1294 тоот “...Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Батбаярын гаргасан №542 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна, *******ын биед дух, зулай, баруун чамархайн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн, гэмтлийн гаралтай шинэ гэмтлүүд байна, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” /хх-ийн 1-р хавтас 57-58-р тал/,

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн  хавтаст хэргийн материалаар гаргасан №831 тоот “...Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч С.Батбаярын гаргасан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 544 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй зөв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэг, Ч.Эрдэмболор, нарын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1294 тоот дүгнэлт мөн үндэслэлтэй зөв байна, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч С.Батбаярыг дүгнэлт гаргаж буй 2015 оны 10 дугаар сарын 20-ны үед *******ын толгойн КТГ шинжилгээ хийгдээгүй байсан тул хүнд гэмтэл болон дух, зулай, баруун чамархайн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа оношлогдоогүй байжээ тиймээс гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон нь тухайн үедээ зөв байна, харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэг, Ч.Эрдэмболор, нарын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дүгнэлт гаргах үед *******ад толгойн КТГ-р дээрх гэмтэл илэрсэн тул гэмтлийн хүнд зэрэг тогтоосон нь зөв байна, *******ын биед дух, зулай, баруун чамархайн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээр цусан хураа, тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх бүхий гэмтлүүд учирсан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг болно, шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 дахь хэсэгт гэмтлийн хүнд зэрэг тогтоох шалгуур шинжүүдийг зааж өгсөн байдаг ба 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4-т хүнд зэргийн шалгуур тус бүрийг зааж өгсөн, уг журмын 3.1.2, 3.1.3-т заасан хүнд гэмтлүүд нь 2.2.1-т заасан амь насанд аюултай шалгуурт хамаарна, *******ын толгойн гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд нэг механизмаар үүсгэгдэнэ, гэмтэл цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэх шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 2-р хавтас 6-9-р тал/ зэрэг хэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Ялтан ******* түүний өмгөөлөгч ******* нараас ******* нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн тул тохирох зүйл хэсгээр нь зүйлчлүүлэх талаар давж заалдах гомдолдоо дурдсан байгаа хэдий ч хэрэгт авагдсан дээр дурдагдсан нотлох баримтуудаар ******* нь хувийн сэдэлттэйгээр *******ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдож байх тул прокуророос Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж түүний үйлдлийг зөв зүйлчсэн гэж үзэх бөгөөд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, анхан шатны шүүхээс *******т оногдуулсан ял, ял эдлэх дэглэм нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж ялтан *******, түүний өмгөөлөгч ******* нараас *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгуулах талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж ялтан *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                 Б.НАМХАЙДОРЖ