Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2016/ДШМ/026

 

*******, *******, *******,

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Ялтан *******, *******,

Шүүгдэгч, ялтан нарын өмгөөлөгч *******, *******, *******,

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2016 оны 20 дугаар эсэргүүцлээр *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201505000228 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн , ... ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт гийн , ... ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт гийн , ..., ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт гийн , ... ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Шинэ төгөл” хотхоны орчим 2015 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө *******ыг “танай найз чинь миний толгойг хагалсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, чулууг зэвсгийн чанартай ашиглаж гараараа *******ын эрүүн тус газарт нь цохиж эрүүг нь  хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, мөн *******, ******* нартай бүлэглэн *******ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан,

******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Шинэ төгөл” хотхоны орчим 2015 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.Амгаланбаяр, ******* нартай бүлэглэн хохирогч *******ыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ямар ч шалтаг шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Шинэ төгөл” хотхоны орчим 2015 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.Амгаланбаяр, ******* нартай бүлэглэн хохирогч *******ыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ямар ч шалтаг шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Шинэ төгөл” хотхоны орчим 2015 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө *******, *******, ******* нарт зодуулж бие махбодидоо гэмтэл авч 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулан яллагдагч *******, ******* нарыг хэрэгт холбогдолгүй хэргийг ******* ганцаараа үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар овогт гийн т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар ******* овогт *******гийн г хохирогч *******ын нүүрэн хэсэгт чулуугаар цохиж хүндэвтэр гэмтэл учруулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3-т зааснаар зүйлчилсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, овогт гийн , овогт гийн нарыг хохирогч *******ын биед догшин авирлаж танхайран хөнгөн гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон тус тус өөрчилж, *******г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, *******, ******* нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар *******г 450 цаг хүртэл албадан ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар Г., ******* нарыг 251 цаг хүртэл албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар *******д оногдуулсан 451 цаг хүртэл, *******, ******* нарт оногдуулсан 251 цаг хүртэл албадан ажил хийлгэх ялыг тус тус эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож сольж болохыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан томографикийн зураг 2 ширхэгийг хохирогч *******т буцаан олгож, 4 ширхэг CD-ийг уг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар уг хэрэг *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар *******, *******, ******* нарт урд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Улсын яллагч Э.Гантулга 2016 оны 20 дугаар эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож *******, *******, ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. *******, *******, *******, ******* нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч нар нь хэргийг анхнаасаа хүлээдэггүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хамааралгүй болох гэж хохирогчид нөлөөлж байсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүхээс хохирогчийн мэдүүлгийг үнэлээгүй мөртлөө хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэлж шийдэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзнэ. Хохирогч нь бусдын ятгалгын дагуу худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар зохицуулалт одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд байхгүй, энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох практик тогтвол энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд томоохон саад учруулах байдал тогтох, нөгөөтэйгүүр хуулийг буруу хэрэглэх практик тогтох нөхцөл байдал үүснэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Ялтан *******гийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байгаа тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Ялтан *******гийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан бүх шинжийг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Ялтан ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******т толгойгоо хаглуулсан тул үнэн зөвийг олж өгнө үү гэв.

Ялтан ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зодоон болж байхад салгасан тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

*******, *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгаагүй байна.

Хавтаст хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар талд авагдсан “яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Баянхонгор аймгийн хяналтын прокурор Э.Гантулгын 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03 тоот тогтоолоор *******гийн “...тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж харилцан зодолдон бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн...” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь *******гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор хийсэн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч  гийн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 457 /хх-ийн 1-р хавтас 72-р тал/, нэмэлтээр гаргасан шинжээч эмч ын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 555 /хх-ийн 1-р хавтас 91-р тал/ тоот дүгнэлтүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 804 /хх-ийн 3-р хавтас 31-35-р тал/ тоот 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр үгүйсгэгдэн *******гийн биед хөнгөн зэргийг гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд дээрх дүгнэлтүүдэд тусгагдсан *******гийн биед учирсан гэх гэмтлүүд нь ын биед үзлэг хийсэн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 444 тоот /хх-ийн 1-р хавтас 46-р тал/ дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдтэй онцын зөрүүгүй байх тул уг 444 тоот дүгнэлтийг үндэслэлтэй зөв гарсан гэж үзэхэд илтэд эргэлзээ төрүүлэхээр байна.

Иймд ын биед учирсан гэмтлийн зэрэг үнэн, зөв тогтоогдсон эсэхэд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, түүнчлэн ын биед гэмтэл учирсан эсэхээс үл хамааран *******гийн дээрх үйлдэл холбогдлыг хуульд заасан зохих зүйл хэсгээр нь зүйлчлэн яллах нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэл болно.

Мөн дээрх шинжээчийн №804 тоот дүгнэлтээс үзвэл т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянхонгор аймгийн прокурорын газрын 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №04 тоот тогтоолыг ч хууль ёсны гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн 2-р хавтас 79-80-р тал/

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар “...анх хэргийг шалгаж эхэлсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч түүнийг шалгаж дуусгах үүрэг хүлээнэ...”, 28.2.15-д “...өөр орон нутагт байцаан шийтгэх ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, түүнчлэн гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулах шаардлагатай бол энэ тухай даалгаварыг бичгээр гаргах ба түүнийг хүлээн авсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага заасан хугацаанд заавал биелүүлж хариуг цугларсан нотлох баримтын хамтаар хүргүүлэх...”-ээр заасан ба мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар хэрэг бүртгэх мөрдөн байцаах албаны дарга нь “...хэргийг нэг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас нөгөө хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчид шилжүүлэх...” талаар тус тус хуульчилсан байна.

Баянхонгор аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад аас иргэн гийн гаргасан гомдол мэдээллийн дагуу хуульд заасан зохих шалгалт явуулсныг үндэслэн тухайн гомдол мэдээллийг Баянхонгор аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр тогтоол үйлдэн шилжүүлсэний /хх-ийн 1-р хавтас 2-р тал/ дагуу мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч д шалгуулахаар шилжүүлжээ.

/мөн өдөр нь цохолтоор хувиарласан байх боловч уг хувиарлаж байгаа этгээд нь хэн болох талаар гарын үсгийн тайлал байхгүй, хуваарласан болон шилжүүлсэн талаарх ямар нэгэн тогтоол хэрэгт авагдаагүй байгаа болно/

Дээрх хуваарлан шилжүүлсэн гомдол мэдээлэлд 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 201505000288 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч аас хэрэгт тодорхой хэмжээний ажиллагаануудыг хийлгэхээр тус аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Баттөмөрт “Мөрдөн байцаагчийн даалгавар” /хх-ийн 1-р хавтас 16-р тал/ бичсэн байхад уг даалгаварт тусгагдсан ажиллагаануудыг тус аймгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч гүйцэтгэсэн байгаа нь ойлгомжгүй байх ба дэслэгч ийг уг ажиллагааг хийлгэхээр томилсон эрх бүхий албан тушаалтны ямар нэгэн шийдвэр хэрэгт авагдаагүй байгаа тул энэ нь дээр дурдагдсан хуулийн заалтуудыг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Иймд магадлалд заасан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар улсын яллагчийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дор дурдсан алдаа гаргажээ.

Үүнд: *******, *******, *******, ******* нарын үйлдсэн хэргийн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтууд утга найруулгын хувьд ойлгомжгүй тухайлбал *******д аймгийн прокурорын газраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн мэтээр бичсэн, *******, ******* нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон атлаа тэдгээрт Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар тус тус ял оногдуулсан, мөн *******, *******, ******* нарт албадан ажил хийлгэх ял оногдуулахдаа *******г 450 цаг хүртэл, Г., ******* нарт 251 цаг хүртэл гэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт заасан байгаа нь ойлгомжгүй буюу өөрөө хэлбэл шүүгдэгч тус бүрт хэдэн цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулсан гэдэг нь тодорхойгүй, *******д 450 цаг хүртэл гэж албадан ажил хийлгэх ял оногдуулсан атлаа шийтгэх тогтоолын 5 дахь заалтад 451 цаг хүртэл гэж бичсэн зэрэг алдаа гаргажээ.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад энэ хуулийн 24.1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх шүүн таслах ажиллагааг дуустал явуулж цгаатгах тогтоол гаргахаар хуульчилсан ба анхан шатны шүүхээс *******т холбогдох Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа түүнийг цагаатгаагүй орхигдуулсан зэрэг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчих алдаа дутагдал гаргасан байх тул шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байгааг дурдав.   

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1,

322 дугаар зүйлийн 322.1-т тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201505000288 тоот хэрэгт энэ магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар хэргийг прокурорт очтол *******, *******, *******, ******* нарт хэрэглэсэн  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                 Б.НАМХАЙДОРЖ