Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2016/ДШМ/027

 

*******, *******, *******,

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Билэгсайхан

Ялтан *******

Ялтан *******гийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч  *******, ******* нарын өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ын даргалж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Б.Билэгсайханы бичсэн 2016 оны 22 тоот эсэргүүцэл, ялтан *******, түүний өмгөөлөгч *******, ялтан *******гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Ц.Нармандах нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон, шүүгдэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, *******, *******, ******* нарт холбогдох 201405000196  дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ...улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар //

2. Монгол Улсын иргэн, ******* овогт ийн , ... улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар //

3. Монгол Улсын иргэн, овогт гийн , ... улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар //

4. Монгол Улсын иргэн, овогт гийн , ... улсаас авсан гавъяа шагналгүй, 2004 оны 9 дүгээр сарын 8-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 хоног хорих ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар //

******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр *******г Соёлын төвд үйлчлэгчээр ажилд авахдаа түүнээс 300.000 төгрөгийн, иргэн *******ыг Соёлын төвд бүжгийн багшаар ажилд авч 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Dell” маркийн 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд тус тус авсан,

******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажилд орохдоо Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч *******д 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Dell маркийн 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн  компьютерийг хээл хахуульд өгсөн,

******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвд үйлчлэгчээр ажилд орохдоо Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч *******д 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

******* нь өөрийн эхнэр *******ыг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажилд ороход Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч *******д 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Dell маркийн 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд өгөхөд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг баримтлан, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар *******т Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, *******г хясан боогдуулах замаар, давтан үйлдлээр хээл хахууль авах, *******, ******* нарыг хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар *******гийн эд хөрөнгөнөөс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг хоног хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох улаан хүрэн өнгийн "DELL” маркийн зөөврийн компьютерийг дагалдах хэрэгслийн хамт төрийн өмчлөлд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар *******гийн цагдан хоригдсон ерин нэг хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг СD-ийг уг эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар *******гийн дундын өмчлөлийн 5 ханатай гэр, 22 тооны малыг битүүмжилсэн 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, *******гийн 5 ханатай гэр, *******ын 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар *******, *******, ******* нарт батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, *******гийн эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Б.Билэгсайхан 2016 оны 22 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна. Учир нь шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох *******ын “...******* эрхлэгч чамд шинэ нөтбүүк байгаа биз дээ гэсэн. Миний нөхөр надад авч өгсөн болохоор болохгүй байхаа гэхэд энэ тухай Нэмэхээд хэлж болохгүй шүү гэж байсан. Хэрвээ нөтбүүк гэж байгаа бол би нөхөртөө хэлэхгүй яаж өгөх юм бэ гэж ярихад чи өөрөө л мэдэхгүй юу гэсэн... үүнээс хойш хоёр хоногийн дараа ******* эрхлэгч над руу утсаар яриад нөгөө асуудлаа юу болсон бэ гэсэн. Тэгэхээр нь миний нөхөр зөвшөөрсөн гэхэд тэгвэл энэ 7 хоногийн 5 дахь өдөр сайн өдөр байгаа гэрт авчраад өгөөрэй гээд яриа дууссан. ******* эрхлэгчийн хэлсний дагуу 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн баасан гаригийн орой нөхөр *******тай 19 цагийн орчим түүний гэрт нь очиход эрхлэгч өөрөө байгаагүй ба хөдөө явсан гээд охин Цогзолмаа нь хүүхэдтэйгээ хамт байсан..., ******* эрхлэгч надаас авч байгаа нөтбүүкийг “...хүүхдүүддээ худалдан авч байгаа гэж худлаа хэлснээр нь...” охин Цогзолмаад нь хар цүнх, түүний дотор улаан хүрэн өнгийн "Dell" маркийн нөтбүүк, дагалдах хэрэгслүүдийн хамт өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч *******ын “...тэр хээл хахуульд авсан зөөврийн компьютерийг хясан боогдуулах замаар авсан..., ******* надад хэлэхдээ соёлын төвийн эрхлэгч ******* надаас 750.000 төгрөг нэхээд байна нэг бол нөтбүүкээ өг тэгвэл 2013 оны 10 дугаар сарын 1-нд ажилд авсан тушаалыг чинь гаргаж өгнө гээд байна гэсэн зүйл ярихаар нь би эхнэртээ чи өөрөө л мэд би чамд зориулж авч өгсөн гэж хэлсэн..., ******* манай эхнэр рүү утсаар энэ 5 дахь өдөр их сайн өдөр байна лээ манайд хүргээд өгчихөөрэй гэж хэлсний дагуу би эхнэр *******ын хамт явж нөтбүүкээ *******гийн гэрт хүргэж өгөхөд гэрт нь охин Цогзолмаа нь байсан...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогддог.

Гэтэл шүүх шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өгсөн “...эхнэр *******ыг шөнө орой ганцаараа явж байгаад нохойд дайруулж мэдэх учраас хамтдаа явсан...” гэх мэдүүлгийг л үндэслэж улмаар шүүгдэгч *******ын гэм бурууд эргэлзээ төрсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг ямар учраас үнэлээгүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан ямар ямар нотлох баримтуудаар нотлогдож байгаа учраас үнэлсэн талаараа тогтоолд зааж чадаагүй байна. Зөөврийн компьютерийг эхнэр ******* нь ажилд орохын тулд *******д хээл хахуульд өгч байгааг мэдсэн бөгөөд уг үйлдлийг таслан зогсоож хориглоогүй харин ч “өөрөө мэд” гэх байдлаар зөвшөөрч улмаар уг комьпютерийг хээл хахуульд өгөхөд нь үйлдэл хийж хамтран оролцсон нь “... надад хэлэхдээ соёлын төвийн эрхлэгч ******* надаас 750.000 төгрөг нэхээд байна нэг бол нөтбүүкээ өг тэгвэл 2013 оны 10 дугаар сарын 1-нд ажилд авсан тушаалыг чинь гаргаж өгнө гээд байна гэсэн зүйл ярихаар нь би эхнэртээ чи өөрөө л мэд, би чамд зориулж авч өгсөн гэж хэлсэн... ******* манай эхнэр рүү утсаар энэ 5 дахь өдөр их сайн өдөр байна лээ манайд хүргээд өгчхөөрэй гэж хэлсний дагуу би эхнэр ын хамт явж нөтбүкээ *******гийн гэрт хүргэж өгөхөд гэрт нь охин Цогцолмаа нь байсан...” гэсэн мэдүүлгээр бүрэн дүүрэн тогтоогдож байгаа юм.

*******ын дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан яллагдагч *******ын, гэрч Б.Цогзолмаагийн мэдүүлэг, нөүтбүүк хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэргээр нотлогдож байгаа учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасны дагуу үнэлсэн болно. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт *******ын үйлдлийг хээл хахууль өгөх гэмт хэрэг гэж үзсэн атлаа харин “******* нь... хахууль өгөгч нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг урьдаас мэдэж түүнийг туйлд нь хүргэхийг хүсэж албан тушаалтанд хахууль өгөх шинж нь буюу тэд өөрсдийн ашиг сонирхлын үүднээс үйлдэл хийгээгүй...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн гэдэгт хэн хэнийг хамруулаад байгаа болох, хэрвээ Г.Мөнх- Оргилыг хамруулж байгаа бол түүнийг хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэнтэй зөрчилдөхөөр байна. ******* нь гэр бүлийн гишүүн болох эхнэр *******ын ажилд оруулж цалин хөлс авахуулах буюу гэр бүлийнхээ эрх ашгийн үүднээс албан тушаалтанд хээл хахууль өгөхийг зөвшөөрч улмаар хээл хахуульд нөөтбүүк өгсөн үйлдэлд хамтран оролцоод байхад дээрх байдлаар дүгнэсэн нь буруу байна.

Мөн ******* нь өөрсдийн /гэр бүлийн/ ашиг сонирхлын үүднээс нөөтбүүкийг *******д өгөөгүй юм бол өөр бусад ямар ашиг сонирхлын үүднээс өгсөн болохыг шийтгэх тогтоолд дурьдаагүй байна. Мөн дээрх хэргийг хянан хэлэлцсэн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 тоот магадлалд “*******д хээл хахууль өгсөн *******ын үйлдэлд ******* нь хамтран оролцсон эсэхэд анхаарвал зохино” гэж заасан заалтыг биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Дээрх байдлуудаар шийтгэх тогтоолын *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй бөгөөд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 141 тоот шийтгэх тогтоолыг хянуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гэв.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие 2013 онд ажилд орохдоо *******д мөнгө өгөөгүй бөгөөд бид хоёрын дунд өгсөн авсан зүйл байхгүй. Мөрдөн байцаалтанд хэн нэгний дарамт шахалтаар мэдүүлгийг өгч байсан бөгөөд шүүх хурлын мэдүүлэг дээр үнэн учраа хэлж байсан. ******* бид хоёрын дунд өгсөн авсан зүйл байхгүй гэж хэлээд байхад шүүх миний хэлснийг үгүйсгэж *******г хүнд ялаар шийтгэж байгаад гомдолтой байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ялтан ******* гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1969 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. 1990 оноос эхлэн 26 жил соёлын салбарт ажилласан. Үүнээс 25 жил Баян-Овоо сумын соёлын төвийн эрхлэгчээр ажилласан. Ажиллах хугацаандаа хууль зөрчиж ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2013 оны 10 дугаар сарын 1-нд ******* гэдэг эмэгтэйг Соёлын төвд бүжгийн багшаар ажилд авч, ажилд авахдаа нөөтбүүк хээл, хахуульд авсан гэж намайг гүтгэж, одоо 3 жил гаруй хугацаанд шүүх цагдаагаар явж байна.

******* манай байгууллагад үйлчлэгчээр ажиллаж байгаад ажлаас гарсан ******* гэдэг эмэгтэйг өөртөө уруу татаж, үг зааж өгч, 300.000 төгрөг ажилд орохдоо хээл, хахуульд өгсөн гэж хэлүүлж, намайг давтан гэдэг зүйл ангиар яллаж 5 жил 1 хоногийн ял өгч байгаад гомдолтой байна.

*******, ******* нараас авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар гэрч, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа хуулиар далайлгаж, өөрсдөө хөтлөж авсан нь удаа дараагийн өгсөн мэдүүлгүүдээс тодорхой харагддаг. Энэ талаар миний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хууль буруу хэрэглэж, хууль зөрчиж мэдүүлэг авсан талаар хүсэл саналаа илэрхийлж байсан. *******, ******* нарыг ямар хугацаанд ажилд томилсон, ажлаас халагдсан талаар холбогдох мэдээллүүд хэрэгт авагдаагүй байдаг бөгөөд эдгээр нотлох баримтуудыг он, сар, өдрөөр нь анхаарч үзэхийг хүсч байна. Учир нь *******гийн зүгээс анхнаасаа ажилд орохдоо надад тавьсан хүсэлт байхгүй, бид хоёрын хооронд хээл хахууль өгсөн авсан асуудал үүсээгүй, хоорондоо тохиролцож зөвшилцсөн зүйл байхгүй гэж удаа дараагийн шүүх хурал болон давж заалдах шатны шүүхэд гомдол мэдүүлээд байхад шүүх анхаарч үзэхгүй ганцхан *******ын мэдүүлгээр нэг талыг барьж, яллаж байгаад гомдолтой байна.

Би *******г соёлын төвийн үйлчлэгчээр ажилд авахдаа 300.000 төгрөг аваагүй, айлын болно, мөнгө хэрэгтэй байна гэхэд цалингийн зээлийн тодорхойлолт дээр гарын үсэг зурж өгсөн. Мөнгөний хэрэгтэй байна зээл өгөөч гээд гуйгаад байсан тул өөрийн хүүхдүүдтэйгээ зүйрлэж гарын үсэг зурж өгсөн. *******оос нөөтбүүк зарна гэсэн тул ноолуурын үеэр мөнгийг өгье гэж зээлээр авсан ба энэ талаар гэрч Д.Лусмаа, Ц.Баатархуяг, Б.Цогзолмаа нарын мэдүүлгээс харагдаж байдаг. Миний хувьд *******той худалдан авах гэрээ хийгээгүйдээ харамсаж байна.

Гэрч гэж хөндлөнгийн хүмүүс гэж би ойлгож байгаа бөгөөд гол гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн үзэхгүйгээр *******ын ашиг сонирхлын үүднээс шүүж байгаад харамсаж байна. Г.Мөнх-оргил нь удаа дараа өгсөн мэдүүлэгтээ дандаа өөрөөр өгдөг. Мөн нөхөр *******т мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхөд нь худлаа хэлж үг зааж өгсөн төдийгүй, өөрөө мэдүүлгээсээ буцаж, нөхөртөө үг зааж өгсөнөө шүүх хурал дээр хэлж байсныг үзэхэд ******* гэдэг хүн хэр үнэн үгтэй болох нь эргэлзээ төрүүлж байсныг судалж үзнэ үү. ******* хэлэхдээ эхнэр ******* надад шүүх хурал дээр ингэж хэлээрэй гэж үг зааж өгсөн гэж шүүх хурал дээр өөрөө мэдүүлэг өгч байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэнд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхээс хянан дахин нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн боловч нэмэлт мөрдөн байцаалтаар өгсөн хэрэгт холбогдогч нар болон гэрчүүдийн мэдүүлгийг дахин нягтлан үзэхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. *******, Г.Мөнх-оргил нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг нь тогтвортой биш байнга өөрчлөгдөж байсныг анхаарч үзээсэй гэж хүсч байна. ******* 2016 оны 10 дугаар сарын 4-нд болсон шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ “******* эгч бид хоёрын хооронд өгсөн авсан зүйл байхгүй” гэж байсан, *******ын давж заалдах шатны шүүхэд бичиж өгч байсан гомдол зэргийг нягтлан шалгаж өгнө үү. Мөн 2016 оны 10 дугаар сарын 4-нд болсон анхан шатны шүүх хурал дээр *******ын бичиж өгсөн 2 хуудас бичгийг бидэнд уншиж танилцуулаагүй тул танилцах хүсэлтэй байна. ******* гэдэг эмэгтэй уран цэцэн үг зохиож хүнийг гүтгэх, доромжлох тал дээр мэргэжлийн болсон хүн. Шүүх хурал дээр манай өмгөөлөгч *******ийг уулздаг, үг зааж өгдөг гэж илт гүтгэж байсныг би өөрийн чихээр сонссон. Өмгөөлөгч бид шүүх хурал дээр л бараагаа харалцдаг болохоос хэзээ ч түүнтэй уулзаж байгаагүй гэж хэлсэн.

Иймд хэргийг дахин хянаж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Ялтан *******гийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн гомдол гаргаж байна.

Иргэн *******г Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 5 жил 1 хоногийн хорих ял оногдуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хэт хохироосон.

Шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ *******, ******* нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг үнэлж, харин шүүхийн шатанд, шүүх хуралдааны шатанд өгсөн гэрч Б.Цогзолмаа, Ц.Баатархуяг, Д.Лусмаа нарын болон шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлгийг үнэлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх хуулийн шаардлагыг хангасангүй. Тус хэрэгт ******* нарыг буруутгах үндэслэл болсон нотлох баримт болох гэрч Ж.Хатанбаатар, Ж.Пүрэвсүрэн, Б.Наранбаатар нарын мэдүүлэг дан ганц Г.Мөнх- Оргил гэх хүний мэдээллээс үүдэлтэй, түүний хэлсэн ярьсан ярианаас эхтэй байдаг.

*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо илтэд зөрүүтэй, түүний *******д өгсөн гэх DELL маркийн комьпютер нь зээлээр худалдах худалдан авах гэрээний шинжтэй гэдэг нь гэрч Д.Лусмаа, Б.Цогзолмаа, Б.Төгөлдөр, Бямбасүрэн нарын мэдүүлэг болон *******ын мэдүүлсэн "нөөтбүүкийг гэрт нь дагалдах хэрэгслийн хамт аваачиж өгсөн" гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байхад тус нотлох баримтуудыг үнэлээгүй.

Шүүхийн шийтгэх тогтоолоор яллах үндэслэл болсон *******, ******* нараас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн, тэдгээрийн анх өгсөн тайлбарт өөрсдөө гэм буруутай байх нөхцөл тогтоогдсон байхад шууд гэрчээр мэдүүлэг авсан байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-д заасныг зөрчин шүүхийн тогтоолын үндэслэл болгожээ.

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д "хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ гэж тодорхойлсон. Гэтэл тус хэргийг шалгасан мөрдөн байцаагч нь *******, ******* нараас: та нар гэрч шүү, та нар хохирогч шүү гэх ойлголт төрүүлэн тухайн хэргийн талаар ******* нарын бусдыг чадах гэсэн сэтгэлгээг дэмжин, хууран мэхлэх арга хэрэглэн мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хөтөлж, тулгаж асуусан. Эдгээр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-д заасан "нотлох баримт цуглуулахдаа ...хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглох", Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 144.6-д заасан "байцаагдаж байгаа этгээдийг хөтөлж буюу тулгаж асуухыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тул *******, ******* нарын мэдүүлэг, тэдгээрийн ярианаас эх үндэслэлтэй яллах дүгнэлтэнд авагдсан гэрч нарын мэдүүлгүүд нь нотлох баримтын эх сурвалж болж чадахгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79.4-д заасан "Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хувьд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" гэх заалтын дагуу тухайн хэргийн бодит байдлыг нотлох чадваргүй юм.

******* нь *******ыг хүүхэд байхаас нь сайн мэдэж, бие биедээ тус дэмтэй, эгч дүүс шиг их дотно харилцаатай байдаг байсан бөгөөд ажил үүргийн хувьд нэг нь нөгөөдөө захирагдах, удирдлагын зүгээс зарчимч шаардлага тавих зэргийг үл тоож маргалдах, хэн нэгнийгээ чадах гэсэн хэрүүл маргааны зүйл нь зүй бусаар нөлөөлж гүтгэн шалгуулах суурь шалтгаан болсон байдаг.

2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах эсэх талаархи өмгөөлөгч миний бие нь ЭБШХ-н 49 дүгээр зүйлийн 49.1.4-д заасан үндэслэлээр буюу өөрөө шууд энэ хэрэгт хувийн сонирхолтой /өмнө 2 удаа шүүх бүрэлдэхүүнээр шүүгчээр орохдоо гэм буруутайд тооцож, *******д 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж байсан/ даргалагч шүүгч аар энэ хэргийг шийдвэрлэх анхан шатны шүүх бүрэлдэхүүнд орохоос татгалзсан хүсэлтийг албан ёсоор бичгээр гаргасан гэтэл зөвлөлдөх тасалгаанд нөгөө хоёр шүүгчтэй хамт орсон. Энэ нь ЭБШХ-н 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг ноцтой зөрчсөн бөгөөд оролцогч бид оролцох үндэслэлгүй гэж шаардлага тавьж байж бүрэлдэхүүний хоёр шүүгч үлдэж зөвлөлдсөн ба хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийж дахин миний үйлчлүүлэгч *******г яллах талыг барьж гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Тус шүүх хурлын шатанд шүүгдэгч *******оос хэдэн хуудас баримтыг шүүх бүрэлдэхүүнд шинээр гаргаж өгсөн боловч үүнийг шүүх хуралдааны аль ч шатанд болон бичгэн нотлох баримтыг шинжлэн хэлэлцүүлэх явцад огт танилцуулаагүй бөгөөд энэ хэрэгт хэрхэн ямар хамааралтай, хуулийн шаардлага хангасан эсэх юуны тухай ямар учир холбогдолтой нотлох баримт байсан эсэх нь тодорхой бус байсан ба талууд оролцогчид ямар нэгэн хэлбэрээр танилцуулаагүй тул гомдолтой байна.

Иргэн ******* нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн эцсийн үгэндээ ч мөн өдрийн шүүх хуралдаанд удаа дараа тогтвортой мэдүүлсэн мэдүүлэгтээ ч "Би *******д ямар нэгэн хээл хахууль өгөөгүй, аваагүй" гэж тэрээр бүх оролцогчид болон шүүх бүрэлдэхүүнд хандаж мэдүүлж байхад шүүх бүрэлдэхүүн энэ нөхцөл байдлыг тухайн хэрэгт ач холбогдолтой талаас нь анхаарч үзэлгүй ЭБШХ-н 281 дүгээр зүйлиийн 281.1-д заасныг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл ******* ямарч хөндлөнгийн нотлох баримтгүйгээр, *******г Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар гэм буруутайд тооцож яллан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял дээр 5 жил 1 хоног хорих ялаар шийтгэсэнд туйлын гомдолтой байна.

Шүүх хуралдаан нь эцсийн байдлаар тус хэргийн үнэн бодит байдал, хэргийн нөхцөл байдлыг ямар нэгэн дарамт шахалтгүйгээр нүүр тулан шийдвэрлэх эцсийн шат тул тус хэрэгт оролцогчдын үг бүхэн, үнэтэй бодитой байдаг.

*******д ял оногдуулахдаа шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтыг бусад нотлох баримттай тулгаж хянан үзээгүй, дан ганц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг үнэлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон. ******* нь хээл хахууль авах гэмт хэргийг үйлдээгүй, ******* нарын хооронд Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байхад хээл хахууль авсан гэж, *******гаас хээл хахууль 300.000 төгрөг аваагүй, ******* өгөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад *******д Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд *******д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Ялтан *******гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Ц.Нармандах нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн байр сууринаас ******* нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн хэргийн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудын уялдаа холбоог шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй явдалд гомдолтой байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д “... Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ..., мөн зүйлийн “... Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй...” гэж үзнэ гэж хуульчлан заажээ. Гэвч энэ хэрэг дээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “...гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт мэдээллийг нотлох баримт гэнэ..." гэж хуульчлан тодорхойлсон журмын дагуу олж аваагүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 81, 82, 83, 84, 85  дугаар зүйлүүдэд гагцхүү нотлох баримтын эх сурвалжуудыг хуульчлан заасан аль ч төрөл хэлбэрт хамаарахгүй хууль зөрчиж өмгөөлөгч оролцуулаагүй /оролцуулах нөхцөлөөр хангаагүй/ ажиллагаагаар олж авсан “ярилцлага хийсэн тэмдэглэл” гэсэн “нотлох баримт” гэж хэлэх үндэслэлгүй хууль бус баримтанд тулгуурлаж энэ хэргийг шалгах ажиллагаа эхэлсэн.

Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн ахлах төлөөлөгч хошууч Д.Доржготов нь *******г 2015 оны 3 дугаар сарын 18-нд цагдаагийн газрын 207 тоот өрөөнд дуудаж "...та энэ гэмт хэрэг үйлдэх болсон талаараа ярина уу? ...холбогдох баримт надад байгаа болно..., ...та хээл хахууль авсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна уу? /хавтаст хэргийн 11-13 дахь тал.../ гэх мэтээр тулгаж, хөтөлж энэ хэргийг үйлдсэн мэтээр ярилцлага явуулсан тэмдэглэл гэгчдээ бэхжүүлж авсан. Дээрх ярилцлага хийсэн тэмдэглэл нь энэхүү хэргийн бусад бүх нотлох баримтын эх сурвалж болсон байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь цугларсан нотлох баримтыг бүх талаас нь, бодит байдлаар нь хянан үзэх үүрэгтэй, 94.2-т "Хэрэгт авагдсан нотлох баримтыг ..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж заасан. Гэтэл энэхүү хэргийн бүхий л нотлох баримтын эх сурвалж болсон дээрх хууль бусаар олж авсан "ярилцлагын тэмдэглэл” гэх нотлох баримтыг шалгаж дүгнээгүйд гомдолтой байна. Энэ мэтчилэн хэргийн оролцогч *******, *******, ******* нараас ярилцлага явуулсан гэж ямар ч өмгөөлөгч оролцуулаагүй “өгсөн... авсан..”, болгож л харагдуулахыг хичээсэн байдал харагддаг. "Үнэхээр өмгөөлөгч байлцуулаагүй, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй хангах нөхцлийг бүрдүүлж өгөөгүй эрүүгийн төлөөлөгч /дураар аашилж, хууль зөрчиж/ цуглуулсан энэ баримт гэгчийг Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болгосон мөрдөн байцаалтын чиглэл авагдсан нотлох баримтууд ч үүнээс өөрчлөгдөөгүй байгааг шүүх хянаж үзсэнгүй.

Эрүүгийн төлөөлөгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5-д заасан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад хэрэг тулгадаг үүнийгээ “ажиллагаа” гэж нэрлэдэг түүнийгээ “ярилцлагын тэмдэглэл” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад ямар ч хуульд заагаагүй нотлох баримтын эх сурвалж болгон эрүүгийн хэргийн нотлох баримтын хэмжээнд оруулж ирдэг түүнийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэлүүдийнхээ нэг болгож байгаад гомдолтой байгаа бөгөөд шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй... гэж заасныг зөрсөнийг шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 “...Нотлох баримтыг үнэлэхдээ хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ...” гэж хуульчлан заасан журмыг зөрчсөн байна. ******* эрүүгийн төлөөлөгчтөй уулзсанаас эхлэн шүүхийн хэлэлцүүлэг дуусч шүүгдэгчийн эцсийн үг хэлэх хүртлээ “ би *******оос энэ нөөтбүүкийг хавар ноолуурын цагаар мөнгийг нь өгье гэж хэлээд тохиролцоод авсан...” ямар нэгэн албан тушаал албатай холбоогүй...” гэж удаа дараа мэдүүлсэн боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээх үүрэг хүлээхгүй гэсэн хуулийн хэм хэмжээг агуулгаас нь буруу хэрэглэж худал мэдүүлж байна гэх нотолгооны буруу үнэлэмжээр хандаж энэ хэргийг шийдвэрлэсэн.

Иргэд иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдлийг хууль зүйн утгаар нь хэлцэл гэж тодорхойлох түүнийг амаар болон бичгээр хийх хэлбэртэй байхыг хуульчлан заасан байдгыг энд дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй гэж үзнэ. Харин олон жил хамтдаа нэг дор аж төрсөн, бага наснаас нь эхлэн асарч тойглож амьдрал ахуйд нь тус дэм болж СУИС-д оруулж амьдралынх нь замд оруулж өгсөн хүнээсээ ******* нөөтбүүкээ дараа төлбөрийг өгөх нөхцөлтөйгөөр авсан үйлдлийг иргэний хэлцэл гэж үзэхээс бус ямар нэгэн шан харамж хээл хахууль гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин ******* нар нь хувийн маргаанаас үүдэн хэлцлийнхээ зүйлийг л ******* надаас хээл хахууль авсан гэж бусдад ярьж явсан түүнчлэн сумынхаа ИТХ-ын хурал хуралдаж байх үеэр дайрч орж энэ талаар ярьж хашгирч байсан нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд *******гээс *******ын амьдралд тохиолдсон тулгамдсан хэрэгцээ нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгоогүй, эсхүл хээл хахууль өгөхийг тулган шаардаагүй болох нь харагдаж байна. *******ын удаа дараагийн мэдүүлэгт “би энэ нөөтбүүкийг арилжаа хийж дараа мөнгийг нь авахаар тохиролцсон юм. Би муудаж сайндаж явахдаа л ******* эгчийг чадах гэж ингэсэн юм гэж хээл хахууль өгөгч өөрөө мэдүүлж байгаа нь нотолгооны хязгаар гэж үзэж байна.

*******гаас хээл хахууль авсан ямар ч нотлох баримт /эрүүгийн төлөөлөгчөөс авсан дээр дурьдсан ярилцлагын тэмдэглэлээс өөр/ хэрэгт авагдаагүй ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгөхдөө би *******д хээл хахууль өгөөгүй би энэ хэргийг *******ын хэл гэснээр хэлсэн ******* надаас мөнгө аваагүй..” гэж мэдүүлсэн нь бас ******* *******гаас албан тушаалын байдлаа ашиглаж шагналын хээл хахууль авсан эсэх үйлдлийн бодит үнэнийг нотлох нотолгооны хязгаар бий болсон гэж үзэж байна.

Иймд үйлчлүүлэгч ******* нь хээл хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах замаар, давтан үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэв шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэсэн шийдвэрт хүрвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн зүйлчлэлийг өөрчилж оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. *******гийн холбогдох хэргийг өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд бус хэргийг бүхэлд нь хянаж үзэх нь шүүхийн хуулиар хүлээлгэсэн үүрэг учраас хэргийг хянах явцдаа өмгөөлөгчийн гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлийг тогтоож өгөхийг хүсч байна гэжээ.

Шүүгдэгч  *******, ******* нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна.

Учир нь: Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл *******ын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...эхнэр *******ыг шөнө орой ганцаараа явж байгаад нохойд дайруулж мэдэх учраас хамтдаа явсан...” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдсон, түүний мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн бусад мэдүүлгүүд хэрхэн няцаагдсан талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй атлаа түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл *******гийн өмгөөлөгчийн зүгээс хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хуудас, шүүгдэгч ******* мөн 1 хуудас улсын яллагчаас *******гийн аймгийн прокурорын газарт хандан гаргасан 1 хуудас зэрэг нийт 3 хуудас материалыг хэргийн оролцогч нараас шүүхэд гарган өгсөн байхад шүүх уг баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцсэн эсэх нь харагдахгүй байна.

Мөн хэргийн зарим оролцогч нараас гаргасан давж заалдах гомдол эсэргүүцлийг бусад оролцогч нарт анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 305 дугаар зүйлийн 305.1-д заасны дагуу мэдэгдээгүй байгаа нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Мөн *******гийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоос үзвэл шүүх хуралдаан даргалагч шүүгчийг татгалзах хүсэлтээ бичгээр гаргасан байхад уг асуудлыг хэлэлцэхэд тухайн татгалзагдсан шүүгч зөвлөлдөх тасалгаанд бусад шүүгч нарын хамт орж хэргийн оролцогч нарын тавьсан шаардлагын дагуу уг асуудлыг хэлэлцэж байсан зөвлөлдөх тасалгаанаас гарсан байгаа нь буруу бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д шүүгчийн татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх журамтай байдгийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь, ялтан *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлын нотлох баримт шинжлэн судлуулаагүй гэх болон татгалзлын асуудлыг буруу шийдвэрлэсэн талаарх хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлын дээр дурдсанаас бусад үндэслэлүүд болон өмгөөлөгч Б.Ганпүрэв, Ц.Нармандах, шүүгдэгч ******* нарын давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж *******гийн цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу өөрөө хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйл гэж заасан байгаа нь хуулийг зөрчсөн зөрчил гэж үзэхийг дурдаж байна.  

Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад өгөх, *******, *******, ******* нарт урьд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар

зүйлийн 322.1-д тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201405000196 тоот хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, *******, *******, ******* нарт хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                  Б.НАМХАЙДОРЖ