Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 26

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч        Б.Батзориг

Шүүгчид                     Ц.Амаржаргал

                                                                 Д.Буянжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Өөлд овогт Батнасангийн Сүхболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618000032, 201712000098, 201614000099, 201617000101, 201618000102, 201618000103, 201618000104, 201618000105, 201618000107, 201618000110, 201618000112, 201618000113, 201618000114, 201618000115, 201614000155 дугаартай хэргүүдийг 201618000098 дугаартай хэрэгт нэгтгэн, 148/2016/0087/Э индекстэй, 3 хавтас хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Цагаанчулуутын 33-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд:

-Орхон аймгийн сум дундын шүүхийн  2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 117 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 06 сарын ялыг 01жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Орхон аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 жил хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 99 дугаартай шүүгчийн захирамжиаар хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

-Орхон аймгийн сум дундын Эрүүгийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил, 08 сарын хорих ял шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 92/28 тоот шүүгчийн захирамжаар 06 сар, 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Өөлд овогтой Батнасангийн Сүхболд /РД:ОА-93091530/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Өөлд овогт Батнасангийн Сүхболд нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 1-01 тоот Х.Эрдэнэчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 15 ширхэг, ангийн хутга 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг 3,390,000 төгрөгийн эд зүйл /201618000032/,

- 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14-61 тоот монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч төмөр хайрцаганд байсан Ц.Баатархүүгийн 740,000 төгрөгийг /201614000099/,

- 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 3-102 тоот Э.Ариунболдын байшингийн вакум цонхийг эвдэн нэвтэрч 730,000 төгрөгийн мөнгөн аяга, монет ээмэг, бөгж, кулон зэрэг нийт 3,700,000 төгрөгийн үнэт эдлэлүүд /2016000101/,

- 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 2-019 тоот Р.Баяраагийн байшингийн цонхоор нэвтрэн орж цоркон шигтгээтэй монет ээмэг, 1 хос шармал зүйл алдагдсан нийт 2,500,000 төгрөгийн эд зүйл /201618000102/,

- 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 1-165 тоот Б.Батмөнхийн байшингийн цонхийг эвдлэн нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, монет ээмэг, бөгж нийт 2,655,000 төгрөгийн эд зүйл /201618000110/,

- 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 6-р баг Тээвэрчдийн 2-2 тоот байшингийн хажууд байх М.Отгонжаргалын монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 940,000 төгрөгийн 3 ширхэг мөнгөн аяга,

- 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 7-р баг хангамж 3-445 тоот Л.Төмөрбаатарын байшингийн цонхоор нэвтрэн орж монет бөгж, мөнгөн эдлэлүүд зэрэг нийт 360,000 төгрөгийн эдлэлүүд,

- 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 2-050 тоот Г.Насанжаргалын байшингийн хаалганы цоожийг нэвтлэн орж монет, мөнгөн ээмэг, мөнгөн аяга, зэс аяга, зандан модон хөөрөг зэрэг 795,000 төгрөгийн эд зүйл /2016000107/,

- 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4-23 тоот Г.Нямсүрэнгийн Вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж мон?т, мөнгөн ээмэг нийт 360,000 төгрөгийн үнэт эдлэлүүд /2016000098/,

- 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 4-413 тоот П.Жаргалсайханы байшингийн цонхийг эвдлэн нэвтэрч зөөврийн компьютер, 4 ширхэг мөнгөн аяга, монет гинж нийт 1,280,000 төгрөгийн эд зүйл /201618000099/,

- 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 1-075 тоот П.Отгонцэцэгийн байшингийн вакум цонхийг эвдэн нэвтэрч нийт 310,000 төгрөгийн 2 ширхэг мөнгөн аяга /201618000104/,

- 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 4-074 тоот А.Солонгын байшингийн вакум цонхийг эвдэн нэвтэрч алт, монет, мөнгөн ээмэг, бөгж 892,000 төгрөгийн үнэт эдлэлүүд /201618000105/ зэрэг нийт 17,078,275 төгрөгийн эд хөрөнгийг бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч, давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Сүхболдод холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 93 дугаартай шийтгэх тогтоолоор:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Өөлд овогт Батнасангийн Сүхболдыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Өөлд овогт Батнасангийн Сүхболдод эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Сүхболдын эдлэх 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн жижиг гар цүнх 1 ширхэг “men s collection” бичиглэлтэй хөх эрээн энгийн тор 1 ширхэгийг тус тус  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар устгасугай.  битүүмжилсэн болон хамгаалсан хөрөнгө үгүй болохыг дурьдаж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар ялтан Б.Сүхболдоос нийт 11.841.000 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 8 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 01 тоотод оршин суух, Хилийн цэргийн 0243 дугаар ангид хүнсний албаны дарга ажилтай, Боржигон овогт Хишигбаярын Эрдэнэчимэгт 3.390.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3 дугаар багийн 2 дугаар хэсгийн 58 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт суудаг, Цагаан овогт Бадамхандын Сарантуяад 3.700.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3 дугаар багийн 2 дугаар хэсгийн 019 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт суудаг, Боржигон овогт Рэнцэнгийн Баяраад 250.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 6 дугаар багийн 3 дугаар хэсгийн 006 тоотод оршин суух, Тужийн нарсны хамгаалалтын албаны дарга ажилтай, Дугаржав тайж овогт Дэвшинчигваагийн Бямбаад 44.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3 дугаар багийн 4 дүгээр хэсгийн 74 тоотод оршин суух, Сэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд компьютерийн багш ажилтай, Боржигон овогт Алтансүхийн Солонгод 227.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3 дугаар багийн 2 дугаар хэсгийн 050 тоотод оршин суух, Сүхбаатар сумын өрхийн эрүүл мэндийн төвд нярав ажилтай, Бэсүд овогт Гантөмөрийн Наранжаргалд 795.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 5 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 165 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт суудаг, Таван хонгор овогт Мөнсэлийн Энхцэнгэлд 1.735.000 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 7 дугаар баг, Хангамжийн 3-ын 45 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт суудаг, Бэсүд овогт Лувсанбазарын Төмөрбаатарт 230.000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сум, “Булаг” багийн 14-ийн 60 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт суудаг, Боржигон овогт Цэрэндондогийн Баатархүүд 740.000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сум, “Баянбулаг” багийн 3-ын 102 тоотод оршин суух, хувиараа таксинд явдаг, Рашаант овогт Энхболдын Ариунболдод 730.000 төгрөг тус тус олгохоор тогтоож,

- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар шүүгдэгч Б.Сүхболдоос нийт 915.000 төгрөг гаргуулж, эд хөрөнгөнд нь хохирол учруулсан иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 4 дүгээр хэсгийн 143 тоотод оршин суух, “МТ” ШТС-ийн  нярав ажилтай, Шовхинхан овогт Баасанжавын Болорцэцэгт 60.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг,1 хэсэг 075 тоотод оршин суух, Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн аргазүйч ажилтай, Хяраан овогт Пүрэвийн Отгонцэцэгт 130.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 3 дугаар хэсэг 006 тоотод оршин суух хаягтай, Тужийн нарсны хамгаалалтын захиргааны дарга ажилтай, Дугаржав тайж овогт Дэчиншигваагийн Бямбаад 60.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 4-074 тоот тоотод оршин суух хаягтай, МСҮТ-д компьютерийн багш ажилтай, Боржигон овогт Алтансүхийн Солонгоод 249.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 1 дүгээр хэсэг, 165 тоотод оршин суух хаягтай, өндөр насны тэтгэвэрт байдаг, Таван хонгор овогт Мөнсөлийн Энхцэнгэлд 110.000 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 4 дүгээр байрны 26 тоотод оршин суух хяагтай, “Дархан мөнх” гэх газарт хувиараа дархан хийдэг, Цээжид овогт Лувсандаваагүйн Баасанхүүд 150.000 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын хөтөл хороололын 15 тоотод оршин суух хаягтай,

Бирж дээр валютын ченж ажилтай, хаад боржигон овогт Сүхбаатарын Сүрлэгбаатарт 90.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсгийн 223 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Тайж овогт Баатарын Эрдэнэбаярт 40.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн 1265 тоотод түр оршин суух хаягтай, “Бугат рашаан” эмийн санд туслах ажилтай, Иеншээбуу овогт Алтансүхийн Оюунд 26.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэрэгт нь зөвхөн нэг удаа Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэсэн зарчмын заалт байгаа, гэсэн хэдий ч шүүх Б.Сүхболдод ял оногдуулахдаа “...урьд өмнө нь ийм төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан зэрэг нь шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхой харуулж байна...” гэж дүгнэсэн нь өмнөх ял шийтгэлүүдийг ял оногдуулахдаа халдаан хэрэглэж, ялыг хүндрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг шүүх зөрчсөн гэж давж заалдаж байна...Хөнгөрүүлэх нөхцөл байдал байхад шүүх түүнийг харгалзан үзэлгүй ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Ялтанд хохирогч нарын гомдлыг барагдуулах боломж бололцоог олгож, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Тодорхойлох нь:

Өөлд овогт Батнасангийн Сүхболд нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 1-01 тоот Х.Эрдэнэчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 15 ширхэг, ангийн хутга 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг 3,390,000 төгрөгийн эд зүйл /201618000032/,

- 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14-61 тоот монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч төмөр хайрцаганд байсан Ц.Баатархүүгийн 740,000 төгрөгийг /201614000099/,

- 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 3-102 тоот Э.Ариунболдын байшингийн вакум цонхийг эвдэн нэвтэрч 730,000 төгрөгийн мөнгөн аяга, монет ээмэг, бөгж, кулон зэрэг нийт 3,700,000 төгрөгийн үнэт эдлэлүүд /2016000101/,

- 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 2-019 тоот Р.Баяраагийн байшингийн цонхоор нэвтрэн орж цоркон шигтгээтэй монет ээмэг, 1 хос шармал зүйл алдагдсан нийт 2,500,000 төгрөгийн эд зүйл /201618000102/,

- 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 1-165 тоот Б.Батмөнхийн байшингийн цонхийг эвдлэн нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, монет ээмэг, бөгж нийт 2,655,000 төгрөгийн эд зүйл /201618000110/,

- 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 6-р баг Тээвэрчдийн 2-2 тоот байшингийн хажууд байх М.Отгонжаргалын монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 940,000 төгрөгийн 3 ширхэг мөнгөн аяга,

- 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 7-р баг хангамж 3-445 тоот Л.Төмөрбаатарын байшингийн цонхоор нэвтрэн орж монет бөгж, мөнгөн эдлэлүүд зэрэг нийт 360,000 төгрөгийн эдлэлүүд,

- 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 2-050 тоот Г.Насанжаргалын байшингийн хаалганы цоожийг нэвтлэн орж монет, мөнгөн ээмэг, мөнгөн аяга, зэс аяга, зандан модон хөөрөг зэрэг 795,000 төгрөгийн эд зүйл /2016000107/,

- 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4-23 тоот Г.Нямсүрэнгийн Вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж мон?т, мөнгөн ээмэг нийт 360,000 төгрөгийн үнэт эдлэлүүд /2016000098/,

- 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 4-413 тоот П.Жаргалсайханы байшингийн цонхийг эвдлэн нэвтэрч зөөврийн компьютер, 4 ширхэг мөнгөн аяга, монет гинж нийт 1,280,000 төгрөгийн эд зүйл /201618000099/,

- 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 1-075 тоот П.Отгонцэцэгийн байшингийн вакум цонхийг эвдэн нэвтэрч нийт 310,000 төгрөгийн 2 ширхэг мөнгөн аяга /201618000104/,

- 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 4-074 тоот А.Солонгын байшингийн вакум цонхийг эвдэн нэвтэрч алт, монет, мөнгөн ээмэг, бөгж 892,000 төгрөгийн үнэт эдлэлүүд /201618000105/ зэрэг нийт 17,078,275 төгрөгийн эд хөрөнгийг бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч, давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Сүхболдод холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 93 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Өөлд овогт Батнасангийн Сүхболдыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Өөлд овогт Батнасангийн Сүхболдод эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Сүхболдын эдлэх 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож тус тус шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Сүхболд нь дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар ялтан болон түүний өмгөөлөгч гомдол гаргаагүй, энэ талаар ямар нэгэн санал хүсэлтгүй байна.

Харин ялтан Б.Сүхболдын өмгөөлөгч А.Ариунзаяагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “...шүүх Б.Сүхболдод ял оногдуулахдаа “...урьд өмнө нь ийм төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан зэрэг нь шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхой харуулж байна...” гэж дүгнэсэн нь өмнөх ял шийтгэлүүдийг ял оногдуулахдаа халдаан хэрэглэж, ялыг хүндрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг шүүх зөрчсөн гэж давж заалдаж байна...Хөнгөрүүлэх нөхцөл байдал байхад шүүх түүнийг харгалзан үзэлгүй ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Ялтанд хохирогч нарын гомдлыг барагдуулах боломж бололцоог олгож, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн гомдлын үндэслэлийн дагуу эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

Б.Сүхболд нь бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч, давтан үйлдлээр  иргэдэд нийт 17,078,275 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол хохирогч нарт 11.841.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч нарт 915.000 төгрөгийн, нийт 12.756.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах боломжгүй.

Тиймээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлд  “...Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан харгалзан үзнэ...” гэж заасны дагуу Б.Сүхболдын гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт Б.Сүхболдод оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялыг ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж байгаа шалтгааныг дурьдалгүй орхигдуулсан байна.

Б.Сүхболд нь:

 -Орхон аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 жил хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 99 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

-Орхон аймгийн сум дундын Эрүүгийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил, 08 сарын хорих ял шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 92/28 тоот шүүгчийн захирамжаар 06 сар, 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт “...Хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл урьд нь хорих ял эдэлж байсан...эрэгтэй ялтны... хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэж заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 92/28 тоот шүүгчийн захирамжаар Б.Сүхболдын эдлээгүй үйлдсэн 06 сар, 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт ...хорих ялын хугацаа дуусахаас  04 сар, 25 хоногийн өмнө өршөөгдөн суллагдсан...” гэсэн буруу дүгнэлт хийж, тооцооны алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Сүхболдын өмгөөлөгч А.Ариунзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаазр сарын 10-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Сүхболдын өмгөөлөгч А.Ариунзаяагийн гаргасан давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                               Ц.АМАРЖАРГАЛ

                                               Д.БУЯНЖАРГАЛ