Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 27

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                                   Ц.Амаржаргал

                                                                           Д.Буянжаргал

Оролцогчид:

Ялтан                                   П.Мөнхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч Я.Цэндсүрэнгийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галбихан овогт Пүрэвдоржийн Мөнхбаярт холбогдох, эрүүгийн 201618000004, 201612000031, 201617000011, 201617000014, 201617000034, 201617000051, 201617000052, 201605000040, 201522000824, 201612000018 дугаартай хэргүүдийг 201618000003 дугаартай хэрэгт нэгтгэн, 148/2016/0086/Э индекстэй, 4 хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 3-12 тоотод оршин суух түр хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд:

-2002 онд Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 03 сар 05 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн,

-Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял,

-Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 04 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хорих ял,

-Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 08 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн ерөнхий шүүгчийн 307 дугаар захирамжаар 04 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж сулласан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Галбихан овогт Пүрэвдоржийн Мөнхбаяр /РД:ЦЖ-85050477/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Пүрэвдоржийн Мөнхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт байх мөн сумын иргэн Г.Одхүүгийн гэрт нэвтэрч, төслийн зуух 2 ширхэг, цахилгааны шар өнгийн уртасгагч залгуур зэргийг хулгайлж 82.500 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн 2-ын 152 тоотод оршин суух, иргэн Г.Батсайханы гэрт нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, монетен ээмэг 1 хос, савхин куртик зэргийг хулгайлж, 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн “Айраг”-ийн 9-ийн 19 тоот хашаанд оршин суух, Б.Жаргалсайханы гэрт нэвтэрч эмээлийн мөнгөн хяр 2 ширхэг, том инчийн зурагт, угаалгын машин, 2 ширхэг бетонтой өөхөн тос, хурганы арьс 40 ширхэг зэргийг хулгайлж 1.130.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн өдрөө мөн аймаг сумын мөн хашаанд оршин суух Б.Ууганаагийн гэрт нэвтэрч, Монгол гэрийн иж бүрэн мод хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр байгийн “Төмөртэй”-н 6-гийн 5 тоотод оршин суух Я.Цэндсүрэнгийн амбаарт нэвтэрч 586.000 төгрөгийн үнэ бүхий малын мах хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын 26-наас 2016 оны 01 дүгээр сарын 02-ны /эзгүй байх/ хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж”-ийн 18 тоотод оршин суух, Т.Азбаярын гэрт нэвтэрч, үхрийн бүтэн мах, үхрийн 2 гуя зэргийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж”-ийн 1 дүгээр хэсэг 2 тоотод оршин суух, А.Эрдэнэсайханы гэрт нэвтэрч, 354.400 төгрөгийн ямааны гулууз болон үхрийн өрөөл мах зэргийг хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын 27-ноос 2016 оны 01 дүгээр сарын 10-ны хооронд /эзгүй байх хугацаанд/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Дөрвөлжин”-гийн 4 дүгээр хэсэг, 9 тоотод оршин суух, Ч.Алдармаагийнг гэрт нэвтэрч 622.500 төгрөгийн малын мах хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын дундуур Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Гэгээн шавь”, 6 дугаар багийн 5 дугаар хэсэг 14 тоот хашаанд оршин суух, мөн сумын иргэн Ж.Уранчимэгийн гэрт нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, төмөр мэлхий 3 ширхэг, зэс тогоо 1 ширхэг, шармал данх 1 ширхэг, зэс домбо 2 ширхэг зэрэг 845.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 2-ын 8 тоотод оршин суух, иргэн П.Баянбилэгийн гэрт нэвтэрч, зурагт, суурин комьпютер, зөөврийн компьютер, мөнгөн аяга, мөнгөн бүс, оёдлын гар машин, 40 литрийн бетон зэрэг 1.895.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

-2016 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин” нэртэй зоогийн газар нэвтэрч 43 инчийн зурагт, архи, пиво, цаг, цүнх, тамга зэрэг нийт 1.138.5000 төгрөгийн эд зүйл хулгайлсан зэрэг орон байранд хууль бусаар нэвтэрч бүгд 10.838.400 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх П.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 89 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Галбихан овогт Пүрэвдоржийн Мөнхбаярыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн    145.2-д заасан “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Галбихан овогт Пүрэвдоржийн Мөнхбаярт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Пүрэвдоржийн Мөнхбаярын эдлэх 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, өөрийнх нь өмсөж явсан гэх хэргийн газраас олдсон, богино хормойтой бор өнгийн хилэн курткийг мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар ялтан П.Мөнхбаяраас нийт 8.413.400 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 152 тоотод оршин суух, Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралд жолооч ажилтай, Бүрэн овогт Хунгуугийн Батсайханд 1.030.000 төгрөг,   Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, “Айраг”-ийн 9-ийн 19 тоотод оршин суух, малчин Сэрээ овогт Батбилэгийн Жаргалсайханд 500.000 төгрөг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, “Төмөртэй”-н 6-гийн 5 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг, Ядамсүрэнгийн Цэндсүрэнд 598.000 төгрөг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, “Боловсрол” хороололын 12 дугаар байрны 2 тоотод оршин суух, “Хунша” ХХК-д жолооч ажилтай, Хошуут овогт Төмөрбаатарын Азбаярт 1.500.000 төгрөг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Канад” хаус 1-ийн 4 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Шарнууд овогт Алтангэрэлийн Эрдэнэсайханд 354.400 төгрөг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Дөрвөлжин”-гийн 4-ийн 9 тоотод оршин суух, тус тус аймгийн Авто тээврийн үндэсний төвд үйлчлэгч ажилтай, Хоньчин овогт Чимэдийн Алдармаад 622.500 төгрөг,  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Гэгээн шавь” 6 дугаар баг, 5-ын 14 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Халх сан овогь Жанчивын Уранчимэгт 845.000 төгрөг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 2-ын 8 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Вангийн жүд овогт Пагмын Баянбилэгт 1.895.000 төгрөг,  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, “Нарлаг” хороолол 2 дугаар байрны 10 тоотод оршин суух, “Баянцахилдаг” ХХК-ний захирал ажилтай Түдэв овогт Дэлгэрсуурийн Нандинтуяад 1.068.500 төгрөг тус тус олгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар Мөнхбаяраас 1.206.000 төгрөг гаргуулж, Эд хөрөнгөнд нь хохирол учруулсан иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 1 дүгээр хэсэг, 18 дугаар байрны 39 тоотод оршин суух, “Хас марк” ХХК-ний захирал ажилтай, Боржигон овогт Ганболдын Одхүүд 520.000 төгрөг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, “Айраг”-ийн 9-ийн 19 тоотод оршин суух, малчин Сэрээ овогт Батбилэгийн Жаргалсайханд 416.000 төгрөг, Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд оршин суух хаягтай, 99533330 дугаарын гар утастай, Баатархүүгийн Баятбаярт 70.000 төгрөг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, “Нарлаг” хороолол 2 дугаар байрны 10 тоотод оршин суух, “Баянцахилдаг” ХХК-ний захирал ажилтай Түдэв овогт Дэлгэрсуурийн Нандинтуяад 200.000 төгрөг тус тус олгохоор тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Пүрэвдоржийн Мөнхбаярын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс  өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 157 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хохирогч Я.Цэндсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүх нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Пүрэвдоржийн Мөнхбаярт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хохирогч миний хохирлыг буруу тооцож гаргасан.

Шүүгдэгч Пүрэвдоржийн Мөнхбаяр нь манай амбаараас нэг бүтэн адууны буюу 190 кг мах, 7 ширхэг эм хонины гулууз буюу 175 кг мах /нэг нь 25 кг/, 1 ширхэг ямааны гулууз буюу 20 кг мах, ямааны арьс 1, хонины арьс 7 ширхэгийг тус тус хулгайлсан талаар би мөрдөн байцаалтанд тодорхой мэдүүлсэн бөгөөд энэ нь хэргийн 237 дугаар хуудсанд, шийтгэх тогтоолын 4 дүгээр хуудсанд 7 дугаарт бичигдсэн байна.

Гэтэл шүүх зөвхөн 1 адууны махны /190 кг-2500/ үнэ 475.000, 1 эм хонины мах /25кг-3000/ үнэ 75.000, 1 ямааны махны /25кг-1800/ үнэ 36.000, нийт 586.000 төгрөгийн хохирлыг гаргуулж, 6 хонины 150 кг махны үнэ /нэг нь 25 кг-3000/ үнэ 450.000 төгрөг болон ямааны арьс 1, хонины 7 ширхэг үнийг дутуу гаргуулж намайг хохироосон байна.

Мөн яллах дүгнэлтээр 586.000 төгрөгийн хохирол учирсан /шийтгэх тогтоолын 2 хуудас/ гэж анхнаасаа буруу тооцож яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх үүнийг засаж залруулалгүй, харин яаж нэмэгдүүлж байгаа нь тодорхойгүй 598.000 төгрөгийг Пүрэвдоржийн Мөнхбаяраас гаргуулж надад олгохоор заасан нь ойлгомжгүй байна.

Иймд мөрдөн байцаалтын шатанд хохирлыг буруу тооцож яллах дүгнэлт үйлдсэн буюу мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн байхад шүүх дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг анхааралгүй орхигдуулан хохирлыг буруу тооцож намайг хохироосон байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.03-ны өдрийн 89 тоот шийтгэх тогтоолыг зөвтгөж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

Ялтан П.Мөнхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би бүх хэргээ хүлээж байна. Хохирогч нарт учирсан хохирлоо бүгдийг нь барагдуулна. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан чанга дэглэмийг өөрчлөн жирийн дэглэмтэй болгож өгнө үү...” гэв.

Тодорхойлох нь:

Пүрэвдоржийн Мөнхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт байх мөн сумын иргэн Г.Одхүүгийн гэрт нэвтэрч, төслийн зуух 2 ширхэг, цахилгааны шар өнгийн уртасгагч залгуур зэргийг хулгайлж 82.500 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн 2-ын 152 тоотод оршин суух, иргэн Г.Батсайханы гэрт нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, монетон ээмэг 1 хос, савхин куртик зэргийг хулгайлж, 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн “Айраг”-ийн 9-ийн 19 тоот хашаанд оршин суух, Б.Жаргалсайханы гэрт нэвтэрч эмээлийн мөнгөн хяр 2 ширхэг, том инчийн зурагт, угаалгын машин, 2 ширхэг бетонтой өөхөн тос, хурганы арьс 40 ширхэг зэргийг хулгайлж 1.130.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн өдрөө мөн аймаг сумын мөн хашаанд оршин суух Б.Ууганаагийн гэрт нэвтэрч, Монгол гэрийн иж бүрэн мод хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр байгийн “Төмөртэй”-н 6-гийн 5 тоотод оршин суух Я.Цэндсүрэнгийн амбаарт нэвтэрч 586.000 төгрөгийн үнэ бүхий малын мах хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын 26-наас 2016 оны 01 дүгээр сарын 02-ны /эзгүй байх/ хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж”-ийн 18 тоотод оршин суух, Т.Азбаярын гэрт нэвтэрч, үхрийн бүтэн мах, үхрийн 2 гуя зэргийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж”-ийн 1 дүгээр хэсэг 2 тоотод оршин суух, А.Эрдэнэсайханы гэрт нэвтэрч, 354.400 төгрөгийн ямааны гулууз болон үхрийн өрөөл мах зэргийг хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын 27-ноос 2016 оны 01 дүгээр сарын 10-ны хооронд /эзгүй байх хугацаанд/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Дөрвөлжин”-гийн 4 дүгээр хэсэг, 9 тоотод оршин суух, Ч.Алдармаагийнг гэрт нэвтэрч 622.500 төгрөгийн малын мах хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын дундуур Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Гэгээн шавь”, 6 дугаар багийн 5 дугаар хэсэг 14 тоот хашаанд оршин суух, мөн сумын иргэн Ж.Уранчимэгийн гэрт нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, төмөр мэлхий 3 ширхэг, зэс тогоо 1 ширхэг, шармал данх 1 ширхэг, зэс домбо 2 ширхэг зэрэг 845.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 2-ын 8 тоотод оршин суух, иргэн П.Баянбилэгийн гэрт нэвтэрч, зурагт, суурин комьпютер, зөөврийн компьютер, мөнгөн аяга, мөнгөн бүс, оёдлын гар машин, 40 литрийн бетон зэрэг 1.895.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

-2016 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин” нэртэй зоогийн газар нэвтэрч 43 инчийн зурагт, архи, пиво, цаг, цүнх, тамга зэрэг нийт 1.138.5000 төгрөгийн эд зүйл хулгайлсан зэрэг орон байранд хууль бусаар нэвтэрч бүгд 10.838.400 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 89 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Галбихан овогт Пүрэвдоржийн Мөнхбаярыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Галбихан овогт Пүрэвдоржийн Мөнхбаярт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Пүрэвдоржийн Мөнхбаярын эдлэх 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Пүрэвдоржийн Мөнхбаярын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс  өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 157 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.           

 Хохирогч Я.Цэндсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу П.Мөнхбаярт холбогдох хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулахдаа гүйцэд биш хийсэн дараах зөрчлүүд тогтоогдлоо. Үүнд

-2015 оны 12 дугаар сарын 10 ны орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Я.Цэндсүрэнгийн гэрээс адууны бүтэн мах-1, ямааны гулууз мах-1, хонины гулууз мах-7, ямааны арьс-1, хонины арьс-7 ширхэг тус тус алдагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Я.Цэндсүрэнгийн мэдүүлгээр нотлогджээ. /2-р хх-ийн 48-р ху/

Тухайн үед хохирогч Я.Цэндсүрэн 1 гулууз хонины мах 25 кг буюу 7 гулууз хонины мах нийтдээ 125 кг татна гэж үзэж гэм буруутай этгээдээдээс хохирлоо төлүүлэхээр

нэхэмжилсэн бөгөөд Сүхбаатар аймгийн Эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос 1 кг хонины махыг 3000 төгрөгөөр буюу 1 гулууз хонины махыг 75000 төгрөгөөр үнэлсэн /2-р хх-ийн 58-р ху/ байхад Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас зөвхөн 1 гулууз хонины мах алдагдсан байдлаар хохирлын хэмжээг буруу тооцож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх энэ алдааг засалгүйгээр хохирлын хэмжээг буруу тооцож шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан хохирогч Я.Цэндсүрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор /3-р хх-ийн 234-р ху/ П.Мөнхбаяр нь

-2015 оны 12 дугаар сарын 26-наас 2016 оны 01 дүгээр сарын 02-ны /эзгүй байх/ хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж”-ийн 18 тоотод оршин суух, Т.Азбаярын гэрт нэвтэрч, үхрийн бүтэн мах, үхрийн 2 гуя зэргийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж”-ийн 1 дүгээр хэсэг 2 тоотод оршин суух, А.Эрдэнэсайханы гэрт нэвтэрч, 354.400 төгрөгийн ямааны гулууз болон үхрийн өрөөл мах зэргийг хулгайлсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт хүргүүлж, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр П.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Яллагдагчаар татах тогтоол үйлдэн, яллагдагчаар байцаахдаа дээрхи 2 үйлдлийг хасан ял сонсгож, яллагдагчаар байцааж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Т.Азбаяр, А.Эрдэнэсайхан нараас бусад байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод хавтаст хэргийн материалыг танилцуулж, хэргийг прокурорт шилжүүлжээ.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 07 тоот тогтоолоор /3-р хх-ийн 250-р ху/ Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн “Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох санал хүргүүлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч энэ талаар яллагдагч П.Мөнхбаярт албан ёсоор мэдэгдэж, хэрэгсэхгүй болгох санал хүргүүлсэн дээрхи 2 үйлдлийн талаар дахин байцаалт авалгүйгээр, түүнчлэн хохирогч Т.Азбаяр, А.Эрдэнэсайхан нарт хавтаст хэргийн материалыг танилцуулалгүйгээр  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт “... Хохирогч, түүний төлөөлөгч дараахь эрх эдэлнэ...”, 42.3.8 дахь хэсэгт “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцах...”,  196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт “...Яллагдагчаар татах тухай тогтоолд ...Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан хэрэгт яллагдаж байгаа, уг хэргийг хэзээ, хаана үйлдсэн болон бусад ямар байдал тогтоогдсныг бичнэ...”гэсэн заалтуудыг ноцтой зөрчжээ.

Мөн П.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийн 3 дугаар хавтаст Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Л.Батсүхийн гэрт 2016 оны 01 дүгээр сарын 21-23-ны өдрийн хооронд хулгай орж  мөнгөн аяга, мөнгөн тоногтой хазаар,  ангийн хутга, орны бүтээлэг зэрэг 3.390.000 төгрөгийн эд зүйл алдагдсан гэх 201618000032 тоот Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоолын хуулбар, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, фото зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 201-214-р ху/ зэрэг нотлох баримтуудыг хавсаргасан боловч тухайн хэргийг П.Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201618000003 тоот хэрэгтэй нэгтгэсэн эсхүл тусгаарласан, түүнчлэн уг үйлдлийг хэрэгсэхгүй болгосон болон дээрхи баримтуудыг эрүүгийн хэргийн нотлох баримтаас хассан эсэх талаар хэрхэн  шийдвэрлэж байгааг дурьдалгүйгээр орхигдуулсан нь ойлгомжгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь  сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэрэгт  мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол  П.Мөнхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах,эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                               Ц.АМАРЖАРГАЛ

                                                Д.БУЯНЖАРГАЛ