Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батлайн Намхайдорж |
Хэргийн индекс | 140/2016/0039/Э |
Дугаар | 35 |
Огноо | 2016-10-07 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 35
Г.*******д холбогдох
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл
Прокурор Д.Шинэбал
Шүүгдэгч Г.******* /******* аймгийн шүүхээс онлайнаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* /******* аймгийн шүүхээс онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.*******гийн давж заалдсан гомдлоор Г.*******д холбогдох 201507000232 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* сумд 1956 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овгийн гийн *******. /Регистрийн дугаар ДЮ-*******/
Шүүгдэгч Г.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 254 дугаар зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан буюу шүүхэд гэрч зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овгийн гийн *******г шүүхэд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9984000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9984000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Г.*******д өмнө авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гийн хувьд ноогдох эд хөрөнгөнөөс 1200000 төгрөгний үнэлгээтэй “HAIR” маркийн 2 хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ-1 ширхэг, нотариатын бүртгэлийн дэвтрийн 58 дугаар хуудсыг шүүгдэгч Г.*******д буцаан олгож, шүүгдэгч Г.*******гаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч болон түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.******* давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтууд бие биенээ үгүйсгэсэн, эргэлзээтэй, зөрүүтэй байхад зөвхөн яллах талыг баримталж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгтэй танилцаад ын хаашаа хэдэн сард ямар ажлаар хэднээс хэдний хооронд яваад ирснийг албан томилолт болон бусад баримтаар тогтоогоод өгөөч, яагаад гэвэл , нарын мэдүүлэг зөрж байна гэсэн хүсэлтийг тавьсаар байтал хангаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлийн 212.6 дахь заалтыг зөрчсөн.
Мөн нар нь гэрч биш, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт... хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт хамааралгүй хүнийг гэрч гэнэ гэж хуульчилж өгсөн байдаг. Гэтэл энэ 2 гэрч тухайн хэрэгт хамааралтай, сонирхолтой, нэхэмжлэгч тул гэрч биш гэсэн хүсэлт тавьсаар байтал хангаагүй, мэдүүлгийн зөрүүг ч арилгаагүй, харин ч нотлох баримтын шаардлага хангахгүй цагийн бүртгэл гэж шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн санхүүгийнхээ бусад баримтаар үгүйсгэгдэж байгаа өмнөх хоёр хуудсаа үзлэг хийсэн тогтоолын хамт л нэмсэн байгааг шүүх үнэлж шийдвэр гаргасныг гайхаж байна.
нь хавтаст хэрэгт анх тайлбар өгөхдөө яг болсон асуудлыг үнэнээр нь мэдүүлсэн байдаг. Би эхнэр хамт гэрээ хийгээд сууж байтал ажлаас дуудсан, тэгээд эхнэрээ гарын үсэг зурчих гэсэн, манай эхнэрийг миний гарын үсэг зурахыг ******* нотариатч мэдээгүй гэсэн байдаг. Энэ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан цагийн бүртгэл, албан томилолт, цалин бодсон хүснэгт, илтгэх хуудас, томилолтыг бөглөж тооцоо хийсэн баримт, өөрөө зээл авахын тулд уг гэрээг санаачилж хийсэн гэдэг нь Хадгаламж банкинд гаргасан хүсэлт, зээлийн гэрээ, ын гарын үсэг мөн гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсоор байтал нотлох баримтуудыг үнэлэхгүй, хэтэрхий нэг таыг баримталж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Мөн нь гэрээг хийсэн гарынхаа үсгийг зурсан гэдэг мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт бусад бичгийн болон нотлох баримтуудаар давхар нотлогдсоор байтал яагаад намайг яллаад байгааг би гайхаж байна.
нь гарын үсгээ зураад үйлчилгээний хураамжийг төлж гарын үсэг зурсан мөнгөний тасалбараар үгүйсгэгддэг.
яагаад мэдүүлгээ өөрчлөх, зөрүүлэх болсныг тогтоогоогүй. Яагаад гэвэл нь хүчний байгууллагад ажилладаг, бие биенийхээ тушаалыг биелүүлэх үүрэгтэй, хязгаарлагдмал эрхтэй, цолоороо бие биенээ удирддаг, аливаа үүрэг даалгаврыг цолноосоо хамаараад биелүүлэх үүрэгтэй байдгаас шалтгаалсан нь гарцаагүй харагдаж байгаа.
Хавтаст хэрэгт Хадыг зориуд болсон явдлыг хэн нэгэнд ашигтайгаар, ямар нэг зүйлийг халхавчлах зорилгоор, ямар шалтгаантай мэдүүлэг өгснийг тогтоосон ямар ч нотлох баримт байхгүй, тогтоогоогүй, иргэний хэргийн анхан шатны шүүх худал мэдүүлэг өгсөн гэж миний мэдүүлгийг үнэлсэн талаар ын нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдэд тусгагдаагүй.
Би нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй чиргүүлийн талаар мэдэхгүй, энэ маргаанд хамааралгүй гэж үзэж байна.
Хохирогч гээд байгаа , нар намайг худал мэдүүлэг өгсөн гэж үнэлж гомдол гаргах эрхтэй субъект биш. Шүүх бүрэлдэхүүн яагаад зөвхөн , нарын хоорондоо зөрж буй мэдүүлгүүд, шинжээчийн 2 дүгнэлтийн нэгийг нь үнэлээд нөгөөг нь үгүйсгээд хүний хувь заяаг шийдвэрлэх болсныг би ойлгохгүй байна.
Шүүх бүрэлдэхүүн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар яллах, цагаатгах нотлох баримтыг тал бүрээс нь судалж, үнэлж, эргэлзээтэй, зөрүүтэй нотлох баримт бүрдүүлсэн бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалт байсаар байтал хэтэрхий яллах талыг баримталж танил тал, албан тушаалаа ашиглаж, найз нөхдөөрөө хуйвалдан иргэний хэргийн 2 шатны шүүхийн шийдвэр гарчихсан учир шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэхийг оролдож, аргаа барахдаа аавынхаа толгойг маажина гэгчээр өөрсддөө шинэ гарц хайж буй хэсэг бүлэг хуульчдын золиос болгож иргэний эрх ашгийг шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт заавал оролцох хүсэлтэй байна гэжээ.
Улсын яллагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ******* аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Г.******* нь хууль сануулж гэрчээр мэдүүлэг авахад зориуд худал мэдүүлсэн гэх үйлдэлд тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн 201507000232 дугаартай Г.*******д холбогдох хэргийг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцээд 39 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.*******г шүүхэд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 9.984.000 төгрөгөөр торгож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.
Дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Г.******* нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтууд бие биенээ үгүйсгэсэн, эргэлзээтэй, зөрүүтэй байхад зөвхөн яллах талыг барьж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөнд гомдолтой байна Мөрдөн байцаалтын шатанд нь хаашаа, хэдэн, сард ямар, ажлаар хэднээс хэдний, хооронд яваад ирснийг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг хангаагүй, , нар нь тухайн хэрэгт хамааралтай нэхэмжлэгч тул гэрч биш. Ц. нь гэрээ хийхдээ гарынхаа үсгийг зурсан гэдэг мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад хэтэрхий нэг талыг барьж яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалтыг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргажээ
Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.ын “Би өөрийн биеээр гэрээ хийгээгүй би эхнэр ийг миний өмнөөс гэрээ хийчих гэж хэлсэн би гэрээнд гарын үсэг зураагүй эхнэрээ зурчих гэж хэлсэн. Харин дараа нь гэрээгээ авахдаа бүртгэлийн дэвтэрт нь гарын үсгээ зураад хураамжаа төлөөд гэрээгээ авсан” гэх мэдүүлэг нь гэрч П. “Би тухайн өдрөө санахгүй байна, ямар ч байсан 2012 оны 06 сард байсан байх, би гэртээ ирээд *******д хавьд ирэхгүй нэг ачаа ачаад ирсэн байгаа дээрээ бичиг баримтаа янзалчихаад гэрээгээ хийчихээд явмаар байна та 2 мөнгөө хурдан бүтээх хэрэгтэй байна гэсэн юм. Урьд өмнө манай нөхөр Говиос машин авахаар тохиролцоод уулзсан байсан юм билээ. Тэгээд нэг ирсэн дээр дагуулж очоод Ц.ын өмнөөс той цуг би гэрээг хийгээд тухайн үед Ц. байхгүй байсан санагдаж байна. Би гарын үсгийг нь зурсан юм“ гэсэн мэдүүлэг нь эд мөрийн баримтаар тогтоогдсон бүртгэлийн дэвтэрийн 58-р хуудас, мөн шинжээчийн 05, 09 дугаартай дүгнэлтүүдээр хангалттай нотлогдож байна. Өөрөөр хэлбэл гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нь бүртгэлийн дэвтэр, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэрч Ц., П. нар нь 201507000232 дугаартай эрүүгийн хэрэгт ямар нэг хувийн сонилхолгүй этгээд бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд заасан гэрчээр оролцож болохгүй этгээдэд хамааралгүй тул гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь хуулийн дагуу авагдсан байна гэж үзэж байна.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц. нь тухайн үед ******* аймагт байхгүй байсан болох нь гэрч Ц.ын өөрийн өгсөн мэдүүлэг, Цагдаагийн хэлтсийн 2012 оны 06 сарын ажлын цаг ашиглалтын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2012.06.24-2012.06.29/-ний хооронд Ц. 6 хоног хөдөө ажлаар явсан зэргээр тогтоогдсон байхад Ц. нь хаашаа хэзээ, хэдэн, сар хэднээс хэдний, хооронд яваад, ирсэнийг тогтоогоогүй гэх нь үндэслэлгүй байна.
Мөн хавтаст хэрэгт Ц. гэрээ хийхдээ гарынхаа үсгээ зурсан гэсэн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт байхгүй болсон бөгөөд харин дараа нь гэрээгээ авахдаа бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ зурсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Өөрөөр хэлбэл: гэрээ хийхдээ гарын үсэг зураагүй, мөн бүртгэлийн дэвтрийн доороосоо 2 дахь гарын үсэг нь гэрч Ц.ын гарын үсэг биш гэсэн шинжээчийн дүгнэлт байгаа.
Аливаа хэрэгт гэрчид хууль сануулж авсан мэдүүлэг, эсвэл хууль сануулаагүй авсан тайлбар 2 –оос гэрчийн мэдүүлгийг үнэлж нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргадаг шүүхийн практикт байдаг. Тиймээс Ц. П. нарын хууль сануулж гарын үсэг зуруулсан мэдүүлгийг үнэлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн ялтан Г.*******гийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй автомашин, чиргүүл нь эрүүгийн хэрэгт хамааралгүй бөгөөд хэргийг шийдвэрлэх гол үндэслэл нь тухайн гэрээг гэрчлэхдээ Ц. нь өөрөө байж байгаад гарын үсгээ зурсан гэж иргэний хэргийн шүүхэд худал мэдүүлэг өгсөнөөр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцогдоно.
Иймд хавтаст хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг, эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт, шүүхэд худал мэдүүлэг өгсөн ялтан Г.*******гийн мэдүүлэг, гэрчид хууль сануулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Г.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж Г.*******гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд харилцан нэгээ үгүйсгэсэн эргэлзээтэй байхад хуульд заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлээгүйд гомдолтой байна. Намайг анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарантуяад автомашин худалдах худалдан авсан талаар худал мэдүүлэг өгсөн гэж үзсэн. Би автомашин худалдан авсан талаар худал мэдүүлэг өгөөгүй. нарын дунд автомашин худалдах, худалдан авах гэрээ хийгдэж гарын үсгээр нь баталгаажсан байгаа нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байдаг.
Мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зүйлийн заримыг нь үнэлээд заримыг нь үнэлээгүй байдаг. Гэрээнд зурсан гарын үсэг ын гарын үсэг биш гэсэн атлаа нотариатын бүртгэлийн дэвтэр дээр зурсан гарын үсгийг ын гарын үсэг мөн гэж тогтоосон байдаг. анх мэдүүлэг өгөхдөө болсон үйл баримтыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн байдаг. мэдүүлэхдээ нотариат дээр гэрээ хийж байтал ажлын газраас дуудсан учраас гараад явсан гэсэн байдаг. Гэтэл цагдаагийн хэлтсийн 6 дугаар сарын цагийн бүртгэлд 18-наас 21-ний хооронд сумуудад томилолтоор яваад 22-нд томилолтын мөнгөө авахаар илтгэх хуудас бичсэн байдаг.
Энэ хэрэгт намайг хэлмэгдүүлж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд зааснаар гэрч нь хэрэгт хамааралгүй хүн байх ёстой байтал , нар нь гэрчээр оролцсон нь хууль зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байгааг харгалзан үзэж намайг цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.*******гийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд 254 дүгээр зүйл нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхэд гэрч, хохирогч нь зориуд худал мэдүүлэг өгөх субьектив талтай байдаг. Зориуд худал мэдүүлэг өгөхөд Г.******* гэх хүн ямар ашиг сонирхлоор худал мэдүүлэг өгсөн болохыг шалгаж тогтоогоогүй. Г.******* нь өөртөө ашигтайгаар эсвэл бусдад давуу тал олгох байдлаар худал мэдүүлэг өгсөн бол зориуд худал мэдүүлсэн гэсэн асуудал яригдах байсан.
Зориуд худал мэдүүлсэн гэдэг нь ямар баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байдаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй, гэрчээр татагдсан байхдаа “би өөрөө байж байгаад энэ асуудал яригдаад тухайн үед би гарч яваад эргэж орж ирээд гарын үсэг зурсан” гэж мэдүүлж байсан байдаг. Гэтэл дараа нь өгсөн мэдүүлэгтээ би тухайн үед байгаагүй хөдөө явж байсан гэсэн зүйл хэлсэн байдаг. Илтэд зөрүүтэй байгаа энэ мэдүүлгүүдийн заримыг нь үнэлж Г.*******г гэм буруутайд тооцсон юм. Тухайн үед байсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд үнэлэгдэх хэмжээнд бүрдэж чадаагүй. Бид аргаа барахдаа өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлж анхан шатны шүүх хуралдаан дээр өгсөн. Энэ баримт нь 25-нд гэрээнд гарын үсэг зурагдах үед ******* аймгийн төв дээр байсан болохыг нотолдог юм. хэзээ томилолтоор явсан болохыг тодруулах томилолтын хуудас, санхүүгийн баримтыг анхан шатны шүүх хуралдаанд бид нотлох баримтаар гаргаж өгсөн. Баримтаас үзэхэд тухайн гэрээ хийгдэхээс өмнө хөдөө явж байсан болохоос биш тухайн үед хөдөө яваагүй байсан гэдгийг харуулж байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Г.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:
Г.******* нь шүүхэд худал мэдүүлэг өгсөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байдаг. Хэрэв өөрөө байгаад гарын үсгээ зурсан бол шинжээчийн дүгнэлтээр түүний гарын үсэг мөн гэж гарах байсан. Гэтэл гэрээнд зурагдсан гарын үсэг нь ынх биш болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа юм. Мөн ын ажлын цагийн бүртгэлийг үзэхэд 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 6 өдөр хөдөө ажлаар явсан гэж тэмдэглэсэн байгаа юм. Энэ нь тухайн үед ******* аймгийн төвд байгаагүйг нотолсон нэг баримт юм. Мөн нь той утсаар яриад би хөдөө явж байна. Миний өмнөөс эхнэр тэй гэрээ хийчих гэж хэлсэн талаар , нарын мэдүүлэг байдаг. Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд Г.******* нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сум дундын 5 дугаар шүүхэд мэдүүлэг өгөхдөө нь автомашин худалдах худалдан авах гэрээнд өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн нь болоогүй зүйлийг болсон мэтээр худал мэдүүлсэн нь нотлогдож байгаа юм.
Г.*******г шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгсөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Дүгнэлт болон ажлын цагийн бүртгэл зэргийг үзэхэд 6 дугаар сарын 22-24 хүртэл хөдөө явсан болохыг гэрчилсэн баримт байгаа юм. Г.*******гаас мэдүүлэг авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг сануулсаар байхад худал мэдүүлэг өгсөн нь зориуд худал мэдүүлсэн болохыг хангалттай нотолж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.******* нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль сануулж гэрчийн мэдүүлэг авахад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Тухайлбал: Хавтаст хэргийн 10-12 дугаар хуудсанд ******* аймгийн сум дундын 5 дугаар шүүхийн шүүгч Д.Сарантуяа нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн даалгаснаар Ц.ын нэхэмжлэлтэй Д.д холбогдох иргэний хэрэгт Г.*******г гэрчээр асуухдаа... түүний Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан “сэжигтэн яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх”-ийг, мөн түүнчлэн Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7-д заасан “гэрч гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэсэн эрхүүдийг сануулалгүйгээр шууд Эрүүгийн Байцаан шийтгэх хуульд заасан хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар сануулж мэдүүлэг авсан, түүнчлэн мэдүүлгийг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1520 эхэлсэн мөртлөө 3 дугаар сарын 30-ны өдрийн 1635 цагт 3 өдрийн дараа үргэлжлүүлэн авсан нь Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт заасан “байцаалтыг 4 цагаас илүүгүй хугацаагаар тасралтгүй явуулах ба түүнээс илүү цагаар явуулах бол 1 цагийн завсарлага олгох бөгөөд 1 удаагийн байцаалт 8 цагаас хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалт зөрчигдсөн, мөн тухайн иргэний хэрэгт бичигдсэн шүүхийн даалгавар хэрэгт авагдаагүйгээс Г.*******г Ц.ын нэхэмжлэлтэй Д.д холбогдох иргэний хэргийн материалд ямархуу байдлаар асуух ёстой байсан бэ? гэдэг нь тодорхой бус, эргэлзээтэй, үнэлэх боломжгүй, мөн Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд “хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж томъёолсон байхад тухайн иргэний хэргийн маргалдагч талууд болох Ц., С. нарыг гэрчээр асуусан, шүүгдэгч Г.******* нь зориуд худал мэдүүлэг өгсөн нь өөрт нь ямар ашигтай байсан, эрхзүйн ямар үр дагавар бий болох байсан бэ гэдгийг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй, улмаар тухайн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл санаа зорилгыг нь тогтоогоогүй байна.
Иймд Г.*******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.*******г цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248:1.1, 315 дугаар зүйлийн 315.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 39 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.*******д холбогдох 201507000232 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.*******г цагаатгасугай.
2. Шүүгдэгч Г.*******д өмнө авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ