Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 100

 

 

 

М.Лхагвасүрэнд оногдуулсан хорих

 ялаас өршөөн хасах тухай

 

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга Г.Дорждуламыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Х.Оюунжаргалын гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 363 дугаар захирамжийг эс зөвшөөрч ялтан М.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ялаас өршөөн хасуулах тухай материалыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1996 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Аадарын 1-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн ба одоо Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны аж ахуйд ялаа эдлэж буй Боржигон овогт Мөнхтуяагийн Лхагвасүрэн /Регистрийн дугаар ЙР96022010/

М.Лхагвасүрэн нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 5 сарыг нэмж нэгтгэн нийт 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 363 дугаар захирамжаар, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан ялтан Мөнхтуяагийн Лхагвасүрэнгийн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 3 жил 7 cap 4 хоногийн хорих ялаас хоёр жилийг хасч, үлдэх 1 жил 7 cap 4 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, шүүгчийн захирамжид Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан захирамжилжээ.

Ялтан М.Лхагвасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын нийт 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 363 дугаар захирамжаар өршөөлийн тухай хуульд хамруулж Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 2 жилийг хасч, Эрүүгийн хуулийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөлд хамааруулаагүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хорих ялыг өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү...   гэжээ. 

ХЯНАВАЛ

Нийслэлийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор М.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 5 сарыг нэмж нэгтгэн түүнийг нийт 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан байсан бөгөөд тус аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 363 дугаар захирамжаар, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан ялтан М.Лхагвасүрэнгийн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 3 жил 7 cap 4 хоногийн хорих ялаас хоёр жилийг хасч, үлдэх 1 жил 7 cap 4 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоожээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж  нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд шүүх энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний үлдэх ялыг ... нэгтгэнэ. Харин ял эдлэж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах  зүйл хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлж,  өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “ ...ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасан тул М.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялыг бүхэлд нь өршөөлд хамааруулах, өөрөөр хэлбэл М.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 5 сарын хугацаагаар хорих ялыг өршөөлд оруулах асуудал юм.

Иймд шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулан ялтан М.Лхагвасүрэнгийн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 363 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “шийтгүүлсэнээс эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын хорих ялыг” гэснийг “шийтгүүлсэнийг” гэж, “1 жил 7 сар 4 хоногийн” гэснийг “1 жил 2 сар 4 хоногийн” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                    ШҮҮГЧИД                                  Б.НАМХАЙДОРЖ                   

                                                                                        М.МӨНХДАВАА   

 

                                                                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                  Б.НАМХАЙДОРЖ 

                                                       

                                                                                      М.МӨНХДАВАА