Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 733

 

Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Нархажид,

ялтан Б.Эрболот /Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар/,

ялтан Ж.Алтангэрэл /Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар/,

ялтан Т.Оюунболд /Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар/,

ялтан Ц.Давааням /Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар/,

ялтан Б.Эрболотын өмгөөлөгч Г.Ганцэцэг,

ялтан Ж.Алтангэрэлийн өмгөөлөгч Д.Ганбат,

ялтан Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын өмгөөлөгч С.Алтанцэцэг, С.Даваасүрэн, Г.Баяржаргал,

хохирогч Б.Баатарцогт,

иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадорж, Б.Бямбасүрэн нарын өмгөөлөгч Т.Амгаланбат,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд, ялтан Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын өмгөөлөгч С.Алтанцэцэг, С.Даваасүрэн, Г.Баяржаргал, ялтан Ж.Алтангэрэлийн өмгөөлөгч Д.Ганбат, иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн өмгөөлөгч Т.Амгаланбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн ялтан Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням нарт холбогдох 2013 0102 0092 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Секель овогт Бадилханы Эрболот, 1991 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Бүс нуурын 4 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух,  /РД: ЕТ91031311/;

2.Цагаанчулуут овогт Жамъяншаравын Алтангэрэл, 1991 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Блэк Зебра” кино студид туслах найруулагч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны 6 тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, /3Д: АА91030517/;

3.Монгол овогт Төмөрхуягийн Оюунболд, 1991 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Хүүхэд залуучуудын “Улаан театр”-т жүжигчин ажилтай, ам бүл 5, эцэг, ах, бэр эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 25 дугаар гудамжны 364 тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй,  /РД: УП91052093/;

4.Хотол овогт Цогтгэрэлийн Давааням, 1991 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, "Блэк Зебра" кино студид туслах найруулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, /РД: ДК91021712/;

1.Б.Эрболот нь:

 Ж.Алтангэрэл, н.Эрдэнэбилэг нартай бүлэглэн 2012 оны 02 дугаар сард Сүнжинграндын урд байрны зогсоол дээр байсан иргэн Б.Баатарцогтын эзэмшлийн 35-35 УНГ улсын дугаартай “Ланд Круйзер-80” загварын автомашиныг хулгайлан авч, иргэн Т.Мөнхтөмөрөөс Ланд Круйзер 80 загварын 20-40 УНВ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаарыг худалдан авч, Б.Баатарцогтын машины арлын дугаарыг солиулж, 20-40 УНВ улсын дугаартай болгон зарж, 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Алтангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 04 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13-р хорооллын 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай, Ланд Круйзер-80 загварын автомашиныг хулгайлан авч, Ц.Давааням нь иргэн Ч.Нарандэмбэрэлээс 33-25 УНЦ дугаартай автомашины техникийн бичиг баримтыг худалдан авч, Б.Сүхбатын машины арлын дугаарыг солиулж, 33-25 УНЦ улсын дугаартай болгон Ховд аймаг руу Т.Оюунболдын хамт явж иргэн Б.Бямбасүрэнд зарж, 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Алтангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80” загварын 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлан авч, Ж.Алтангэрэл нь “Татах хүч” сервисийн захирал Л.Батсайханаас 11-11 БРА дугаарын автомашины бичиг баримтыг худалдан авч, Т.Ганзоригтын автомашины дугаарыг 11-83 УНЧ улсын дугаартай болгон зарж, 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 загварын мөнгөлөг саарал өнгийн машиныг хулгайлан авч, иргэн Н.Цогтбаатараас 48-79 УНО улсын дугаартай “Тоёота Гранд” загварын машины арлын дугаар бичиг баримтыг худалдан авч, Б.Оргилбатын машины дугаарыг 48-79 УНО улсын дугаартай болгон зарж, 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Оюунболд, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” загварын 45-67 ДГО улсын дугаартай, ногоон өнгийн автомашиныг хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 5 удаагийн давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин ашиглаж, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, бусдад 88.100.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

2. Ж.Алтангэрэл нь:

 Б.Эрболот, Эрдэнэбилэг нартай бүлэглэн 2012 оны 2 дугаар сард Сүнжинграндын урд байрны зогсоол дээр байсан иргэн Б.Баатарцогтын эзэмшлийн 35-35 УНГ улсын дугаартай “Ланд Круйзер-80” загварын автомашиныг хулгайлан авч, иргэн Т.Мөнхтөмөрөөс Ланд Круйзер 80 загварын 20-40 УНВ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаарыг худалдан авч, Б.Баатарцогтын машины арлын дугаарыг солиулж, 20-40 УНВ улсын дугаартай болгон зарж, 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Эрболот, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13-р хорооллын 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 загварын автомашиныг хулгайлан авч, Ц.Давааням нь иргэн Ч.Нарандэмбэрэлээс 33-25 УНЦ дугаартай автомашины техникийн бичиг баримтыг худалдан авч, Б.Сүхбатын машины арлын дугаарыг солиулж, 33-25 УНЦ улсын дугаартай болгон Ховд аймаг руу Б.Эрболот нь Т.Оюунболдын хамт явж иргэн Б.Бямбасүрэнд зарж, 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Эрболот, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80" загварын 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлан авч, Ж.Алтангэрэл нь “Татах хүч” сервисийн захирал Л.Батсайханаас 11-11 БРА дугаарын машины бичиг баримтыг худалдан авч, Т.Ганзоригтын машины дугаарыг 11-83 УНЧ улсын дугаартай болгон зарж 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Эрболот, Т.Оюунболд нартай бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 загварын мөнгөлөг саарал өнгийн машиныг хулгайлан авч, иргэн Н.Цогтбаатараас 48-79 УНО улсын дугаартай Тоёото гранд загварын машины арлын дугаар бичиг баримтыг худалдан авч, Б.Оргилбатын машины дугаарыг 48-79 УНО улсын дугаартай болгон зарж, 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Эрболот, Т.Оюунболд, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” загварын 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 5 удаагийн давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин ашиглаж, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, бусдад 88.100.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

3. Ц.Давааням нь:

 Б.Эрболот, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13-р хорооллын 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 загварын автомашиныг хулгайлан авч, Ц.Давааням нь иргэн Ч.Нарандэмбэрэлээс 33-25 УНЦ дугаартай машины техникийн бичиг баримтыг худалдан авч, Б.Сүхбатын машины арлын дугаарыг солиулж, 33-25 УНЦ улсын дугаартай болгон Ховд аймаг руу Б.Эрболот нь Т.Оюунболдын хамт явж иргэн Б.Бямбасүрэнд зарж, 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Эрболот, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80" загварын 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлан авч, Ж.Алтангэрэл нь “Татах хүч” сервисийн захирал Л.Батсайханаас 11-11 БРА дугаарын машины бичиг баримтыг худалдан авч, Т.Ганзоригтын машины дугаарыг 11-83 УНЧ улсын дугаартай болгон зарж, 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Эрболот, Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” загварын 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлан авч 18.000.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 3 удаагийн давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин ашиглаж, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, бусдад 55.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

4. Т.Оюунболд нь:

 Б.Эрболот, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 загварын мөнгөлөг саарал өнгийн машиныг хулгайлан авч, иргэн Н.Цогтбаатараас 48-79 УНО улсын дугаартай Тоёото гранд загварын машины арлын дугаар бичиг баримтыг худалдан авч, Б.Оргилбатын машины дугаарыг 48-79 УНО улсын дугаартай болгон зарж, 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” загварын 45-67 ДГО улсын дугаартай, ногоон өнгийн автомашиныг хулгайлан авч, 18.000.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 2 удаагийн давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин ашиглаж, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, бусдад 28.500.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Секель овогт Бадилханы Эрболот, Цагаанчулуут овогт Жамъяншаравын Алтангэрэл, Хотол овогт Цогтгэрэлийн Давааням, Монгол овогт Төмөрхуягийн Оюунболд нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, бусдын эд хөрөнгийг машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан үйлдлээр хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрболот, Ж.Алтангэрэл нарыг тус бүр 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваанямыг 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Оюунболдыг 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Эрболот, Ж.Алтангэрэл нарт тус бүр оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг, Ц.Даваанямд оногдуулсан 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Т.Оюунболдод оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрболотын цагдан хоригдсон нийт 179 хоногийг, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нарын тус бүр цагдан хоригдсон нийт 145 хоногийг, Т.Оюунболдын цагдан хоригдсон нийт 144 хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 95-44 УНЗ улсын дугаартай Эксел загварын автомашины үнэ 1.500.000 төгрөгийг Б.Эрболот, Б.Алтангэрэл нараас хувь тэнцүүлэн гаргуулж, 51-67 УБЗ улсын дугаартай Аксент загварын автомашины үнэ 4.500.000 төгрөгийг Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нараас хувь тэнцүүлэн гаргуулж, 35-37 УБВ улсын дугаартай Гранд Марк-2 загварын автомашины үнэ 4.500.000 төгрөгийг Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зааны дүрс мэт оосор бүхий 2 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, хохирогч Б.Баатарцогтын 22.600.000 төгрөгийн үнэ бүхий Ланд Круйзер-80 загварын автомашиныг, хохирогч Б.Сүхбатын 19.000.000 төгрөгийн үнэ бүхий Ланд Круйзер-80 маркийн автомашиныг, хохирогч Т.Ганзоригтын 18.000.000 төгрөгийн үнэ бүхий Ланд Круйзер-80 загварын автомашиныг, хохирогч Б.Оргилбатын 10.500.000 төгрөгийн үнэ бүхий Гранд марк-2 маркийн автомашиныг, хохирогч Ц.Энхбаатарын 18.000.000 төгрөгийн үнэ бүхий Ланд Круйзер-80 загварын автомашиныг хохирогч тус бүрт нь хүлээлгэн өгсөн, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар: Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нараас 25.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржид, Б.Эрболот, Б.Алтангэрэл нараас 20.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Лхагвадоржид, Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нараас 16.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Бямбасүрэнд, Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд нараас 9.300.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Даваадоржид, Б.Эрболот, Б.Алтангэрэл нараас 6.990.500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Баатарцогтод, Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд нараас 267.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Оргилбатад тус тус олгох, 48-79 УНО улсын дугаартай Гранд марк-2 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний өмчлөгчийн бүртгэлийг хохирогч Б.Оргилбатын нэр дээр шилжүүлэн шийдвэрлэжээ.

Ялтан Б.Эрболот тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Б.Эрболот миний бие анх 02-20 УНА улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Тоёота Гранд Марк 2” автомашины хулгайн хэрэгт сэжиглэгдэж, 2012 оны 12 дугаар сарын 25-нд Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Ганбаатарт шалгагдаж эхэлсэн бөгөөд эхний байцаалтуудад 02-20 УНА улсын дугаартай, мөнгөлөг өнгийн “Тоёота Гранд Марк 2” автомашиныг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, мөн үүнээс гадна тухайн үед илрээгүй байсан 4 удаагийн хулгайн үйлдлээ өөрийн санаачилгаар хэлж хэзээ, хаанаас, хэрхэн үйлдсэн зэрэг хэргийн бодит үнэнийг мэдүүлсэн. Гэтэл удалгүй “Өршөөлийн тухай хууль” батлагдах тухай сураг дуулаад өөрт ашигтай байдлыг эрэлхийлж тухайн үед хамт хоригдож байсан хүмүүсээс зөвлөгөө авч, Өршөөлийн хууль хэрэгжих хүртэл хэргийн шалгах явцыг удаашруулж, цаг хугацаа хожих зорилгоор 2013 оны 1-р сарын 11-нд өөрийн найз болох Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд, Эрдэнэбилэг нарыг эдгээр үйлдэлд хамтран оролцсон гэж худал мэдүүлэг өгсөн. Ингэж мэдүүлэхдээ Ж.Алтангэрэлийг 5, Ц.Даваанямыг 3, Т.Оюунболдыг 2, Эрдэнэбилэгийг 1 удаагийн үйлдэлд хамтран оролцсон гэж харилцан адилгүй байдлаар мэдүүлсэн нь бусдыг гүтгэсэн худал мэдүүлгээ үнэн мэт санагдуулах нь миний бодлого байсан. Мөн Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд, Эрдэнэбилэг нарыг сонгож, эдгээр үйлдэлд хамтран оролцсон гэж мэдүүлсэн учир нь Б.Эрболот миний бие өмнө нь эд нартай сайхан найзлаж нөхөрлөж байсан ба хулгайлсан машинаа зарж олсон мөнгөөрөө хааяа хоол унданд орох, кино, хошин шог үзэх, шоудаж наргиж цэнгэхэд даах зэргээр тодорхой хэмжээнд тус болж байсан болохоор намайг ойлгож надад бас туслах байх гэж бодсон. Гэхдээ тэр үед эд нар намайг автомашин хулгайлсан гэдгийг, мөн миний үрж байгаа мөнгө хулгайн аргаар олсон мөнгө гэдгийг мэдээгүй байсан ба эд нартай анх танилцахдаа өөрийгөө автомашины ченж хийдэг гэж хэлж итгэл төрүүлсэн байсан.

Тэгтэл Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарыг 2013 оны 1 дүгээр сарын 14-нд цагдан хорьсон гэдгийг, мөн Эрдэнэбилэгийг эрэн сурвалжилж байгаа гэдгийг мөрдөн байцаагч, ахмад Ганбаатараас 2013 оны 1 дүгээр сарын 28-нд сонсоод би бусдын үгэнд орж, амин хувиа хичээж найз нарыгаа гүтгэж, худал мэдүүлэг өгсөндөө харамсаж хэргийн тухай бодит үнэнийг мэдүүлэхээр төлөвлөж байтал Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нар энэ хэрэгт хамтран оролцсон эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байсан тул 2013 оны 3 дугаар сарын 14-нд батлан даалтад гаргасан байсан. Ийнхүү найзуудыг маань нэгэнт батлан даалтад гаргасан байсан учраас хэргийн тухай үнэн зөвөөр мэдүүлэх бодлоо хойшлуулж мөн л өөрт ашигтай байдлыг эрэлхийлж мөрдөн байцаагч Ганбаатарт би хэргийн тухай үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэтэл энэ хэрэгт хамтран оролцсон бусад хүмүүсийг батлан даалтад гаргаад намайг цагдан хорьж байгаа нь шударга бус байна.

Тиймээс намайг ч гэсэн батлан даалтад гаргаж өг, гаргахгүй гэвэл өлсгөлөн зарлана гэх мэтээр барьцаж, удаа дараа мэдүүлж байж 2013 оны 4 дүгээр сарын 26-нд батлан даалтад гарч чадсан нь найзуудыгаа энэ хэрэгт оролцсон гэж гүтгэж мэдүүлэг өгсөн нь зөв шийдвэр байсан мэт сэтгэгдэл төрүүлж байсан.

Улмаар Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд, Эрдэнэбилэг нар энэ хэрэгт хамтран оролцсон эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байсан тул хэргийг түр хугацаанд түдгэлзүүлэх зэргээр хэргийн мөрдөн шалгах явц удааширч надад ашигтай байдал хэвээр үргэлжилсээр байсан. Энэ хугацаанд миний бие батлан даалтад байсан ба энэ хэрэгт холбогдохоос өмнө сурч байсан Кино Урлагийн дээд сургуульдаа орж, 2014 онд оператор, зураглаач мэргэжлээр төгсөөд гэмт хэргийн улмаас хохирогчдын эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулахаар хичээж байсан.

Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 2-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, зохих гэрч нарын ирц дутуу байснаас хамааран шүүх хуралдаан түр хугацаагаар хойшилсон ба Б.Эрболот намайг болон Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын хамт таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорьсон.

Улмаар шүүх хуралдаан хойшилсон товын дагуу 2015 оны 10 дугаар сарын 23-нд хуралдаж, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсэн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 1-нээс миний хүлээж байсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэн боловч миний шалгагдаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан зүйл тусгагдаагүй. Ийнхүү Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэдгээ мэдээд хэргийн тухай үнэн зөвөөр мэдүүлье гэж бодож байтал 2015 оны 11 дүгээр сарын 4-нд прокурор До.Ганчимэгийн шийдвэрээр намайг үйлдсэн хулгайн үйлдлүүдээ өөрөө мэдүүлж хэргээ хүлээсэн, мөн өмнө нь батлан даалтад байх хугацаандаа оргон зайлах, дахин гэмт хэрэгт холбогдох зэрэг асуудал гаргаагүй, хуулийн байгууллагын дуудсан цагт ирдэг зэргийг харгалзан батлан даалтад гаргасан нь намайг улам өөгшүүлж, хэргийн тухай үнэн зөвөөр мэдүүлэх бодлыг хойшлуулсаар байсан.

Мөн Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарыг 2015 оны 12 дугаар сарын 2-нд батлан даалтад гаргасныг сонсоод ер нь би л энэ хэргийн тухай үнэн зөвөөр мэдүүлэхгүй бол энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл удаан хугацаа орох юм байна, тиймээс шинэ хуулийн тэгшитгэл хэрэгжих хүртэл байж байя гэж бодсон билээ.

Мөн өөрийн өгсөн худал мэдүүлгийг үнэн мэт харагдуулах зорилгоор мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг өгсөн ихэнх гэрч нарыг би өөрөө хайж олж, гэрчийн мэдүүлэг өгүүлсэн ба хавтаст хэргүүдийг сайн шинжлэн судалбал Б.Эрболот миний болон гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байгаа.

2016 оны 9 дүгээр сарын 2-нд хуралдсан анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн тухай бодит үнэнийг мэдүүлээгүй. Учир нь, өмнө анхан шатны шүүхийн шатнаас мөрдөн байцаалтын шатанд 4 удаа буцаж байсан ба улмаар дорвитой нэмэлт мөрдөн байцаалт хийгдээгүй байсан учраас дахиад мөрдөн байцаалтын шатанд буцах байх гэж бодсон билээ.

Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн шийтгэх тогтоолоор Ж.Алтангэрэлийг 12 жил, Ц.Даваанямыг 10 жил 6 сар, Т.Оюунболдыг 10 жил 1 сар хорих ялаар шийтгэсэн нь эдгээр иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн буруу шийдвэр боллоо. Дээр дурдсанчлан миний бие Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд, Эрдэнэбилэг нарыг энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж хилсээр гүтгэж худал мэдүүлэг өгсөөр өдийг хүрсэн ба энэ бүхнийг зохиож, үнэн мэт мэдүүлж нэмж баяжуулж байсан нь миний гүйлгээ ухаан, ой тогтоолт, өөрт итгэлтэй, нүүрэмгий байдал зэрэг хувь хүний онцлог чанаруудын үр дүн бөгөөд эдгээр давуу чанараа буруу зүйлд ашиглаж, өөрийн эрх ашгийн төлөө бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж, бусдад асар их гэм хортой хүнд нөхцөл бий болгосондоо үнэхээр их харамсаж, их гэмшиж байна.

Иймд Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд, Эрдэнэбилэг нарт холбогдуулж байгаа үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Б.Эрболот тус шүүх хуралдаанд онлайнаар гаргасан тайлбартаа: “Миний “ганцаараа гэмт хэрэг үйлдсэн” гэх мэдүүлэг бол миний өгсөн хагмийн үнэн мэдүүлэг юм. Өөрийн гэм бурууг ойлгож байна. Бусад шүүгдэгч нарыг уг гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй болохыг тогтоож өгнө үү” гэв.

Ялтан Ж.Алтангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд онлайнаар гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 123 тоот шийтгэх тогтоолоор 12 жил хорих ялаар шийтгүүлсэн ба энэ тогтоолыг эсэргүүцэж гомдол гаргах учир нь Ж.Алтангэрэл миний бие Эрболотын хэлж мэдүүлээд байгаагаар энэ хулгайн гэмт хэрэгт ямар ч холбогдол байхгүй, мөн энэ тухай үнэнээр хэлж мэдүүлсээр байхад 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, мөн 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэл цагдан хорьж, улмаар 2016 оны 9 дүгээр сарын 2-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 12 жил хорих ялаар шийтгэсэн нь миний эрхийг ноцтойгоор зөрчсөн, хууль бус зүйл болж байна. Ж.Алтангэрэл миний бие 2010 онд Кино урлагийн дээд сургуульд элсэн орж, Эрболоттой танилцаж байсан. Эрболот бид 2 нэг ангид сурч байсан ба тухайн үед Эрболот нь хичээлийнхээ хажуугаар машины ченж хийдэг гэж ярьдаг, их бэлэн мөнгөтэй оюутан байсан. Эрболот хүнд тусархуу сайн залуу байсан учраас би найзлаж, улмаар өөрийн багын найз болох Давааням, Оюунболд нартай танилцуулж, гэмгүй сайхан нөхөрлөж байснаас биш хамтарч гэмт хэргийн шинжтэй зүйл хийж байгаагүй. Мөн 2011 оны 10 дугаар сарын үед манай ээж, ах 2 өндөр машин авахаар хөдөөнөөс ирсэн ба бид нар машин сайн мэдэхгүй байсан болохоор Эрболотыг дуудан Да хүрээ хамт захаар явж машин сонирхсон боловч машинууд өндөр үнэтэй байсан болохоор машин аваагүй. Тэгтэл 2012 оны 2 дугаар сарын эхээр сургууль дээр байж байтал Эрболот над дээр ирж “Танайхан өндөр машин сонирхоод байсан. Машин авах хэвээрээ юу, надад нэг Ланд 80 байна” гэсэн. Тэгэхэд би “юун машин юм бэ” гэхэд, “манай байрны зөрүүд авсан машин” гэсэн. Тэгэхээр нь би “Сайн мэдэхгүй байна. Ямартай ч манай гэрийнхэн өндөр машин сонирхож байгаа” гэж хэлсэн. Удалгүй Эрболот “очиж үзүүлэнгээ хөдөө цагаан сар хийгээд ирье” гээд бид 2 Архангай аймгийн Батцэнгэл суманд манай гэрт очиж, манай аав ээжид машинаа үзүүлээд худалдан авахаар болж, миний өөрийн эзэмшлийн 71-70 УНР улсын дугаартай Кiaspectra машин дээр бэлэн 6.500.000 төгрөг өгч наймаа хийсэн ба Эрболотоос худалдан авсан тэр машин нь 20-40 УНВ улсын дугаартай, ногоон өнгийн Ланд 80 загварын машин байсан. Үүний дараа 20-40 УНВ Ланд 80 загварын машинаа хэдэн сар хөдөө унаж байтал эвдрээд байхаар нь 8 дугаар сард хотод авчиран Алтангэрэл миний бие Да хүрээ техникийн зах дээр зарахаар хэд хоног зогссон боловч зарж чадалгүй хөдөө гэр лүүгээ явах ажил гараад явахдаа Эрболотод “авах хүн мэдэж бай” гээд түлхүүр болон машинаа орхин яваад буцаад ирэхэд манай машин болох 20-40 УНВ улсын дугаартай, Ланд 80 загварын машиныг Автоломбарданд тавьсан байсныг мэдээд уурлан асуухад “чи санаа зоволтгүй, би өөрийн машинаа зараад ломдбардны чинь мөнгийг өгчихнө” гэсэн. Тэр үед Эрболотын өөрийн гэх машин нь Ланд 80 загварын машин байсан ба удалгүй сургууль цуглаж, хичээл ном гэж явсаар 1 сарын хугацаа өнгөрч байтал хөдөө гэрээс аав, ээж утсаар залган “машинаа зарав уу, ойрын хугацаанд зар” гэсэн тул би Эрболотод “Чи машинаа зараад манай машиныг ломбарднаас хурдан чөлөөлж өг гэхэд” “За тэгье. Эхлээд танай машиныг заръя дараа нь би өөрийхөө машиныг зараад мөнгийг чинь гүйцээж өгье” гэж хэлээд манай машин болох 20-40 УНВ улсын дугаартай Ланд 80 загварын машиныг ченжид зараад, зарсан мөнгийг Эрболот нь “би хэрэглэж байя” гэсэн ба мөн л өөрийн машинаа зараад өгнө гээд бас хэд хоног таг чиг болчихсон. Удалгүй би утсаар залган мөнгөө нэхэн “машинаа зарсан уу” гэхэд “чи өмнө нь “Татах хүч” гэх засварын газраас он залуу Ланд 80 загварын машины бичиг баримт асуугаад өгөөч” гэхээр нь би юун бичиг баримт, яах гэж байгааг асуухад “миний машин он нь хөгшин тул үнэ нь хямд, зарагдах нь удаан байна. Чи өмнө очиж машинаа янзлуулж байсан учраас чамайг танина. Дээрээс нь хямд өгөх байх” гэсэн болохоор би өөрийн машин болох 20-40 УНВ улсын дугаартай машиныг зарсан мөнгөө авч чадаагүй байсан тул машины мөнгөө Эрболотоос хурдан авахын тулд “Татах хүч” сервисээс өөрийн биеэр очин гэрч Батсайханаас Ланд 80 загварын машины он залуу бичиг баримт асуухад “байна”гэж хэлсэн. Тэр үед үгийг нь цааш нь Эрболотод дамжуулан хэлэхэд мөн л намайг “таньдгаараа очоод авчих, авахдаа миний машин он нь хөгшин болохоор оныг залуу болгох гэж байгаа юм гэж хэл” гэсэн. Би Эрболотын хэлсний дагуу бичиг баримтыг авч өгсөн ба мөнгийг нь Эрболот надад өгсөн. Би өмнө нь энэ сервисээр 20-40 УНВ улсын дугаартай машин эвдэрч байсан учир янзлуулж байсан.Бичиг баримт авч өгснөөс хойш 10-аад хоног өнгөрч Эрболотоос машины мөнгөө нэхэн залган асуухад Эрболот нь “одоо арлын дугаар гагнуулчихвал зараад мөнгийг чинь өгье” гэхээр нь би тэгээд гагнуулаад хурдан мөнгөө авахыг шаардахад Эрболот нь “би хичээл амжихгүй байна. Чи завтай байгаа бол миний машиныг авч яваад гагнуулаад ирээч” гэхэд нь би мөн л Эрболотын машиныг хурдан заруулж ар гэртээ мөнгөө авч өгөхийн тулд “за тэгье” гээд машин болон гагнуурын мөнгө, хаана очиж гагнуулах, юу гэж хэлэх зэргийг заалган гэрч Алтанхуяг дээр очин гагнуулсан. Тухайн үед бичиг баримт авах болон арлын дугаар гагнуулах нь хууль бус гэж мэдээгүй. Үүнийг Эрболот болон шүүх цагдаагийн байгууллага миний эсрэг ашиглан мөн миний урьд үзээгүй гэрч болон Эрдэнэбилэг гэх хүмүүсийг гаргаж ирж намайг болон миний 2 найз болох Давааням, Оюунболд нарыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэн яллаж байгаад бие болон сэтгэл санаа, ар гэр, мөнгө төгрөг, цаг хугацаа, нэр төр гэх зэрэг бүх зүйлээрээ хохирч байгаад гомдолтой байна. Ж.Алтангэрэл миний бие Б.Эрболотоос 20-40 УНВ улсын дугаартай Ланд 80 загварын машиныг худалдан авснаас улбаалан дээр дурдсан тохиолдлуудаар холбогдож байснаас биш Д.Эрболоттой хамтран хулгайн болон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд огт оролцож байгаагүй.

Иймд энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж, Ж.Алтангэрэл намайг энэ гэмт хэрэгт оролцоогүй гэдгийг эцэслэн тогтоож цагаатгаж өгнө үү” гэв.

Ялтан Ц.Давааням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд онлайнаар гаргасан тайлбартаа: “Ц.Давааням миний бие 2011 оны хавар өөрийн багын найз Ж.Алтангэрэлээр дамжуулж Б.Эрболоттой танилцсан. Тухайн үед Б.Эрболот нь хичээлийн хажуугаар хуучин автомашины ченж хийдэг гэж ярьдаг байсан ба хүнд тусархуу сайн залуу мэт байсан. Танилцсанаасаа хойш хааяа найз нөхдийн журмаар уулзаж тодорхой хэмжээнд найзлаж, нөхөрлөдөг байснаас биш Б.Эрболоттой хамтарч гэмт хэргийн шинжтэй ямар ч үйлдэлд оролцож байгаагүй. Миний эцэг, эх намайг юугаар ч дутаалгүй хүний зэрэгтэй зөв хүн болгож өсгөн хүмүүжүүлсэн учраас надад хулгай хийх ямар ч шаардлага, ухамсар, сөрөг муу хүмүүжил байхгүй. Намайг хэрхэн төлөвшиж, хүрээлэн буй орчин нийгэмдээ сайн муу аль нэг нөлөөг үзүүлж явсныг хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлыг тодорхойлох олон нотлох баримтуудаас харагдах билээ.

Мөн миний бие урд нь гэмт хэргийн шинжтэй үйлдэлд оролцож холбогдох нь байтугай эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын чихийг халууцуулж хэл ам татаж үзээгүй ба анги хамт олон хүрээлэн буй орчиндоо үлгэр дууриал болж манлайлж явсан.

Гэтэл Б.Эрболот намайг 3 удаагийн хулгайн үйлдэлд хамтран оролцсон гэж ор үндэслэлгүйгээр гүтгэж мэдүүлснээс болж, би 2013 оны 1 дүгээр сарын 14-нөөс энэ хэрэгт шалгагдаж эхэлсэн ба 2013 оны 1 дүгээр сарын 14-нөөс, 2013 оны 3 дугаар сарын 14, 2015 оны 10 дугаар сарын 2-ноос 2015 оны 12 дугаар сарын 2-н хүртэл тус тус цагдан хоригдож энэ хугацаанд эргэж олдохгүй цаг хугацаа, эрүүл мэнд, нэр хүнд, сэтгэл зүйгээрээ хохирч аж амьдрал, ажил үйлс дэвжиж дээшлэх олон сайхан боломжуудыг алдаж ар гэр, хамаатан, садныхаа сэтгэл санааг зовоож асар их зүйлээр хохироод зогсохгүй адаг сүүлд нь 10 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн нь миний эрх, эрх чөлөөнд ноцтойгоор халдаж, заналхийлсэн шударга бус явдал болж байна. Би энэ гэмт хэрэгт үнэхээр ямар ч оролцоо байхгүй учраас хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх мөчид хуулийн дагуу үнэн зөв шийдвэр гарна гэдэг бүрэн итгэлтэй байгаа ба үнэн зөв шийдвэр гарах хүртэл хуулийн дагуу тэмцэх болно. Мөн миний бие 2013 оны 10 сард “UBS” телевизээр зохион байгуулагддаг “Tobe or not tobe”шоу уралдаанд оролцож, дэд байранд шалгарч Солонгос улсын Конгжугийн Их сургуульд 18 сар үнэ төлбөргүй суралцаж чадаагүй ба эрхийн бичгийн хүчинтэй хугацаа дууссан. Энэ мэтээр цаашид хохирохгүйн тулд энэ хэргийг үнэн зөвөөр хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү.

Мөн гэрч Ч.Нарандэмбэрэл гэдэг хүн мөрдөн байцаалтын шатанд “Надаас бичиг баримт авсан хүн бол энэ” гэж Т.Оюунболдыг заасан байсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд Ц.Давааням намайг заасан. Мөн өмнө нь Б.Эрболотыг зааж байсан тухай 123 тоот шийтгэх тогтоолд бичигдсэн байсан. Гэтэл Ч.Нарандэмбэрэлээс тэр бичиг баримтыг яг хэн, хэрхэн худалдан авч, нэр дээрээ шилжүүлсэн эсэхийг нотлох баримтаар тогтоогоогүй байтал гэрч Ч.Нарандэмбэрэлийн өгсөн олон янзын тайлбаргүй мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, мөн Б.Эрболотын өгсөн үндэслэлгүй хилсээр гүтгэсэн мэдүүлгийг үндэслэн намайг гэм буруутайд тооцож байгаа нь шударга бус шийдвэр, үүнд гомдолтой байна.

Иймд тус хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж, Ц.Давааням надад холбогдуулж байгаа үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Ялтан Т.Оюунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд онлайнаар гаргасан тайлбартаа: “Т.Оюунболд миний бие Б.Эрболотын мэдүүлээд байгаагаар энэ хулгайн гэмт хэрэгт ямар ч холбогдол, оролцоо байхгүй ба энэ тухай үнэн зөвөөр мэдүүлсэн байхад намайг 2013 оны 1 дүгээр сарын 15-наас 2013 оны 3 дугаар сарын 14-нийг хүртэл, мөн 2015 оны 10 дугаар сарын 2-ноос 2015 оны 12 дугаар сарын 2-ныг хүртэл цагдан хорьж, улмаар 2016 оны 9 дүгээр сарын 2-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 жил 1 сар хорих ялаар шийтгэсэн нь миний эрх чөлөөнд ноцтойгоор халдаж, хууль бус зүйл болсон.

Би анх Б.Эрболот гэгчтэй 2012 оны 4 дүгээр сараас Ж.Алтангэрэл болох 10 жилийн багын найзаараа дамжуулж танилцсан. Тухай үед би СУИС-д суралцаж байсан ба Нарантуул зах дээр хичээлийн заваараа өөрийн төрсөн ах болох Т.Хосбаярт тусалж гутал зардаг байсан. Надад Б.Эрболоттой хамт хулгай хийх муу хүмүүжил байхгүй. Би суралцахын хажуугаар ажил хийдэг байсан тул надад муу зүйлд зарцуулах зав зай байхгүй.

2012 оны 6 дугаар сард найзууд болох Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нартай уулзаж, өөрийн найз болох Мэргэнбилгүүн рүү Ховд явах тухай дайгдах унаа олох хэрэгтэй байна гэж ярьж байсан. Тэгээд удалгүй Б.Эрболот над дээр ирээд “Ховд руу явлаа, чи явах хэвээрээ биз дээ хамт явах уу, би зардлыг чинь даая” гэхээр нь би зөвшөөрч, сайхан амраад ирье гэж бодсон. Тэр үед Б.Эрболот Ховдод хүнтэй уулзах тухай ярьсан. Ингээд бид 2 СУИС-ийн оюутан гэх нэг залуутай хамт явсан. Би Ховдод очоод Б.Эрболотоос салж Мэргэнбилгүүн гэх найз дээрээ очсон. Тэгээд хэд хоногийн дараа Эрболот над дээр ирж “...нэг хүн машинаа зарах уу гээд байхаар нь үнэ тохироод машинаа зарчихлаа. Би хот явлаа хамт буцах уу, би зардлыг чинь даая...” гээд миний зардлыг дааж буцахаар болсон. Энэ үед би Б.Эрболоттой хамт хулгай хийх байтугай түүнийг хулгай хийдэг гэж мэдээггүй.

Гэтэл 2012 оны 12 дугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн цагдаагаас намайг гэрчээр дуудаж Б.Эрболотын тухай асууж байсан. Удалгүй 2013 оны 1 дүгээр сарын 15-нд дахин дуудаж, цагдан хорьж шалгах шаардлагатай гэж хорьж мөрдөн шалгах ажиллагаа хийж, хулгай хийсэн гэх нь нотлогдож тогтоогдоогүй тул 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр батлан даалтад гарсан. Ингээд нотлогдоогүй байсан учир уг хэрэг түр хугацаагаар түдгэлзэж, энэ хугацаанд миний өмгөөлөгч нар удалгүй шийдэгдэнэ, иргэнийхээ үүргийг биелүүлж хуулийн байгууллагын дуудсан цагт нь очиж байгаарай, шүүх цагдаагийн байгууллага үнэн зөвөөр нь шийдвэрлэнэ гэж тайвшруулж байсан. Үүнд миний бие үнэн зөвөөр шийдвэрлэгдэнэ гэдэгт бүрэн итгэн хүлээж байсан.

Тэгтэл 2015 оны 10 дугаар сарын 2-нд анхан шатны шүүх хуралдаан болж бүрэлдэхүүн дутуу байсны улмаас хойшилж батлан даалтнаас цагдан хорих шийдвэр гарч, 2015 оны 10 дугаар сарын 2-нд цагдан хоригдсон. Миний бие хоригдох хугацаанд гомдол гаргаж өлсгөлөн зарлах гэсэн боловч өмгөөлөгч намайг тайвшруулж байсан. Тэгтэл анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 2-нд батлан даалтад гаргасан. Б.Эрболот намайг энэ хэрэгт оролцсон гэж гүтгэснээс болж, би асар их зүйлээр хохирч байна. Энэ хугацаанд Т.Оюунболд миний бие сурч байсан СУИС-аас чөлөө авч дипломоо авч чадаагүй.

Хэд хэдэн уран бүтээлд оролцох байсан гэрээнүүдийг цуцалсан. Хүүхэд залуучуудын “Улаан театр”-т жүжигчний ажил хийж, тус театрын уран бүтээл болох бүрэн хэмжээний уран сайханы кинонд тоглох байсан. Тус бүтээлүүдэд тоглох үнэтэй боломжоо алдсан. Хамгийн чухал болох ар гэр, аав ээжийнхээ сэтгэл санаа, өөрийн эрүүл мэнд, эрх чөлөө болон сэтгэл санааны маш их хямралд орж байна.

Би Б.Эрболоттой тодорхой хэмжээнд гэмгүй найзлаж нөхөрлөж байснаас биш өөрөөр ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хамтран оролцож байгаагүй. Иймд Т.Оюунболд намайг энэ гэмт хэрэгт оролцоогүй гэдгийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж цагаатгаж өгнө үү” гэв.

Ялтан Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын өмгөөлөгч С.Алтанцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд хорих ял оногдууллаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдаж байна.

1. Шүүгдэгч Ж.Алтангэрэлийн талаар: Нийт 5 удаагийн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, бусдад 88.100.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэлээ. Дээрх 5 үйлдэл бүхий хулгайн хэргийг Ж. Алтангэрэл нь "Би хийгээгүй. Шүүгдэгч Эрболот гүтгэж байна. Шүүх үнэн бодит байдлыг тогтоож шийдвэр гаргаж өгнө үү" гэж 3 жил гаруй мэдүүлж байгаа.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад бодит дүгнэлт хийхэд шүүгдэгч Эрболотын мэдүүлэг болон бусад нотолгоо нь эргэлзээтэй, гэрчүүдийн гэрчилж буй эх сурвалжууд нь бодитой гэж үзэхэд эргэлзээтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүгдэгч Эрболот нь Алтангэрэлтэй хулгайн хэргийг үйлдсэн гэх боловч өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй, ярьсан зүйл нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Тухайлбал, Эрболот нь Алтангэрэлийн эзэмшлийн 71-70 УНР дугаартай Киа Спектор загварын автомашиныг Өгөөмөр зах дээр дугуй зардаг байсан үл таних залууд 6 500 000 төгрөгөөр зарж мөнгөтэй болоод, бидний машин хулгайлах эдийн засгийн эх үүсвэр тавигдсан гэдэг. Энэ мэдүүлэг нь огт худлаа байсан гэдгийг бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэрч П.Доржсэнгэ (5хх 222-225) 71-70 УНР дугаартай, Киа Спектор загварын автомашиныг хавар 6.500.000 төгрөгөөр Алтангэрэлээс худалдаж авсан. Мөнгийг нь 2 тасдаж өгсөн гэдэг. Энэхүү мэдүүлэг нь Эрболотын мэдүүлгийг үгүйсгэдэг юм. Мөн гэрч Мөнхтөмөр, Жамъяншарав, Доржсэнгэ, Жавхлантөгс нарын мэдүүлгээр үгүйсгэгдэн нотлогдсон гэж үзэж байна.

2012 оны 2 дугаар сард Эрболот нь Архангай аймагт Алтангэрэлийнд очиж Ланд Круйзер 80 загварын 20-40 дугаартай автомашиныг Алтангэрэлийн эцэг Жамъяншаравт 17 сая төгрөгөөр тохиролцон худалдсан байдаг. Энэ машиныхаа үнэнд Алтангэрэлийн эзэмшлийн Киа Спектор загварын автомашиныг 6 500 000 төгрөгт бодож авсан ба үлдэгдэл мөнгийг бэлнээр авсан. Гэтэл Ланд Круйзер 80 загварын 20-40 дугаартай автомашин нь хэрэгцээг нь хангах боломжгүй байсан тул Алтангэрэл уг машиныг УБ хотод авчиран, зарж борлуулж өгөхийг Эрболотоос хүссэн байдаг. Харин Эрболот уг машиныг ломбарданд тавьсан. Машиныхаа мөнгийг Алтангэрэл нь Эрболотоос нэхсэн боловч тухайн үед элдэв шалтаг хэлж мөнгийг нь өгөхгүй байсан. Энэ нь Алтангэрэлийн хувьд машиныхаа мөнгийг олж авахын тулд Эрболоттой холбогдох шалтгаан болсон юм.

Алтангэрэл нь Эрболотын зааснаар бусдаас машины бичиг баримтыг нэг л удаа худалдан авсан юм. Эрболотын хувьд Алтангэрэлийн энэ л үйлдлийг ашиглан хэрэгт холбогдуулж байна. Нэг удаа бусдаас бичиг баримт худалдан авч Эрболотод өгсөн үйлдлээр, хулгайн хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэлт өгсөн нь шударга бус байна.

Бичиг баримтыг худалдан авсан энэхүү үйлдэл нь хулгайн хэргийн субъектив санааг тодорхойлж чадахгүй гэж үзэж байна.Мөн хулгайн хэрэгт Эрдэнэбилэг гэгчийг хамт явсан гэж Эрболот мэдүүлдэг боловч Эрдэнэбилэгийг олж байцаагаагүй. Алтангэрэл энэ хүнийг танихгүй гэж мэдүүлдэг.

Эрболот нь Мөнхтөмөр гэдэг хүний машиныг ашиглан хулгай хийсэн гэж мэдүүлдэг. Харин Мөнхтөмөр үүнийг үгүйсгэдэг. Энэ байдлаас харвал Эрболотын мэдүүлгийг худлаа гэж үзэж байна.

Шүүх Эрболотыг удаа дараа тогтвортой бөгөөд тодорхой, илүү үнэмшилтэй эх сурвалжаа зааж өгсөн гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, эрхзүйн бус дүгнэлт боллоо гэж үзэж байна.

2. Шүүгдэгч Ц.Даваанямын талаар:

Ц.Даваанямыг 3 удаагийн давтан үйлдлээр үгсэн тохиролцож, автомашин хулгайлан бусдад 55 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож ял оногдуулсан.

Шүүгдэгч Давааням нь "Хулгайн хэрэг хийгээгүй. Үнэн мөнийг олж өгөөч" гэдэг. Нямдавааг холбогдуулж байгаа нотлох баримтын үндэслэл нь зөвхөн Эрболотын мэдүүлэг байдаг. Бусад нотлох баримт гэж үзэж байгаа гэрч Нарандэмбэрэл нь удаа дараагийн мэдүүлэгтээ автомашины бичиг баримт авсан хүн бол 170 см өндөртэй залуу байсан гэж эх сурвалжаа тодорхой заагаагүй, шүүх хурал дээр Оюунболдыг заасан. Даваанямыг ч мөн зааж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Үүнээс өөр эрхзүйн ямар нэгэн нотлох баримт байхгүй.

3. Шүүгдэгч Т.Оюунболдын талаар:

Т.Оюунболдыг 2 удаагийн үйлдлээр, бусдад 28 сая 500 мянган төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн. Энэхүү гэм буруутайг мөн л Эрболотын болон Бямбажавын мэдүүлэг нотолж байгаа гэж үздэг. Гэтэл гэрч Бямбажав нь эх сурвалжаа тодорхой заагаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт "Би өмнө нь Даваанямыг зааж байсан. Өнөөдөр Оюунболдыг зааж байна. Яг үнэнийг хэлэхэд сайн санахгүй байна" гэж мэдүүлсэн. "Ямар ч байсан 3 залуу ирээд машины рамны урд хэсгээс жижиг дөрвөлжин дугаар бичээстэй байсан зүйлийг тасдаж аваад явсан" гэж мэдүүлдэг. Гэрч "Яг үнэнийг хэлэхэд сайн санахгүй байна" хэмээн хэлээд гэрчилж байхад нотлох баримт хөдөлбөргүй байна гэж үзэн дүгнэлт хийсэн нь дэндүү өрөөсгөл байна.

Миний үйлчлүүлэгч дээрх нэр бүхий 3 шүүгдэгч нь хулгайн хэрэгт хамтран оролцсон, үгсэн тохиролцсон, хулгайн эд зүйлийг ашигласан, ашиг олсон ямар ч зүйл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Чухам яагаад шүүгдэгч Эрболоттой холбогдож ийм харамсалтай байдалд хүрсэн, тухайн хэрэг гарсан үеийн нөхцөл байдал, өөрсдийн тухай бодитой зүйлийг үнэн ярьж байгаа нь тогтоогддог.

Эрболот, Алтангэрэл, Оюунболд, Давааням нар нь кино урлагийн сургуулийн нэг ангийн оюутнууд. Эрболот өдөр бүр олон янзын машин унасан, мөнгө төгрөгөөр элбэг, хүмүүст найр тавьж, гар султай, идэж ууж, сэтгэл сайхан мэт харагдаж байжээ. Ангийнхаа хүүхдүүдэд “ах нартайгаа машины ченж хийдэг” хэмээн ойлгуулж, бусдыг өөртөө татдаг байжээ. Тэгээд ч Алтангэрэл хөдөө байдаг аавындаа дагуулан очиж, машин худалдан авснаар Эрболоттой хэрэгт холбогдох эх үүсвэр нь тавигдсан юм.

Давааням нь өөрийн эцэг Цогтгэрэлийн машинаар халтуур хийдэг, машин сонирхдог байдлаараа Эрболоттой холбогдсон байна. Оюунболд нь Даваанямтай найз.

Эрболот өөрөө мөнгийг бэлэн болон бэлэн бусаар авч, зарцуулдаг байснаа хүлээсэн бөгөөд ялангуяа Оюунболд түүнээс мөнгө авч байгаагүйг мэдүүлдэг.

Үүнээс өөрөөр, дээрх 3 шүүгдэгч нь Эрболоттой хамтран хулгай хийж, зарж борлуулдаг, олсон ашгаа хуваадаг гэх мэт ямар ч үйлдэл байхгүй юм. Эрболот нь хулгайн хэргийн үйлдлүүдийг нарийн дэс дараатай ярьдаг. Харин Алтангэрэл, Давааням, Оюунболд нар нь тухайн хулгайн хэргийг хийгээгүй тул хэргийн талаар ярьж чадахгүй байгаа нь мэдээж юм.

Гэтэл шүүх, Эрболотыг үнэмшилтэй ярьж байна хэмээн дүгнэлт хийгээд байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж, эрхзүйн бус дүгнэлт боллоо гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхэд хүсэлт болгоход, шүүгдэгч Алтангэрэл, Давааням, Оюунболд нарт нотлох баримтуудад эрх зүйн бус дүгнэлт хийж, ял халдаасанд гомдолтой байна. Дээрх 3 шүүгдэгчдэд оногдуулсан ялыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24, 208 дугаар зүйлд заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын өмгөөлөгч С.Даваасүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын өмгөөлөгч С.Даваасүрэн миний бие Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 2-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:1. Шүүгдэгч Б.Эрболотын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байна.

А. Анхны мэдүүлэг буюу 1хх 117-124-р хуудаст: "Хэргийг ганцаараа үйлдсэн талаар мэдүүлсэн, гэтэл хоёр дахь мэдүүлгээсээ буюу 2хх 125-126-р хуудаснаас эхэлж Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын хамт үйлдсэн гэж мэдүүлэх болсон. Б.Эрболотын хамгийн анх өмгөөлөгч аваагүй үедээ өгсөн мэдүүлэг түүний бусад мэдүүлгээс илүү нотолгооны ач холбогдолтой гэж үзэж байна.

Б. 2хх 125-126-р хуудаст: 2012 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, циркийн урд талын 14-а байрны урд зогсоол дээр байсан Ланд Круйзер 80 загварын автомашиныг Ж.Алтангэрэл, Давааням нарын хамт хулгайлсан гэсэн атлаа, 2хх 136-138-р хуудаст авагдсан мэдүүлэгтээ: "... 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Алтангэрэл, Давааням бид 3 хамт байж байгаад Давааням, Алтангэрэл бид хоёроос салаад явсан ба Даваанямыг байхгүй байх хугацаанд Алтангэрэл бид хоёр 17-88 УНЗ улсын дугаартай Ланд Круйзер 80 загварын автомашин хулгайлсан юмаа. Энэ хэргийнхээ талаар Алтангэрэл бид 2 Даваанямд хэлсэн...” гэж мэдүүлсэн байна.

2. Шүүгдэгч Б.Эрболотын мэдүүлэг бичгийн бусад баримтуудтай зөрүүтэй байна.

А. Эрболотын мэдүүлэгт 2 дахь үйлдэл буюу 2012 оны 4 сарын 30-наас 5 сарын 1-нд шилжих шөнө Алтангэрэл, Давааням нартай машин хулгайлсан, мөн 2012 оны 4 сарын 30-наас 1-нд шилжих шөнө Ц.Давааням өөрийн машинтай явж байгаад автомашинтай мөргөлдсөн гэдэг худлаа. Учир нь 2012 оны 4 сарын 30-наас 1-нд шилжих шөнө Ц.Даваанямын автомашиныг Ж.Алтангэрэл гуйж жолоодон халтуур хийж явж байгаад бусдын жолоодож явсан автомашинд мөргүүлж осолд орж нөгөө буруутай этгээдийг эрүүгийн журмаар шалгаж ял шийтгэсэн байна. Энэ нь 6хх 15-34 дүгээр хуудаст авагдсан баримтаар нотлогдож байна.

Б. Б.Эрболот нь мөнгөний зарцуулалтын талаар мэдүүлэхдээ “Ц.Даваанямын аав Цогтгэрэл нь "Кредит Монгол" ББСБ-д зээлийн өртэй байсныг би бөөнд нь 2012 онд дарж өгсөн гэдэг. Гэвч тус ББСБ-аас Ц.Даваанямын аав Л.Цогтгэрэл 2011 оны 6 дугаар 13-ны өдөр 3.600.000 төгрөгийн зээл аваад 2015 оны 9 дүгээр 28-ны өдөр хүртэл 2 жил 3 сарын хугацаанд cap тутам төлөлт хийж дуусгасан дансны хуулга хавтаст хэрэгт авагдсан байна /4хх 176-179/.

A. /2хх 130/-т: ”... Алтангэрэл бид 2 утсаар ярьсан. Тэгэхэд Толтойт Их Наранд авто ломбард автомашин задалж зарна гэсэн тул хүнтэй нь ярьж байгаад Алтангэрэл, Эрдэнэбилэг бид 3 хамт очиж, эрэгтэй 30 орчим насны ломбардны хүнтэй нь уулзсан. Тэгэхэд тэр хүн Ланд 80 загварын машин задалж зарж байна. Бичиг баримттай нь зарна гэж мэдүүлсэн ... Гэтэл гэрч Т.Мөнхтөмөрийн "... Манай ах Гантулгын автомашины граж СХД-ийн Их наранд байрладаг ба уг автомашин засварын газарт би ажилладаг байсан. Тэр засварын газарт олон хүмүүс орж гардаг байсан юм. Гэтэл миний 96717070 дугаарын утас руу үл таних эрэгтэй хүн 2012 оны өвөл залгаж, танай засварын газарт "Ланд круйзер-80" машины бичиг баримт байхгүй биз, орж ирсэн ланд круйзер 80 машинд хийх гэсэн юм." гэж асуусан. Тэгэхээр нь би ах Гантулгын задалж зарсан "Ланд круйзер-80" загварын машины бичиг баримт, арлын дугаарыг ахаасаа зөвшөөрөл авсны дараа үнэ тохирч 1.400.000 орчим төгрөгөөр зарсан юм. Надтай утсаар ярьсан залуу нь 22-25 орчим насны казак юм шиг төрхтэй залуу байсан. Тэрээр бичиг баримт, арлын дугаарыг авахдаа ганцаараа ирсэн юм. Би урьд нь тэр залууг гражид машин засварын газарт харж байсан байх гэж бодож байна. Тэгээд тэр залуу надад тохирсон ёсоор мөнгөө өгч "Ланд круйзер-80" загварын машины бичиг баримт, арлын дугаар зэргийг аваад явсан юм.

Б.Эрболотын мэдүүлэг /2хх 136-138/ “...машин задлаж зарна гэсэн зарын дагуу Цогтоо гэх хүний утсаар ярьсан. Ингээд Цогтоо гэх хүнтэй уулзаад Алтангэрэл, Оюунболд бид нар 49-78 УНО улсын дугаартай Гранд марк 2 загварын машины бичиг баримт болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ, улсын дугаарыг нь 800.000 төгрөгөөр худалдан авсан... “ гэж мэдүүлдэг.

Гэтэл гэрч Цогтбаатарын мэдүүлэг /4хх 168, 172/ “...Би анх мэдүүлэхдээ Гансүлд гэх залуутай 3 удаа уулзсан талаар мэдүүлсэн нь нэр андуурагдаж бичигдсэн байна. Надтай 3 удаа уулзсан залуу бол Гансүлд гэх залуу биш казак залуу байсан юм.

... Би тухайн үед өөрөө ажилтай болоод машины рам байсан хаягийг зааж өгөөд гэр рүүгээ хадам ээж Бямбажав руу яриад хүмүүс очиж машины рам тасдаж авах байх гэж хэлсэн юм.

Таньж олуулахад 4 дугаарт байгаа хүн бол миний Гансүлд гэж хэлээд байсан, надтай 3 удаа уулзаж, бичиг баримт авсан залуу мөн байна. ..." гэж мэдүүлсэн байдаг.

B.Мөн шүүгдэгч Б.Эрболот нь хамгийн эхний үйлдэлдээ Идэрмөнх гэх залуугийн
машиныг унаж ашигласан гэдэг боловч Идэрмөнх гэрчээр мэдүүлэхдээ машинаа бусдад
ерөөсөө шилжүүлж байгаагүй гэдэг /3хх 89/.

Гэрч Л.Батсайхан 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт: "...11-11 БРА Ланд 80 маркийн машины бичиг баримт нь гэрч Батсайханы дүү Хүрлээ гэх хүнээс Б.Эрболотын нэр лүү шилжсэн, Алтангэрэл зүгээр л асууж өгсөн. Ийм байхад гэрчилгээ, худалдсан гэрээ хэрэгт авагдаагүй бас гэрчилгээний эзэн Хүрлээг асуугаагүй байна.

Мөн гэрч Т.Алтанхуяг нь 2016 оны 9 сарын 2-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:"... Эрболотыг харж байсан. Ж.Алтангэрэлийг өмнө зургаар заасан боловч шүүх хуралдаан дээр эргэлзэж байна гэж мэдүүлсэн байдаг.

Гэрч Р.Батхүү 2016 оны 9 дүгээр сарын 2-ны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: "... арлын дугаар гагнуулахад Эрболот ирсэн. Хажуудаа нэг залуутай ирсэн гээд өндрөөр нь харьцуулж Оюунболдыг заасан. Р.Батхүү нь зөвхөн Эрболоттой уулзаж ярилцсан ба Б.Эрболот нь гагнуурын 10.000 төгрөгийн хөлс төлсөн гэж мэдүүлсэн байна. Хэрэв Т.Оюунболд хамт очсон бол түүний идэвхтэй үйлдэл алга байхад найзыгаа зүгээр дагаж явсны төлөө холбогдуулж яллаж болохгүй.

5.Гэрч Ч.Нарандэмбэрэл, Г.Бямбажав нарын мэдүүлгүүд хоорондоо ноцтой
зөрүүтэй байна.

А.Гэрч Нарандэмбэрэлийн мэдүүлэг /4хх 171/ “...манай ажил дээр 2-3 удаа ганцаараа орж ирж байсан 25 орчим насны, 170 см орчим өндөр нуруутай, эрэгтэй байсан. /гэрэл зургийг харуулахад надаас бичиг авсан залуу энэ байна гэж шүүгдэгч Т.Оюунболдын гэрэл зургийг зааж/ ... нөгөө гурвыг харж байгаагүй юм байна гэх мэдүүлэг.

Дараа нь 2015 оны 10 сарын 20-ны өдрийн шүүх хурлын хэлэлцүүлэгт: "... танаас бичиг баримт худалдаж авсан хүн шүүгдэгч нар дотор байна уу гэхэд гэрч Нарандэмбэрэл нь Хамгийн наад талынх буюу Ц.Даваанямыг заав." гэх зэргээр андуурч эргэлзээтэй мэдүүлэг өгдөг.

Б. Гэрч Бямбажавын мэдүүлэг: /4хх 166-167/ “...2012 оны 6 сард Гранд марк 2 машины арлын дугаарыг таслаж авсан хүмүүс байна уу гэж асуухад фото зургуудыг сайтар ажиглаж байгаад 1 /Оюунболд/ 3, 4 /Алтангэрэл, Эрболот/ дугаарт байгаа гэрэл зургийг зааж энэ хүмүүс ирсэн, мөн гэв.

Дараа нь 2015 оны 10 сарын 20-ны шүүх хурал дээр гэрчээр мэдүүлэхдээ: "... арлын дугаар тасдаж авсан хүмүүс шүүгдэгч нар дотор байна уу гэж асуухад “байна” гээд Эрболот, Алтангэрэл нарыг заав, дараа нь шүүгдэгч Эрболотын өмгөөлөгч машины арлын дугаарыг тасдаж авахад 3 хүн байсан. Тэгэхээр 3 дахь нь ямар хүн байсан бэ гэж асуухад Даваанямыг заав.

Хамгийн сүүлд буюу 2016 оны 9 сарын 2-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэхдээ наад талын залуу буюу Давааням байгаагүй. Би өмнө шүүгдэгч Даваанямыг зааж байсан ч өнөөдөр шүүгдэгч Т.Оюунболдыг зааж байна. Яг үнэнийг хэлэхэд би сайн санахгүй байна.

Дээрх байдлаар гэрчүүд зөрүүлж танидгаас гадна мөрдөн байцаалтын шатанд буюу хэрэг гарснаас хойш 3 жилийн дараа хэргийн холбогдогч 4 хүний цээж зургийн дэргэд 1 холбогдолгүй хүний зургийг байрлуулж, Б.Эрболотын дагуулж ирсэн гэрчүүдээс зөвхөн цээж зургаар таньж олуулсан, мөн шүүх хурал дээр холбогдогч 4 хүнээс үзсэн харсан хүмүүсийг сонгуулж гэрчээс мэдүүлэг авч таньж олуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 "Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ. Мөн хуулийн 79.4 дэх хэсэгт “Нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" гэсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийг анхаарч үзэлгүйгээр гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд шууд авч үзэж үнэлсэн нь алдаа болсон гэж үзэж байна.

Энэ хэргийг шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй, мөн хуулийн 80.1.2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийг хэн үйлдсэн талаар нотолбол зохих асуудлууд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлд заасны дагуу Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нар гэмт хэргийг үйлдэхдээ хэрхэн хамтран оролцсон оролцоог шалгаж нотлоогүй, түүнчлэн хулгайлсан эд зүйлийг хэрхэн зарж борлуулсан, олсон орлогыг хэрхэн хуваарилсан нь тогтоогдоогүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн Б.Эрболотын мэдүүлээд байгаа 5 автомашин хулгайлсан гэх гэмт хэрэгт миний үйлчлүүлэгч Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нар хамтран оролцсон болох нь нотлогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.2, 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон шүүгдэгч Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 2-ны өдрийн 123 тоот Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Ялтан Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Хэргийн бодит байдлын талаар:

Б.Эрболот гэгч нь анх 2012 оны 9-р сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 22-р хороо, Өргөө хотхоны 79 дүгээр байрны гаднаас иргэн Б.Очирбатын эзэмшлийн 02-20 улсын дугаартай, Тоёота Гранд марк 2 загварын авто машиныг хулгайлсан гэмт хэрэгт сэрдэгдэн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр анх сэжигтнээр цагдан хоригдсон байдаг. Сэжигтнээр цагдан хоригдсон өдрөө байцаалт өгч, бусад хулгайн үйлдлүүдээ ганцаараа үйлдсэн талаар тов тодорхой мэдүүлсэн байдаг.

Үүний дараа 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр яллагдагчаар байцаалт өгөхдөө Ганбат гэдэг өмгөөлөгч авсан, өмгөөлөгчтэйгөө уулзсан. Өнөөдөр ирж чадахгүй учраас өмгөөлөгчгүйгээр байцаалт өгнө гээд “..Би гэмт хэргийг ганцаараа үйлдсэн" гэж дахин байцаалт өгсөн байдаг. 2013 оны 1 дүгээр сарын 11-нд яллагдагчаар дахин байцаалт өгөхдөө Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд гэх нэртэй найз нарынхаа хамт хулгай хийсэн гэх мэдүүлэг өгч, бусдыг онц хүнд гэмт хэрэгт тодорхой санаа зорилготойгоор гүтгэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Учир нь мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэг дээр миний үйлчлүүлэгч Ж.Алтангэрэл 2012 оны 12 дугаар сард Эрболотын ах, өмгөөлөгчтэй нь хамт ирж уулзаад найзууд юм бол мөнгөөр туслаач, хохирлын мөнгө төлөлцөөч гэхэд ... Эрболотоос "би машин худалдаж авсныхаа төлөө яагаад хохирлоос нь төлөлцөх ёстой юм бэ гэж ам мурийхад чи ингэж байгаа бол чамайг хам хэрэгт татуулна гэж заналхийлсэн талаар мэдүүлдэг/Зхх-15/. Мөрдөн байцаалтын явцад Эрболотын ах Б.Асалбекийг 02-20 УНЛ улсын дугаартай Гранд марк-2 автомашиныг хулгайлсан хэрэгт шалгаж байцаалт авч байсан боловч ... Ганбат өмгөөлөгчтэй цуг миний үйлчлүүлэгч Ж.Алтангэрэлтэй хамт очиж уулзан хохирлын мөнгөний талаар ярьж байсан эсэх талаар огт асуугаагүй байдаг.

Эрболот нь миний үйлчлүүлэгч Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарыг гүтгэснээс гадна хэргийн бодит байдлыг гуйвуулах, мөрдөн шалгах ажиллагааг сунжруулах зорилгоор Эрдэнэбилэг гэгч хүний талаар хамтарч хулгай хийсэн гэж мэдүүлдэг.

Эрболот нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн байцаалтдаа Сайнбилэг овогтой Эрдэнэбилэг гэгчтэй 2009 онд танилцсан. 35-35 УНГ дугаартай Ланд круйзер 80 загварын автомашиныг хулгайлан зарсан мөнгөнөөс 3.500.000 төгрөг авч цагаан өнгийн Соната загварын автомашин авч унасан. Дараа нь зараад 1.100.000 төгрөг Ж.Алтангэрэлд өгсөн гэж тодорхой мэдүүлсэн бөгөөд энэ байцаалтад өмгөөлөгч оролцож, хууль сануулан гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Харин 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байцаалтдаа Эрдэнэбилэгийн овгийг мэдэхгүй, гэр нь Дамбад байдаг гэсэн гэж байцаалт өгөөд 2013 оны 6 дугаар 10-ны өдөр өгсөн байцаалтдаа Сайнбилэгийн Эрдэнэбилэг гэдэг 22-23 орчим насны, гэр нь 7 буудалд байдаг. 43-51 УБЛ дугаартай цагаан өнгийн Аксент автомашин одоогоос 2 жилийн өмнө унадаг байсан гэж тодорхой мэдүүлсэн байдаг.

Үүнээс гадна Б.Эрболот нь ямар зан чанартай, зальтай гүтгэгч болох нь өмгөөлөгч Н.Ганбаттай 3 cap гаруй хугацаанд хамтран ажиллаж өмгөөллийн туслалцаа авч байсан атлаа миний үйлчлүүлэгч Ж.Алтангэрэлийн өмгөөлөгч Д.Ганбатыг үндэслэлгүйгээр адилхан нэртэйг нь ашиглан гүтгэн хэлмэгдүүлж өмгөөллийн эрхийг нь 7 cap гаруй хугацаанд хасуулж, хохироож байснаар тодорхойлогдоно.

/2хх 157/ хуудсанд Б.Эрболотын Цагдан хорих 461-р ангиас Б.Эрболотын гаргасан хүсэлт авагдсан байдаг. Хүсэлтэд “Хэрвээ намайг батлан даалтад гаргахгүй юм бол мэдүүлгээ буцаана шүү” гэсэн санааг шууд агуулж хэрэг шалгаж байгаа мөрдөн байцаагчид нөлөөлөх оролдлого хийж байсан нь тогтоогдохоос гадна Эрдэнэбилэг гэгчийн талаар худал мэдүүлэг өгч, хэргийг 1034 тоот Прокурорын тогтоолоор түдгэлзүүлэн 11 дүгээр capын хугацааг хожиж байснаар түүний хувийн байдал, зальтай гүтгэгч, ямар ч арга хэрэглэж магадгүй этгээд гэдэг нь давхар батлагдана /Зхх-68,76/.

Хэрвээ эрүүгийн 2013 0102 0092 тоот хэргээс Б.Эрболотын гүтгэсэн мэдүүлгүүдийг хасаад үзэх юм бол миний үйлчлүүлэгч Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх ямар ч шууд нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй болно. Ж.Алтангэрэлийн хувьд өөрийн төрсөн аавдаа хулгайн автомашин бусадтай хуйвалдан худалдана гэхэд хэн ч итгэмээргүй бөгөөд Б.Эрболотоос авсан Ланд Круйзер автомашин унаж ашиглах шаардлага хангахгүй байснаас болж гэр бүлийнхэн нь машиныг зарах болсон. Б.Эрболот машиныг нь зарахын оронд ломбарданд тавьчихсан байсан тул машиныхаа мөнгийг олж авах гэж түүний зааврын дагуу хуучин машины бичиг баримт худалдаж авах, засварлуулах ажиллагаанд оролцсон байдаг.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй талаар.

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоох” талаар хуульчилсан байдаг. Анхан шатны шүүх хохирлыг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн төлөх гэсэн зарчим баримталсан нь олон жил мөрдөгдсөн, удаа дараа шүүхээс буцсан хэрэг амралтын улиралд хэлэлцэгдэх болсон тул ямар нэгэн аргаар ард нь гарч давж заалдах шатны шүүх ямар шийдвэр гаргахыг нь харах гэсэн байдлаар шийдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Тухайлбал Б.Эрболот /2хх 14/ өгсөн мэдүүлэгтээ “... 35-35 УНГ улсын дугаартай автомашиныг хулгайлах үед С.Эрдэнэбилэг, Алтангэрэл бид нар хамт явсан ...Энэ машиныг зарсан мөнгөнөөс Эрдэнэбилэг 3.500.000 төгрөгөөр Соната-2 загварын автомашин авч унаж байгаад 2.800.000 төгрөгөөр зараад Алтангэрэлд 1.000.000 төгрөг өгсөн" гэж мөнгөний зарцуулалтын талаар тодорхой мэдүүлсэн байхад 123 тоот шийтгэх тогтоол дээр иргэний нэхэмжлэгч Лхагвадоржийн нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийг ялтан Б.Эрболот, Б.Алтангэрэл нараас хувь тэнцүүлэн гаргуулах гэж заасан нь хууль зөрчсөн гэж үзнэ. Энд Эрдэнэбилэг гэгчийг орхигдуулсан.

Хэрвээ миний үйлчлүүлэгч Ж.Алтангэрэлийг хулгай хийхэд оролцсон гээд дүгнээд байгаа бол хэргээс тусгаарласан С.Эрдэнэбилэг гэгчийн авсан мөнгийг яагаад төлөх, хэргийг гэрчилж, гүтгээд байгаа Эрболот 1.000.000 төгрөгийг Алтангэрэл авсан гэж гэрчилж мэдүүлээд байхад яагаад 10.000.000 төгрөгийн нөхөн төлбөр шүүх тогтоогоод байгааг ойлгохгүй байна.

Үүнээс гадна Ховд аймагт зарагдсан 17-88 УНЗ дугаартай Ланд Круйзер загварын автомашины мөнгийг би өөрийн Хаан банкны дансаар цувуулж авсан гэж Б.Эрболот мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсээр байтал шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийтгэх тогтоолд дурдсан нь хууль зөрчсөн гэж үзнэ. Хавтаст хэргийн материалд Б.Эрболотын хэлсэн дансны хуулга, орлого зарлагын тооцоо ч авагдаагүй байдаг. 4хх-179 хуудсанд авагдсан мэдүүлэгт Б.Эрболот “Оюунболд тэгж их мөнгө төгрөг тусад нь авсан асуудал байхгүй” талаар мэдүүлсэн. Харин Т.Оюунболд нь оюутны амралтаар Ховд аймагт байдаг найзындаа очино гэдэг талаар урьд нь найз нартайгаа ярьж байсан байдаг. Ховд аймгаас ирэхдээ Б.Эрболотоор онгоцны зардлыг даалгуулсан талаар маш тодорхой мэдүүлсэн.

Анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгээр Т.Оюунболдыг 2 удаагийн үйлдлээр бүлэглэн тусгай бэлтгэсэн түлхүүр хэрэглэн бусдад 28.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнээд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасны дагуу 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэхээр заасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасныг мөрдлөг болговол үйлчлүүлэгч Т.Оюунболд нь их хэмжээний хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.3-т заасны дагуу яллагдах ёстой юм. Мөн Б.Эрболотын мэдүүлгээс дүгнэх юм бол Т.Оюунболд нь гэмт хэрэгт хүн харах байдлаар л оролцож байсан гэдэг.

Үйлчлүүлэгч Ц.Даваанямыг 55.000.000 төгрөгийн хохирлыг бусадтай бүлэглэн учруулсан гэж дүгнэсэн. Б.Эрболотын мэдүүлгийг үндэслэн дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Б.Эрболот гэгч нь Ц.Даваанямыг үндэслэлгүйгээр гүтгэж байгаа нь 6хх-т авагдсан Гантөмөр овогтой Гандөлгөөнд холбогдох эрүүгийн 2012 2400 0383 тоот хавтаст хэргийн материалаас хуулбарласан хуулбараар болон бусад мэдүүлгүүдээр түүнийг Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 14А байрны гаднаас 17-83 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлахад оролцоогүй гэдэг нь давхар батлагддаг юм. Харин Б.Эрболот гэгч нь 1 километр хүрэхтэй үгүй газраас хүний үнэтэй машин хулгайлаад хоолны газар бид нар уулзах гэж байсан юм гэж хэн ч үнэмшмээргүй мэдүүлэг өгч гүтгэдэг, Б.Эрболотын бусад үйлдлүүдээ ярьсан байцаалтуудад “машин хулгайлсан, хулгайлангуутаа бид нар Шархад, Цайз захын зүгт явж нуудаг” гэж мэдүүлдэг байсныг анхааралдаа авна уу.

Үүнээс гадна миний үйлчлүүлэгч нарыг хулгайн гэмт хэрэгт шууд бусаар оролцоотой болохыг гэрчилсэн гэрч нарыг Б.Эрболот ямар нэгэн байдлаар урд нь таньдаг, мөрдөн байцаалтын явцад өөрөө олж ирж гэрчлүүлсэн байдаг нь анхаарал татаж байна. Эрболот нь миний үйлчлүүлэгч нараас гадна өмгөөлөгч Ганбат, гэрч М.Идэрмөнх нарыг ч гүтгэсэн болно. Тухайлбал, гэрч М.Идэрмөнх өөрийн машинаа хэнд ч өгч хэрэглүүлж байгаагүй гэдгийг хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэгт гэрчилсээр байхад түүний машинаар Ж.Алтангэрэл Эрдэнэбилэг гэгч этгээдтэй явж хулгай хийсэн гэж мэдүүлээд байгаа нь түүний ямар ч аргаар хамаагүй хүн гүтгэдэг гэдгийг давхар баталж байгаа юм.

Сайханбилэг овогтой Эрдэнэбилэг гэгч 22-23 насны, шар царайтай, 170 см орчим өндөр, цагаан өнгийн 43-51 УБЛ дугаартай Аксент загварын автомашинтай хүн гэж Эрболот маш тодорхой мэдүүлээд байхад ам зураг гаргаж улс даяар тодорхой эрэн сурвалжилсан ажиллагаа хийсэн эсэх талаар материал хавтаст хэрэгт авагдаагүй байгаа нь учир дутагдалтай.

Монгол улсын цагдаа, хүчний байгууллага тодорхой иргэнээ олохгүй байна гэдэгт итгэмээргүй юм. Хавтаст хэргийн материалд ядаж Сайханбилэг овогтой Эрдэнэбилэг гэгч 20-25 орчим насны иргэн, Монгол улсын хилээр гарсан эсэх талаар ч авсан лавлагаа байдаггүй нь энэ ажиллагааг дутуу хийсэн гэж дүгнэхэд хүрч байгаа юм. Гэтэл одоо миний үйлчлүүлэгч нар Б.Эрболотод гүтгэгдэж гэмт хэрэгтэн болоод байгаагаас гадна Эрдэнэбилэг гэгчийн идэж ашигласан гэх мөнгийг давхар төлөх болоод байна.

Иймд шүүх бүрэлдэхүүнд хандаж Б.Эрболот нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсны дараа гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Ялтан Ж.Алтангэрэлийн өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолыг ялтан Ж.Алтангэрэлийн өмгөөлөгч миний бие Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэн гомдол гаргаж байна.

Учир нь шүүх зөвхөн ялтан Б.Эрболотын мэдүүлэгт үндэслэн түүний өөрийн үйлдсэн хэргүүдийн нийт хохирлыг Ж.Алтангэрэл болон түүний найз Ц.Давааням, Т.Оюунболд нараар хувааж төлүүлэх зорилгоор өөрийн ах дүүсийн зөвлөснөөр зориуд хүнд хэрэгт хүчээр татан оролцуулсан. Ж.Алтангэрэл нь Б.Эрболотоос худалдаж авсан “Ланд Круйзер 80" авто машинаа зарж, уг мөнгөө өөрийн аавдаа өгсөний төлөө, Б.Эрболотын гуйлтаар түүний унаж явсан авто машиныг он залуу болгож үнэд хүргэхийн тулд машины арлын дугаарыг сольж, гагнуулсны төлөө, “Татах хүч” авто сервесийн захирал Батсайханаас задалсан машины бичиг баримтыг авч өгсний төлөө хулгайн хэргүүдийг хамтран үйлдсэн гэм буруутай гэж үзэн ялласанд гомдолтой байна. Хэргийг мөрдөн шалгасан 3 жил гаруй хугацаанд ялтан Ж.Алтангэрэл нь Б.Эрболоттой давтан үйлдлээр хэрхэн, яаж машин хулгайлсан нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй. Ийм учраас анхан шатны шүүхээс удаа дараа шүүхийн тогтоол, захирамжаар мөрдөн байцаалтад буцааж шалгасан боловч мөн урьдын нэгэн адил хулгай хийж байсан нь, яаж хамтран оролцсон нь нотлогдоогүй байхад хүчээр ял тулган оногдуулсанд гомдолтой байна.

Ялтан Ж.Алтангэрэл нь машины арлын дугаарыг нь сольсон, хуурамч бичиг баримт бүрдүүлж олж өгч байсан гэх хууль бус үйлдлүүд нь одоо үйлчилж байгаа хүчин төгөлдер Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйл “Хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах”, 246 дугаар зүйл “Гэмт хэргийг мэдсээр байж үл мэдээлсэн” хэмээн тохирсон зүйлээр яллах боломж байсныг үгүйсгэхгүй.

Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т “Уг гэмт хэргүүдийг хэн хэрхэн, яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо хэн, хэн хэрхэн, яаж хувааж авч, юунд зарцуулж байсан” эсэхийг нотлох шаардлагатай” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн өмгөөлөгч Т.Амгаланбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах дараах гомдлыг гаргаж байна.

Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадорж нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр машины ченж Сүхбаатарын Зоригтбаатараас 11-83 УНЧ улсын дугаартай Ланд круйзер 80 загварын авто машиныг 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулан С.Зоригтбаатарт машины үнэ болох 25.000.000 сая төгрөгийг бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн байдаг.

Иргэний хариуцагч С.Зоригтбаатар нь дээрх Ланд круйзер 80 загварын машиныг Б.Эрболотоос 18.000.000 сая төгрөгөөр худалдан авсан байдаг. С.Зоригтбаатарт Д.Лхагвадоржоос машины үнийг шилжүүлсэн Хаан банкны дэлгэрэнгүй хуулга болон худалдах худалдан авах гэрээ, иргэний хариуцагч С.Зоригтбаатарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шүүхээс С.Зоригтбаатарыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хариуцагчаар тогтоож татсан 301 тоот захирамж /4хх 115/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадорж нь уг авто машины шударга эзэмшигч болох нь тогтоогддог.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нараас 25.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржид олгохоор шийдвэрлэсэн нь иргэний хариуцагч С.Зоригтбаатарыг иргэний эрх зүйн хариуцлагаас чөлөөлж, машины үнийн зөрүү болох 7.000.000 сая төгрөгөөр С.Зоригтбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжүүлж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнээгүй, хууль зөрчсөн шийдвэр болсон.

Анхан шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн нэхэмжлэлийг шүүгдэгч Б.Эрболот нарт холбогдох хэрэгт шийдвэрлэхдээ дараах Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон холбогдох бусад хуулийг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Үүнд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.”

Мөн хуулийн 120.1-т “Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан бол хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, үндэслэл, нөхцөлийг Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар тодорхойлно.”

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно.”

Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг ... нь .... хүчин төгөлдөр бус болсон...” гэжээ.

Дээр дурдсан хэрэгт авагдсан баримт болон хуулийн заалтаас үзвэл автомашиныг худалдан авсан Д.Лхагвадорж нь шударга эзэмшигч байх ба нэгэнт түүний худалдан авсан эд хөрөнгө хулгайн эд хөрөнгө байсан болох нь тогтоогдож, гэрээ хэлцэл хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болж байх тул хөрөнгийг шилжүүлсэн этгээд болох С.Зоригтбаатараас автомашины үнэд өгсөн 25 сая төгрөгөө хуулийн дагуу шаардах эрх үүссэн байна.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх иргэний нэхэмжлэлийг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэх хуулиар ногдуулсан байдаг.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх хуулийн шаардлагуудыг зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, автомашиныг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 25 сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн иргэний хариуцагч С.Зоригтбаатараас гаргуулж, Д.Лхагвадоржид олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэв.

Ялтан Б.Эрболотын өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Эрболотын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Эрболот нь анх хэргээ үнэн зөвөөр мэдүүлдэг. Энэ талаараа давж заалдах гомдолд тайлбарласан. Б.Эрболот нь хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Тэрээр 0220 улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлах үйлдлээс бусад үйлдлийг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг” гэв.

Хохирогч Б.Баатарцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол учирсан. Би өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмнөх байдлаар сэргээх нөхцөл байдал үүссэн.  Үүнтэй холбогдон тодорхой хэмжээний хохирол учирсан” гэв.

Прокурор П.Нархажид шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Эрболот энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, бусад шүүгдэгч нар уг гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй гэж байна. Түүний гаргасан давж заалдах гомдлоос харахад өөрийн давж заалдах гомдлоо 3 өнцгөөс тайлбарсан байна. Эхнийх нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн өөрчлөлтийг хүлээж мөрдөн байцаалтын ажиллагааг удаашруулж, бусад шүүгдэгч нар холбоотой мэтээр худлаа ярьсаар ийм байдалд хүрсэн гэж байна. Өмгөөлөгч Даваасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо “Б.Эрболот нь ой тогтолт сайн, нүүрэмгий, итгэлтэй ярьж чаддаг, үүндээ хүмүүсийг итгүүлэх аргад суралцсан” гэж анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан зүйлээ хэлж байна. Үүнээс харахад Б.Эрболотын эсрэг талын өмгөөлөгч нарын нөлөөнд орсон юм биш үү гэж харахаар байна. Уг хэрэг бүтэн 2-3 жил шалгагдах хугацаанд Б.Эрболот надад “үнэнийг олох гэж л ингэж явна. Худлаа гэвэл ийм ийм хүмүүсийг гэрчээр асуулгая” гэж хэлж, түүний хэлсний дагуу мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийгдэж, гэрчүүдийг асууж байсан. Түүний гаргасан давж заалдах гомдол илтэд эргэлзээтэй. Б.Эрболот өөрөө гэрчүүдийг олж ирдэг байсан. 2013 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэгдсэн. Хамгийн сүүлд 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хулгайд алдагдсан Ц.Энхбаатарын автомашины хэрэг дээр анх эрүүгийн хэрэг үүссэн. Б.Эрболот анхны мэдүүлэгтээ “уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэж мэдүүлсэн. 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон хүмүүсээ хэлсэн бөгөөд түүний мэдүүлгийн дагуу мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийсэн. Хавтас хэрэгт түүнийг нотлох баримтууд авагдсан байгаа. Түүний мэдүүлгээс автомашинуудыг яг хаанаас хулгай хийсэн, хаана, хэрхэн арлын дугаарыг нь сольсон зэргийг бичсэн. Гэрч Батхүү /хх 77 хуудас/, гэрч Бямбажав /хх 84 хуудас/ нарын мэдүүлэг, бусад нотлох баримтаар эдгээр шүүгдэгч нарын үйлдэл хангалттай нотлогдож байгаа бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар тогтоогдож байгаа тохиолдолд түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлнэ” гэсний дагуу мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтуудыг харьцуулан судлаж, шалгасан. Б.Эрболот өөрийнхөө өмнө ярьсан бүх зүйлийг худлаа гэж байгаа нь үндэслэлгүй. Таньж олуулах ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж байгааг зөвшөөрөхгүй. Таньж олуулах ажиллагаа хуульд нийцсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд таньж олуулах ажиллагааг зургаар буюу биеэр хийнэ гэсэн заалт л байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар 2012 оноос 2016 оныг дуустал 4 жилийн хугацаанд хийсэн бүхнийг үгүйсгэж, Б.Эрболотын мэдүүлэгт үндэслэн тоглолт хийж байна. Б.Эрболотын хувьд өөрийн эзэмшсэн мэргэжлийн ашиглан жүжиглэлт явуулсан. Нотлох баримт судлах үнэлэх ажиллагаа хуульд зааснар явагдгсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлсэн. Шүүх Б.Эрболотыг үнэмшилтэй ярьж байна гэж дүгнэсэн зүйл байхгүй. Шүүх шийтгэх тогтоолдоо “Б.Эрболотын мэдүүлгүүд доорх нотлох баримтуудаар нотлогдож байна” гэж бичээд нотлох баримтуудыг бичсэн. Давааням, Алтангэрэл, Оюунболд нар уг гэмт хэрэгт орлцоогүй гэж байна. Б.Эрболотын өөрийнх нь ярьснаар бусад шүүгдэгч нарын оролцоог шалгаж, шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулж, таньж олуулах ажиллагааг хийсэн. Хууль журмын дагуу нотлох баримтад шүүх үнэлэлт дүгнэлт хийсэн. Өмгөөлөгч нар “Гэнэт гэрчүүдийг оруулж ирсэн” гэж байгаа нь үндэслэлгүй. 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Бямбажав, Батхүү нарын мэдүүлэгт “3 залуу ирээд арлын дугаарыг таслуулаад явсан” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Өмгөөлөгч Баяржаргал “илтэд худал ярьсан хүний үгээр үг хийж хэлсдүүлж байна”, мөн “Б.Эрболот өөрийн ярьсныг зөвтгөхийн тулд Ганбат гэх өмгөөлөгчид арга хэмжээ авахуулсан” гэж байна. Ганбат өмгөөлөгчийн арга хэмжээ авахуусан эсэх асуудал энэ хэрэгт хамаагүй. Эрдэнэбилэг гэж хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн. Сайнбилэг, Сайханбилэг гэж овог л гарч ирээд байсан болохоос яг хэн бэ гэдгийг Б.Эрболот огт хэлээгүй. Эрдэнэбилэг гэх хүний хэрэг уг хэргээс тусгаарлагдаад явж байгаа нь үнэн. Зарим шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шийдэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжтой” гэж байна. Хохирлын хэмжээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн ханшаар явж байгаа. Иймд хэргийн зүйлчлэлд маргах зүйл байхгүй. Ганбат өмгөөлөгчийн давж заалдах гомдол надад ирээгүй. Түүний давж заалдах гомдолд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж, юуг шалгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Мөн цагаатгах талын нотлох баримтуудыг шалгаагүй гэж байна. Харин ч хангалттай шалгасан гэж хэлмээр байна. Б.Эрболотыг худлаа яриад байгаа юм болов уу гэж хангалттай шалгасан. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд тэднийг огт байгаагүй гэх нотлох баримтууд огт байхгүй. Алтангэрэлийн өмгөөлөгч буруу ойлгоод байгаа юм шиг байна. Киа Спектра автомашин Алтангэрэлийн эгчийн нэр дээр байсан. Даваацэцэг гэж хүний нэр дээр байсан. Б.Эрболот “Алтангэрэлийн ах Жавхланбаяр гэж хүн байдаг, түүний хашаанд уг автомашин байхыг хараад “машинаа зарах юм уу” гэж асуугаад худалдан авч, Доржсэнгэд зарах үедээ автомашины бичиг баримтыг солих эх сурвалжаа эндээс олсон” гэж хэлсэн. Доржсүрэн “1 дүгээр сарын сүүлээр зарах” гэж байна гэж дуулаад очиж авсан. Мөнгийг нь 2 удаа тасалж өгсөн” гэж мэдүүлсэн. Түүнээс цаг хугацааны зөрүүг гаргахын тулд “цагаан сар хэзээ болдог вэ” гэж асууж байсан. Шүүх нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаанд үнэлэлт хийж, хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний нэхэмжлэлийн хувьд хуульд зааснаар гэм буруутай этгээдээс хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Автомашиныг худалдаж авсан хүнээс хохирол гаргуулна гэж байгаа нь буруу юм” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянан үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар “…зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор …” тухайн хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1. Ялтан Б.Эрболот нь:

 н.Эрдэнэбилэгтэй бүлэглэн 2012 оны 2 дугаар сарын 3-ны шөнө 02-03 цагийн орчимд  иргэн М.Идэрмөнхийн эзэмшлийн 95-44 УНЗ улсын дугаартай эксел загварын автомашиныг ашиглан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Сүнжингранд зочид буудлын урд талын 127-1, 2 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Баатарцогтын эзэмшлийн 35-35 УНГ улсын дугаартай, хар ногоон өнгийн “Ланд Круйзер-80” загварын автомашиныг хулгайлан авч, иргэн Т.Мөнхтөмөрөөс Ланд Круйзер 80 загварын 20-40 УНВ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаарыг худалдан авч, Б.Баатарцогтын машины арлын дугаарыг солиулж, 20-40 УНВ улсын дугаартай болгон 2012 оны 2 дугаар сарын эхээр ялтан Ж.Алтангэрэлийн аав Д.Жамъяншаравт худалдсан ба тэдний хүсэлтээр уг авто машиныг засварлуулж 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.Батбаярт 15.000.000 төгрөгөөр тус тус худалдаж /иргэн Г.Батбаяр нь 2012 оны 11 дүгээр сарын 28-нд иргэн Х.Лхагвадоржид дүү Х.Баянмөнхийн нэр дээр 20.000.000 төгрөгөөр тус тус худалдсан/ бусдад 22.600.000 төгрөгийн хохирол учруулсан нь ялтан Б.Эрболотын хэргээ хүлээн мэдүүлж яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд /2хх 125-126, 136-138, 140-147, 4хх 103, 4хх 176-179, 5хх 123-124, 5хх 227-229, 6хх 9-10, 205/, гэрч Б.Мөнхтөмөр /3хх 85/, Д.Жамъяншарав /2хх 21/, Г.Батбаяр /2хх 19-20, 3хх 80-81/, хохирогч Б.Баатарцогт /1хх 221-222/, иргэний нэхэмжлэгч Х.Лхагвадорж /2хх 15-16/ нарын өгсөн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх 72/, мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 99/, эд хөрөнгийн үнэлгээний баримт /1хх 230/-аар,

Ц.Даваанямтай бүлэглэн, давтан үйлдлээр 2012 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 02 цагийн орчимд түүний эзэмшлийн 51-67 УБЗ улсын дугаартай “аксент” загварын авто машинтай явж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13-р хорооллын 38 дугаар байрны баруун талын зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай хар саарал өнгийн “Ланд Круйзер-80” загварын автомашиныг хулгайлан авч, Ц.Давааням нь иргэн Ч.Нарандэмбэрэлээс 33-25 УНЦ дугаартай автомашины техникийн бичиг баримтыг худалдан авч, Б.Сүхбатын машины арлын дугаарыг солиулж, 33-25 УНЦ улсын дугаартай болгон ялтан Б.Эрболат нь Ховд аймагт аваачин иргэн Б.Бямбасүрэнд 16.500.000 төгрөгөөр худалдаж, бусдад  19.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ялтан Б.Эрболотын өгсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд /2хх 125-126, 136-138, 140-147, 4хх 103, 4хх 176-179, 5хх 123-124, 5хх 227-229, 6хх 9-10, 205/, мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Ч.Нарандэмбэрэл /4хх 171, 6хх 238/, Р.Батхүү /6хх 57-58, 234/, мөрдөн байцаалтад өгсөн хохирогч Б.Сүхбат /2хх 36-37/, иргэний нэхэмжлэгч Б.Бямбасүрэн /2хх 48-50/ нарын мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх 97-98/, мэдүүлэг шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 66/, автомашины эд зүйлийн үнэлгээний баримт /3хх 122/-аар,

Ж.Алтангэрэлтэй бүлэглэн давтан үйлдлээр 2012 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед  иргэн Ц.Даваанямын эзэмшлийн 51-67 УБЗ улсын дугаартай аксент загварын автомашиныг ашиглаж Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хорооллын нутаг дэвсгэр дэх Циркийн өмнө талын 14а байрны өмнөх зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80” загварын 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлан авч, Ж.Алтангэрэл нь “Татах хүч” сервисийн захирал Л.Батсайханаас 11-11 БРА дугаарын автомашины бичиг баримтыг худалдан авч, Т.Ганзоригтын автомашины дугаарыг 11-83 УНЧ улсын дугаартай болгон С.Зоригтбаатарт уг автомашиныг 18.700.000 төгрөгөөр, С.Зоригтбаатар нь иргэний нэхэмжлэгч  Д.Лхагвадоржид бэлэн 25.000.000 төгрөгөөр худалдаж, бусдад 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь ялтан Б.Эрболотын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд  /2хх 125-126, 136-138, 140-147, 4хх 103, 4хх 176-179, 5хх 123-124, 5хх 227-229, 6хх 9-10, 205/, мөрдөн байцаалтад өгсөн иргэний хариуцагч С.Зоригтбаатар /4хх 115-116/, мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн гэрч Л.Батсайхан /3хх 94-95, 6хх 230/, Т.Алтанхуяг /3хх 92-93/, хохирогч Т.Ганзориг /1хх 67/, иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадорж /1хх 109/ нарын мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх 70/, мэдүүлэг шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 92-94/, эд зүйлийн үнэлгээний баримт /1хх 76/-аар,

Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн давтан үйлдлээр 2012 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө иргэн Б.Баатарцогтоос хулгайлсан 20-40 УНВ улсын дугаартай болгон хувиргасан Ланд круйзер загварын авто машинтай явж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 загварын мөнгөлөг саарал өнгийн авто машиныг хулгайлан авч, иргэн Н.Цогтбаатараас 48-79 УНО улсын дугаартай “Тоёота Гранд” загварын машины арлын дугаар бичиг баримтыг худалдан авч, Б.Оргилбатын машины дугаарыг 48-79 УНО улсын дугаартай болгон Д.Гансүлдэд бэлэн 7.100.000 төгрөгөөр, Д.Гансүлд нь Л.Даваадоржид 48-79 УНО улсын дугаартай Гранд марк 2 загварын автомашиныг бэлэн 9.300.000 төгрөгөөр худалдаж, бусдад 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан нь ялтан Б.Эрболотын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд /2хх 125-126, 136-138, 140-147, 4хх 103, 4хх 176-179, 5хх 123-124, 5хх 227-229, 6хх 9-10, 205/, мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Гансүлд /4хх 170/, Н.Цогтбаатар /3хх 82, 4хх 172/, Г.Бямбажав /4хх 173/, хохирогч Б.Оргилцогт /1хх 134, 137/, иргэний нэхэмжлэгч Л.Лхагвадорж /1хх 173-174/ нарын  өгсөн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /4хх 167, 168, 169/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх 73/, мэдүүлэг шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 80-81/, авто машин, эд зүйлийн үнэлгээнийн баримт /1хх 143/-аар,

Б.Эрболат нь 2012 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 24 цагийн үед өөрийн эзэмшлийн 35-37 УБВ улсын дугаартай Тоёота Гранд марк 2 загварын автомашиныг ашиглан Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84 дүгээр сургуулийн зүүн тал дахь 75/а дугаар байрны өмнө талын зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” загварын 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлан авч, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 22 дугаар байрны өмнө талд байрлуулан бусдад 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргүүдийг гардан зохион байгуулж үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Б.Эрболотын мэдүүлгүүд /2хх 125-126, 136-138, 140-147, 4хх 103, 4хх 176-179, 5хх 123-124, 5хх 227-229, 6хх 9-10, 205/, хохирогч Ц.Энхбаатарын мэдүүлэг /1хх 30/  болон авто машины хохиролын үнэлгээний баримт /1хх 40/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 71/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-23/-ээр,

2. Ж.Алтангэрэл нь:

Б.Эрболаттай  бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 30-аас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед иргэн Ц.Даваанямын эзэмшлийн 51-67 УБЗ улсын дугаартай, аксент загварын автомашин ашиглаж Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хорооллын нутаг дэвсгэр дэх Циркийн урд талын 14а байрны өмнөх зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80” загварын 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлан авч, Ж.Алтангэрэл нь “Татах хүч” сервисийн захирал Л.Батсайханаас 11-11 БРА дугаарын автомашины бичиг баримтыг худалдан авч, Т.Ганзоригтын автомашины дугаарыг 11-83 УНЧ улсын дугаартай болгон С.Зоригтбаатарт уг автомашиныг 18.700.000 төгрөгөөр /иргэн С.Зоригтбаатар нь иргэний нэхэмжлэгч  Д.Лхагвадоржид бэлэн 25.000.000 төгрөгөөр худалдсан/ худалдаж, бусдад 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь ялтан Б.Эрболотын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгүүд  /2хх 125-126, 136-138, 140-147, 4хх 103, 4хх 176-179, 5хх 123-124, 5хх 227-229, 6хх 9-10, 205/, иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадорж /1хх 109/ нарын тайлбар, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх 70/, мэдүүлэг шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 92-94/, эд зүйлийн үнэлгээний баримт /1хх 76/,

мөрдөн байцаалтад хохирогч Т.Ганзоригтийн өгсөн: “... Би өөрийн эзэмшлийн Ланд 80 загварын 17-88 УНЗ дугаарын автомашиныг өөрийн компанийн ажилтан М.Соёлтыг компаний ажлаар Өмнөговь аймгийн Гашуун Сухайт боомт Цагаан хад гэдэг газар ажлаар явуулахаар болж 2012 оны 04 дүгээр сарын 23, 24-ний үед түүнд өгсөн. Манай ажилтан Соёл уг машины засвар үйлчилгээг хийлгэн ажил хөөцөлдөж унаж байгаад 2012 оны 05 сарын 01-нд өглөө 12 цагийн үед Соёл “та машин аваагүй биз, машин байхгүй болчихлоо гэсэн, би машин аваагүй чи өөрөө хайж ол” гэж хэлсэн... Соёл тэр машиныг циркийн баруун талд 14 дүгээр байрны гаднаас 2012 оны 04 сарын 31-нээс 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө алдсан гэж байсан. Тэгээд бид нар машинаа хайсан, одоо болтол олдоогүй байна. Би энэ алдсан машинаа 18 сая төгрөгөөр үнэлнэ...” /1хх 67/,

мөрдөн байцаалтад гэрч Л.Батсайханы өгсөн: “...Би онхолдсон 11-11 БРА улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн машиныг танилаасаа авч задалж зарсан. Гэтэл манай авто сервисээр тухайн үед орж гараад “Ланд круйзер-80” маркийн машины сэлбэг асуугаад яваад байдаг 20-22 орчим насны үл таних залуу уг машиныг харчихаад бичиг баримтыг нь зарчих гээд дахин дахин гуйгаад байсан. Тэгээд би уг залууг 11-11 БРА машины эзэнтэй нь холбож өгөөд тэд гэрээ байгуулж нэрээ шилжүүлсэн …Энэ Ж.Алтангэрэл гэгчийн зураг мөн байна...” /3хх 94-95/,

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Батсайханы өгсөн: “...Алтангэрэлтэй хоёр гурван удаа уулзаж байсан. Манай дээр машины сэлбэг асууж ирж байсан. Тэгээд надаас бичиг баримтыг нь өгчих гээд байсан. Надаас сэлбэг асуугаад байсан. Миний тэр машин Монголд орж ирээд удаагүй байсан. Надад бичиг баримтыг нь авъя гэсэн санал хэлсэн. Би зарахгүй гэхэд миний машин Монголд орж ирээд удсан болохоор зарагдахгүй байна. Таны машин орж ирээд удаагүй юм чинь таны машины бичиг баримтыг аваад заръя гэхээр нь бид ярилцаж байгаад бичиг баримтаа энэ хүнд өгсөн...” /6хх 230/,

мөрдөн байцаалтад гэрч Т.Алтанхуягийн өгсөн: “... одоогоос 1 жил гаруй хугацааны өмнө байх үл таних 20-21 насны орчим шар царайтай, туранхай залуу ганцаараа ирж юм гагнуулъя гэж хэлсэн. Юуг нь гагнуулах талаар асуухад “унаж ирсэн Ланд Круйзер-80 загварын автомашины арлыг дугаарыг нь зүсээд авсан, өөрөө барьж ирсэн арлын дугаарыг гагнуулъя” гэж байсан. Тэгээд би түүнээс ямар учиртайг асуухад “машинаа хөдөө унагаачихаад, рамыг нь сольсон юм, гэтэл арлын дугаарыг нь солихгүй бол болохгүй гээд байна” гэж гуйсан. Тэгээд би барьж ирсэн арлыг дугаарыг нь раманд нь гагнаж өгөөд явуулсан. ... Монгол залуу байсан шиг санагдаж байна. Энэ Ж.Алтангэрэл гэгч нь мөн байх шиг байна.” /3хх 92-93/ гэсэн мэдүүлгүүд,

иргэний нэхэмжлэгч С.Зоригтбаатарын өгсөн: “...2012 оны 11 дүгээр сард Б.Эрболотоос 18.700.000 төгрөгөөр 11-83 УНЧ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 загварын автомашиныг тохиролцож Техникийн захын Хаан банк орж бэлэн бусаар Б.Эрболотын данс руу 18.700.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг авто машинд засвар үйлчилгээ хийж Лхагвадорж гэх хүнд 2012 оны 12 дугаар сард 25.000.000 төгрөгөөр зарсан...”/4хх 115-116/ гэсэн тайлбар,

Б.Эрболот, Т.Оюунболд нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 загварын мөнгөлөг саарал өнгийн автомашиныг хулгайлан авч, иргэн Н.Цогтбаатараас 48-79 УНО улсын дугаартай “Тоёота Гранд” загварын машины арлын дугаар бичиг баримтыг худалдан авч, Б.Оргилбатын машины дугаарыг 48-79 УНО улсын дугаартай болгон зарж бусдад 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн хэргүүдэд хамжигчаар бүлэглэн давтан үйлдлээр оролцсон нь:

 ялтан Б.Эрболотын яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд /2хх 125-126, 136-138, 140-147, 4хх 103, 4хх 176-179, 5хх 123-124, 5хх 227-229, 6хх 9-10, 205/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх 73/, уг ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 80-81/, авто машины төлбөр хохирлын үнэлгээний баримт /1хх 40/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.Оргилбатын өгсөн: “...2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ... Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Өргөө” хотхоны 79-р байрны зүүн талд өөрийн эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота гранд марк-2” маркийн машинаа тавьсан. Тэр үед 22 цаг 30 минут болж байсан. Намайг машинаас буух үед хадам аав, манай эхнэр 2 тааралдаад бид 3 хамтдаа гэрлүүгээ орцгоосон. Үүнээс хойш гарч машинаа хараагүй, гадагшаа гараагүй. Маргааш өглөө нь 2012 оны 9 дүгээр сарын 6-ны 8 цаг 20 минутын үед гэрээсээ гарч ирэхэд орой тавьсан газраа миний машин байгаагүй, оронд нь хар хөх өнгийн “Ниссан санни” маркийн автомашин тавьсан байсан. Би машины урд цонхон дээр наачихсан байсан утасны дугаарлуу нь залгаж “хэдэн цагт ирсэн бэ” гэж асуутал “04 цагийн үед ирсэн” гэж хэлсэн. Би одоо машины дугаар болон машин дээр наачихсан байсан утасны дугаарыг санахгүй байна. Тэгээд 102-т дуудлага өгтөл Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдлөө бичиж өг гэж хэлсэн, тэгээд өргөдөл гаргаж хандсан...” /1хх 134-137/,

мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Гансүлдийн өгсөн: “...тэр машиныг нөгөө казак залуу өөрийнхөө нэр дээр итгэмжлэх хийлгээд авсан байсан. Яг эзэн нь Цогтбаатар гэх хүн байсан. Би нөгөө казак залуугаас яг эзэн нь байгаа юу гэж асуухад эзэн нь байгаа, манай найз байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл яг эзэнтэй нь итгэмжлэх хийлгэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь хамт очие гээд нөгөө казак залуу өөрийн үеийн нэг залуугийн хамт зарах гэж байгаа машинтай 100 айлын замын баруун талын уулзвар дээр үйл ажиллагаа явуулж байсан 3 давхар байранд очоод Цогтбаатарыг дуудаж гаргаж ирээд 100 айлын тэнд нотариатаар батлуулж итгэмжлэх хийлгэж авсан. Тэгээд цааш нь зарахдаа худалдах худалдан авах гэрээ байгуулж зарсан юм...” /4хх 170/,

мөрдөн байцаалтад гэрч Н.Цогтбаатарын өгсөн: “...Надтай гурван удаа уулзсан залуу бол Гансүлд гэх залуу биш казак залуу байсан. ... Тухайн үед өөрөө ажилтай болоод машины рам байсан хаягийг зааж өгөөд гэр лүүгээ хадам ээж Бямбажав руу яриад хүмүүс очиж машины рам тасдаж авах байх гэж хэлсэн. Рам тасдаж авахаар очсон хүмүүсийг манай хадам ээж Бямбажав мэдэж байгаа...” /4хх 172/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бямбажавын: “...Энэ машины рам нь манай хашаанд байсан. Хүргэн Цогтгэрэлийн машиныг хүн жолоодож яваад зам тээврийн осолд оруулаад ашиглах боломжгүй болгосон болохоор манай хашаанд байлгаж байсан юм. Одоо рам байхгүй. Манай хүргэн Цогтбаатар 2012 онд байх “сар өдрийг нь санахгүй байна” над руу яриад хүмүүс очиж машины рам авах байх гэж ярьсаны дараа өмнө нь харж байгаагүй гурван хүн ирээд танд тог уртасгагч байна уу гэж асуусан. Би гэрээсээ уртасгагч гаргаж өгөөд нөгөө гурван залууд тасдагч ажлуулаад машины рамны урд хэсгээс нь жижиг дөрвөлжин дугаар бичээстэй байсан зүйлийг нь тасдаж аваад явсан. Би тэр гурван хүнийг бол  танихгүй байна. Би яг тэр энэ гэх содон шинжийг нь хэлж мэдэхгүй байна. Зургийг нь харвал танинаа...” /4хх 173/,

Г.Бямбажаваар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: “...Би эдгээр 3 хүнийг царай зүсээр нь таньж байна. 1 дүгээр зурганд Т.Оюунболд, 3 дугаар зурганд Ж.Алтангэрэл, 4 дүгээр зурганд Б.Эрболот, эдгээр зурганд байгаа хүмүүс ирсэн, мөн байна...” /4хх 167/,

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Бямбажавын: “...Махлаг том алаг нүдтэй залуу, нэг туранхай гурван залуу байсан. Б.Эрболот, Ж.Алтангэрэл нар байсан. Тухайн үед машины арлын дугаарыг тасдаж авахад гурван хүн байсан. Гурав дахь хүн нь Ц.Давааням байна...” /5хх 64/,

Н.Цогтбаатарт таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: ”…4 дугаартай хүнийг царай зүсээр нь таньж байна…” 4 дугаарт Б.Эрболот. /4хх 168/,

Д.Гансүлдэд таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: “…3 болон 4 дугаартай хүмүүсийг царай зүсээр нь таньж байна…” 3 дугаарт Ж.Алтангэрэл, 4 дугаарт Б.Эрболот /4хх 169/ гэсэн мэдүүлгүүдээр,

3. Ц.Давааням нь Б.Эрболоттой бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 02 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 51-67 УБЗ улсын дугаартай “Аксент” загварын автомашинтай явж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13-р хорооллын 38 дугаар байрны баруун талын зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай хар саарал өнгийн “Ланд Круйзер-80” загварын автомашиныг хулгайлан авч, Ц.Давааням нь иргэн Ч.Нарандэмбэрэлээс 33-25 УНЦ дугаартай автомашины техникийн бичиг баримтыг худалдан авч, хохирогч Б.Сүхбатын машины арлын дугаарыг солиулж, 33-25 УНЦ улсын дугаартай болгон Б.Эрболат нь Ховд аймагт аваачин иргэн Б.Бямбасүрэнд 16.500.000 төгрөгөөр худалдаж, бусад 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар бүлэглэн оролцсон нь ялтан Б.Эрболотын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд /2хх 125-126, 136-138, 140-147, 4хх 103, 4хх 176-179, 5хх 123-124, 5хх 227-229, 6хх 9-10, 205/ болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх 97-98/, мэдүүлэг шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 66/, авто машины төлбөр хохирлын үнэлгээний баримт /1хх 40/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.Сүхбатын өгсөн: “...Би 2012 оны 4 дүгээр сарын 26-ны орой 23 цаг өнгөрч байхад эхнэр Батчимэгийн хамт гадуур явж байгаад гэртээ ирсэн. Ингээд өөрийн эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай хар саарал өнгийн “Ланд круйзер-80” загварын автомашинаа өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 18-р хороо, 38 дугаар байрны гадаа цонхон доороо тавиад гэртээ орж амарсан. Өглөө үүрээр 06 цаг өнгөрч байхад гэрийнхээ цонхоор хартал миний машин алга байхаар нь эхнэртээ миний машин алга болсон байна гэж хэлэхэд арай үгүй биз дээ гэж хэлээд эхнэр бид хоёр байрныхаа гадаа гарч хартал алга болсон байсан ... Би хулгайд алдсан 00-82 УНБ улсын дугаартай “Тоёота ланд круйзер-80” загварын автомашинаа 2012 оны 1 дүгээр сард 19.000.000 төгрөгөөр худалдан авч, унаж ашиглаж байсан. Уг тээврийн хэрэгслээ тухайн үед худалдаж авсан үнээрээ буюу 19.000.000 төгрөгөөрөө үнэлнэ...” /2хх 36-37/,

мөрдөн байцаалтад гэрч Ч.Нарандэмбэрэлийн өгсөн: “...Миний ажиллаж байгаа “АNGА” ХХК нь Япон автомашины сэлбэгийг Японоос оруулж ирж зарж борлуулдаг. ... Намайг 2012 онд сар, өдрийг санахгүй байна, дэлгүүр дээрээ сууж байхад үл таних залуу орж ирээд Ланд крузейр-80 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг зарж борлуулах гэсэн юм гээд надад гар утасны дугаараа өгсөн. … Тэгээд байж байхад удалгүй нэг өндөр залуу орж ирээд Ланд Круйзер-80 маркийн автомашины бичиг баримт байна уу гэхээр нь би нөгөө залуугийн утасны дугаарыг өгсөн. Тэгтэл нөгөө залуу над руу залгаад та нөгөө бичиг баримтаа дэлгүүр дээрээ аваад байж байгаач, би очоод авчихъя гэхээр нь нөгөө бичиг баримт зарна гэсэн залуу руу утсаар яриад хэлтэл над дээр бичиг баримтаа авчирч өгсөн. Удалгүй бичиг баримт авна гэсэн залуу ирээд надад 600.000 төгрөг өгөөд тэр бичиг баримтыг аваад явсан. Надаас бичиг баримт авдаг залуу нилээд хэд хоногийн дараа дахин орж ирээд таньд өөр бичиг баримт байна уу гэж ирсэн... Манай ажил дээр 2-3 удаа ганцаараа орж ирж байсан. 25 орчим насны, 170 орчим см өндөр нуруутай, эрэгтэй хүн байсан...” /4хх 171/,

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Нарандэмбэрэлийн өгсөн: “...Хамгийн наана сууж байгаа буюу шүүгдэгч Ц.Даваанямд зарсан. 2012 оны 6, 7 дугаар сард Ланд-80 загварын автомашины бичиг баримт зарсан. Энэ мөн, эргэлзээгүй мөн...” /6хх 239/,

мөрдөн байцаалтад гэрч Р.Батхүүгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...Одоо он, сар, өдрийг сайн санахгүй байна ... 3, 4 жилийн өмнө байх, ... улсын дугаарыг нь санахгүй байна, хар хүрэн өнгөтэй Ланд Круйзер 80 маркийн автомашины жолоочийн хойд хэсэгт арлын дугаар гагнаж байсан. ... Эрболот гээд байгаа залуугийн нүдийг хараад нүдээр нь таньсан. Над дээр ирэхдээ гарандаа гавтай байсан, цагдаагийн хамт ирсэн. ... рамны дугаар гагнуулсан залуу болохоор энэ залуугаас өндөрдүү, 170-175 см орчим өндөр нуруутай, нүүр царай нь их цэвэрхэн цайвардуу царайтай, саравчтай малгай өмсчихсөн ирж байсан. Хоёулаа хамт зогсож байгаад өндөрдүү нуруутай залуу нь миний машин уначихсан, тэгээд засуулсан чинь арлын дугаарыг солих болсон, та энэ дугаарыг гагнаад өгчих, та хэдэн төгрөгөөр гагнаж өгөх вэ гэхээр нь 10.000 төгрөгөөр гагнаж өгсөн. Одоо зургаар нь ч биеэр нь ч харвал танина...” /6хх 57-58/ гэсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Бямбасүрэнгийн өгсөн: “...2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ээж над уруу утсаар яриад аймгийн төв рүү хурдан ороод ир, машин үзээдэх гэхээр нь би тухайн үед Ховд аймгийн төвөөс 8 км зайтай орших Дөрвийт гэх газраас аймгийн төв рүү ороход …хүнсний захын хашаан дотор 33-25 УНЦ улсын дугаартай хар саарал өнгийн “Ланд круйзер-80” маркийн машин байсныг ээж надад үзүүлээд энэ машиныг 19.000.000 төгрөг гэж байна авах уу? гэсэн. Би хүргэн ах болох Баттулга, Цэдэн-Иш нарыг дуудаж үзүүлсэн. Тэр машины эзэд гэх гурван залуу байсны нэг нь Эрболот гэдэг казак залуу байсан. Бид машиныг худалдан авахаар тохиролцоод …гэрээ хийж Өнөр гэдэг нотариатчаар батлуулан аймгийн Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын газарт очиж шилжүүлэг хийлгэх гэхэд шинэ дугаар ирээгүй гэсэн тул хуучин дугаараар нь гэрээ хийж худалдан авсан. ...Бид машины үнэд тухайн үед 1.670.000 төгрөг өгөөд бусад мөнгийг нь миний нэр дээр машиныг шилжүүлсний дараа өгнө гэсэн. Тэр залуу маргааш нь утсаар мөнгөө нэхэж залгаад, хэрэлдээд, бид мөнгө өгөөгүй ба Эрболот нь УБ хот руу яваад өгсөн. Бид наадмын дараа очиж Ховдын серитэй дугаар авахад 28-42 ХОҮ улсын дугаар олгосон. Би худалдан авсан автомашины үнэ болох 16.500.000 төгрөг болон гурван удаа засвар хийсэн 600.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /2хх 48-50/ гэсэн тайлбар,

4. Т.Оюунболд нь Б.Эрболот, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өргөө хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 загварын мөнгөлөг саарал өнгийн автомашиныг хулгайлан авч, иргэн Н.Цогтбаатараас 48-79 УНО улсын дугаартай “Тоёота Гранд” загварын машины арлын дугаар бичиг баримтыг худалдан авч, Б.Оргилбатын машины дугаарыг 48-79 УНО улсын дугаартай болгон иргэн Д.Гансүлдэд бэлнээр 7.100.000 төгрөгөөр /иргэн Д.Гансүлд нь иргэн Л.Даваадоржид 48-79 УНО улсын дугаартай Гранд марк 2 загварын автомашиныг бэлэн 9.300.000 төгрөгөөр худалдсан/ худалдаж, бусдад 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар бүлэглэн оролцсон нь ялтан Б.Эрболотын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд /2хх 125-126, 136-138, 140-147, 4хх 103, 4хх 176-179, 5хх 123-124, 5хх 227-229, 6хх 9-10, 205/,

мөрдөн байцаалтад гэрч Д.Гансүлдийн өгсөн: “...тэр машиныг нөгөө казак залуу өөрийнхөө нэр дээр итгэмжлэх хийлгээд авсан байсан. Яг эзэн нь Цогтбаатар гэх хүн байсан. Би нөгөө казак залуугаас яг эзэн нь байгаа юу гэж асуухад эзэн нь байгаа, манай найз байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл яг эзэнтэй нь итгэмжлэх хийлгэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь хамт очие гээд нөгөө казак залуу өөрийн үеийн нэг залуугийн хамт зарах гэж байгаа машинтай 100 айлын замын баруун талын уулзвар дээр үйл ажиллагаа явуулж байсан гурван давхар байранд очоод Цогтбаатарыг дуудаж гаргаж ирээд 100 айлын тэнд нотариатаар батлуулж итгэмжлэх хийлгэж авсан. Тэгээд цааш нь зарахдаа худалдах худалдан авах гэрээ байгуулж зарсан юм. /4хх 170/,

мөрдөн байцаалтад гэрч Н.Цогтбаатарын өгсөн: “...Надтай гурван удаа уулзсан залуу бол Гансүлд гэх залуу биш казак залуу байсан. ... Тухайн үед өөрөө ажилтай болоод машины рам байсан хаягийг зааж өгөөд гэр лүүгээ хадам ээж Бямбажав руу яриад хүмүүс очиж машины рам тасдаж авах байх гэж хэлсэн. Рам тасдаж авахаар очсон хүмүүсийг манай хадам ээж Бямбажав мэдэж байгаа...” /4хх 172/,

мөрдөн байцаалтад гэрч Г.Бямбажавын өгсөн: “...Энэ машины рам нь манай хашаанд байсан. Хүргэн Цогтгэрэлийн машиныг хүн жолоодож яваад зам тээврийн осолд оруулаад ашиглах боломжгүй болгосон болохоор манай хашаанд байлгаж байсан юм. Одоо рам байхгүй. Манай хүргэн Цогтбаатар 2012 онд байх “сар өдрийг нь санахгүй байна” над руу яриад хүмүүс очиж автомашины рам авах байх гэж ярьсаны дараа өмнө нь харж байгаагүй гурван хүн ирээд танд тог уртасгагч байна уу гэж асуусан. Би гэрээсээ уртасгагч гаргаж өгөөд, нөгөө гурван залууд тасдагч ажлуулаад машины рамны урд хэсгээс нь жижиг дөрвөлжин дугаар бичээстэй байсан зүйлийг нь тасдаж аваад явсан. Би тэр гурван хүнийг бол  танихгүй байна. Би яг тэр энэ гэх содон шинжийг нь хэлж мэдэхгүй байна. Зургийг нь харвал танинаа...” /4хх 173/,

Г.Бямбажаваар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: “...Би эдгээр 3 хүнийг царай зүсээр нь таньж байна. 1 дүгээр зурганд Т.Оюунболд, 3 дугаар зурганд Ж.Алтангэрэл, 4 дүгээр зурганд Б.Эрболот, эдгээр зурганд байгаа хүмүүс ирсэн, мөн байна...” /4хх 167/ гэсэн болон хохирогч Б.Оргилбатын /1хх 134, 137/ мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Л.Лхагвадоржийн /1хх 173-174/ тайлбар, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх 73/, уг ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 80-81/, автомашины төлбөр хохирлын үнэлгээ, авто машины эд зүйлийн үнэлгээ /1хх 143/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Б.Эрболотын гэм буруу, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хувийн байдалд нь тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Харин ялтан Ж.Алтангэрэл нь:

Б.Эрболот, н.Эрдэнэбилэг нартай бүлэглэн 2012 оны 2 дугаар сард “… иргэн Б.Баатарцогтын эзэмшлийн 35-35 УНГ улсын дугаартай “Ланд Круйзер-80” загварын автомашиныг хулгайлсан” гэх,

Б.Эрболот, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 28-нд “иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 загварын автомашиныг хулгайлсан” гэх,

Б.Эрболот, Т.Оюунболд, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд “иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” загварын 45-67 ДГО улсын дугаартай автомашиныг хулгайлсан” гэх,

ялтан Ц.Давааням нь:

Б.Эрболот, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед “… иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80" загварын 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлсан” гэх,

Б.Эрболот, Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд “… иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” загварын 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлсан” гэх ,

ялтан  Т.Оюунболд нь:

Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан “иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” загварын 45-67 ДГО улсын дугаартай автомашиныг хулгайлсан” гэх үйлдэл холбогдолтой хэргүүд нь мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч хавтаст хэрэгт цугларсан ялтан Б.Эрболотын өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдээс өөр нотлох баримтгүй байдал болон уг үйлдлүүдэд гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул ялтан Ц.Давааням, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд нарын дээрх үйлдэл холбогдолтой хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд ялтан Б.Алтангэрэлийг:

Б.Эрболоттой 2012 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед …иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80” загварын 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлан 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ хамжигчаар оролцсон,

Б.Эрболот, Т.Оюунболд нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө … иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 загварын автомашиныг хулгайлан авч, 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ хамжигчаар оролцсон,

ялтан Ц.Давааням нь Б.Эрболоттой бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 02 цагийн үед өөрийн эзэмшлийн 51-67 УБЗ улсын дугаартай “Аксент” загварын авто машинтай явж, …иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай хар саарал өнгийн “Ланд Круйзер-80” загварын автомашиныг хулгайлж, 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдэхдээ хамжигчаар оролцсон,

ялтан Т.Оюунболд нь Б.Эрболот, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө …иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Гранд марк-2 загварын авто машиныг хулгайлан авч бусдад худалдан 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ хамжигчаар оролцсон гэм буруутай болох нь тус тус нотлогдсон гэж үзэж, 

Ялтан Б.Эрболот хулгайн гэмт хэргүүдийг үйлдэхдээ гардан зохион байгуулсан,  ялтан Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нар дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ учрах саадыг арилгах, унаагаар хангах зэрэг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, өнгө зүс чанар байдлыг өөрчлөн зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахад дэмжлэг үзүүлсэн зэрэг тус бүрийн үйлдлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлаж, прокуророос ялтан Ц.Даваанямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар, ялтан Т.Оюунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, ялтан Т. Алтангэрэлд Эрүүгийн хулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин ялтан Ц.Даваанямын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт, Т.Оюунболдын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус хамаарч байх тул тэдэнд өршөөл үзүүлэх үндэслэлтэй.

Ялтан Б.Эрболотын гаргасан: “...миний бие Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд, Эрдэнэбилэг нарыг энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж хилсээр гүтгэж худал мэдүүлэг өгсөөр өдийг хүрсэн …тул Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд, Эрдэнэбилэг нарт холбогдуулж байгаа үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж өгнө үү...”,

ялтан Ж.Алтангэрэлийн гаргасан: “...Эрболот болон шүүх цагдаагийн байгууллага миний эсрэг ... урьд үзээгүй гэрч болон Эрдэнэбилэг гэх хүмүүсийг гарган ирж, намайг болон миний 2 найз болох Давааням, Оюунболд нарыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэн яллаж байгаад …гомдолтой байна. Ж.Алтангэрэл миний бие Б.Эрболотоос 20-40 УНВ улсын дугаартай Ланд 80 загварын машиныг худалдан авснаас улбаалан дээр дурдсан тохиолдлуудаар холбогдож байснаас биш Д.Эрболоттой хамтран хулгайн болон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд огт оролцож байгаагүй. Иймд энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж, Ж.Алтангэрэл намайг энэ гэмт хэрэгт оролцоогүй гэдгийг эцэслэн тогтоож цагаатгаж өгнө үү...”,

ялтан Т.Оюунболдын гаргасан: “...Би Б.Эрболоттой тодорхой хэмжээнд гэмгүй найзлаж нөхөрлөж байснаас биш өөрөөр ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хамтран оролцож байгаагүй. Иймд Т.Оюунболд намайг энэ гэмт хэрэгт оролцоогүй гэдгийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж цагаатгаж өгнө үү...”,

ялтан Ц.Даваанямын гаргасан: “... Б.Эрболотын өгсөн үндэслэлгүй, хилсээр гүтгэсэн мэдүүлгийг үндэслэн намайг гэм буруутайд тооцож байгаа нь шударга бус шийдвэр, үүнд гомдолтой байна. Иймд …хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж, Ц.Давааням надад холбогдуулж байгаа үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...”,

ялтан Ж.Алтангэрэлийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан: “...Шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т “уг гэмт хэргүүдийг хэн хэрхэн, яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо хэн, хэн хэрхэн, яаж хувааж авч, юунд зарцуулж байсан” эсэхийг нотлох шаардлагатай...”

ялтан Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын өмгөөлөгч С.Алтанцэцэгийн гаргасан: “... шүүх Эрболотыг үнэмшилтэй ярьж байна хэмээн дүгнэлт хийгээд байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж, эрх зүйн бус дүгнэлт боллоо гэж үзэж байна.

Иймд …шүүгдэгч Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарт нотлох баримтгүй, эрх зүйн бус дүгнэлт хийж ял халдаасанд гомдолтой байна. Дээрх гурван шүүгдэгчид оногдуулсан ялыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24, 208 дугаар зүйлд заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”

ялтан Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын өмгөөлөгч С.Даваасүрэнгийн гаргасан: “... Б.Эрболотын мэдүүлээд байгаа 5 автомашин хулгайлсан гэх гэмт хэрэгт Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нар хамтран оролцсон болох нь нотлогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.2, 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон тэдэнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...”,

ялтан Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан: “...Б.Эрболот нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсны дараа гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

Гэрч Т.Мөнхтөмөр /3хх85/, Ч.Нарандэмбэрэл /4хх 171, 6хх 239/, Р.Батхүү /6хх 57-58, 6хх 229/, Л.Батсайхан /3хх 94-95, 6хх 230/, Т.Алтанхуяг /3хх 92-93/, Д.Гансүлд /4хх 170/,  Г.Бямбажав /4хх 173/ нарын мэдүүлгүүдийг ялтан Б.Эрболотын гэмт хэргийн үйл баримтуудын талаар тухайлан өгсөн мэдүүлгүүд болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх 63-75/, мэдүүлэг шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлтүүд  /2хх 76-106/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, ялтан Б.Эрболот дангаар болон бусадтай бүлэглэн таван удаагийн давтан үйлдлээр, Ж.Алтангэрэл нь бүлэглэн хоёр удаагийн давтан үйлдлээр  бусдын автомашинуудыг тус тус хулгайлсан гэмт хэрэгт хамжигчаар бүлэглэн оролцож, бусдад онц их хэмжээний хохирол, Ц.Давааням, Т.Оюунболд нар тус бүр нэг удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэгт хамжигчаар бусадтай бүлэглэн оролцож, бусдад Ц.Давааням их хэмжээний хохирол, Т.Оюунболд үлэмж хэмжээний хохирол тус тус  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон, ялтан Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням, ялтны өмгөөлөгч Д.Ганбат, С.Алтанцэцэг, С.Даваасүрэн, Г.Баяржаргал нарын давж заалдсан гомдлуудад дурдсан үндэслэлээр ялтан Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням нарын үйлдсэн гэмт хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар нотолбол зохих асуудлыг шалгуулахаар хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадорж, Б.Бямбасүрэн нарын өмгөөлөгч Т.Амгаланбатын гаргасан: “...автомашиныг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 25 сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн иргэний хариуцагч С.Зоригтбаатараас гаргуулж Д.Лхагвадоржид олгохоор шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг буюу “Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн нэхэмжилсэн 25.000.000 төгрөгийг уг гэмт хэргийг үйлдэж бусдад гэм хор учруулсан этгээдүүд болох шүүгдэгч Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нараас хувь тэнцүүлэн гаргуулсан нь хуульд нийцсэн байх тул дээрх хохирлыг иргэний хариуцагч С.Зоригтбаатараас гаргуулах тухай иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн өмгөөлөгч Т.Амгаланбатын хүсэлтийг хангах боломжгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч С.Зоригтбаатар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд гэх нэр томъёололд хамаарахгүй, түүний үйлдлийг хууль бус худалдан авалт хийж, дамлан борлуулсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадорж, Б.Бямбасүрэн нарын өмгөөлөгч Т.Амгаланбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.