Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 751

 

                                                                        

 

 

 

 

                                                                                      

 

 

С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Уранчимэг,

Ялтан С.Мягмарбаатар /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Галхүү,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Мягмарбаатар, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн 21113749 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Соёлхүүгийн Мягмарбаатар, 1990 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, эгч, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3-70 тоотод суух,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар нийт 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: НЭ90091417/,

 

С.Мягмарбаатар нь Ш.Наранцогт, Б.Отгонбат, Т.Бямбадорж нартай бүлэглэж,

2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг, Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдээс иргэн М.Золбаатарыг “Тоёота Platz” загварын автомашинд суулган Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачин амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдэж 125.000 төгрөгийн хохирол учруулсан,

2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Дамбын тоосгоны эцсийн буудлын задгайд оршин суух Б.Батжаргалын гэрт хонохдоо Б.Болортуяагийн эзэмшлийн “АСЕR” маркийн зөөврийн компьютерийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хаан банк”-ны АТМ-ээс иргэн С.Түмэнжаргалын данс андуурч шилжүүлсэн 500.000 төгрөг буюу сансамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан,

            С.Мягмарбаатар нь давтан, Ш.Наранцогт, Б.Отгонбат, Т.Бямбадорж нартай бүлэглэж, бусдыг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж  

1. 2012 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 38-04 тоотод оршин суух хохирогч Б.Магсаржавд 40 тонны багтаамжтай контейнэр зарна гэж 1.000.000 төгрөгийг,

2. 2012 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 5-15 тоотод оршин суух хохирогч У.Алтанбаганад “Mitsubishi Delica” загварын автомашиныг 5 сая төгрөгөөр худалдана гэж 240.000 төгрөгийг,

3. 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 56 дугаар байрны 9 тоотод оршин суух хохирогч Г.Нямдоржид “Nissan Tino” загварын автомашины урд буфер зарна гэж 150.000 төгрөгийг,

С.Мягмарбаатар нь Ш.Наранцогт, Б.Отгонбат нартай бүлэглэж,

1. 2012 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4 дугаар хороо 6-24 тоотод оршин суух хохирогч Т.Энх-Амгаланд “Тoyota Crown” загварын автомашины буфер зарна гэж 350.000 төгрөгийг

2. 2012 оны 2 дугаар сарын 13-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 58г-54 тоотод оршин суух хохирогч С.Цэрэнтогтоход “Honda Modilio” загварын автомашины сэлбэг зарна гэж 150.000 төгрөгийг,

С.Мягмарбаатар нь Ж.Дашнямтай бүлэглэж,

1. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-наас иргэн С.Золжаргал нь 650.000 төгрөгийг,

2. 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-ын 740 тоотод суух Ш.Ганбаатарт контейнэр зарна гэж 1.180.000 төгрөгийг,

3. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.Дашзэвэгт контейнэр зарна гэж 600.000 төгрөгийг,

4. 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 1-6 тоотод оршин суух Г.Түмэнжаргалд контейнэр зарна гэж 500.000 төгрөгийг,

5. 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Баярбат нь “Land Cruiser-200” загварын автомашины мотор зарна гэж 1.400.000 төгрөгийг,

6. 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.Бат-Эрдэнэд контейнэр зарна гэж 600.000 төгрөгийг,

7. 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин зах дээр иргэн Б.Баян-Эрдэнэд контейнэр зарна гэж 600.000 төгрөгийг,

8. 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр иргэн Н.Анарт контейнэр зарна гэж 600.000 төгрөгийг,

9. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Т.Эрдэнэд контейнэр худалдан авна гэж 600.000 төгрөгийг,

10. 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр иргэн Г.Бямбадоржид автомашины шил зарна гэж 200.000 төгрөгийг,

11. 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн Х.Болдбаатарт автомашины шил зарна гэж 570.000 төгрөгийг,

12. 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Д.Тайванбаатарт контейнэр зарна гэж 600.000 төгрөгийг,

С.Мягмарбаатар нь Ж.Дашням, Б.Баярчулуун нартай бүлэглэж,

1. 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөр шандын 4-10 тоотод оршин суух иргэн Б.Отгонхүүд контейнэр зарна гэж 600.000 төгрөгийг,

2. 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр иргэн С.Пүрэвдоржид автомашины шил зарна гэж 740.000 төгрөгийг,

С.Мягмарбаатар нь дангаараа

1. 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 2-103 тоотод оршин суух Ё.Гансүхээс алдагдсан 4 сартай дундад ази нохойг олсон гэж 125.000 төгрөгийг,

2. 2013 оны 8 дугаар сард иргэн Б.Ууганбаярт автомашины мотор зарна гэж 2.000.000 төгрөгийг,

3. 2013 оны 8 дугаар сарын эхээр иргэн Б.Анхзаяагийн картаар мөнгө шилжүүлж аваад өгье гэж 150.000 төгрөгийг,

4. 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 9-227 тоотод оршин суух иргэн Д.Баасандоржид “Nissan Terrano” загварын автомашин зарна гэж 1.650.000 төгрөгийг,

5. 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баатарт контейнэр зарна гэж 500.000 төгрөгийг,

6. 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бат-Энхэд автомашины сэлбэг зарна гэж 200.000 төгрөгийг,

7. 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Уранцогтод “Benz ML-320” загварын автомашины рулийн аппарат зарна гэж 400.000 төгрөгийг,

8. 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Мөнгөнцэцэгт контейнэр зарна гэж 300.000 төгрөгийг,

9. 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Амарбаярт “Mitsubishi shariot” загварын автомашины сэлбэг зарна гэж 200.000 төгрөгийг,

10. 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.Одмандах нь автомашины сэлбэг зарна гэж 500.000 төгрөгийг,

11. 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэн Х.Батсайханд контейнэр зарна гэж 1.400.000 төгрөгийг,

12. 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр иргэн П.Цэдэнбалд контейнэр зарна гэж 1.700.000 төгрөгийг,

13. 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Ганзоригт “Lexus 470” загварын автомашин зарна гэж  280.000 төгрөгийг,

14. 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Т.Насанбуянд контейнер зарна гэж 600.000 төгрөгийг,

15. 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ундармаад контейнэр зарна гэж 500.000 төгрөгийг,

16. 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Э.Мөнхтүвшинд “Land Cruiser-105”  загварын автомашины кроп зарна гэж 100.000 төгрөгийг,

17. 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Ч.Батдэлгэрт контейнэр зарна гэж 6.000.000 төгрөгийг,

18. 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б.Ханбүргэдэд контейнер зарна гэж 500.000 төгрөгийг,

19. 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Ганбаярт контейнэр зарна гэж 600.000 төгрөгийг,

20. 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр иргэн Б.Хаш-Эрдэнэд автомашины сэлбэг зарна гэж 1.000.000 төгрөгийг,

21. 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6-12 тоотод оршин суух С.Мөнгөнцоожид “Canter” загварын автомашины мотор зарна гэж 2.000.000 төгрөгийг,

22. 2014 оны 10 дугаар сарын 5-ны өдөр иргэн Б.Энхжавхланд контейнэр зарна гэж 200.000 төгрөгийг,

23. 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр иргэн Ц.Барсболдод контейнэр зарна гэж 600.000 төгрөгийг,

24. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Будхүүд автомашины сэлбэг зарна гэж 1.500.000 төгрөгийг,

25. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ц.Буянбаатарт автомашины сэлбэг зарна гэж 1.500.000 төгрөгийг,

26. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн Х.Тулгад автомашины сэлбэг зарна гэж 1.000.000 төгрөгийг,

27. 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Н.Нямжавд автомашины сэлбэг зарна гэж 600.000 төгрөгийг,

28. 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.Батсүрэнд автомашины сэлбэг зарна гэж 1.000.000 төгрөгийг,

29. 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Н.Баттулгад автомашины сэлбэг зарна гэж 700.000 төгрөгийг,

30. 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Алтанцэцэгт контейнэр зарна гэж 600.000 төгрөгийг,

31. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух М.Нямсүрэнд “Nissan Condor” загварын автомашины мотор зарна гэж 2.000.000 төгрөгийг,

32. 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Бадрахад автомашины сэлбэг зарна гэж 800.000 төгрөгийг,

33. 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн С.Батбаярт автомашины сэлбэг зарна гэж 800.000 төгрөгийг,

34. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Л.Амартүвшинд контейнэр зарна гэж 600.000 төгрөгийг,

35. 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр иргэн О.Ариун-Эрдэнэд автомашины сэлбэг зарна гэж 300.000 төгрөгийг,

36. 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Э.Алтансүхэд автомашины сэлбэг зарна 600.000 төгрөгийг,

37. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.Энхбаатарт контейнэр зарна 600.000 төгрөгийг,

38. 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр иргэн П.Төгсбаярт автомашины сэлбэг зарна гэж 600.000 төгрөгийг,

39. 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ө.Бүрэнтөгст контейнэр зарна гэж 500.000 төгрөгийг,

40. 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Д.Хонгорзулд автомашины мотор зарна гэж 300.000 төгрөгийг,

41. 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Ихбаярт автомашины сэлбэг зарна гэж 300.000 төгрөгийг,

42. 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.Оюунцэцэгт контейнэр зарна гэж 400.000 төгрөгийг,

43. 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд оршин суух иргэн Ц.Үүрдмандахад “Toyota Rav-4” загварын автомашины кроп зарна гэж 250.000 төгрөгийг,

44. 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Алтандуулгад контейнэр зарна гэж 500.000 төгрөгийг,

45. 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Бат-Эрдэнэд автомашины сэлбэг зарна гэж 300.000 төгрөгийг,

46. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Сэлэнгэд автомашины сэлбэг зарна гэж 500.000 төгрөгийг,

47. 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Эрдэнэтогтоход контейнэр зарна гэж 1.500.000 төгрөгийг,

48. 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Баярт автомашины сэлбэг зарна гэж 400.000 төгрөгийг,

49. 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Төгөлдөрт автомашины сэлбэг зарна гэж 500.000 төгрөгийг,

50. 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Есөн-Эрдэнэд “Hyundai Sonota-6” загварын автомашины мотор зарна гэж 1.000.000 төгрөгийг,

51. 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Тэгшбуянд контейнэр зарна гэж 500.000 төгрөгийг,

52. 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батболдод автомашины сэлбэг зарна гэж 400.000 төгрөгийг,

53. 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр иргэн Д.Баярмагнайд автомашины сэлбэг зарна гэж 600.000 төгрөгийг,

54. 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр иргэн Т.Ерболд автомашины сэлбэг зарна гэж 200.000 төгрөгийг,

55. 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Х.Элбэгзаяад автомашины сэлбэг зарна гэж 800.000 төгрөгийг,

56. 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр иргэн Т.Алтанхуягт автомашины сэлбэг зарна гэж 3.000.000 төгрөгийг,

57. 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр иргэн М.Баттөгөлдөрт автомашины сэлбэг зарна гэж 900.000 төгрөгийг,

58. 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр иргэн Д.Батхүүд автомашины сэлбэг зарна гэж 1.300.000 төгрөгийг,

59. 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр иргэн Ж.Алтанцэцэгт автомашины сэлбэг зарна гэж 300.000 төгрөгийг,

60. 2015 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр иргэн Б.Наргилд автомашины сэлбэг зарна гэж 300.000 төгрөгийг,

61. 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.Мөнхзулд автомашины сэлбэг зарна гэж 1.000.000 төгрөгийг,

62. 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр иргэн Б.Жанаамаад контейнэр зарна гэж 2.000.000 төгрөгийг,

63. 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр иргэн С.Батбаярт автомашины сэлбэг зарна гэж 1.000.000 төгрөгийг,

64. 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д.Хүрэлбаатарт 20 тонны контейнэр зарна гэж 550.000 төгрөгийг,

65. 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Б.Баярсайханд автомашины сэлбэг зарна гэж 700.000 төгрөгийг,

66. 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Б.Батсайхан нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу Хаан банкны 5059188737 дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг,

67. 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр иргэн Х.Ганбат нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу Хаан банкны 5027428167 дугаарын данс руу 1.200.000 төгрөгийг,

68. 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр иргэн Б.Эрдэнэбаяр нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг зарна гэсэн зарын дагуу Замын-Үүдийн гаалийн байцаагч гэх хүнд банкны 5009649631 дугаарын данс руу 700.000 төгрөгийг,

69. 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр иргэн Б.Мөнхтогтох нь автомашины кузов авна гэж 5736038307 дугаарын данс руу 999.000 төгрөгийг,

70. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Чингис нь үл таних хүнээс “Benz” загварын автомашины мотор авах гэж Ардын эрхийн Хаан банкны АТМ-ээс 5009649631 дугаарын данс руу 300.000 төгрөгийг,

71. 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэн Р.Хурцбаяр нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис шар айраг ХХК-ийн байрнаас “Land Cruiser 200” загварын автомашины кузов авахаар Хаан банкны 5015268047 дугаар данс руу 3.000.000 төгрөгийг,

72. 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр иргэн Ч.Отгонбаатар нь “UNEGUI.MN” зарын сайтанд “Samsung 55” маркийн экскавоторын явахын редуктор авна гэсэн зар байршуулсаны дагуу 95137542 дугаараас залгаж Замын-Үүдийн гаалийн байцаагч гэх хүнд дансаар 600.000 төгрөгийг,

73. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 8-33 тоотод иргэн З.Сандаг нь “UNEGUI.MN” зарын сайтанд автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу 99561903, 95590083 дугаараас залгаж Замын-Үүдийн гаалийн байцаагч гэх хүний данс руу 400.000 төгрөгийг,

74. 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хаан банкны АТМ-ээс иргэн Н.Майдаржав нь экскавотор зарна гэсэн зарын дагуу банкны 5032127898 дугаарын данс рууч 8.000.000 төгрөгийг,

75. 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Алтанхуяг нь “UNEGUI.MN” зарын сайтанд “Nord” загварын самосвал маркийн автомашин худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5005575819 дугаарын данс рууч 2.400.000 төгрөгийг,

76. 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэн Н.Эрдэнэбаяр нь “UNEGUI.MN” зарын сайтанд автомашины сэлбэг худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5005575819 дугаарын данс руу 1.950.000 төгрөгийг,

77. 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр иргэн Б.Амартүвшин нь “UNEGUI.MN” зарын сайтанд “Lexus 570” загварын автомашин худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5027594644 дугаарын данс руу 10.000.000 төгрөгийг,

78. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Ш.Хүрэлбаатар нь “UNEGUI.MN” зарын сайтанд автомашины кузов худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5011241485 дугаарын данс руу 1.300.000 төгрөгийг,

79.2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Чулуунхүүгээс Замын-Үүдээс автомашины кроп ачуулна гэж Хаан банкны 5020561160 дугаарын данс руу 6.400.000 төгрөгийг,

80. 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр иргэн Н.Түвшинтөгс нь “UNEGUI.MN” зарын сайтанд  автомашины мотор худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5009649631 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг,

81. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн Л.Чинбат нь “UNEGUI.MN” зарын сайтанд контейнэр худалдана гэсний дагуу үл таних этгээд утсаар ярьж 5015268047 дугаарын данс руу 1.300.000 төгрөгийг,

82. 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр иргэн Г.Бат-Эрдэнэд өөрийгөө Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн байцаагч Сугарсүрэн байна гэж танилцуулсан эрэгтэй “Lexus 570” загварын автомашиныг хямд үнээр зарж борлуулна гэж итгүүлэн Хаан банкны 5009649631 тоот данс руу 700.000 төгрөгийг,

83. 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр иргэн М.Мэндбатаад өөрийгөө Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Цогтбаатар байна гэж танилцуулсан эрэгтэй “Lexus 570” загварын автомашин хямд үнээр зарж борлуулна гэж итгүүлэн Хаан банкны 5027658293 тоот данс руу 5.000.000 төгрөгийг,

84. 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр иргэн А.Дашдаваа нь “UNEGUI.MN” зарын сайтанд  автомашины худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5027658293 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг,

85. 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр иргэн Г.Дэлгэрмөнхөд өөрийгөө Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Цогтбаатар байна гэж танилцуулсан эрэгтэй “Lexus 570” загварын автомашин хямд үнээр зарж борлуулна гэж итгүүлэн Хаан банкны 5027658293 тоот данс руу 3.000.000 төгрөгийг,

86. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Мөнхтөрд өөрийгөө Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Цогтбаатар байна гэж танилцуулсан эрэгтэй “Тадан” маркийн краны мотор хямд үнээр зарж борлуулна гэж итгүүлэн Хаан банкны 5005575819 тоот данс руу 2.500.000 төгрөгийг,

87. 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр иргэн Д.Төрмөнхөд өөрийгөө Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газрын байцаагч Сугарсүрэн гэж танилцуулсан машины мотор, кроп хямд үнээр зарж борлуулна гэж итгүүлэн Хаан банкны 5009649631 тоот данс руу 600.000 төгрөгийг,

88. 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр иргэн Д.Баяржаргал нь “UNEGUI.MN” зарын сайтанд том автомашин худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5009649631 дугаарын данс руу 200.000 төгрөгийг,

89. 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр иргэн А.Адъяа нь “UNEGUI.MN” зарын сайтанд “Land Prado” загварын автомашины гадна арьс худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5025540317 дугаарын данс руу 1.200.000 төгрөгийг,

90. 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр иргэн Э.Гантулгад мотор худалдана гэж утсаар ярьж 5017289463 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг,

91. 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 73-09 тоотод оршин суух хохирогч Н.Нямжавд “Замын цагдаагийн газар ажилладаг, ахмад Отгоноос хураалгасан бичиг баримтыг авч өгнө” гэж 620.000 төгрөгийг,

92. 2012 оны 3 сард Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 47- 747 тоотод оршин суух хохирогч Ё.Энхцэцэгт “Замын цагдаагийн газар ажилладаг ба Төв замын зөвшөөрөл авч өгнө” гэж Голден парк цогцолборын гадаа 190.000 төгрөгийг, дансаар 50.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 240.000 төгрөгийг,

93. 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-73 тоотод оршин суух хохирогч М.Гантөмөрт “Toyota Harrier” загварын автомашины мотор зарна гэж 400.000 төгрөгийг,

94. 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 хэсэг 2-81 тоотод оршин суух хохирогч Т.Гэрэлтуяад “Honda renger” маркийн автомашины сэлбэг зарна гэж 150.000 төгрөгийг,

95. 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 87 дугаар байрны 106 тоотод оршин суух хохирогч З.Цогтбаатарт 20 тонны контейнэр зарна гэж 600.000 төгрөгийг,

96. 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 4-р хороолол 10-32 тоотод оршин суух Г.Энхтөрд 20 тонны контейнэр зарна гэж 600.000 төгрөгийг,

97. 2012 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар байрны 38 тоотод оршин суух хохирогч Д.Эрдэнэбатад 20 тонны контейнэр зарна гэж 2.000.000 төгрөгийг,

98. 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Д.Баттөмөрд газрын бичиг баримт гаргаж өгнө гэж 800.000 төгрөгийг,

99. 2012 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Загт багийн Холбооны 1-10 тоотод оршин суух хохирогч Р.Жамсранбазарт 20 тонны контейнэр зарна гэж 1.000.000 төгрөгийг,

100. 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Багануур дүүргийн 11 дүгээр хороо, ХД-ийн 1-26 тоотод оршин суух хохирогч С.Ганбатад “Nissan Datsu” загварын автомашины кроп зарна гэж 540.000 төгрөгийг,

101. 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 1-03 тоотод оршин суух хохирогч В.Адъяасүрэнд “Mitsubishi Delica” загварын автомашины сэлбэг зарна гэж 1.250.000 төгрөгийг,

102. 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 1-118 тоотод оршин суух хохирогч Г.Сарнайд “Toyota Altezza” загварын автомашины доод анги зарна гэж 150.000 төгрөгийг,

103. 2012 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, 4-18-23 тоотод оршин суух хохирогч С.Даваадоржид “Land Crusier 80” загварын автомашины кузов зарна гэж 530.000 төгрөгийг,

104. 2012 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Банзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 7-207 тоотод оршин суух хохирогч Ч.Багатэвэнд “Toyota Istima” загварын автомашины урд буфер зарна гэж 300.000 төгрөгийг,

105. 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр иргэн Д.Батхүү нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу 89884447 дугаарын утаснаас залгаж сэлбэг зарахаар 5814085702 дугаарын Хаан банкны данс руу мөнгө шилжүүлээрэй гэсний дагуу 1.300.000 төгрөгийг,

106. 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр иргэн Д.Цэцэгээ нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу Соёлхүүгийн Мягмарбаатар нь 89884447 дугаарын утаснаас залгаж сэлбэг зарахаар болж  5006010201 дугаарын Хаан банкны данс руу мөнгө шилжүүлээрэй гэсний дагуу 200.000 төгрөг шилжүүлж залилуулсан,

107. 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Б.Баярсайхан нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу С.Мягмарбаатар нь 89884447 дугаарын утаснаас залгаж сэлбэг зарахаар болж 5032622644 дугаарын Хаан банкны данс руу мөнгө шилжүүлээрэй гэсний дагуу 700.000 төгрөг шилжүүлж залилуулсан,

108. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн Ж.Даваажаргал нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу С.Мягмарбаатар нь 95921743 дугаарын утаснаас залгаж сэлбэг зарахаар болж 5562013989 дугаарын Хаан банкны данс руу мөнгө шилжүүлээрэй гэсний дагуу 500.000 төгрөг шилжүүлж залилуулсан,

109. 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр иргэн Б.Буянжаргал нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу С.Мягмарбаатар нь 95921743 дугаарын утаснаас залгаж сэлбэг зарахаар болж 104000315464 дугаарын Төрийн банкны данс руу 300.000 төгрөгийг,

110. 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр иргэн Т.Мөнхдэлгэр нь “UNEGUI.MN” зарын сайтанд “Land Crusier 76” загварын автомашины кузов худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5087194736 дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг, нийт 125.334.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

С.Мягмарбаатар нь давтан үйлдлээр,

2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад мөрдөн байцаалтын шатнаас 2011 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл зориуд зайлсхийсэн,

2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр П.Мягмарчөдөр, Э.Болорцэцэг нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад мөрдөн байцаалтын шатнаас 2013 оны 7 дугаар сарын 10-наас 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл зориуд зайлсхийсэн,

2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр П.Мягмарчөдөр, М.Соёлхүү нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад мөрдөн байцаалтын шатнаас  2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүртэл зориуд зайлсхийсэн,

2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр М.Соёлхүү, Б.Уранчимэг нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад мөрдөн байцаалтын шатнаас 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Мягмарбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2, 148 дугаар зүйлийн 148.4, 151 дүгээр зүйлийн 151.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мягмарбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр бүлэглэн булаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг дангаараа болон бүлэглэж хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар С.Мягмарбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1,  151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар С.Мягмарбаатарт 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан С.Мягмарбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан С.Мягмарбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 13 жилийн хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, нийт 15 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Мягмарбаатарын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар С.Мягмарбаатарын цагдан хоригдсон нийт 1290 хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь оруулж тооцож, С.Мягмарбаатар нь нийт 7.419.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Мягмарбаатараас нийт 118.715.000 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралт 1 хүснэгтэд зааснаар нэр бүхий хохирогч нарт хохирлын үлдэгдэлийг төлүүлэхээр тооцсон хэмжээгээр тус тус хохирогч нарт олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдаагийн албан хаагчийн өдөр тутмын дүрэмт хувцас, 82-56 УНЛ, 93-79 УБК тээврийн хэрэгслийн улсын дугаар, П.Гантулга, Г.Чулуунхүү, М.Мөнхзалгамж нарын жолооны үнэмлэх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд шилжүүлэн устгуулж, Мобикомын дугаарын 3 ширхэг үүр, Н.Мягмархүүгийн Хаан банкны виза карт 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар шар өнгийн оосортой автомашины түлхүүр 1 ширхэг, 94-90 УНП дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан сиди 2 ширхэгийг хэрэгт нь хавсаргаж, Nokia гар утас 1 ширхэг, Hisense /Gmobile/, TSKS100 маркийн гар утас 2 ширхэг,  LG маркийн гар утас 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц нэмэгдэл ял болон хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж хэрэгт 94-90 УНП улсын дугаартай “Toyota Prius 11” загварын Пүрэвдорж овогтой Пүрэвдуламын эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, С.Мягмарбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялын хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолож шийдвэрлэжээ.

 

Ялтан С.Мягмарбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие бусадтай бүлэглэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн билээ. Гэтэл улсын мөрдөн байцаах газрын хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн байцаагч Цагдаагийн ахмад Б.Ганзориг нь мөрдөн байцаалтын ажиллагааг үнэн явуулж хавтаст хэргийн материалд авагдсан хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгийг үнэн бодиттойгоор шалган Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хэргийг тал бүрээс нь үнэн бодитойгоор тогтоогоогүй. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Уранчимэг нь хуулийн дагуу хавтаст хэргийн материалд хяналт тавихгүйгээр хэргийг хууль бус шийдэж эрх зүйн байдлыг минь дордуулж байгаад гомдолтой байна. Намайг ганцаараа үйлдсэн гэх гэмт хэрэгт өөр хүмүүс оролцсон гэх асар олон нотлох баримт байдаг. Тухайлбал: Хохирогч М.Гантөмөрийн мэдүүлэг /5-р хх-ийн 71-73/, гэрч Д.Мөнхнасангийн мэдүүлэг /2-р хх-ийн 246/, хохирогч Т.Гэрэлтуяагийн мэдүүлэг /5-р хх-ийн 74-76/, хохирогч З.Цогтбаатарын мэдүүлэг /5-р хх-ийн 77-79/, хохирогч Г.Сарнайгийн мэдүүлэг /3-р хх-ийн 188-189/, хохирогч Б.Ууганбаярын мэдүүлэг, хохирогч Б.Аззаяагийн мэдүүлэг /5-р хх-ийн 172-174/, хохирогч Б.Бат-Энхийн мэдүүлэг, хохирогч Б.Баатарын мэдүүлэг /5-р хх-ийн 228-230/, хохирогч Ч.Мөнгөнчимэгийн мэдүүлэг /6-р хх-ийн 20-21/, хохирогч Ч.Баярбатын мэдүүлэг /6-р хх-ийн 29-30/, хохирогч Д.Бат-Эрдэнийн мэдүүлэг /6-р хх-ийн 86-88/, хохирогч Б.Хаш-Эрдэнийн мэдүүлэг /17-р хх-ийн 233-235/, хохирогч Д.Алтанцэцэгийн мэдүүлэг /18-р хх-ийн 102-103/, хохирогч Э.Алтансүхийн мэдүүлэг /18-р хх-ийн 197-198/, хохирогч П.Төгсбаярын мэдүүлэг /18-р хх-ийн 249-250/, хохирогч Ц.Үүрдмандахын мэдүүлэг /19-р хх-ийн 194-196/, хохирогч З.Баярын мэдүүлэг /20-р хх-ийн 31-32/, гэрч Г.Мөнгөн-Эрдэнийн мэдүүлэг /18-р хх-ийн 283/, хохирогч Түмэнжаргалын мэдүүлэг /18-р хх-ийн 237-238/, хохирогч Д.Баярмагнайгийн мэдүүлэг /20-р хх-ийн 145-147/ зэрэг болно.

Би Үүрийнцолмон, Шинэчулуун нартай 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэл бид бүлэглэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, “Далайхүү” худалдааны төвийн ард 5 давхар байрны 2 давхарт байр түрээслэн ээж Оюунцэцэг, эгч Сарангэрэл, Сарангэрэлийн хүү Махамаяа, Чинбаяр бид нар хамт амьдардаг байсан. ...Унаж явж байгаад баригдсан 72-80 УНР улсын дугаартай цагаан өнгийн нүдэн “Верна” загварын машиныг О.Шүрэнцэцэгийн нөхөр Үүрийнцолмонгийн нэр дээр гэрээ хийж такси компаниас авсан юм. ... Миний бие Ж.Дашнямтай 2013 оны 9 дүгээр сарын сүүлээс 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хамт залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байхад прокурор Б.Уранчимэг нь 2013 оны 9 дүгээр сарын сүүлээс 2013 оны 12 дугаар  сарын 3-ны өдөр хүртлэх 15-н удаагийн үйлдлээс 12-ыг Ж.Дашнямтай бүлэглэж 3-н үйлдлийг нь ганцхан намайг үйлдсэн болгосон. 2013 оны 9 дүгээр сарын сүүлээс 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл Ж.Дашням бид 2 байнга цуг байсан. 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Д.Бат-Эрдэнийн хохирлийн үйлдлийг Дашням бид хоёрыг бүлэглэж үйлдсэн гэж үзсэн атлаа 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ч.Мөнгөнцэцэгийн үйлдлийг намайг дангаараа үйлдсэн болгочихсон. Хохирогч Т.Насанбуян, Д.Хүрэлбаатар нарыг хохироосон үйлдлийг хамт бүлэглэн үйлдсэн байтал мөн намайг ганцаараа үйлдсэн гэсэнд гомдолтой байна. Уг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэхэд оролцсон данс эзэмшигч нар болох Батчулууны Золзаяа 5720283324, Пүрэвжавын Солонго 5011227300, Баатарцогтын Анхзаяа 5077275485, нарын данс яагаад нэг өдөр давхцсан, яагаад нэг л дансаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж болоогүй олон данс ашиглсан бэ гэхээр хэт олон удаа 1 картыг ашиглавал данс эзэмшигч нь хамт үйлдсэн гэдэг нь баригдаж илрэх гээд үүнийг далдалж олон данс ашигласан юм. Үүнд хохирогч Б.Ууганбаяраас эхлээд 2013 оны 8 дугаар сарын 25-нд Б.Золзаяагийн 5720283324 тоот дансаар 500.000 төгрөгийг, уг хохирогч Б.Ууганбаярас маргааш нь буюу 2013 оны 8 дугаар сарын 26-нд П.Солонго 5011227300 тоот дансаар 1.500.000 төгрөгийг, хохирогч Г.Одмандахаас 2013 оны 8 дугаар сарын 16-нд П.Солонго 5011227300 тоот дансаар 300.000 төгрөгийг, хохирогч Д.Бадамдоржоос 2013 оны 8 дугаар  сарын 16-нд Б.Анхзаяа 5077265485 тоот дансаар 500.000 төгрөгийг, хохирогч Б.Баатараас 2013 оны 8 дугаар сарын 25-нд Б.Золзаяагийн 5720283324 тоот дансаар 500.000 төгрөгийг гэх мэтчилэн энэ л 3-н дансаар 2013 оны 8 дугаар сарын 10-наас 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл 12 хохирогч нараас ээлжлэн мөнгө авсан байдаг. Уг 3 данс эзэмшигч нар нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгааг анхнаасаа мэдэж байсан. П.Солонго хохирогч Б.Ууганбаяр 2013 оны 8 дугаар сарын 16-нд 1.5 сая төгрөг, хохирогч Г.Одмандах 2013 оны 8 дугаар  сарын 16-нд 500.000 төгрөг, хохирогч Х.Батсайхан 2013 оны 8 дугаар сарын 20-нд 1.4 сая төгрөг, хохирогч Б.Ундармаа 2013 оны 8 дугаар сарын 20-нд 500.000 төгрөг, хохирогч Э.Мөнхтүвшин 2013 оны 9 дүгээр сарын 27-нд 100.000 төгрөг, хохирогч Ч.Батдэлгэр 2013 оны 9 дүгээр сарын 6-нд 6 сая төгрөг, Б.Золзаяа 5720283324 тоот дансаар хохирогч Б.Баатар 2013 оны 8 дугаар сарын 25-нд 500.000 төгрөг, хохирогч П.Цэдэнбал 2013 оны 9 дүгээр сарын 3-нд 1.7 сая төгрөг, хохирогч Н.Ганзориг 2013 оны 8 дугаар сарын 24-нд 280.000 төгрөг, хохирогч Б.Ууганбаяр 2013 оны 8 дугаар сарын 26-нд 500.000 төгрөг, Б.Анхазаяа 5077265485 тоот дансаар хохирогч Д.Баасандорж 2013 оны 8 дугаар сарын 16-нд 1.650.000 төгрөг, хохирогч Б.Бат-Энх 2013 оны 8 дугаар сарын 12-нд 200.000 төгрөг, гэх өдрүүдэд хойно урд нь оруулан ашигласан.

            2013 оны 11 дүгээр  сарын 22-нд Дашням бид 2 хохирогч Д.Бат-Эрдэнэтэй нүүр тулан уулзаж 600.000 төгрөг залилан авсан ба хохирогч намайг 175-180 см гэдгийг үнэн бодитойгоор хэлсэн байдаг. Тэгэхэд бусад гэрч нар 150-160 см өндөртэй намхан залуу уулзаж карт авсан гэдгийг мэдүүлсээр байтал ямар ч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахгүй ганцхан намайг гэж тулгаж байгаад гомдолтой байна. Уг намхан хүн нь Жаргалсайханы Ганбаатар, Сүнжидмаагийн Сугарсүрэн нар юм. Гэтэл миний өндөр 173-175 см. Хавтаст хэргийн материалд эд мөрийн баримтаар авагдсан АТМ-ээс мөнгө авч буй хүний дүрс бичлэг бүхий 2 CD-нд нэг ч миний зураг дүрс бичлэг байдаггүй. Уг гэмт хэрэгт холбоотой хамт хэрэг үйлдсэн Д.Сарангэрэл, Үүрийнцолмон, М.Сайнзаяа, В.Өлзийбат нар нь гэмт хэрэг хамт үйлдчихээд гэрчээр худал мэдүүлэг өгөөд байгааг олж тогтоогоогүй, хэргийг тал бүрээс нь үнэн бодитойгоор хууль ёсны дагуу эзэн холбогдогч нарыг олж илрүүлж чадаагүй юм. Мөн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн яллах дүгнэлтэд 125.334.000 төгрөг гэж заасан атлаа уг хохирлыг бодоод үзэхэд мөнгөн дүн нь өөр гардаг. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолд бүх хэргийн хохирлын хэмжээ 126.134.000 төгрөг гэж заасан атлаа бас л бодоод үзэхэд мөнгөн дүн нь өөр гардаг юм. Ийм асар олон гэрч, хохирогчийн мэдүүлэг байсаар байхад Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчин хүний эрх, эрх зүйн байдлыг минь үнэн ч шударгаар ажиллан, төрийн хуурийг дээдлэн хүндэлж Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ажиллах тангараг өргөсөн төрийн албан хаагч мөрдөн байцаагч, прокурор, анхан шатны шүүхийн шүүгч нар зөрчиж дордуулж байгаад туйлын их харамсаж байна. Ийм хууль бус хуулиас гадуур зөвхөн өөрсдийн эрх ашигийн төлөө энэ хэргийг шийдсэн гэсэн үнэлгээ авахын төлөө ажиллаж байгаа хүмүүст анхаарал тавьж, энэ хэргийн үнэн зөвийг хууль ёсны дагуу олж тогтоон гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцож өгнө үү. Миний бие өсөн дэвжих залуу насандаа ийм хүнд гэмт хэрэгт холбогдон энэ олон жилийн хорих ялаар шийтгүүлсэндээ маш ихээр харамсаж байна. Уг дээрмийн үйлдлийг прокурор Б.Уранчимэг нь 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн, Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдээс иргэн М.Золбаатарыг “Toyota Platz” загварын авто машинд суулган Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачин амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдэж 125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар булаалтын гэмт хэрэг болсон. Бүлэглэн машин механизм, зэвсэг техник ашиглан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, нэгжиж, машинд суулган авч явж, харанхуй хүн амьтангүй газар аваачин буулган зодож нүдсэн байхад прокурор Б.Уранчимэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг буюу булаалтын гэмт хэрэг болгосон. Ш.Наранцогт , Б.Отгонбат, Т.Бямбадорж нараас гаргуулан төлөөлүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт хамааралгүй болгосон. Ж.Дашнямтай бүлэглэн үйлдсэн залилангийн 12 удаагийн үйлдлийн хохирлыг Дашнямаар төлүүлэн бас л гэмт хэрэгт хамааралгүй болгосон. Уг хэргүүдийг цуг бүлэглэн үйлдсэн мөртлөө хохирол нь надад байдаггүй.

С.Мягмарбаатар намайг дангаараа үйлдсэн гэх 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Б.Жанамаагаас залилан мэхэлж авсан 2 сая төгрөгийг Батболд гэх хүний ХААН банкны данс, виза картыг ашиглан тухайн өдөр Далхаа овогтой Шинэчулуун нь ХААН банкны АТМ-аас уг залилан мэхэлж авсан 2 сая төгрөгийг авч байгаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч нарт баригдаж, тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн ахлахад 2 сая төгрөг, виза картны хамт хураалгасан. Тухайн өдөр Шинэчулуун нь Батболд гэх найзтайгаа Нарантуул зах дээр очин уулзаж, картыг нь ашиглахаар тохиролцож, бид гурав хамт Яармаг руу очиж Батболд ээжийнхээсээ очиж, виза карт авч өгсөн бөгөөд бид гурав буцаж яваад Батболдыг Гачууртын Хужирбуланд гэрт  нь хүргэж өгөөд салсан. Батболд нь Д.Шинэчулуунтай урьд нь хамт шоронд ял эдэлж байсан гал хамууд юм. Батболд нь уг гэмт хэргийг үйлдэхийг анхнаасаа мэдэж байсан ба дараа нь асуудал үүсвэл бааранд бичиг баримтаа алдчихсан гэж Цагдаагийн байгууллагад мэдэгдчихье гэж анхнаасаа үгсэн тохиролцсон юм. Д.Шинэчулуун нь тухайн өдөр цагдаа нарт би Д.Шинэчулуун биш, би Д.Батбаатар байна. Д.Шинэчулуун миний ах, гэр оронгүй гадуур тэнээд явж байдаг гэж худал хэлэн итгүүлж, Цагдаагийн хэлтсээс гарч зугтсан байдаг. Гэтэл хохирогчоос залилан мэхэлж авсан 2 сая төгрөгийг Д.Шинэчулуун нь Батболдын ХААН банкны виза картын хамт тухайн өдөр хураалгасан байхад намайг үйлдсэн гэж үзсэнд гомдолтой байна. Д.Шинэчулуун нь 150-160 см өндөртэй, 35-40 орчим насны хүн байдаг. Гэрч Д.Сарангэрэл, О.Шүрэнцэцэг, О.Чинбаяр, Үүрийнцолмон нар Д.Шинэчулууныг таньж, мэддэг юм. Энэ хэргийг анхнаасаа үгсэн тохиролцож хамт үйлдсэн Д.Сарангэрэл, О.Шүрэнцэцэг, Үүрийнцолмон нар нь гэрчээр худал мэдүүлж, энэ хэргийн үнэн зөвийг олж тогтооход үгсэн тохиролцож худал мэдүүлдэг. О.Чинбаярыг анх надтай хамт гэмт хэрэг үйлдсэн Дашням танилцуулж байсан. 2016 оны 5 дугаар сарын 25-нд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Еркебуланд хураалгасан 39-29 УНГ дугаартай ягаан өнгийн “Verossa” загварын автомашин, 87-36 улсын дугаартай “Lexus Altezza”  загварын автомашин, Iphone 5, Samsung SKY загварын гар утаснууд болон бэлэн мөнгө нь уг хавтаст хэргийн материалд хууль ёсны дагуу хураагдаагүй байна. 2015 оны 3 дугаар сарын 4-нд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Энхболдод цагдан хоригдохдоо хураалгасан мөнгөн гинж, кулон, бугуйн цаг, бэлэн мөнгө бас л хураагдаагүй байна. Хүний амьдралыг шийдэж байж энэ мэтчилэн гэрчийн мэдүүлэг, хэрэг явдал, нөхцөл байдлыг тал бүрээс нь авч үзэлгүй, эрх зүйн байдлыг минь дордуулан, зөвхөн ганц намайг яллаж байгаад туйлын их гомдолтой байна. Миний бие өндөр настай ээж, бага насны ээжгүй өсөж байгаа охиноосоо энэ олон жил хүний эрхэнд байх гэж энэ гэмт хэргүүдийг ганцаараа үйлдсэн гэж мэдүүлж явсандаа маш их харамсаж байна. Миний бие энэ хэргийг яг үйлдсэн гэм буруутай этгээд нарыг шалгуулж өөрт тохирсон гэм буруугаа үнэн зөвөөр нь тогтоолгож бусдад учруулсан хохирлоо барагдуулж, сайн сайхан амьдрахыг маш их хүсэж байна. Ийм учраас энэ мэт ээдрээтэй асуудлуудыг тал бүрээс нь авч үзэн, миний үйлдсэн гэмт хэргийг үнэн зөвийг тогтоож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэжээ.

 

Ялтан С.Мягмарбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Энэ хэрэгт надаас өөр олон хүмүүс холбогдсон. М.Сайнзаяагийн виза картыг ашиглан мөнгө авсан байна. М.Сайнзаяа нь миний авга эгч тул виза картаа өгөхдөө намайг танихгүй байна гэж байхгүй. Гэтэл М.Сайнзаяа нь “гудамжинд танихгүй хүнд виза картаа өгч явуулсан” гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр байдлыг шалгаагүй…” гэв.

 

Ялтан С.Мягмарбаатарын өмгөөлөгч Б.Галхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…С.Мягмарбаатар нь 110 үйлдэлтэй залилан мэхлэх гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй. С.Мягмарбаатраас гадна 2-3 хүн хамт үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. С.Мягмарбаатар нь гудамжинд явж байгаа хүнээс “би хөдөөний оюутан. Эцэг, эх маань хөдөөнөөс мөнгө явуулах гэж байгаа юм. Та виза картаа хэрэглүүлж тус болооч” гэж хуурч мэхэлж аваад ойролцоогоор 14 хоногийн хугацаанд ашиглаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг. Гэтэл С.Мягмарбаатар нь 1 хүний виза картыг ашиглан залилан мэхлэх гэмт хэргээ үйлдэж байх хугацаанд давхар өөр виза картаар хэрэг үйлдэгдсэн байдаг. Гудамжинд виза картаа өгсөн хүмүүс “миний виза картыг авсан хүн 160 см орчим өндөртэй, шар залуу байсан” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл С.Мягмарбаатар нь 175 см орчим өндөртэй. Мөн хохирогч нар сэлбэг авна гэсний дагуу нэг нь холбогдож “өөр хүнд сэлбэг чинь байгаа” гэж хэлээд нөгөө хүнтэйгээ холбож өгч залилдаг. Тиймээс хохирогч нар 2 хүнтэй утсаар ярьж залилуулдаг болох нь тодорхой харагдаж байна. Энэ талаараа хохирогч нар “2 өөр хүн байсан. 1 нь дуу хоолойн хувьд хөгшин нөгөө нь залуу хүн байсан” гэж мэдүүлдэг. Мөн 1 тохиолдолд утсаа авчихаад ярихгүй, цаана нь эмэгтэй хүн дуугарсан гэдэг. Тиймээс хохирогч нарын мэдүүлэгт дурдагдсанаар энэ хэрэгт С.Мягмарбаатараас гадна намхан залуу, эмэгтэй хүн, хөгшин хүн байгаа болох нь харагдаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд С.Мягмарбаатар “надтай хамтран гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шалгаж өгнө үү. Хохирлыг гэмт хэрэг хамтран үйлдсэн хүмүүстэй хувааж төлмөөр байна” гэж хэлсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Мөрдөн байцаалтын шатанд цагаатгах болон яллах талын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож чадаагүй. Зөвхөн яллах талыг барьж нотлох баримт бүрдүүлж, гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээдүүдэд ял завших боломж олгож байгаад гомдолтой байна…” гэв.

 

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…С.Мягмарбаатар нь 2010 оны 12 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарыг хүртэл гэмт үйлдлээ үргэлжлүүлсэн. С.Мягмарбаатар нь мөрдөн байцаалтаас оргон зайлж үйлдлээ үргэлжлүүлсэн байдаг. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхад С.Мягмарбаатар нь 4 удаа мөрдөн байцаалтаас оргон зайлж гэмт үйлдлээ үргэлжлүүлсэн. Урьд өмнө С.Мягмарбаатар нь тус хэргүүдийг өөр хүмүүстэй хамтран үйлдсэн тухай огт хэлж байгаагүй. С.Мягмарбаатарын хэрэгт холбогдуулан шалгуулах гээд байгаа хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Өмгөөлөгч Б.Галхүү “тус аргаар одоог хүртэл өөр гэмт хэргүүд гараад байгаа тул энэ хэргийг таслан зогсоох хэрэгтэй. Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж тайлбар гаргаж байна. С.Мягмарбаатарын гэмт хэрэг үйлдсэн арга барилаар өөр гэмт хэргүүд үйлдэгдэж байгаа гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар С.Мягмарбаатар нь дахин мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийж хохирогч нар нэмэгдэх магадлалтай. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагааны хэмжээ хязгаарыг прокурорын яллах дүгнэлттэй нийцүүлэн тогтоодог. Иймээс яллах дүгнэлт нь хэргийн талаарх прокурорын байр суурь буюу шүүгдэгчийг холбогдуулан яллах гэж буй хэргийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн, ойлгомжтой тусгасан байх нь чухал. Шүүх хуралдааны явцад яллах дүгнэлтэд тусгаагүй нөхцөл байдлыг тодруулах, мөрдөн байцаалтад байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн тохиолдолд түүнийг засуулах ёстой. Гэтэл С.Мягмарбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулснаас цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн хэлэлцсэний улмаас шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна. Тухайлбал:  

 

  1. Прокуророос С.Мягмарбаатар нарт холбогдох эрүүгийн 201201040690 дугаартай,  Мөрдөн байцаах газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Ганзоригын мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэгт 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн 201201040690 дугаартай хэрэгт хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэсэн атлаа дараах дугаар бүхий эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар мөрдөн байцаалт болон прокурорын шатанд нэгтгэлгүй яллах дүгнэлт үйлдсэн байна. Үүнд:

 

                 -201301023682 /5-р хх-ийн 177/. Уг хэрэгт эрүүгийн 201301023342 /5-р хх-ийн 186/, 201301022543 /5-р хх-ийн 207/, 201301022725 /5-р хх-ийн 221/, 201301022301 /5-р хх-ийн 231/, 201301051446 /5-р хх-ийн 239/, 201301023017 /6-р хх-ийн 4/, 201301023791 /6-р хх-ийн 12/, 201301023664 /6-р хх-ийн 22/, 201301022594 /6-р хх-ийн 34/, 201301022597 /6-р хх-ийн 58/ дугаартай хэргүүдийг,  

 

                 -201526020050 /19-р хх-ийн 118/. Уг хэрэгт эрүүгийн 2014250008319 /19-р хх-ийн 135/, 2015250000611 /19-р хх-ийн 153/, 2015250001432 /19-р хх-ийн 172/, 2015260000547 /19-р хх-ийн 194/, 2014250006588 /19-р хх-ийн 216/, 2014250007175 /хх-ийн 236/, 2014250008099 /20-р хх-ийн 2/, 2015250000775 /20-р хх-ийн 16/, 2015250001291 /20-р хх-ийн 31/, 2015260000594 /20-р хх-ийн 52/, 2014260006440 /20-р хх-ийн 78/, 2014260005691 /20-р хх-ийн 98/, 2014260006277 /20-р хх-ийн 127/, 201426020175 /20-р хх-ийн 147/, 201526030066 /20-р хх-ийн 263/, 2015260001157 /20-р хх-ийн 172/, 2015260001189 /20-р хх-ийн 202/ дугаартай хэргүүдийг,

 

                 -2014250006836 /21-р хх-ийн 159/. Уг хэрэгт эрүүгийн 2014250007605 /21-р хх-ийн 193/, 2014250007727 /21-р хх-ийн 207/, 2014250007712 /21-р хх-ийн 223/, 2015250000702 /21-р хх-ийн 243/, 2015250001280 /22-р хх-ийн 32/, 2015250001730 /21-р хх-ийн 250/, 201525010292 /22-р хх-ийн 15/ дугаартай хэргүүдийг,

 

                 -2015250000707 /22-р хх-ийн 263/. Уг хэрэгт эрүүгийн 2015250000776 /22-р хх-ийн 192/ дугаартай хэргүүдийг,

                 -2016030442 /27-р хх-ийн 139/. Уг хэрэг эрүүгийн 201626030390 /27-р хх-ийн 157/, 201626030706 /27-р хх-ийн 184/, 201626030703 /27-р хх-ийн 212/, 201626030721 /27-р хх-ийн 223/ дугаартай хэргүүдийг тус тус нэгтгэсэн байна.

                 -201301032485 /22-р хх-ийн 54/.

                 -2015260001174 /22-р хх-ийн 119/.

                 2. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн АМБ-гч, цагдаагийн хошууч Д.Баттөр 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр яллагдагч Б.Отгонбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 18 /4-р хх-ийн 60/, яллагдагч Ш.Наранцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг 1, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 19 /4-р хх-ийн 68/ үйлдэлд сонгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах санал гаргасан байна.

 

                 Гэтэл мөн өдрөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн АМБ-гч, цагдаагийн хошууч Д.Баттөр яллагдагч Б.Отгонбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 13 /16-р хх-ийн 55/, яллагдагч Ш.Наранцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг 1, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 16 /16-р хх-ийн 54/ үйлдэлд сонгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах саналыг тус тус гаргаж яллагдагч нарт бус бүрд нь танилцуулсан байна.

 

                 Эдгээрээс үзэхэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн АМБ-гч, цагдаагийн хошууч Д.Баттөр 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр яллагдагч Б.Отгонбат, Ш.Наранцогт нарт 2 өөр сонгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах санал үйлдсэн байх бөгөөд тэдгээрийн аль нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасантай нийцэж сонсгосон ялыг өөрчилж байгаа нь тодорхой бус байна.

 

                 Үүнээс гадна Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолоор яллагдагч Ш.Наранцогт, Б.Отгонбат нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 19 /23-р хх-ийн 9-13, 18-22/ үйлдэлд ял өөрчилж сонсгожээ. Мөн Мөрдөн байцаах газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Ганзориг яллагдагч Ш.Наранцогт, Б.Отгонбат нарт урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь заасан ялыг сонсгож, сонсгосон ялыг өөрчилсөн байна. /29-р хх-ийн 8, 10/

 

                 Улмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор Ш.Наранцогт, Б.Отгонбат нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт заасан 1, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь заасан 5 үйлдлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /29-р хх-ийн 49/

 

                 Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөн байцаагч, прокуророос яллагдагч Ш.Наранцогт, Б.Отгонбат нарыг бусадтай бүлэглэн, тэдэнд хамааралтай гэж үзэж ял өөрчлөн сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан зарим үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрхэн шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт алга.

                

                 3. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор яллагдагч Т.Бямбадоржод холбогдох хэргийг /5-р хх-ийн 22/, Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор яллагдагч Б.Баярчулуунд холбогдох хэргийг тус тус тусгаарлажээ. /24-р хх-ийн 1/

 

                 Гэтэл яллагдагч Т.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 39 үйлдэлд тус тус яллагдагчаар татсан /16-р хх-ийн 39-43/, мөн түүнд сонгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялыг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан ялыг сонсгож, сонсгосон ялыг өөрчилсөн байна. /29-р хх-ийн 4/ 

                

                 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд яллагдагч Б.Баярчулуун, Т.Бямбадорж нарт холбогдох хэргийг С.Мягмарбаатар нарт холбогдох эрүүгийн 2012010406902 дугаартай хэрэгт буцаан нэгтгэсэн, түүнчлэн Т.Бямбадоржид сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан зарим үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрхэн шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байхад тэднийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 304, 305 дугаар тогтоолуудаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /29-р хх-ийн 47, 49/

 

                 4. Яллагдагч Ж.Дашнямын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт урьд сонгосон үйлдэл холбогдол, хохирлыг нэг бүрчлэн тодруулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах эсэхийг дахин шийдвэрлэх.

 

                 5. Ялтан С.Мягмарбаатар нарт холбогдох хэрэгт:

                 -Б.Халиунааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 148.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр /16-р хх-ийн 99, 22-р хх-ийн 72/,

                 -Б.Ганзоригыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагчаар /13-р хх-ийн 17, 23/,

                 -Б.Анхзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 148.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр /16-р хх-ийн 102, 105/,

                 -Н.Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр /16-р хх-ийн 88/,

                 -А.Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр /19-р хх-ийн 48/, /Мөрдөн байцаагч А.Дөлгөөнд холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгох санал гаргасан. 19-р хх-ийн 88/,

                 -Г.Мөнгөн-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр /19-р хх-ийн 2/, мөн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар /19-р хх-ийн 4/, /Мөрдөн байцаагч Г.Мөнгөн-Эрдэнэд холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгох санал гаргасан. 19-р хх-ийн 85/,

                 -Б.Цэнд-Аюушийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр /19-р хх-ийн 9, 12, 18, 23, 27/, /Мөрдөн байцаагч Б.Цэнд-Аюушид холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгох санал гаргасан. 19-р хх-ийн 86/,

                 -А.Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр /19-р хх-ийн 48, 21-р хх-ийн 13/,

                 -Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагчаар /13-р хх-ийн 28, 35/, Уг хэрэг эрүүгийн 201201040690 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэгдсэн.

                 -Д.Дарханбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар /16-р хх-ийн 64/,

                 -Б.Золзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх /залилангийн гэмт хэрэг/ хэсэгт зааснаар сэжигтнээр /16-р хх-ийн 91/,

                 -Г.Алтансувдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр /19-р хх-ийн 38/, /Мөрдөн байцаагч Г.Алтансувдад холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгох санал гаргасан. 19-р хх-ийн 87/ тус тус татаж, нэг бүрчлэн байцаасан боловч тэдний үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул дахин шалгаж шийдвэрлэх шаардлагатай.

 

                 6. Ялтан С.Мягмарбаатарыг дараах хэрэгт: /зарим эрүүгийн хэрэг нь эрүүгийн 201201040690 дугаартай хэрэгт нэгтгэгдсэн/

                 -Сэлэнгэ аймагт 2013 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө СЭА 64-02 улсын дугаартай автамашиныг хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт /8-р хх-ийн 63/,

                 -Төв аймагт барилгын тулгуур төмөрийг бусадтай бүлэглэн хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт /8-р хх-ийн 149/,

                 -Төв аймагт 2013 оны 10 дугаар сарын 21-ны өдөр иргэн В.Баттулга, Г.Зоригтбаатар, Н.Балжинням нарын грашаас эд зүйл хулгайлсан, /Сэжигтнээр тооцох тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсгээр сэжигтнээр татсаныг бичээгүй 9-р хх-ийн 49/,

                 -Дархан аймагт 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Л.Азжаргалын 5 тооны үхрийг бусадтай бүлэглэн хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт /9-р хх-169, 237, 10-р хх-ийн 16, 107, 137, 159, 197/,

                 -Төв аймагт 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Ундрахын 2 тооны үхрийг бусадтай бүлэглэн хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт /10-р хх-ийн 247/,

                 -Сэлэнгэ аймагт иргэн С.Цэрэнхандын 3, С.Батсүхийн 6 тооны үхрийг бусадтай бүлэглэн хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт /12-р хх-ийн 235, 15-р хх-ийн 54/,  

                 -Сэлэнгэ аймагт иргэн С.Бямбадоржийн 4, С.Пэрэнлэйн 1, А.Эрдэнэцогтын 1, С.Чулуунболдын 2, Б.Намуунбайгалийн 1, С.Сүрэнжавын 3, Х.Батхүүгийн 3 тооны үхрийг бусадтай бүлэглэн хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт /12-р хх-ийн 238, 241/,

                 -Төв аймагт байрлах “Хаан жимс” жуулчны баазын автомашины граш дотор байсан 22-55 УНЦ улсын дугаартай автомашины эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт /15-р хх-ийн 53/ зааснаар тус тус сэжигтнээр татсан, түүнчлэн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр түүнд сонсгосон ялыг өөрчлөн сонгох тухай тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлд эдгээр үйлдлүүд тусгагджээ.

 

                 Прокурорын яллах дүгнэлтэд дээрх хулгайн гэмт хэргүүдийг дурдаагүй, уг үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдаагүй тул шалгаж тодруулах нь зүйтэй. Давж заалдах шатны шүүх хуралдаан оролцсон прокурор тус хэргүүдийг эрүүгийн 201201040690 дугаартай хэргээс тусгаарласан гэх тайлбарыг гаргасан хэдий ч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

                 7. Хохирогч Н.Нямжав “…надад машины хэрэг байна гэхээр нь би өөрийнхөө автомашиныг өгөөд явсан ба шөнө 02 цагийн үед Аялгуу залгаад бичиг баримтыг чинь авчихсан машин чинь асахаа больсон эвдэрсэн байхаа …гэсэн. Кроп шинээр 280.000 төгрөгөөр сольсон, астачир шинээр 30.000 төгрөг, моторын тос 18.000, кропын тос 32.000 төгрөг, ган диск 30.000 төгрөг, перда 30.000 төгрөг, моквик 15.000 төгрөг, ажлын хөлс 100.000 төгрөг, чирүүлсэн хөлс 20.000 төгрөг, Аялгууд жолооны үнэмлэх авахын тулд 65.000 төгрөг өгсөн…” /1-р хх-ийн 36/, хохирогч У.Алтанбагана “…шилжүүлсэн 240.000 төгрөгөө болон Дарханд зочид буудал гэх мэт зүйлд зарцуулсан мөнгөө нэхэмжлээд нийт 500.000 төгрөг нэхэмжилнэ…” /2-р хх-ийн 167/,  хохирогч С.Даваадорж “…миний хувьд 400.000 төгрөгөө, Улаанбаатар хот орсон нэг талынхаа замын зардлыг бензиний хөлс 130.000 төгрөг, нийт 530.000 төгрөг төлүүлмээр байна…” /3-р хх-ийн 197/ гэж тус тус мэдүүлжээ.

 

                 Прокурорын яллах дүгнэлтэд залилан мэхлэх гэмт хэргийн хохиролд хохирогч Н.Нямжав, С.Даваадорж нарын нийт нэхэмжилсэн хохирлыг оруулан тооцсон атлаа хохирогч У.Алтанбаганы зөвхөн шилжүүлсэн мөнгийг хохиролд тооцсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасантай нийцэхгүй байна.

 

                 Иймд дээр дурдсан нэр бүхий хохирогч нарын чухам аль нь залилан мэхлэх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээнд тооцогдох болохыг нягтлан шалгаж, хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээ болох эсэхийг нэг мөр тогтоох.

 

                 8. Прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 58, 105 дугаарт хохирогч Д.Батхүүг, мөн 65, 107 дугаарт хохирогч Б.Баярсайхан нарыг давхардуулан бичсэн байх бөгөөд нэг үйлдлийг хоёр гэмт хэрэг хэмээн яллаж байгааг зөвтгөх.

 

                 9. Баянгол дүүргийн прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 304 дүгээр яллах дүгнэлтэд яллагдагч Ж.Дашням, Б.Батдэлгэр нар нь 2013 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны
нутаг дэвсгэрт байрлах "Maxmall" дэлгүүрийн арын автомашины зогсоол дээр
байсан 5 автомашины шил хагалж дотроос нь эд зүйл хулгайлсан гэмт үйлдэлдээ
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь
хэсэгт зааснаар тус тус яллагдах бүрэн үндэстэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлэхээр тогтсон байна. /6-р хх-ийн 198-202/

 

                 Харин хэрэгт уг яллах дүгнэлтийн дагуу хэргийг шүүхэд шилжүүлсэн баримт байхгүй, эхүл түүнийг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон ямар нэгэн акт гаргаагүй байхад Ж.Дашням, Б.Батдэлгэр нарын үйлдлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуульд нийцэхгүй байна. /24-р хх-ийн 228, 29-р хх-ийн 45/

 

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тодруулж, бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа С.Мягмарбаатарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх ялтан С.Мягмарбаатарын гаргасан “…хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах нь үндэслэлтэй гэж үзэв.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

 Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын иргэн …шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй…”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.10 дэх хэсэгт  “Хохирогч …цагаатгах буюу шийтгэх тогтоолын хувийг авах, түүнд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заажээ. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 хэсэгт зааснаар анхан шатны шүүх ялтан, түүний өмгөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулан өгөхөөс гадна хохирогчид гардуулан өгөх үүрэгтэй байхад анхан шатны шүүх хуулиар хүлээсэн үүрэг биелүүлэхгүй, хохирогчийн хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчиж, С.Мягмарбаатарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ нэр бүхий хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй шийтгэх тогтоол гаргаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх болон бусад хуулийг сайтар судлаж, хуульд заасан журмын дагуу шүүн таслах ажиллагааг явуулахыг цаашид онцгойлон анхаарвал зохино.

 

            Түүнчлэн анхан шатны шүүх 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг огт хэрэглээгүйн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал, мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн, ялтан С.Мягмарбаатарын цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон болохыг дурдаж байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: