Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ж.Отгонтөгсөд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор Ж.Очирбат

           Хохирогч Э.Бат-Очир

           Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар

            Шүүгдэгч Ж.Отгонтөгс

            Нарийн бичгийн дарга Б.Алтандөш нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум  дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн  2016 оны 10 дугаар  сарын 11-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтан, ялтны өмгөөлөгч нарын  давж заалдах гомдлоор Ж.Отгонтөгсөд холбогдох эрүүгийн 201512000252 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 5-21 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Мааньт овгийн Жамъянгийн Отгонтөгс /Регистрийн дугаар:ЗП65042905/

 

Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт 10 сартай Б.Соёмбыг “хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар зодож танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газраас Ж.Отгонтөгсөд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

 

Анхан шатны шүүх:  

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Мааньт овогт Жамъянгийн Отгонтөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар ял сонсгон  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

            Шүүгдэгч Мааньт овогт Жамъянгийн Отгонтөгсийг тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүгдэгч Ж.Отгонтөгсөд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж,

            Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Отгонтөгсөд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх,

            Шүүгдэгч Ж.Отгонтөгс нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид 1503123 төгрөгийг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдаж,

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Э.Бат-Очир энэхүү нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж,

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчаас шүүгдэгч Ж.Отгонтөгсийн эзэмшлийн газар битүүмжилсэн, үл хөдлөх хөрөнгийн Г-0813000418 дугаартай гэрчилгээ хураан авсан тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Ж.Отгонтөгс давж заалдах гомдолдоо:

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах  “Оюуны хөгжил” цэцэрлэгт  тогоочоор ажиллаж байхдаа 2015.10.18-ны өдөр хоол идсэнгүй гэж 10 сартай Б.Соёмбын бие мах бодь сэтгэцэд нөлөөлөх өвдөлт, зовиур шаналал учруулан олон удаа хэрцгий үйлдлийг идэвхитэйгээр үргэлжлүүлэн зодож, өөрөөр хэлбэл тарчлаах гэмт хэрэг үйлдсэндээ  маш их гэмшиж байна. Мөн хохирогчийн эмчилгээний бодит зардалд 1.503.123 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхээс надад оногдуулсан  1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн  61.4-д заасныг журамлан тэнсэж өгнө үү. Би хохирогчоос уучлалт хүсч, улмаар өөрийн чадах ядахаар гэм хорын хохирлыг  барагдуулах болно гэжээ.

Ялтны өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах гомдолдоо: 

1.Ялтан Ж.Отгонтөгс нь 2015.10.18-ны өдөр Сайнцагаан сумын 7-р багт байрлах  “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт 10 сартай Б.Соёмбыг  “хоолоо идсэнгүй” гэж  уг хүүхдийн бие махбодь, сэтгэцэд  нөлөөлөх өвдөлт, зовиур шаналал учруулж,  олон удаа үргэлжлүүлэн үйлдсэнийг  шүүх “тарчлаах” гэмт хэрэг гэж дүгнэж, Ж.Отгонтөгсөд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгож ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1.1, 55.1.3-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо баримтын хэмжээнд сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулан дүгнэлт хийсэн боловч мөн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар  “Ж.Отгонтөгс нь өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн түүний эрүүл мэндийн байдал, хохирогчид учруулсан гэм хорын хохирлоо өөрөө чадах чинээгээрээ төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан  1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан тэнсэж өгнө үү  гэжээ.

                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй  байна.

Хэргийн материалаас үзэхэд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг гүйцэд биш хийсэн. Өөрөөр хэлбэл Ж.Отгонтөгсийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй буюу урьд ял шийтгүүлсэн эсэхийг  шалгаж, ял шалгах хуудас ирүүлээгүй.

 Анхан шатны шүүх Ж.Отгонтөгсд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хууль бус бүрэлдэхүүнтэйгээр  шийдвэрлэжээ. 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Ерөнхий шүүгчийн захирамжаар Отгонтөгсөд холбогдох хэргийг Ерөнхий шүүгч С.Сэржмядаг шийдвэрлэхээр 21 тоот захирамж /хуу-189/  гаргасан атлаа   2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 22 дугаар захирамжаар Отгонтөгсөд холбогдох хэргийг Ерөнхий шүүгч С.Сэржмядаг, шүүгч Г.Мөнхбат, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй /хуу-192/  шийдвэрлэхээр томилон 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан хийж хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэнг шүүх хуралдаанд оролцуулах гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хийхээр хойшлуулсан бөгөөд дээрх бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааныг хийж, хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан. Мөрдөн байцаалтаас буцаж ирсэн хэргийг шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгчийн захирамжаар хэргийг шийдвэрлэх шүүгчээр Ерөнхий шүүгч С.Сэржмядагийг томилсон. /2-р хавтас хуу-62/ Шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан бөгөөд шүүгчийн захирамжинд прокурор эсэргүүцэл бичсэнээр давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасан ба  хэргийг анхан шатны шүүх хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг  Ерөнхий шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар захирамжаар хэргийг Ерөнхий шүүгч С.Сэржмядаг, шүүгч Г.Мөнхбат, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр томилсныг дурдсугай гэж  /2-р хавтасны 89-р хуудас/ шүүх бүрэлдэхүүнийг томилох талаархи байцаан шийтгэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлийн өдөр  зөрүүтэй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах  нь зүйтэй гэж үзэв.

   Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.3, 318 дугаар зүйлийн 318.2.2, 320 дугаар зүйлийн 320.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Жамъянгийн Отгонтөгсөд холбогдох эрүүгийн 201512000252 тоот хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол Ж.Отгонтөгсөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхгүй болно.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ                               Т.БЯМБАЖАВ

                    ШҮҮГЧИД                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                     Х.ГЭРЭЛМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 325 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ж.Отгонтөгсөд холбогдох эрүүгийн 201512000252 тоот хэргийг  яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2.Яллагдагч Ж.Отгонтөгсөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧИД                             Х.ГЭРЭЛМАА

                                                                                   Т.БЯМБАЖАВ