Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 780

 

                                                

 

 

 

 

 

 

 

Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нарт холбогдох

 Эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Х.Ням-Эрдэнэ,

            Ялтан Ч.Идэрбатын өмгөөлөгч З.Алтангэрэл,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Батсуурь, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Идэрбатын өмгөөлөгч З.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нарт холбогдох эрүүгийн 201625010220 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овогт Эрэгсүрэнгийн Ундрахсайхан, 1986 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонирын 3 дугаар баг, 1-9 тоотод оршин суух,

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:МЗ86120531/,

2. Боржигон овогт Чинбаатарын Идэрбат, 1994 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Түшиг сум Жаргалмандахын 1 дүгээр баг, 108 тоотод оршин суух,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:МН94041411/,

 

Э.Ундрахсайхан нь ялтай байх хугацаандаа, согтуугаар яллагдагч Ч.Идэрбаттай бүлэглэн, 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дунд Дарь-Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эрдэнэбилэгийг үл ялих зүйлээр шалтаглаж Х.Эрдэнэбилэгийн зүүн бугалган тус газарт нь хутгалж, хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт,

мөн 2016 оны 1 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь-Эхийн 6-912 тоотод хохирогч Ч.Идэрбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Ч.Идэрбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Ч.Идэрбат нь ялтай байх хугацаандаа, согтуугаар яллагдагч Э.Урдрахсайхантай бүлэглэн, 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дунд Дарь-Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эрдэнэбилэгийг үл ялих зүйлээр шалтаглан, халбагыг зэвсгийг чанартай хэрэглэн түүний зүүн нүдний доор хатгаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Ундрахсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, Ч.Идэрбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Ундрахсайханыг согтуугаар бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хутга мэс хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг мөн бусдыг зодож бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг, Ч.Идэрбат нь бусадтай бүлэглэн халбагыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокуророос Э.Ундрахсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар түүнийг 6 жилийн хорих ялаар, Ч.Идэрбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Ундрахсайханд оногдуулсан 6 жилийн хорих ялыг, Ч.Идэрбатад оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нар нь 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 268 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хохирогч Х.Эрдэнэбилэг цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй хутга 1 ширхэг, халбага 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтан Ч.Идэрбатын өмгөөлөгч З.Алтангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Ч.Идэрбатыг бусадтай бүлэглэн халбагыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэсэн. Ч.Идэрбат нь бусадтай архидан согтуурах үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн ичгүүр сонжуургүй догшин авир гаргаж, хэрүүл маргаан үүсгэж ямар ч шалтгаангүйгээр халбагыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Х.Эрдэнэбилэгийн зүүн нүдний доор хатгаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэн ял оногдуулжээ. Өмгөөлөгчийн хувьд Ч.Идэрбатын гэм буруутай нь тогтоогдоогүй гэж үздэг. Түүнийг гэрч нар халбагаар хохирогчийг хатгаж байхыг харсан талаар мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөөгүй байдаг. Шүүх хуралдаанд ч гэрч болох Ж.Алтанцөгц хараагүй гэж мэдүүлэг өгдөг. Харин хохирогч өөрөө л энэ талаар мэдүүлдэг. Үүнийг яагаад ингэж мэдүүлэх болсонтой шүүх холбон дүгнэх ёстой байсан. Учир нь тухайн үед хохирогч нарын хүмүүст зодуулснаа Ч.Идэрбат мэдүүлдэг бөгөөд үүнийг нягтлан шалгуулах талаар мөрдөн байцаалтад хүсэлт гаргасан боловч тодорхой ажиллагаа хийж шалгаагүй. Хэрэгт авагдсан мэдүүлгүүд ихэвчлэн олон сарын дараа авагдсан байдаг болохоор хэр бодитой вэ гэх эргэлзээг төрүүлдэг. Мэдээж олон сарын дараа гэрч нар юу хэлж ярих нь тодорхой. Шүүх хуралдаанд хохирогч цаг хугацаа зарим зүйлийг зөрүүтэй мэдүүлж байсныг асуухад “олон cap өнгөрсөн санахгүй байна” гэж мэдүүлсэн. Хохирогч мөрдөн байцаалтад 22.30 цагаас найз нартайгаа 1 шил 0.75 литрийн Улаанбаатар архи, 2.5 литр пиво ууж эхлэсэн гэдэг. Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хэрэг 00 цагт гараагүй 03 цагийн үед гарсан гэсэн. Үүнээс үзэхэд тэрээр эрүүл байгаагүй нь ойлгомжтой. Тэгэхлээр хэвийн бус согтуу хүний мэдүүлгийг туйлын үнэн гэж үзэхэд маш бэрх юм.

Мөн Э.Ундрахсайхан хохирогчийн гэрт удаа, дараа орж элдэв яриа үүсгэсэн болох, гэрч эхнэртэйгээ хэрэлдсэн, гаднаас 2-3 залуу орж ирж араас боосон, босоод гарахад Ч.Идэрбатыг зодож байсан зэрэг мэдүүлгүүдэд ач холболдол өгч мөрдөн байцаагч мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Шүүх үүнийг өмнө ял эдэлж байсан этгээд худал мэдүүлж байна гэсэн ойлголтоор хандсан. Хохирогч өөрөө шүүхийн хэлэлцүүлэгт “Алтанцөгцийн гэрт би 3 удаа орсон” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэгт дээрх үйлдлийг нотлох баримт болж болох юм. Э.Ундрахсайханыг Ч.Идэрбатаас яасан талаар зодуулсны дараа асуухад “намайг зүгээр байхад мөргөсөн” гэж хариулжээ. Магадгүй хохирогч түүнийг мөргөн өөрөө гэмтсэн байж болох магадлалтай. Ч.Идэрбатын гэмтлийг Э.Ундрахсайхан зодож гэмтээсэн гэж үүнийг мөрдөн байцаагч асуудлыг шийдэхийг оролдсон. Ч.Идэрбатад учирсан гэмтлийг Э.Ундрахсайханы нэг үйлдэл болгон зүйлчилсэн нь учир дутагдалтай болсон. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэв.

 

Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Хохирогч Х.Эрдэнэбилэг “намхан залуу үзүүртэй зүйлээр миний зүүн нүдний доор зүсчихлээ”, дараа нь “өндөр залуу хутгаар миний баруун гарыг хутгалсан” гэж мэдүүлдэг. Гэрч нар бүх цаг хугацаанд болсон зүйлийг нарийн хэлдэг. Гэтэл Ч.Идэрбат халбага барьсан нь тогтоогдохгүй байна гэдэг нь няцаагддаг. Гэрч Бямбасүрэн “20-25 насны намхан залуу халбага бариад хаалга онгойлгосон” гэж мэдүүлдэг. Тухайн үед Х.Эрдэнэбилэг нүүрэндээ сорви авчихаад орж ирэх үед араас нь Ч.Идэрбат халбагатайгаа орж ирсэн талаар гэрч нар хэлдэг. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж яриад байна. Өмгөөлөгч хэрэг прокурорын хяналтад байхад хэргийн материалтай 2 удаа танилцсан. Энэ талаар “шалгуулах асуудал юу байна” гэж асуухад огт гомдол гаргаагүй. Харин шүүгдэгч Ч.Идэрбат мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд удаа, дараа хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэж байсан. Анх Б.Уньбат намайг зодож гэмтэл учруулсан гэж хүсэлт өгөхөд тэр талаар Б.Уньбатыг сэжигтнээр татаж шалгасан. Хоёр дахь удаа Ч.Идэрбат “прокурортой биечлэн уулзмаар байна” гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр би Цагдан хорих 461 дүгээр ангид очиж уулзахад “би Э.Ундрахсайхан ахаас айдаг. Би үнэнээ хэлж чадахгүй байна. Э.Ундрахсайхан ах намайг зодсон” гэж хэлээд энэ асуудлыг нь дахин шалгуулсан. Гэрт байсан Б.Лхагважаргал, О.Лхагвасүрэн нар “Э.Ундрахсайхан Ч.Идэрбатыг хэд хэдэн удаа цохиж байсан” гэж мэдүүлдэг нь хэрэгт авагдсан. Мөргөж Ч.Идэрбатын нүүрэнд гэмтэл учруулсан байж магадгүй гэж яриад байна. Өмгөөлөгч таамаглал дэвшүүлж ярьж болохгүй. Яаж гэмтэл учруулсан талаар баримт хэрэгт авагдсан. Анхнаасаа мөрдөн байцаалтын ажиллагааг Ч.Идэрбатын гаргасан хүсэлтийн дагуу хийж байсан. Мөрдөн байцаагчаар Я.Болд гэх хүний талаар шалгуулахад тэнд байсан гэрч нар “хойд талын байшинд 4 хүн байсан” гэж мэдүүлдэг. 3-4 сарын дараа мэдүүлгийг авсан гэж яриад байна. Гэрт байсан Э.Бямбасүрэн, Б.Лхагважаргал нарыг сүүлд гэрчээр байцаасан. Гэрч нарын хувьд он, сар, цаг хугацааны талаар зөрүүтэй мэдүүлсэн зүйл байдаггүй. Х.Эрдэнэбилэгийг цаг хугацааны хувьд ялгаатай ярьж байна гэдэг. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ярьж байсан. Х.Эрдэнэбилэг 2 удаа Б.Уньбатыг дуудсан. Эхлээд 22 цагт дуудаж уулзаад явсны дараа өөрт нь эвгүй байна гэж бодоод дуудахад 00 цагт Б.Уньбат 2 найз охин болох Э.Бямбасүрэн, А.Отгтонцэцэг нарыг дагуулж ирсэн. Үүнээс хойш энэ асуудал яригдсан. Э.Ундрахсайхан “Х.Эрдэнэбилэг нь өөрөө Ж.Алтанцөгцийн гэрт 2-3 удаа орж гараад байсан” гэж мэдүүлдэг. Ж.Алтанцөгцийн эхнэр нь “DVD авчраад өг” гэхээр нь гэрт нь оруулж өгөөд хэсэг хугацааны дараа авсан үйлдэл байдаг. Шүүхийн шатанд “хэрүүл маргаан үүсгэж байгаагүй” гэж Ж.Алтанцөгц мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Прокуророос Э.Ундрахсайхан нь ялтай байх хугацаандаа, согтуугаар яллагдагч Ч.Идэрбаттай бүлэглэн, 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дунд Дарь-Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эрдэнэбилэгийг үл ялих зүйлээр шалтаглаж Х.Эрдэнэбилэгийн зүүн бугалган тус газарт нь хутгалж, хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт,

мөн 2016 оны 1 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь-Эхийн 6-912 тоотод хохирогч Ч.Идэрбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Ч.Идэрбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

            Ч.Идэрбат нь ялтай байх хугацаандаа, согтуугаар яллагдагч Э.Урдрахсайхантай бүлэглэн, 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дунд Дарь-Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эрдэнэбилэгийг үл ялих зүйлээр шалтаглан, халбагыг зэвсгийг чанартай хэрэглэн түүний зүүн нүдний доор хатгаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт холбогдуулж, Э.Ундрахсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.3, Ч.Идэрбатыг мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Ялтан Э.Ундрахсайхан 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоол /1-р хх-ийн 153, 154/, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 89 дүгээр шүүгчийн захирамж /1-р хх-ийн 155/, суллагдсан тухай лавлагаа /1-р хх-ийн 154 ар/, ялтны зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт /1-р хх-ийн156/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.9 дэх хэсэгт “Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээд хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж маш тодорхой заажээ.

 

Ялтан Э.Ундрахсайхан хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж, хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн байхад анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт огт хийлгүй орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх  ялтан Э.Ундрахсайханы хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, биечлэн эдлэх ялыг тогтоох ёстой байтал зөвхөн шинээр үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

 

            Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх ялтан Э.Ундрахсайханы ялгүй болох хугацаанд дүгнэлт хийж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтад заасныг баримтлан түүний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь заалтад заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тэдгээр хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэжээ.

 

Учир нь ялтан Э.Ундрахсайхан хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж, хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн тул түүний ялгүй болох хугацааны талаар шүүхээс ямарч дүгнэлт хийх боломжгүй, түүнчлэн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж тодорхойлон заажээ.

 

Мөн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хууль батлагдсан, уг хуульд өршөөлд хамааруулах хугацаанаас хойш буюу 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Э.Ундрахсайханы эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 11 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллах шүүгчийн захирамжийг шүүхээс гаргажээ.

 

Дээрх байдлаас дүгнэхэд анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй Эрүүгийн хууль, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулиудыг хэрэглэсэн байна.      

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Дээрх үндэслэлүүдийн улмаас давж заалдах шатны шүүх ялтан Ч.Идэрбатын өмгөөлөгч З.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно. 

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: