Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 788

 

                                                                        

 

 

 

 

Г.Гантулгад холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Энхтуул,

ялтан Г.Гантулга, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

хохирогч Р.Батгарьд,  

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Гантулга, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Гантулгад холбогдох эрүүгийн 201525020255 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Буу овогт Ганчулууны Гантулга, 1985 оны 2 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 31-30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЧС85020512/,

Г.Гантулга нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн Р.Батгарьдаас 6.700.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлэхдээ зээлийн барьцаанд 26-22 УНУ улсын дугаартай “Subaru Forester” загварын автомашиныг, 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 25-60 УБИ улсын дугаартай “Hyundai Sonota-5” загварын автомашиныг тус тус нэр дээр нь шилжүүлж, улмаар 2015 оны 8 дугаар сарын сүүлчээр барьцаанд байсан 25-60 УБИ улсын дугаартай “Hyundai Sonota-5” загварын автомашиныг “ах хөдөө явсан, ирэхээр нь нэрийг нь шилжүүлж өгнө” гэж хуурч мэхлэн иргэн Б.Энхтайванд худалдсан, мөн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдэн барьцаанд байсан 26-22 УНУ улсын дугаартай “Subaru Forester” загварын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Альфа марал” ХХК-д барьцаалан 1.500.000 төгрөгийн зээл авч бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, давтан үйлдлээр буюу иргэн Р.Батгарьдаас 6.700.000 төгрөг, “Альфа марал” ХХК-иас 1.500.000 төгрөгийн залилан авч, нийт 8.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Гантулгыг давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Г.Гантулгыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Гантулгаас 5.400.000 төгрөг гаргуулж хохирогч Р.Батгарьдад олгож, Г.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Баярбатын Бишрэлтийн эзэмшилд байгаа 26-22 УНУ улсын дугаартай “Subaru Forester” загварын автомашиныг битүүмжилснийг битүүмжлэлээс чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26-60 УБИ улсын дугаар 2 ширхэг, №01030564 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №0414712 дугаар автотээврийн болон өөрөө явагч, хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Гантулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Г.Гантулга гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие зүйл, ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч гэх “Альфа марал” ХХК нь ямар нэгэн гомдол саналгүй гэж мэдүүлсээр байхад хохирогчоор хүчээр татаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн манай эхнэр Ж.Буянтөгсийн өгсөн өргөдөл мөрдөн байцаалтын шатанд алга болсон бөгөөд тэрхүү өргөдлийг шалгаагүй ба шалгуулах хүсэлтэй байна. Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг ба эхнэр ажилгүй, би ганцаараа ажил хийдэг байсан. Өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Г.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйл байхгүй. Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв...” гэв.

Ялтан Г.Гантулгын өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шийтгэх тогтоолд “...хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн дүгнэлт өгч шинжлэн судлахад шүүгдэгч Г.Гантулга нь залилан мэхэлсэн гэмт хэрэг давтан үйлдсэн нь нотлогдож байна” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Г.Гантулга нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Р.Батгарьдаас 6.700.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэйгээр зээлэхдээ зээлийн барьцаанд 26-22 УНУ улсын дугаартай “Subaru Forester” загварын автомашиныг болон 25-60 УБИ улсын дугаартай “Hyundai Sonota-5” загварын автомашинуудыг нэр дээр нь шилжүүлжээ. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1.300.000 төгрөгийг хүүнд тооцон төлсөн байна. Г.Гантулга нь хохирогчийн нэр дээр шилжүүлсэн 26-22 УНУ улсын дугаартай “Subaru Forester” загварын автомашиныг “Альфа марал” нэртэй авто ломбардад 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тавьж 1.700.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан авчээ. Зээлийн гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй тул 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Альфа марал” нэртэй авто ломбард нь 2.500.000 төгрөгөөр зарж борлуулан зээлийн нийт төлбөр болох 2.160.000 төгрөгийг гаргуулан авсан байна.

2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байх бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Г.Ганзоригийг хохирогчоор тогтоосон байна. Гэтэл хохирогчоор тогтоогдсон Г.Ганзориг буюу “Альфа марал” нэртэй авто ломбард нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нийт төлбөрөө бүрэн барагдуулан авсан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд “...гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэсэн байх бөгөөд Г.Ганзориг буюу “Альфа марал” нэртэй авто ломбард нь хохирлоо хохирогчоор тогтоогдохоосоо өмнө барагдуулан авсан байгаа нь хохирогч байх үндэслэлгүй гэж үзэхээр байна. Шүүгдэгч хэдийгээр хуурамч бичиг баримт үйлдэн автомашиныг ломбардад тавьсан боловч хохирогч Г.Ганзориг нь хуурамч бичиг баримтаар шүүгдэгчийн нэр дээр ирсэн автомашиныг барьцаанд авсан үйлдэлдээ хохироогүй, тэрч байтугай зээлд тооцон өгсөн 1.500.000 төгрөгөө хүүгийн хамт барагдуулан авсан нь хохирогчоор тогтоогдох үндэслэл болохгүй юм. Иймд өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Г.Гантулгыг залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдээгүй гэж үзэж байна. Г.Гантулга нь хохирогч Р.Батгарьдад автомашиныг барьцаалах нэрээр зээл авсан боловч зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгийг хуурамч бичиг баримт үйлдэн өөрийн нэр дээр шилжүүлэн улмаар худалдан борлуулсан буюу итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн болно. Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолд залилан мэхэлж авах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдад учруулсан шууд хохирлоор тодорхойлно ....гэсэн бөгөөд хохирогчоос 6.700.000 төгрөгийг зээлж аваад эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө 1.300.000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл 5.400.000 төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд хохирлын хэмжээг тодорхойлохыг хуульчилсан байх бөгөөд 2015 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.600 төгрөг байсан тул 50 дахин нэмэгдүүлсэнээр тооцоход 9.630.000 мянган төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл 5.400.000 төгрөг нь бага бус хэмжээнд орж байгаа нь Эрүүгийн хуултийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 cap өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй талаар хуульчилсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох талаар мэтгэлцсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

Хохирогч Р.Батгарьд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Г.Гантулга, түүний өмгөөлөгч нарын Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдолд хэлэх тайлбар байхгүй. Г.Гантулга надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан болохыг шүүх хуралдааны өмнө мэдлээ. Хохирол төлсөн баримтыг шүүгчийн туслахаас авсан ...” гэв.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Гантулга бусдыг давтан үйлдэлээр залилан мэхэлсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг шийдвэрлэх үед гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. Г.Гантулга өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах эсэх нь шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудал...” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Г.Гантулга нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн Р.Батгарьдаас 6.700.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлэхдээ зээлийн барьцаанд 26-22 УНУ улсын дугаартай “Subaru Forester” загварын автомашиныг, 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 25-60 УБИ улсын дугаартай “Hyundai Sonota-5” загварын автомашиныг тус тус нэр дээр нь шилжүүлж, улмаар 2015 оны 8 дугаар сарын сүүлчээр барьцаанд байсан 25-60 УБИ улсын дугаартай “Hyundai Sonota-5” загварын автомашиныг “ах хөдөө явсан, ирэхээр нь нэрийг нь шилжүүлж өгнө” гэж хуурч мэхлэн иргэн Б.Энхтайванд худалдсан, мөн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдэн барьцаанд байсан 26-22 УНУ улсын дугаартай “Subaru Forester” загварын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Альфа марал” ХХК-д барьцаалан 1.500.000 төгрөгийн зээл авч бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, давтан үйлдлээр буюу иргэн Р.Батгарьдаас 6.700.000 төгрөг, “Альфа марал” ХХК-иас 1.500.000 төгрөгийн залилан авч, нийт 8.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Ялтан Г.Гантулга мөрдөн байцаалтын шатанд: “...Би хохирогчтой 2015 оны 4 дүгээр сард автомашин барьцаалж зээл олгоно гэсэн зараар дамжуулан танилцаж байсан юм. Тэгээд 2,0 сая төгрөг зээлж аваад буцаагаад төлчихсөн. Түүний дараа 5 дугаар сард дахин 2.0 сая төгрөг зээлж аваад хугацаанд нь төлж чадаагүй. Ингээд 2015 оны 7 дугаар сарын дундуур 3,9 сая төгрөг зээлж авсан, тэгэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй. “Subaru Forester” загварын 26-22 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж нэрийг нь шилжүүлж өгсөн. Дараа нь 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 800.000 төгрөгийг зээлж аваад 25-60 УБИ улсын дугаартай “Hyundai Sonota-5” загварын тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж нэрийг нь шилжүүлж өгсөн. Ингээд энэ 2 зээлээс болоод мөнгийг нь цаг хугацаанд нь төлж барагдуулаагүй явж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр алданги, хүүтэй нийлээд 10.156.000 төгрөгийг төлж барагдуулахаар болсон юм. Тэгэхдээ анх мөнгө авахдаа гэрээ хийгээгүй учир баталгаа болгож тэдний өдөр тийм төгрөг авсан гэж баталгаа бичиж өгсөн. Тохирсон хугацаандаа төлж барагдуулаагүй юм. Түүний өмнө 10 дугаар сарын 23-ны өдөр 1,3 сая төгрөг Р.Батгарьдад өгсөн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын эхээр 26-22 УНУ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийг өөр ломбарданд тавьж жижиг тэрэг олж авах санаатай худалдах, худалдан авах гэрээг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “UB нет” нэртэй интернетийн газарт очиж хуурамчаар үйлдэж принтерлэж аваад 2015 оны 12 дугаар сарын дундуур Автотээврийн үндэсний төвд очиж өөрийнхөө нэр дээр буцаан шилжүүлж аваад “Альфа марал” нэртэй авто ломбарданд 1,5 сая төгрөгөөр барьцаанд тавьчихсан юм...” /хх-ийн 65-66/, “...үндсэн зээлийн хугацаа дуусчихаад хэд хэдэн удаа сунгуулсан. Мөнгөө олж өгч мөн чадаагүй бөгөөд нэг өдөр “Альфа марал” дээр явж байгаад Батсайхан гэдэг хүнтэй таараад уг машиныг зарахаар болсон. Би тухайн үед Батгарьдтай харилцан тохиролцож зээл авсан. Тэгэхдээ cap бүр бага багаар эргүүлэн төлнө гэж бодсон юм. Тэр үедээ би “Hyundai Sonota-5” загварын машинаар таксинд явдаг байсан юм. Ер нь бол эргүүлэн төлөх амжиргааны эх үүсвэр байхгүй ажил төрөлгүй байсан..., би 25-60 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарна гэсэн зар байрлуулж байгаад мөнгө олчих л санаатай нэг залууд 1.300.000 төгрөгөөр зарж борлуулсан юм...” /хх-ийн 71/, “...2015 оны 12 дугаар сарын эхээр “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийг барьцаанд тавих гээд ломбарданд очиход заавал өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн тохиолдолд зээл олгоно гэсний дагуу хуурамчаар худалдах, худалдан авах гэрээ үйлдэх санаа төрж, улмаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах интернет тоглоомын газарт очиж гэрээний маягтыг интернетээс татаж аваад Худалдах, худалдан авах гэрээг гараар бичээд компьютер дээр хэвлэж гаргаад “Голден пен” нэртэй дэлгүүрээс тамганы тос худалдаж аваад тамга тэмдэгийг хэвлээд гаргачихсан. Мөн Р.Батгарьдын гарын үсгийг өмнөх гэрээн дээрээс харж байгаад дуурайгаад зурчихсан юм. Ингээд Автотээврийн үндэсний төв дээр очиж нэрээ шилжүүлж авсан..., ер нь бол эргүүлэн төлөх боломжгүй, амжиргааны эх үүсвэр байхгүй, ажил төрөлгүй байсан...” /хх-ийн 70-71/,

 

хохирогч Р.Батгарьд мөрдөн байцаалтын шатанд “...Г.Гантулга гэгч залууд 2015 оны 5 дугаар сард 2 сая төгрөг бэлнээр сарын 7 хувийн хүүтэй зээлсэн. Дараа нь 2015 оны 7 дугаар сард түүний “Subaru Forester” загварын машиныг барьцаалж гэрээ хийлгүй өөрийн нэр дээр машиныг нь шилжүүлж 3.900.000 төгрөг сарын 7 хувийн хүүтэй зээлсэн. Үүний дараа 2015 оны 7 сарын сүүлээр Г.Гантулгын “Hyundai Sonota-5” загварын машины нэрийг шилжүүлэн авч 800.000 төгрөг сарын 7 хувийн хүүтэй зээлсэн. Ингээд 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр Г.Гантулгаас хүүний мөнгө гэж 1.300.000 төгрөг авсан. Г.Гантулга надаас нийт 6.700.000 төгрөгийн зээлээд мөнгийг өгөхгүй “Subaru Forester” загварын машиныг надад мэдэгдэлгүйгээр хуурамч баримт бүрдүүлж нэрийг нь өөр дээрээ буцаан шилжүүлсэн байсан. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үндсэн 6.700.000 төгрөгийн хүү, алданги тооцоод нийт 10.156.000 төгрөгийн зээлийн гэрээ Г.Гантулгатай хийсэн. Үүнээс хойш Г.Гантулга надад нэг ч төгрөг өгөөгүй...” /хх-ийн 24/,

хохирогч Г.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд: “...Г.Гантулга нь 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр манай байгууллагаас зээл хүсэж ирж уулзсан юм. Тэр үед барьцаанд тавих гэж байсан 26-22 УНУ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгсэл нь өөр хүний эзэмшилд харагдаж байсан учир зээл олгохгүй гэсэн юм. Тэгтэл Г.Гантулга нь уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлчихээд ирсэн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 26-22 УНУ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийг барьцаалж 1.500.000 сая төгрөгийн зээл олгож тээврийн хэрэгслийг “Альфа марал” ХХК-ийн нэр дээр шилжүүлж авч гэрээ хэлэлцээр хийсэн. Тухайн үед 1.500.000 сая төгрөгийг 90 хоногийн хугацаатай сарын 7 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Тэгтэл гэрээ байгуулсан хугацаанаас хойш Г.Гантулга нь сард төлөх ёстой мөнгөө огт төлөхгүй байсан. 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Г.Гантулга нь өөрийн биеэр ирж хүсэлт гаргаж хэрэв энэ хугацаанд мөнгөө төлөөгүй тохиолдолд уг тээврийн хэрэгслийг зарж борлуулахад санал гомдолгүй гэж хүсэлт гаргасан байдаг. Дараа нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр ирж дахин 3 дугаар сарын 1-ний өдөр дахин хугацаа хүсэж энэ хугацаанд мөнгийг төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг зарж борлуулахад санал гомдолгүй гэж хэлсэн юм. Ингээд гэрээнд заагдсан хугацаа дууссан энэ хугацаанд Г.Гантулга нь нэг ч төгрөг төлөөгүй. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Г.Гантулгын зээлийн хугацаа дууссан баталгаа гаргасан хугацаа дууссан учир тээврийн хэрэгслийг зарж борлуулах талаар Г.Гантулгатай ярилцаж зөвшилцөөд Л.Батсайхан гэдэг хүнд уг тээврийн хэрэгслийг 2.500.000 сая төгрөгөөр зарж борлуулсан байдаг. “Альфа марал” ХХК нь Г.Гантулгаас зээлийн төлбөр болох нийт 2.160.000 төгрөгийг гаргуулан авсан...” /хх-ийн 28/,

 

гэрч С.Ундрахбаатар мөрдөн байцаалтын шатанд: “...Миний ажиллаж байгаа “Их санж” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг банк бус санхүүгийн байгууллагад Г.Гантулга нь 2015 оны 12 дугаар сарын эхээр ирж зээл авах талаар хүсэж надтай уулзаж байсан юм. Тэр үед би зээл өгөх боломжгүй гэж хэлээд явуулсан. Яагаад гэхээр “тээврийн хэрэгсэл чинь чиний өөрийн эзэмшлийнх байх ёстой” гэсэн шаардлага тавьсан юм. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин зээл авахаар ирж би барьцаанд тавих гэж байгаа машинаа өөрийн нэр дээр болгоод ирлээ гэсэн. Тэгэхээр нь би салбар компани болох “Альфа марал” нэртэй компани руу Г.Гантулгыг явуулсан. Түүний дагуу Г.Гантулга нь “Альфа марал” нэртэй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газраас 3 сарын хугацаатай 1.500.000 төгрөгийн зээлийг 26-22 УНУ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийг барьцаалж албан ёсны гэрээ хийж зээл авсан байсан. Тэгээд 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр төлөлт хийх ёстой байсан боловч төлөлт хийгээгүй. Ингээд төлөлт хийгдээгүй 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл бид нар зээлээ төл гэж шаардахад төлнө гэж явсаар байгаад 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зээлээ төлж барагдуулсан...” /хх-ийн 38-39/,

гэрч Л.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд: “...би хувиараа “Да хүрээ” зах дээр хуучин машин зардаг юм. Тэгээд авто ломбардаар машин сонирхож явж байгаад 2016 оны 3 дугаар сард “Альфа” гэсэн ломбардны газар орж уулзахад 26-22 УНУ улсын дугаартай “Subaru Forester” загварын улаан өнгийн машин зарагдаж магадгүй гэж хэлсэн. Ингээд уг машины эзэн гэх шар царайтай /нэрийг нь санахгүй байна/ ярилцахад тэр залуу 3 сая төгрөгөөр зарна гэж ярьж байсан. Тэгээд машиныг нь сонирхож үзэхэд моторын доод анги асуудалтай рулийн аппарат эвдэрсэн, явдаггүй эвдэрхий машин байсан. Тэгэхээр нь үнээ доош нь буулгачих гэсэн чинь ярилцаж байгаад 2,5 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэр өдөртөө мөнгөө бэлнээр өгөөд машины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн, ...уг машинд бүх засвар үйлчилгээг хийгээд “Да хүрээ” зах дээр гаргаж зарахаар болсон. Тэгтэл “Соната-6” загварын машин унасан залуу надтай ирж уулзаад “...“Hyundai Sonota-6” загварын машин оролцуулаад мөнгө нэмэн 26-22 УНУ дугаартай машиныг авъяа” гэсэн. Ингээд харилцан тохиролцож 3,0 сая төгрөгийг бэлнээр аваад нэмж “Hyundai Sonota-6” загварын машиныг зөрүүнд авч зарж борлуулсан. Одоо бодоход Бишрэлт гэх залуу байсан...” /хх-ийн 44-45/,

гэрч Б.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд: “...үнэгүй зарын сайтаас машин хайж байтал Гантулга гэх хүн хямдхан “Hyundai Sonota-5” загварын тээврийн хэрэгслийг 1,5 сая төгрөгөөр зарж борлуулна” гэсэн зарын дагуу Гантулга гэж хүнтэй уулзаж ярилцаад тээврийн хэрэгслийг очиж үзэхэд цагаан өнгийн “Hyundai Sonota-5” загварын 25-60 УБИ улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд орж ирсэн тээврийн хэрэгсэл байсан юм. Тэгээд 2015 оны 8 дугаар сарын сүүлээр Гантулгатай ярилцаж байгаад 1,3 сая төгрөгөөр худалдаж авахаар болоод бэлнээр 320.000 төгрөгийг өгөөд 920.000 төгрөгийг дансаар шилжүүлж тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Тухайн үед уг тээврийн хэрэгсэл нь Батгарьд гэж хүний эзэмшилд байсан. Ямар учиртай талаар асуухад “энэ хүн манай ах байгаа юм” гээд “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг харуулж, “энэ 2 машин хоёулаа манай ахын нэр дээр байгаа юм” гэж хэлсэн юм. Тэгээд л үнэхээр яриад байгаа зүйлд нь итгээд худалдаад авчихсан юм. Тухайн үед намайг уг машиныг худалдаж авахад мотор кропны хувьд асуудалтай, асахаар унтардаггүй, эвдрэлтэй, явдаггүй машин байсан юм. Тэгээд засварлаад буцаагаад зарчих санаатай худалдаж авсан юм. Тэгэхдээ 14 хоногийн дараа Гантулга нь 14 хоногийн дараа гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн. Тэгээд өдий болтол гэрчилгээг шилжүүлж аваагүй байгаа юм. Гантулга кино зураг авалттай Ховд, Увс аймагт явж байна очихоороо чамтай яръя гэж хэлдэг байсан. Ингээд уг машиныг засварлаж чадаагүй учир эд ангийг нь жижиглээд зарчихсан юм. Одоо надад байгаа нь улсын дугаар болон машины гэрчилгээ хоёр л байна өөр зүйл байхгүй...” /хх-ийн 35-36/,

Иргэний нэхэмжлэгч Б.Бишрэлт мөрдөн байцаалтын шатанд: “...би 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн 92-30 УНХ улсын дугаартай “Hyundai Sonota-6” загварын тээврийн хэрэгслийг зарж борлуулж өөр машин худалдаж авах санаатай “Да хүрээ” зах дээр очиж тээврийн хэрэгсэл сонирхсон юм. Тэгтэл одоо нэрийг нь мэдэхгүй байна нэг залуу уг 26-22 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7,0 сая төгрөгөөр зарна гээд зогсож байсан юм. Тэгэхээр нь би түүнтэй уулзаж ярилцаж байгаад өөрийнхөө машиныг 4,0 сая төгрөгөөр үнэлээд зөрүүнд нь 3,0 сая төгрөг нэмж өгөхөөр харилцан тохиролцоод уг машиныг худалдаж авахаар болоод Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хөсөг трейд” автотээврийн төв дээр очиж өөрийнхөө машиныг тэр хүний нэр дээр шилжүүлж өгөөд тэр хүний 26-22 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Ингээд 3,0 сая төгрөгийг бэлнээр өгөөд салцгаасан юм...” /хх-ийн 31/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн 2015 он 12 дугаар сарын 8-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” гэх зүйл нь хуурамч байна. 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” хуурамч гэрээний бичвэр хэсэгт засвар хийгдээгүй байна. Дээрх хуурамч баримт бичгийн эхийг лазер хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” хуурамч гэрээ дээрх 3 ширхэг тамга, 1 ширхэг тэмдэгийг хуурамч дардсуудыг хэвлэн олшруулах төхөөрөмжөөр үйлдээгүй, бараар үйлдсэн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-48/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Г.Гантулгын гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Г.Гантулгад ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогч гомдол саналтай, түүнчлэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Гантулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүх ялтан Г.Гантулгын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтны мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй юм.

 

Гэвч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө Г.Гантулга нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгийг Төрийн банкны 900005406 тоот дансанд байршуулж, хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, ялтан Г.Гантулгын өмгөөлөгч Р.Пүрэвлхамын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.    

 

Ялтан Г.Гантулга нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

           Иймд ялтан Г.Гантулгын гаргасан “…хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: