Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 0024

 

     Н.Даваапил, О.Ууганбат, Ч.Дашзэвэг

    нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 155/2016/0054/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч З.Хосбаяр, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Г.Сэндэнсүрэн,

Ялтан: Н.Даваапил, О.Ууганбат,

Ялтны өмгөөлөгч: Д.Галсанпунцаг, В.Энхболд, С.Оюунжаргал,

Шүүгдэгч: Ч.Дашзэвэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Будхүү,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолтой ялтан Н.Даваапил, О.Ууганбат, шүүгдэгч Ч.Дашзэвэг нарт холбогдох 201522000529 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 25-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бурхант овогт Отгонцэнгэлийн Ууганбат /регистрийн дугаар РЭ91052551/,

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 01-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Гундан овогт Нямдагвын Даваапил /регистрийн дугаар РЭ90050113/,

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 24-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Барнууд овогт Чойнпоролжавын Дашзэвэг /регистрийн дугаар РУ92012410/.

Н.Даваапил, О.Ууганбат нар нь 2015 оны 6 дугаар сарын 05-ны єдєр архидан согтуурсан їедээ бїлэглэн иргэн Ч.Дашзэвэгийг зодож “хїнд” зэргийн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, 

Шїїгдэгч Ч.Дашзэвэг нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний єдєр хохирогчоор мэдїїлэг єгєхдєє зориуд худал мэдїїлэг єгсєн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Аймгийн Прокурорын газраас шїїгдэгч Ч.Дашзэвэгт холбогдуулан Эрїїгийн хуулийн тусгай ангийн 254 дїгээр зїйлийн 254.1-т зааснаар яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн хэргийг хэрэгсэхгїй болгож, Шїїгдэгч Гундан овогт Нямдагвын Даваапил, Бурхант овогт Отгонцэнгэлийн Ууганбат нарыг бусдын бие махбодид хїнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг бїлэглэн їйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 551 дїгээр зїйлийн 551.1-д заасныг журамлан Эрїїгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зїйлийн 96.2.5-д зааснаар шїїгдэгч О.Ууганбатад 4 /дєрєв/ жил 9 /ес/ сарын хорих ялаар, шїїгдэгч Н.Даваапилд 4 /дєрєв/ жил 9 /ес/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан єршєєл їзїїлэх тухай хуулийн 5 дугаар зїйлийн 5.1-т заасныг журамлан шїїгдэгч О.Ууганбат, Н.Даваапил нарт Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 551 дїгээр зїйлийн 551.1-д заасныг журамлан Эрїїгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зїйлийн 96.2.5-д зааснаар оногдуулсан 4 /дєрєв/ жил 9 /ес/ сарын хорих ялаас тус бїр 2 /хоёр/ жилийн хорих ялыг єршєєн хасч, шїїгдэгч О.Ууганбат, Н.Даваапил нарын биечлэн эдлэх ялыг тус бїр 2 /хоёр/ жил 9 /ес/ сарын хорих ялаар тогтоож, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 52 дугаар зїйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зїйлийн 52.5-д зааснаар шїїгдэгч Н.Даваапил, О.Ууганбат нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 9 /ес/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлїїлж, Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зїйлийн 88.1, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мєрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг тархины томографийн зураг, євчтєний картыг шийтгэх тогтоол хїчин тєгєлдєр болмогц хохирогч Ч.Дашзэвэгт буцаан олгож, Энэ хэрэгт битїїмжлэгдсэн эд хєрєнгєгїй, иргэний баримт бичиг шїїхэд ирээгїй, шїїгдэгч нар бусдад тєлєх тєлбєргїй, цагдан хоригдсон хоноггїй болохыг, хохирогч нь морь харсны цалин хєлс, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бїрдїїлж, иргэний журмаар шїїгдэгч нараас нэхэмжилж болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Д.Галсанпунцаг давж заалдах гомдолдоо: Н.Даваапил 2015 оны 6 сарын 05-ны өдөр О.Ууганбаттай бүлэглэн архидан согтуурсан үедээ иргэн Ч.Дашзэвэгийн толгойн тус газар нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт зохих ял шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй. Гэвч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн удаа дараагийн дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэг, нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаанаас дараах дүгнэлтэд хүрч байна. Хохирогч Ч.Дашзэвэг нь анх мотоциклиос унаж гэмтэл авсан. Энэ талаар өвчний түүх нээхэд тодорхой бичигдсэн. Шинэ-Идэрээс Мөрөнд ирсэн хугацаа, цаг үетэй таардаг.  Мөн нэгэн мэдүүлэгт “... Ууганбат архины шилээр миний араас цохих шиг болсон. Тэгээд толгой дүүрээд явчихсан...” гэж мэдүүлсэн. 2016 оны 4 сарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр “...байрнаас гарах үед хаалганы модонд цохигдсоноос гэмтэл авсан байх...” гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдаагүй. Өмгөөлөгч бид ч тэмдэглэлтэй танилцаад засвар оруулж баталгаажуулаагүй тул шүүх ч дүгнэлт хийх боломжгүй. Сүүлчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтад өгсөн удаа дараагийн мэдүүлэгт зарим үйл баримтыг санадаггүй. Хохирогч яагаад өмнө нь өгч байсан мэдүүлгээсээ 1800 эргэх болов гэдэг нь сонин. Одоо болохоор 2-уулаа зодсон, дэвссэн, өвдөглөсөн, өшиглөсөн...  гэж гэрч нь тэгж мэдүүлнэ. Хэрэв 2-уулаа зодсон юм бол хэн нь зодсоноос хохирогч хүнд гэмтэл авсан байж таарах вэ?. Энэ асуулт, хариулт үлдэж байна. Нэгэнт хэн алиных нь цохисоноос хүнд гэмтэл авсныг тогтоох боломжгүй юм бол шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалттай байдаг шүү дээ гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч В.Энхболд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийж нотлох баримтад тулгуурлалгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан, шүүхийн тогтоолд дурдагдсан дүгнэлт нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Шүүх нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй, эргэлзээтэй байхад яллах нотлох баримтыг хэт үнэлж цагаатгах нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолдоо заагаагүй. Тухайлбал шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ... харин шүүх хохирогч Ч.Дашзэвгийн мөрдөн байцаалтад 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг, 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав гэсэн нь ойлгомжгүй болжээ. Шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд түүнийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 319 дүгээр зүйлийн 319.1.3-т заасныг зөрчиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Дашзэвгийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг зөрчсөн байна. Мөн шүүх 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 404 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Ч.Дашзэвгийн үйлдэлд гэм буруугийн шууд санаатай хэлбэр тогтоогдохгүй, зориуд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь дээрх дүгнэлт нь зөвхөн Ч.Дашзэвэгийн биед учирсан гэмтлийн зэргийн тогтоосон дүгнэлт болохоос бус сэтгэцийн байдал болон гэмт хэрэгт хандсан хандлага буюу субъектив талыг тогтоосон нотлох баримт биш болно. Иймд дээрх байдлыг анхаарч анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 212 тоот шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч С.Оюунжаргал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар О.Ууганбат, Н.Даваапил нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  “... мөн Н.Даваапил Ч.Дашзэвэгтэй маргалдан түүнийг зодох явцад О.Ууганбат оролцож Ч.Дашзэвэгийг зодсон үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээр нэгдэж бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно ...” гэжээ. Гэтэл хохирогчийг шүүгдэгч нар нь хамтарч зодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан яллагдагч Б.Оюун-Ундрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... тус тусдаа зодсон гэж анхнаасаа хэлэх л байсан юм байна. Тэрнийг би мэдэхгүй хоёулаа цохисон юм болохоор хоёулаа цохисон гэж хэлсэн. Эхлээд манай нөхөр Даваапилд цохиулсан. Үүний дараа Ууганбат тэр хоёрыг салгах гэж ирээд боль барь гэж хэлээд тэр хоёрыг салгах гэхдээ бас л зууралдаад цохилцоод байсан. Би тэрнийг л нийлж зодсон гэж хэлсэн. ... Би тухайн болсон хэргийг өөрийнхөөрөө ойлгоод тэрэнгээрээ ярьсан. Энэ маань бусдад буруу ойлгогдохоор болсон юм болов уу. Шүүх цагдаагийн юм их нарийн юм байна. Тэрийг одоо л ойлгож байна. ...” гэх мэдүүлгээр болон гэрч Н.Ууганцэцэг, шүүгдэгч О.Ууганбат, Н.Даваапил нарын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд  өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Гэрч хохирогч, шүүгдэгч нар нь пабаас О.Ууганбатын гэрт очихоор гарахад шүүгдэгч нар нь түрүүлж такси барихаар гарсан болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл Б.Оюун-Ундрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Дашзэвэг надад ярихдаа баараа хаагаад Ууганбатынд очих гээд гарах болоход хаалганы тэнд байхад нь Дашзэвэгийн толгой руу нэг юмаар цохисон гэж ярьсан ...” гэх мэдүүлэг болон шинжээч Р.Ням-Осорын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн хохирогчийн биед учирсан гэмтлийг шүүгдэгч нарын хэнийх нь үйлдлийн улмаас учирсныг нарийвчлан тогтоох боломжгүй, мөн хаалганд цохигдсоны улмаас уг гэмтэл нь үүсэх боломжтой гэх мэдүүлэг зэргээр хохирогч хаана, юунаас эсвэл хэнийх нь үйлдлийн улмаас гэмтэл авсан болох нь эргэлзээтэй байхад шүүгдэгч нарыг бүлэглэн цохисон хэмээн ял халдаасан нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба  үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шаардлагыг хангасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Н.Даваапил, О.Ууганбат нар нь 2015 оны 6 дугаар сарын 05-ны єдєр архидан согтуурсан їедээ бїлэглэн иргэн Ч.Дашзэвэгийг зодож  биед нь “хїнд” зэргийн  гэмтэл санаатай учруулсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл, ялтан нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон  байна.

Н.Даваапил, О.Ууганбат нар нь хохирогч Ч.Дашзэвэгийг зодохоор урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

-хохирогч Ч.Дашзэвэгийн “...Даваапил дахиад намайг 2-3 удаа цохисон.  ...Ууганаа бас өшиглөөд байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 20, 23-р хуудас/,

-гэрч Б.Оюун-ундрахын “...газар хэвтэж байхад нь нөгөө Ууганбат, Даваапил хоёр өшиглөөд толгой руу нь цохиод байсан. Би очоод толгойг нь тэврээд хэвтэж байхад нуруу руу нь өшиглөөд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30, 2-р хх-ийн 44-р хуудас/,

-гэрч Н.Ууганцэцэгийн “...Дашзэвэг, Даваапил 2 зодолдсон. ...Ууганаагийн гэрт ...Дашзэвэг газарт унахад Ууганаа гэх залуу Дашзэвэгийн толгой болон бүх бие рүү нь өшиглөөд цохиод аймаар зодоод байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36, 2-р хх-ийн 38-р хуудас/,

- О.Ууганбатын сэжигтнээр өгсөн  “...би Дашзэвэгийн нүүрэн тус газар 4-5 удаа, элгэн тус газарт 2-3 удаа цохисон, мөн дээрээс нь 2-3 удаа дэвссэн яг хаашаа дэвссэн гэдгээ сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/, яллагдагчаар өгсөн “...Дашзэвэг тэр хоёрыг би салгаад Дашзэвэгийг нүүрэн тус газар нь хоёроос гурван удаа дараалан гараараа цохисон. ...унахад нь би цээж нуруу шанаа руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн чинь эхнэр нь болох Оюун-ундрах нөхрийгөө толгойгоор нь тэврээд авсан.” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,

-Даваапилийн сэжигтнээр өгсөн “... тухайн үед би Дашзэвэгийн дээр гараад нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. ...Ууганаа Дашзэвэгийн дээр нь гарчихсан зодоод дэвсээд байсан. ...Дашзэвэгийг эхнэр нь толгойноос нь тэвэрчихсэн сууж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/, яллагдагчаар өгсөн “...би Дашзэвэгийг хоёр гурван удаа шанаа руу нь цохисон юм.  ...би сэрсэн чинь ...Ууганбат л нүүр цээж хавь руу нь өшиглөөд байсан юм.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 76-80-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар ялтан нар гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн нь нотлогдож байх тул тэднийг  Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар гэмт  хэрэг  бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Ялтны өмгөөлөгчийн “...мотоциклиос унаж гэмтэл авсан, ...модонд цохигдсоноос гэмтэл авсан байх гэж мэдүүлсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь мотоцикльд үзлэг хийсэн “...мотоциклийн банкны баруун хэсэгт толгойтой залгагдсан хэсгийн ар хэсэгт 4х3,8 см хэмжээтэй хонхойсон, өөр ямар нэгэн эвдрэлгүй байлаа.” гэсэн /хх-ийн 15-р хуудас/ тэмдэглэл, шинжээч эмч Р.Ням-Осорын “...цохилтын үед хүч үйлчилсэн талд цус хуралт тархины няцралт үүснэ.Харин уналтын үед унасан хэсгийнхээ эсрэг талд цус хуралт үүснэ. Үүнээс үзэхэд Дашзэвэгийн биед үүссэн гэмтэл нь цохилтоос үүссэн байх боломжтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40, 49-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.Гантулгын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар  хохирогч мотоциклиос унасны улмаас дээрх гэмтлийг авсан гэх байдал үгүйсгэгдэж байх ба хохирогч модонд цохигдсон гэх байдалтай холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн гэж үзэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар Н.Даваапил, О.Ууганбат нар хохирогч Ч.Дашзэвэгийг зодсон нь нотлогдож байх тул ялтны өмгөөлөгч Д.Галсанпунцагийн  “...мотоциклиос унаж гэмтэл авсан, ...шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалтай”,  ялтны өмгөөлөгч В.Энхболдын  “...Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийж нотлох баримтад тулгуурлалгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан, шүүхийн тогтоолд дурдагдсан дүгнэлт нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй.”, ялтны өмгөөлөгч С.Оюунжаргалын  “...хохирогч хаана, юунаас эсвэл хэнийх нь үйлдлийн улмаас гэмтэл авсан болох нь эргэлзээтэй байхад шүүгдэгч нарыг бүлэглэн цохисон хэмээн ял халдаасан нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шїїгдэгч Ч.Дашзэвэгийг  2015 оны 08 дугаар сарын 11-ний єдєр хохирогчоор мэдїїлэг єгєхдєє зориуд худал мэдїїлэг єгсєн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин шинжээч  нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 404 дугаар дүгнэлтээр /хх-ийн 44-р хуудас/  Ч.Дашзэвэгийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосноос бус шүүгдэгчийн сэтгэц, гэм буруугийн байдлыг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх “...дүгнэлт зэргээс дүгнэхэд  шүүгдэгчийн гэм буруугийн шууд санаатай хэлбэр тогтоогдохгүй, зориуд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Ялтны  өмгөөлөгч Д.Галсанпунцаг, В.Энхболд, С.Оюунжаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг  хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                   З.ХОСБАЯР

                                                                  Б.СОСОРБАРАМ