Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 0025

 

Х.Дарамжавт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2016/0201/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч З.Хосбаяр, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Д.Оюунбилэг,

           Ялтан: Х.Дарамжав, 

            Ялтны өмгөөлөгч: Г.Баярдаваа,

Нарийн бичгийн дарга: С.Дэмбэрэлсамбуу нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолтой, ялтан Х.Дарамжавт холбогдох 201622000465 дугаартай эрүүгийн хэргийг ялтны давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 29-нд төрсөн, 53 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хар дархад овогт Хөхрийн Дарамжав /Регистрийн дугаар РВ63112211/,

 

Ялтан Х.Дарамжав Хєвсгєл аймгийн Мєрєн сумын 7 дугаар багийн 7-15 тоот хашаанд иргэн Н.Батчулууны толгойн тус газарт сандлаар цохиж биед нь хїнд зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг їйлдсэнд холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хар дархад овогт Хєхрийн Дарамжавыг бусдын бие махбодид хїнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг їйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 551 дугаар зїйлийн 551.1-д заасныг журамлан Эрїїгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зїйлийн 96.1-д зааснаар Х.Дарамжавыг 3 /гурав/ жил 4 /дєрєв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 52 дугаар зїйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зїйлийн 52.5-д зааснаар Х.Дарамжавын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлїїлж, Эрїїгийн 201622000465 дугаартай хэрэгт эд мєрийн баримтаар хураагдан ирсэн эд зїйл, бичиг баримтгїй, битїїмжлэгдсэн эд хєрєнгєгїй, хохирогч нь гомдол саналгїй гэснийг, шїїгдэгч нь бусдад тєлєх тєлбєргїй, цагдан хоригдсон хоноггїй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Х.Дарамжав давж заалдах гомдолдоо: Хөхрийн Дарамжав би бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Би хохирогч Батчулууныг санаатайгаар цохиогүй бөгөөд манайд ирж архи ууж, агсам согтуу тавиад байхаар нь намайг болон ээжийг минь дээрэлхэж байгаад нь бухимдаж тэдний хоорондын маргааныг зогсоох, тэднийг гэрээсээ хурдан явуулах гэж сандал шидсэн юм. Батчулууныг яг сандлаар цохиж гэмтээх санаа зорилго агуулаагүй байсан бөгөөд тухайн үед гэнэт уурлаад сандал шидтэл Батчулууныг цохисон. Хэрэг шийдвэрлүүлэхээс өмнө шөнөдөө нойргүй болох, ухаан санаа муудах зэргээр сэтгэцийн эрүүл мэнд муудсан тул Сэтгэцийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Ар гэрт ээж маань ганцаараа амьдарч байгаа бөгөөд дүү нар маань ээлжээр сахиж байгаа. Намайг хоригдсоноос хойш ээжийн бие муудсан байгааг харгалзан үзэж, бас хохирогчтой эвлэрсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, санаатай цохиогүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хєвсгєл аймгийн Мєрєн сумын 7 дугаар багийн 7-15 тоот хашаанд иргэн Н.Батчулууны толгойн тус газарт сандлаар цохиж биед нь хїнд зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг їйлдсэн болох нь ялтан Х.Дарамжавын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 2016.07.29-ний өдрийн 405 тоот дүгнэлт, Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2016.09.20-ны өдрийн 43 тоот дүгнэлт, хохирогч Н.Батчулууны 4454 дугаартай өвчний түүхийн хуулбар зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх ялтан Х.Дарамжавт ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулан, хорих ял эдлэх дэглэмийг мөн хөнгөрүүлсэн байх тул ялтны  “...хувийн байдал, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, санаатай цохиогүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн  давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Х.Дарамжавт холбогдох хэргийг хянан хэлэлцэх  шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар  2016.11.15-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулахдаа шүүх хуралдаан хойшлуулсан тогтоолын огноог 2016.11.15 гэж буруу бичиж хайхрамжгүй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Ялтан Х.Дарамжавын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

      ШҮҮГЧИД                                                   З.ХОСБАЯР

                                                Н.БАЯРХҮҮ