Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 113

 

Г.Э- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                          Я.Туул

Шүүгчид                                       Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                      Г.Яндаг

Хохирогч                                       Ц.Мядагмаа

Ялтан                                            Г.Э-

                                                       Ж.Ж-

                                                       Ж.Б-

Ялтны өмгөөлөгч                         Ө.Энхтайван

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбажавын Э-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж-гийн Б-, Ж-гийн Ж-, Сувдаагийн Хатанбаатар нарт холбогдох эрүүгийн 201509000856 дугаартай, 171/2016/0126/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтан нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Электроник инженер мэргэжилтэй, ам бүл 3, эгч, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 35-455а тоотод оршин суух хаягтай, “Нако түлш” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Баатар овогт Ж-гийн Б- /РД:ХБ71021779/,

2. Монгол Улсын иргэн, 1954 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, мангирт 10 дугаар хэсэг 5-42 тоотод оршин суух, “Нако түлш” ХХК-нд ХАБЭА-н инженер ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Хантайшир овгийн Ж-гийн Ж- /РД:Т354071319/,

3. Монгол Улсын иргэн, 1958 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1-р хороолол, 1-а байрны 31 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Г-ын Э- /РД:ТЕ58122392/,

4. Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангай 4-01 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Бумбаа овогт Сувдаагийн Хатанбаатар /РД:ВН88110714/

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.Хатанбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч Баатар овогт Ж-гийн Б-, Хантайшир овогт Ж-гийн Ж- нарыг хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Г-ын Э-г бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар шүүгдэгч Баатар овогт Ж-гийн Б-, Хантайшир овогт Ж-гийн Ж- нарын тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр тус тус 3 жил /гурван жил / хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Г-ын Э-, 3 жил /гурван жил / хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Баатар овогт Ж-гийн Б-, Хантайшир овогт Ж-гийн Ж-, Боржигон овогт Г-ын Э- нарт тус тус оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Баатар овогт Ж-гийн Б-, Хантайшир овогт Ж-гийн Ж- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар тус тус оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Боржигон овогт Г-ын Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар С.Хатанбаатарт, Г.Э-, Ж.Б-, Ж.Ж- урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхээр... тус тус заажээ.

Хохирогч Ц.Мядагмаа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:

“... Миний бие Ц.Мядагмаа нь тус хэрэгт хохирогчоор тогтоогдож хавтас хэрэгт хохирлын баримтыг гаргаж өгсөн боловч шүүх дээрх баримтын хэмжээнд хохирлын баримтаас алийг нь нотлох баримтаар үнэлэхгүй байгаа, алийг нь нотлох баримтанд үнэлж байгаа, нийт хэдэн төгрөгийн хохирлоос хэдийг нь төлсөн талаар тодорхой заагаагүй нь ойлгомжгүй байна.

“Нако түлш” ХХК-ний ажилчдын буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож шүүхээс дээрх нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл хэсгээр ял шийтгэсэн атлаа тус компанийг тухайн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу “...хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулах” гэж заасны дагуу “Нако түлш” ХХК-ийг тус хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулах зайлшгүй шаардлагатай байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогч Ц.Мядагмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хохирол төлбөр барагдуулаагүй байхад ялтан нарыг тэнссэнд гомдолтой байна. Компанийг иргэний хариуцагчаар татаагүй гэж миний зүгээс үзэж байна. 9 настай хүүхдэд 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоож өгөхийг хүсч байна” гэв

Ялтан Ж.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тэтгэмжийн асуудлыг иргэний журмаар тусд нь шийдвэрлэнэ гэж шийтгэх тогтоолдоо заасан. Би ингэнэ гэж бодоогүй байсан” гэв.

Ялтан нарын өмгөөлөгч Ө.Энхтайван давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд учруулсан хохирлыг ялтан нар төлсөн, тэтгэлэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Улсын яллагч Г.Яндаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хохирогч баримтаа бүрдүүлж эрх бүхий байгууллагаас нэхэмжлэх эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас:

-Г.Э-г 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах “Таван нуур” ХХК-ний нүүрс ачих буулгах газарт 20 цагийн үед /А/-156 маркийн 4275 УБ улсын дугаартай дугуйт ачигч /ковщ/ механизмыг жолоодож ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Ковшийн бүрэн бүтэн байдалд хөнгөмсөгөөр найдаж жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа техникийг орхин яваагүйн улмаас иргэн Ц.Чинбатын амь насыг болгоомжгүй хохироосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар,

С.Хатанбаатарыг Хүнд механизм түрээслэх түрээсийн гэрээгээр /А/-156 маркийн 4275 УБ улсын дугаартай авто ачигчийг хөлсөөр Г.Э-гаар жолоодуулж хөдөлмөрлүүлэх явцад түрээсийн гэрээнд заагдсан техникийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг бүрэн оношлуулах, засуулах арга хэмжээ аваагүй, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 зүйлийн 10.1 дэх “өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах” хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс,

-Ж.Б-г 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс “Нако түлш” ХК-ийн гүйцэтгэх захиралын албан тушаал хашиж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1.4-д зааснаар “...ажлын байранд учирч болох ослыг арилгах хяналт тавих зорилгоор эрсдлийн үнэлгээ хийлгэх, 28.1.6-д зааснаар ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн этгээдийг ажиллуулах” зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг хангуулах үүргээ сахин биелүүлээгүйгээс,

-Ж.Ж-ыг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс “Нако түлш” ХХК-д хөдөлмөр хамгаалалын инженерийн ажиллаж байх хугацаандаа ажпын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх “эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах” мөн хуулийн 10 зүйлийн 10.1 дэх “өргөх зөөх, тээвэрлэх техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна” гэсэн заалт мөн “Нако түлш” ХХК-ний ажилтан Ц.Чинбатыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлагаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчлагаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, “Нако түлш” ХХК-ний “...нүүрс буулгах үеийн аюулгүй ажиллагааны заавар журмаар баталж мөрдүүлээгүй нь мөн хуулийн 28.1.6 дахь “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх зэрэг заалтууд зөрчигдөж ХАБЭА-н бодлого дүрэм, журам зааварчлагаа боловсруулах, хэрэгжүүлэх хяналт тавих зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биөлүүлээгүйгээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус компанийн оператор Ц.Чинбатын Дархан сум 13 дугаар баг “Таван нуур” ХХК-ний нүүрс ачих буулгах газарт /А/-156 маркийн 4275 УБ улсын дугаартай ачигч /ковш/ механизмын шанага болон төмөр замын битоны хооронд хавчигдан амь насыг хохироосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд С.Хатанбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

Ж.Б-, Ж. Ж- нарыг хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Э-г бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар шүүгдэгч Ж. Б-, Ж.Ж- нарын тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр тус тус 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар шүүгдэгч Г. Э-г 3 жил хорих ялаар тус тус шийтгэж, Ж.Б-, Ж.Ж-, Г.Э- нарт тус тус оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Ж.Б-, Ж.Ж- Г.Э- нарт оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар шийдвэрлэсэн 172 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 64 тоот яллах дүгнэлтэд “...-Нако түлш ХХК-ний захирал Ж.Б-, хөдөлмөр хамгаалалын инженер Ж.Ж- нар
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг зөрчсөн, “Нако түлш” ХХК-ний ажилтан Ц.Чинбатыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамруулах үүргээ биелүүлээгүй” гэж үзэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд осол гаргасан жолооч Г.Э- хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтанд хамрагдсан эсэх, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажилд гаргахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэх, зааварчилгаа өгсөн бол хэн, хаанаас, хэрхэн өгсөн, 4275 УБ улсын дугаар бүхий бүрэн биш тээврийн хэрэгсэлийг хэн, яагаад ажилд гаргасан, тэдгээрийн гэм буруугийн хэр хэмжээ түүнчлэн жолооч Г.Э-гийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гарч зогсож байхад ажлын бус цагаар, /согтуу/ инженер ажилд гаргах үүрэг өгсөн эсэх талаар /хэргийн 1-р хавтас, 185 дугаар тал/ зохих шалгалтыг хийгээгүй,

4275 УБ улсын дугаар бүхий дугуйт ачигч ковш 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Г-61/2015 тоот “Техник хэрэгсэл түрээслэх түрээсийн гэрээ”-ээр “Шарын гол” ХК түрээслэн авч ажиллуулж байсан ба 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр буюу осол болох өдөр “Шарын гол” ХК-ний Дархан салбарын талбайн инженер М.Энхбаатар жолооч Г.Э-д өөрийн ковшоороо /4275 УБ улсын дугаар бүхий дугуйт ачигч/  воганаас нүүрс буулгах үүрэг өгч, ажилд гаргажээ.  /хэргийн 1-р хавтас 25 дугаар тал/ “Шарын гол” ХК-ний холбогдох албан тушаалтнууд жолооч Г.Э-г ажилд гаргахын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсөн эсэх нь тодорхойгүй байна.

Иргэн Ш.Болд-Эрдэнэ С.Хатанбаатар нар 4275 УБ улсын дугаар бүхий дугуйт ачигч /ковш/-ийг гэрээний үндсэн дээр бусдад түрээслүүлж техникийн бүрэн бүтэн байдлыг түрээслүүлэгч тал /иргэн Ш.Болд-Эрдэнэ, С.Хатанбаатар/ хангахаар гэрээнд тусгажээ.

Гэтэл 4275 УБ улсын дугаар бүхий дугуйт ачигчийн гар тоормоз ажилладаггүй байсан талаар жолооч Г.Э-гийн.... “-тухайн машины гар тоормоз ажилладаггүй юм. Би зогссон тохиолдолд араандаа хийж зогсдог” гэх мэдүүлэг /хэргийн 1-р хавтас, 73 дугаар тал/ Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 07 тоот шинжээчийн дүгнэлтэд:  “...LW-500 маркийн авто ачигчийн зогсоолын тормозны ялтас /наклад/... салгаж авсан, зогсоолын тормозгүй” /хэргийн 1-р хавтас, 56 дугаар тал/ гэжээ.

Иймд  иргэн Ш.Болд-Эрдэнэ, С.Хатанбаатар нар бүрэн биш тээврийн хэрэгсэл бусдад түрээслүүлсэн байдалд прокурор хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 64 тоот Яллах дүгнэлтэд “...иргэн Г.Э- W-156 дугаартай дугуйт ачигч жолоодож явах үедээ бусдын амь насыг хохироосон” талаар дурджээ. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 тоот шинжээчийн дүгнэлтэд “...LW-500 маркийн авто ачигчийн талаар” дүгнэлт гарсан нь ойлгомжгүй байх тул 201509000856 тоот  эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Э-, Ж.Ж-, Ж.Б-, С.Хатанбаатар нарт холбогдох эрүүгийн 20150900856 тоот 2 хавтас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Г.Э-, Ж.Ж-, Ж.Б- нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ                                                     Я.ТУУЛ

                              ШҮҮГЧИД                                                     Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                    Б.МАНЛАЙБААТАР