Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 00151

 

Б.Сүхбат, Б.Тэмүүлэн, Э.Амарбаяр

                                  нарт холбогдох эрүүгийн хэргийн

                                                                      тухай

 

 

                                                                        Хэргийн индекс 142/2016/0187/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Насанд хүрээгүй шүүгдэгч            Б.Сүхбат, Э.Амарбаяр, Б.Тэмүүлэн

            Насанд хүрээгүй шүүгдэгчийн

                   хууль ёсны төлөөлөгч             Х.Цэнгэлмаа, Ж.Батчимэг,

                                                                        Б.Уранчимэг  

            Насанд хүргээгүй шүүгдэгч

                              нарын өмгөөлөгч          Р.Бямбажав, Ц.Энхтуяа  

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 392 дугаар  захирамжтай Б.Сүхбат, Э.Амарбаяр, Б.Тэмүүлэн нарт холбогдох, 201614000249 дугаартай, эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Наран” цогцолбор сургуулийн 9В ангид суралцдаг, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн 6-7 тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, ФА02232814 регистрийн дугаартай, Их модчин овогт Болдбаатарын Тэмүүлэн,

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрдэм” цогцолбор сургуулийн 12Л ангид суралцдаг, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн 29-1А тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, ФБ00263031 регистрийн дугаартай, Боржигон овогт Эрдэнэ-Очирын Амарбаяр,

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Наран” цогцолбор сургуулийн 8Д ангид суралцдаг, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн 34-1В тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, ЖЮ01210435 регистрийн дугаартай, Боржигон овогт Баатарсүрэнгийн Сүхбат.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тэмүүлэн, Э.Амарбаяр нар бүлэглэн нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дагшийн рашаан” 6 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор орж 269.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбат нь бусадтай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дагшийн рашаан”  6 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор орж 290.250 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 392 дугаар захирамжаар:

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбат, Б.Тэмүүлэн, Э.Амарбаяр нарт холбогдох 201614000249 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрлөн байцаалтанд буцааж,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбат, Б.Тэмүүлэн, Э.Амарбаяр нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүйг дурьдаж,

 

Энэ захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авсанаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй гэж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол” гэсэн бөгөөд хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэснийг зөрчиж нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй мөрдөн байцаагчийн хариу мэдэгдэх хуудсыг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.д заасан “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг зөрчиж мөрдөн байцаагчийн хариу мэдэгдэх хуудсыг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбат, Б.Тэмүүлэн нар нь өөр гэмт хэрэгт холбогдсон талаар мөрдөн байцаагчийн хариу мэдэгдэх хуудас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92, 93, 94, 95 дугаар зүйлүүдэд заасан “Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх” шаардлагыг хангаагүй баримт бөгөөд үнэлж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.д  заасны дагуу шүүх хуралдаан даргалагч нь хэргийг хянан шийдвэрлэхээр товлосон цагтаа шүүх хуралдааны нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгааг зарласан бөгөөд уг шүүх хуралдаанд прокурор Ц.Идэрмөнх улсын яллагчаар оролцсон, мөн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжид улсын яллагч Ц.Идэрмөнх гэж бичигдсэн байхад шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл эсэргүүцэл бичих улсын яллагчийн эрхийг хязгаарласан байна.

 

Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Э.Амарбаяр, Б.Тэмүүлэн, Б.Сүхбат нарт холбогдох эрүүгийн 201614000249 дугаартай хэрэгт 201614000288 дугаартай хэрэг буюу ямар ч хамааралгүй хэргийг нэгтгэхээр дурьдаж өгсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 392 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Орхон аймгийн Прокурорын газраас насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тэмүүлэн, Э.Амарбаяр нарыг бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Дагшийн рашаан” хүнсний дэлгүүрийн цонхоор орж 269.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан,

 

            Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбатыг  бусадтай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дагшийн рашаан” хүнсний дэлгүүрийн цонхоор орж 290.250 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хулгайлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч  Б.Сүхбат, Б.Тэмүүлэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа ба энэ хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгч гаргасныг шүүх хүлээн авч хэргийг нэгтгүүлэхээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлтэй байна.

 

            Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд шүүх буцаасан тохиолдолд 230.2.т заасан прокурорын эсэргүүцэл бичих эрхийг захирамжинд заасан байх тул захирамжинд эсэргүүцэл бичих улсын яллагчийн эрхийг хязгаарласан байна гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө Б.Сүхбат, Б.Тэмүүлэн нар өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа нь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн албан бичиг /хх-ийн 206 дугаар хуудас/, шүүх хуралдаанд оролцсон прокурорын “Б.Сүхбат, Б.Тэмүүлэн нарт холбогдох эрүүгийн хэрэг прокурорын шатанд хянагдаж байгаа” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

 

            Иймд анхан шатны шүүхээс хэргийг нэгтгэж шалгуулахаар буцаасан нь үндэслэлтэй байх тул захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн “...захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 392 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.