Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 13

 

Ц.Даваадорж, Л.Ганпүрэв
нарт холбогдох хэргийн талаар


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Одбаярыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ц.Даваадорж, Л.Гандүрэв нарт холбогдох захиргааны зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Д.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
    
Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Оргил багийн Хөгжлийн 30-9 тоотод оршин суудаг, ДП77100114 регистрийн дугаартай Иөншөөбүү овгийн Цоодолын Даваадорж,
Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловролтой, малчин, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Шарга сумын Сондуулт багт оршин суудаг, ДЕ88051859 регистрийн дугаартай Хойд овгийн Ложоогийн Ганпүрэв нар нь Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багт Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаа явуулж байхдаа Сонгуулийн тухай хуулийн 70.1.7, 70.5.10, 70.5.14 дэх заалтуудыг зөрчиж бусдын өмнө хариуцлага хүлээхээр амлалт өгч батлан даалт гаргасан зөрчилд холбогджээ.
Анхан шатны Ц.Даваадорж, Л.Ганпүрэв нарт холбогдуулан гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Захирамжийг гомдол гаргагч болон нэр дэвшигч Ц.Даваадорж, Л.Ганпүрэв нарт хүргүүлэхийг дурдаж, Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Д.Отгонбаяр давж заалдах гомдол, тайлбартаа: Анхан шатны шүүх уг зөрчлийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодьтой үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл  нэр дэвшигч Ц.Даваадорж, Л.Ганпүрэв нарыг батлан даагчаар гэрээ байгуулсан гэдгийг тогтоогдож байна гэж үзсэн мөртлөө нэр дэвшигчийн үйлдэл нь хуулийн хориглосон заалтад хамаарахгүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэр дэвшигчийн энэхүү үйлдэлийг сонгогчдын саналыг татах зорилгогүй гэдгийг бүрэн  нотлоогүй бөгөөд "багийн иргэдийн нийтийн хурал" дээр олон сонгогчдын дунд тэр тусмаа батлан   даалгуулагчийн   садан   төрөл,   ах   дүүст   нөлөөлөх   зорилгоор баталгаа гаргаж байгааг тал бүрээс нь бодитой тогтоогоогүй байна.
Нэр дэвшигч Ц.Даваадорж, Л.Ганпүрэв нар нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.7,   70.1.14,   70.1.16   дахь   заалтыг   ноцтой   зөрчиж   сонгогчдод   эд хөрөнгийн баталгаа гаргаж өгсөн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас сонгуулийн хуулийн дагуу хариуцлага хүлээх үндэслэлтэй байна.
Мөн шүүхээс тухайн зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цагийг мэдэгдээгүй нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17-р зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасныг зөрчсөн байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Даваадорж, Л.Ганпүрэв нарт хариуцлага тооцож өгнө үү гэжээ. 
Зөрчилд холбогдогч Ц.Даваадорж давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “2016 оны 09 сарын 13-нд Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн Иргэдийн нийтийн хурлаар малжуулах төсөлд хамрагдах хүмүүсийг сонгосон. Тэр хурлаар миний эхнэрийн дүү Т.Эрхэмбаяр малжуулах төсөлд хамрагдах болсон. Тэгээд батлан даах хүн хэрэгтэй гэхээр нь би ойрын төрөл садных нь хүний хувьд батлан даалт гаргасан. Т.Эрхэмбаяр нь тус багийн харъяат хүн биш, тэр багийн сонгуульд оролцож санал өгөх эрхгүй хүн. Тиймээс би Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж өгнө үү” гэв.   
Зөрчилд холбогдогч Л.Ганпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “2016 оны 09 сарын 13-нд Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн Иргэдийн нийтийн хурлаар малжуулах төсөлд хамрагдах хүмүүсийг сонгосон. Тэр хурлаар манай малчин Ц.Нямбаяр малжуулах төсөлд хамрагдах болсон. Тэгээд би батлан даалтад гарын үсэг зурсан. Ц.Нямбаяр нь манай багийн харъяат биш учраас сонгуульд оролцож санал өгөх боломжгүй. Тиймээс би Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж өгнө үү” гэв.   
 
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлд зааснаар хүн бүр хараат бус шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй болохыг, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах эрхтэй болохыг, Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэд хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох үндсэн эрхийг баталгаатай эдэлхээр заажээ.
Түүнчлэн захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зөрчилд холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэхийг  заавал тогтоохыг зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил гаргагч нь зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, зөрчлийн талаар тайлбар өгөх нотлох баримт хүсэлт гаргах эрхтэй болохыг тодорхойлон заасан байна.
Гэтэл Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ц.Даваадорж, Л.Ганпүрэв нарт холбогдох зөрчлийг шийдвэрлэхдээ холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдэж, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох эрхээ эдлэх боломжоор хангаагүй байна. 
Тиймээс Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 109 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Ц.Даваадорж, Л.Ганпүрэв нарт холбогдох захиргааны зөрчлийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул давж заалдах гомдол гаргагч Т.Отгонбаярын шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлын үндэслэлийг хэлэлцэлгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Ц.Даваадорж, Л.Ганпүрэв нарт холбогдох захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн материалыг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
    
2.Магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 
    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ЖАРГАЛСАЙХАН          
            ШҮҮГЧИД                     Ж.БАТТОГТОХ
                                                              Ч.ЭНХТӨР