Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 17

 

 

Т.Лодойд холбогдох эрүүгийн 
хэргийн тухай

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Т.Жаргалсайхан даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Баттогтох, тус шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Дэжидмаа, прокурор Т.Эрдэнэбат, хохирогч М.Батсүх, яллагдагч Т.Лодой, яллагдагчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 125 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Т.Эрдэнэбатын гаргасан эсэргүүцлээр Т.Лодойд холбогдох 201607000114 дугаартай эрүүгийн хэргийг  2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй, аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар баг Баяншанд багийн 5-29 тоотод оршин суудаг, Хасагт хайрхан овогт Төөмөөгийн Лодой /РД: ДЮ 81021711/ нь аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсзгт заасан...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцах үүргийн дагуу "Хүнхэр-Амралт" аялал жуулчлалын цогцолборын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан томилж ажиллуулаагүйгээс тус амралтын газрын зоогийн газарт бэлтгэгчээр ажиллаж байсан Б.Лхагва-Очир нь 2016 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн 20 цаг 40 минутын үед өөрийн ажил үүрэг, хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажил үүргийг гүйцэтгэж байгаад тогонд цохиулж нас барж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахин хангуулах үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.
 
Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Т.Лодойд холбогдох 201607000114 дугаарын хэргийг 

2
нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж, Яллагдагч Т.Лодойд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурор захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ    
Прокурор эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь:
1.  ХХ-ийн 155 дугаар хуудсанд Нийтлэг үйлчилгээ гэсэн улсын бүртгэлийн эрчилгээ хавсаргасан ба Хүнхэр-Амралт аялал жуулчлалын цогцолборын талаарх асуудлыг буюу уг цогцолборын бүртгэлийн талаар шалгаагүй гэж заасан байна.
Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Хүнхэр-Амралт сувиллын газар нь ямар байгууллагад харьяалагдаж үйл ажиллагаа явуулдаг, хэн удирдцаг, амралтын газарт ажиллах хүмүүсийг хэн, хаанаас томилдог, тухайн байгууллага нь зочид Буудал, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй болохыг тогтоосон гэж үзэж байна.
Аймгийн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар нь аймгийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №11 тоот захирамжаар байгуулагдаж улсын бүртгэлд 2005 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр бүртгэгдэж №5140010004 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ авч үндсэн чиглэл нь төрийн байгууллагын туслах үйл ажиллагаа байна гэж, туслах эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь зочид буудал, амралтын газар, түр хоноглох байрны үйлчилгээ, зоогийн газар, гуанз, цайны газрын үйлчилгээ гэж заасан байна.
Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №75 тоот албан бичигт....Аймгийн Хүнхэр-Амралт сувиллын газар нь Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт харьяалагддаг гэж тодорхойлсон байна.
Мөн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №30 тоот "Ажилд түр томилох" тушаалаар Хүнхэр-Амралт аялал жуулчлалын цогцолборт ажиллах тогооч, тогоочийн туслах, зөөгч, бэлтгэгч нарыг шууд томилсон байгаагаас үзвэл Хүнхэр-Амралт сувиллын газар нь Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт шууд харъяалагддаг болох нь тогтоогдож байна.
Төрийн байгууллагын албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар Хүнхэр-Амралт сувиллын газар нь хаана харьяалагддаг, хэн удирддаг, тухайн газарт ажиллах хүмүүсийг хэн томилдог болох нь тогтоогдсон байхад уг газрын бүртгэл, гэрчилгээ хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.
2.  Хэргийн материалтай танилцахад Нийтлэг үйлчилгээний  газрын дарга Т.Лодойд холбогдох ажлын байрны тодорхойлолт 67, 137 дугаар хуудсанд 2 өөр байх ба /....67 дугаар хуудсанд байх ажлын байрны тодорхойлолтоор харьяалан удирдах албан тушаалтан нь ЗДТГ-ын дарга, 137 дугаар хуудсанд байх ажлын байрны тодорхойлолтоор харьяалан удирдах албан тушаалтан нь аймгийн Засаг дарга  гэх боловч  гарын үсэг зурагдаагүй..../ Т.Лодой  нь  мөрдөн байцаалтын шатанд....Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны орон тоо манайд байдаггүй, Засаг даргын тамгын газраас тийм бүтэц орон тоо баталж өгөөгүй гэх мэдүүлгийг өгсөн байх тул дээрх асуудлыг шалгаж тогтоох шаардлагатай  гэж заасан байна.
Т.Лодой нь аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн Б/25 тоот захирамжаар 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Нийтлэг үйлчилгээ 

3

орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргаар томилогдож, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Золжаргал, Т.Лодой нар нь ажлын байрны тодорхойлолт /ХХ-ийн 67 дугаар хуудас/ дээр гарын үсэг зурж баталгаажуулсныг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж аймгийн Засаг даргын тамгын газраас хуулбарлан баталгаажуулж хэрэгт хавсаргасан.
Хэргийн 137 дугаар хуудсанд байгаа ажлын байрны тодорхойлолт нь 1-рт үйлчлэх цаг хугацаа дууссан /2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл/, 2-рт ажлын байрны тодорхойлолтын үйлчлэх хугацааг 2010 оны 12 
дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэж заасан ба энэ хугацаанд Т.Лодой нь ажилд томилогдоогүй байсан /....2014 оны 02 дугаар сарын 17-ний өдөр ажилд томилогдсон..../, 3-рт уг ажлын байрны тодорхойлолт дээр хэний ч гарын үсэг зурагдаагүй, тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй хүчин төгөлдөр бус ажлын байрны тодорхойлолт байхад энэ асуудлыг шалгах гэж заасан нь үндэслэлгүй байна.
Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын дарга Т.Лодой нь 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №30 тоот "Ажилд түр томилох" тушаал гаргаж Хүнхэр-Амралт аялал жуулчлалын цогцолборт ажиллах тогооч, тогоочийн туслах, зөөгч, бэлтгэгч нарыг томилж, үндсэн цалингийн хэмжээг тогтоож, гэрээ байгуулахыг даалгасан байгаагаас үзвэл Т.Лодой нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар "Ажил олгогч" байна.
Хэрэг гарах тухайн үед Хүнхэр-Амралт сувиллын газарт 6 хүн ажиллаж байсан.
Гэтэл тогооч, тогоочийн туслах, зөөгч, бэлтгэгч нарыг томилсон Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын дарга Т.Лодой нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн №А/114 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай тушаалын 1.в-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг аль нэг ажилтанд хавсран хариуцуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй байсан.
Т.Лодой нь мөрдөн байцаалтын шатанд....Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны орон тоо манайд байдаггүй, Засаг даргын тамгын газраас тийм бүтэц орон тоо баталж өгөөгүй гэж мэдүүлэг өгсөн байгаа боловч тушаалын 1.в-д заасны дагуу Хүнхэр-Амралт сувиллын газарт ажиллаж байгаа нэг ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хавсран гүйцэтгүүлж болох эрхийг Хөдөлмөрийн сайд тушаалаар ажил олгогчид /Т.Лодойд/ олгосон байна.
Гэвч Т.Лодой нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн №А/114 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай тушаалд өөрийн хариуцсан ажлын талаар ямар зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай анхан шатны мэдлэг, мэдээлэлгүйгээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг аль нэг ажилтанд хавсран хариуцуулах, томилох талаар ямар ч арга хэмжээ аваагүй байдаг.
Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн №А/114 тоот тушаалаас үзвэл төрийн болон төрийн үйлчилгээний төсвийн байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны орон тоо байхгүй тохиолдолд аль нэг ажилтанд хавсран хариуцуулж ажиллаж болохыг тушаалаар зөвшөөрсөн байна.
3.  Хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1  дэх хэсэгт....Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг 

 

4

сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн обьектив тал нь ....Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүй үйлдэл байдаг.
Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Т.Лодой нь Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын харьяанд ажилладаг Хүнхэр-Амралт сувиллын газарт ажиллах ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих, сахин хангуулах үүргээ биелүүлсэн эсэхийг хангалттай шалгаж тогтоосон.
Яллагдагч Т.Лодой нь Хүнхэр-Амралт сувиллын газарт ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих талаар ямар ч үйл ажиллагаа зохион байгуулж явуулаагүй, түүнд дээрх үйл ажиллагаатай холбоотой эрх бүхий албан тушаалтанд үзүүлэх танилцуулах ямар ч бичиг баримт байгаагүй.
2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газрын үзлэг хийх, хэргийн газраас аймгийн төв рүү ирэх замд Т.Лодойгоос хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын материал, холбогдох баримт бичиг байвал гаргаж өгөх, хэрэгт ач холбогдолтой талаар асуухад ямар ч баримт бичиг гаргаж өгөөгүй.
4.  Шүүгчийн захирамжид Хүнхэр-Амралт аялал жуулчлалын цогцолборын орчин  нь эрүүл  ахуйн  стандарт шаардлага хангасан  эсэх,  цахилгааны тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжпийн байгууллагаар хийлгэж,  цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны     дүрмийн     шаардлагыг     хангасан     эсэх     зэргийг     холбогдох байгууллагуудаар дүгнэлт гаргуулж тогтоох гэж заасан байна. ллагдагч Т.Лодой нь Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын харьяанд ажилладаг Хүнхэр-Амралт аялал жуулчлалын цогцолборын тог цахилгааны асуудлын талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулаагүй байдаг.
Энэ нь Т.Лодойгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан....Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцах үүргээ биелүүлээгүй ажиллаж байсны бодит илрэл юм.
Энэ хэрэг нь Т.Лодойгийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах, тог цахилгааны асуудлын талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулах үүргээ биелүүлээгүй буруутай үйлдэлтэй шууд шалтгаантайгаар гарсан байдаг.
Хүнхэр-Амралт аялал жуулчлалын цогцолборт техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөөгүй, өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцаагүй асуудал нь Эрчим хүчний тухай хуулийн 37 дугаар зүйлийи 37.1.3 дэх хэсэгт / Энэ хуулийн 30.1-д заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав 

5

дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/ зааснаар захиргааны зөрчил байна.
Энэ асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагаар тусад нь шалгуулж шийдвэрлүүлэх боломжтой асуудал гэж үзэж байна.
5. Хохирогч М.Батсүх, гэрч М.Отгонзаяа нарын мэдүүлгээр талийгаачийн асрамжид бага насны хүүхэд байсан болох нь тогтоогдож байхад түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, гэм буруутай хуулийн этгээдийг тогтоож иргэний хариуцагчаар татах болон иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлын талаар ажиллагаагүй гүйцэтгээгүй гэсэн байна.
Талийгаач Б.Лхагва-Очир, түүний эхнэр М.Отгонзаяа нар нь гэр бүлээ батлуулаагүй байсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар талийгаачийн аав М.Батсүхийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр байцаасан.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирол иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг гаргаж егч хэрэгт хавсаргасан ба прокурорын хяналтын хугацаанд хугацаа шүүхийн шатанд мөн хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт байвал гаргах өгөх эрхтэй болохыг тодорхой тайлбарлаж өгч ажилласан. Т.Лодой нь аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн №Б/25 тоот захирамжаар 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын 
даргаар томилогдон ажиллаж байсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар иргэний хариуцагчаар татах боломжтой гэж үзэж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №125 тоот захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээс хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгч Т.Лодой давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнхэр амралтын газрын даргаар ажиллаж байх хугацаанд ажилтан Лхагва-Оочир амь насаа алдаж бидэнд их гарз хохирол учирсан. Би тушаал гаргаж талийгаачийг амралтын газрын бэлтгэгчээр томилж гэрээ хийж ажиллах талаар тусгасан. Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар одоо 30 хүний орон тоотой боловч Хүнхэр амралтын газарт түр тушаалаар ажилтан томилж авдаг. Талийгаач өнгөрсөн жил эхнэрийн хамт хоёулаа оюутан гэхээр нь залуу хүмүүсийг дэмжиж ажиллах зорилгоор ажиллуулсан. Өнгөрсөн жил нь маш сайн итгэл дааж ажилласан учраас дахин ажиллуулсан. Талийгаач бэлгэгчийн орон тоон дээр ажиллаж байсан боловч залуу хүн учраас гадаа гэрлийн шон дээр гэрэл шатчихсан байна гэхээр нь урьд өдрийн борооны чийгтэй байсан байдлыг харгалзалгүй нярав Бүрэнчөдөр, мөн нэг залуугийн хамт явж байгаад би сольчихъё гээд өөрөө гүйж гараад ийм харамсалтай хэрэг гарсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй нь миний буруу. Тамгын газар 93 хүний орон тоотой. Эдгээр хүмүүст хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар ямар нэгэн сургалт, мэдээлэл болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтан одоо хүртэл томилогдоогүй. Надад өөрийгөө өмгөөлөх эрх байхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Анх төрийн албанд 2 жил удирдах албан тушаал эрхэлж байгаагийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын болон бусад хууль дүрэм судлаагүй байдлаасаа болж яллагдагчийн ширээнд сууж байгаадаа харамсаж байна. Энэ бүхэн надаар дуусах байх. Уг хэрэгт маш их гэмшиж байна гэв.


6
Яллагдагч Т.Лодойгийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг хэрэг шүүхэд шилжээгүй байхдаа шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцсан. Энэ хэрэг Хүнхэр аялал жуулчлал, амралтын газарт болсон. Хийсвэр үндэслэлээр нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт Хүнхэр аялал жуулчлал, амралтын газар харъяалагддаг, мөн талийгаачийг Т.Лодой тушаал гаргаж томилсон гэх үндэслэлээр Т.Лодой яллагдагчаар татагдсэн. Хариуцлага тооцох гэхээр талийгаачтай Т.Лодой гарын үсэг зурж баримтжуулсан. Хөдөлмөрийн гэрээ хэлцэл хэрэгт авагдаагүй. Ажлын байрны тодорхойлолт дээрх үндсэн зорилт чиг үүргийг нь харахад Хүнхэр аялал жуулчлал, амралтын газар Т.Лодойгийн ажил үүргийн хуваарьт огт байхгүй. Тэгэхээр хэний ажил үүргийн хуваарьт оруулсан юм бэ гэдэг байдал үүснэ. Төрийн алба бичиг цаасны хүрээнд үндэслэж явагддаг. Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын орон тоог Засаг даргын Тамгын газраас баталж өгдөг. Төсвийг нь баталж өгөөгүй, орон тоог нь баталж өгөөгүй байхад эрх хэмжээнээсээ хэтрүүлж, хүнд давхар даалгах, хүн авч ажиллуулах эрх хэмжээ Т.Лодойд байгаагүй. Ажил үүргийн хуваарьт тодорхой зааж өгөөгүй. Гэтэл өнөөдрийн хэрэгт Т.Лодойг татаж оролцуулах нь үндэслэлтэй эсэх талаар яригдах нь зүйн хэрэг. Энэ хүн талийгаачийн ажил олгогч нь болж тушаал гаргасан хэдий ч цаад ухагдахууныг нь авч үзэхэд ажлын байранд нь Хүнхэр амралтын газрыг яаж ямар байдлаар зохицуулах талаар огт тусгаж, заагаагүй. Ажлын байранд нь 5 заалтыгтусгасан. Үүнд аймгийн Засаг даргын Тамгын газрын 3 дугаар байрны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллана. Аймгийн Засаг дарга, орлогч дарга, Тамгын газрын дарга болон хэлтсүүдэд авто үйлчилгээ үзүүлэх. Аймгийн Засаг даргын Тамгын газрын 3 дугаар байрыг харуул хамгаалалтаар хангах, аймгийн төвийн албан байгууллага болон сумын төвийн бүх байгууллагуудад албан баланк нийлүүлэх, аймгийн Засаг даргын Тамгын газрын бусад аж ахуйн нэгжийн үйлчилгээг хариуцан ажиллана гэж ажлын байрны тодорхойлолтод нт заасан.  Ажлын байрны зорилго нь төрийн албан хаагчийн ажлын байрны тав тухыг хангах, харуул хамгаалалт, авто үйлчилгээг хангана гэж заасан. Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал нь газрын албан хаагчид буюу нягтлан бодогч, нярав, эх бэлтгэгч, жолооч, харуул зэрэг хүмүүсийг хариуцдаг. 
Шүүгчийн захирамжид Хүнхэр аялал жуулчлалын газрын бүртгэлийн гэрчилгээ үнэхээр шаардлагатай. Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар нь аймгийн Засаг даргын Тамгын газар дээр байрлаж  үйл ажиллагаа явагддаг. Гэтэл дээрх амралтын газар тус аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ байдал нь тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг, тусдаа хуулийн этгээдийн нэр томьёотой тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явагдаж байгаа байгууллага. Энэ байдлыг заавал шалгаж тогтоох нь зайлшгүй. Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын тушаалыг Т.Лодой гаргадаг. Шүүгчийн захирамжид нийтлэг үйлчилгээний алба хаагчдийн орон тооны байдлыг шалга гэж заасан. Хэргийн материалтай танилцахад нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын дарга Т.Лодойд холбогдуулж аймгийн Засаг дарга Хүнхэр аялал жуулчлалын газар эрүүл ахуйн стандартыг  хангасан эсэх түүнчлэн захиргааны тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх гэж заасан. Энэ бол зайлшгүй шаарлагатай газар энэ нь хийгдээгүй явж байгаа. Зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагчаас хийдэг үйл ажиллагаа биш. Мэргэжлийн эрчим хүч хариуцсан мэргэжлийн хүнээр дүгнэлт гаргуулж энэ асуудал шийдэгдэх байх гэж бодож байна. Хэрэгт тог цахилгаан газардуулагатай байсан эсэх 

7
шалгагдаагүй. Газардуулгын асуудал огт байхгүй байсан бол энэ хүн аюулгүй ажиллагаа хангаагүй байна гээд сууж байх боломжтой. Газардуулга нь байсан хэрнээ хүн тогонд цохиулах юм бол хэн хариуцах вэ энэ хүний үйл ажиллагаанаас болох асуудал мөн үү биш үү гэдэгт дүгнэлт хийхэд зайлшгүй шаардлагатай ажил. Энэ хэрэгт иргэний хариуцагч маш чухал шаардлагатай. Төрийн албанд ажиллаад ажлаа хийгээд явж байсан хүн нас бараад түүний ар гэрт учраад байгаа хохирлыг хэн хариуцах вэ гэхээр ажил олгогч байгууллага хариуцана. Т.Лодойгийн ажил олгогч нь эргэлзээтэй. Ажлын байрны тодорхойлолт дээр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга гэж байгаа. Хөдөлмөрийн гэрээг аймгийн Засаг даргатай байгуулсан байгаа. Энэ байдлаас харахад хэн нь хариуцагч болох нь тодорхойгүй байна. Ажил олгогч нь аймгийн Засаг дарга, хариуцах байгуулага нь Тамгын газар. Энэ байдлаас үзвэл хэн хариуцагчаар орж ирж хохирол барагдуулах асуудал яригдана. Шүүгчийн захирамжид тусгагдаж байгаа асуудал нь зөв гэж үзэж байна. Т.Лодой ганцхан газарт харьяалагдаад ажлаа хийгээд явж байсан бол шүүх шууд хариуцагчаар тогтоох бүрэн боломжтой гэтэл хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор өөр өөр эрх бүхий субьекттэй байгуулсан. Энэ асуудлыг зайлшгүй шалгах шаардлагатай. Засаг даргын Тамгын газраас нийтлэг үйлчилгээ орон  нутгийн төсөвт үйлдвэрийн газрын орон тооны бүтцийг яаж ямар байдлаар баталж өгсөн, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн байхаар баталж өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа тул мөн шалгах шаардлагатай. Төрийн байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн байхгүй. Давхар хариуцуулсан албан тушаалтан ч байхгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтанг ямар байгууллага зайлшгүй шаардлагаар ажиллуулах ёстой гэх талаарх асуудал яригдах нь зүйтэй. Иймд шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг гарах үед тог нь өндөр хүчдлийн тог биш байсан. Гараар татаж асаадаг мотороор үүсгэгддэг тог цахилгаан байсан. Тийм учраас гар аргаар асаадаг мотор ашигладаг нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах шаардлагатай, ямар аюулгүй ажиллагааг яаж хангах ёстой байдгийг нь эрчим хүч хариуцсан мэргэжлийн хүнээр дүгнэлт гаргуулах шаардлагатай. Хөдөлмөрийн байцаагч энэ асуудал дээр үнэлэлт дүгнэлт гаргаад  өнгөрдөг асуудал биш. Гэм буруугийн асуудал яригдаагүй байхад зарим асуудлыг ярих нь зохимжгүй байх гэж үзэж байна. Үйлдвэрлэлийн осол нь аюулгүй ажиллагааны журам, хөдөлмөрийн сайдын баталж өгсөн тушаал шийдвэрээр үйлдвэрллийн  осол гэж юу болох талаар маш тодорхой заасан. Гэтэл хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагч нь үйлдвэрллийн  осол гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг хэн гаргасан талаар судалж үзэхэд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан байцаагч байхгүй, авто замын байцаагч хавсран гүйцэтгэдэг юм байна. Тэгэхээр тухайн этгээд уг осол дээр дүгнэлт гаргах мэдлэг чадвар нь байна уу, үгүй юу гэдэг асуудал дээр эргэлзээтэй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъект нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд байх бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд гэдэгт хууль тогтоомж, буюу эрх бүхий 

8
байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу энэ ажлыг шууд хариуцаж байгаа аливаа этгээдийг хамааруулан ойлгоно.
    Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцахаар заажээ.
    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт тодорхойлсноор “Аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа, компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг ойлгоно. 
Харин иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөлдөө буюу эзэмших ашиглах захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. 
    Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр бол Т.Лодой нь “Хүнхэр-Амралт” аялал жуулчлалын цогцолборт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан томилж ажиллуулаагүйгээс тус амралтын газрын зоогийн газарт бэлтгэгчээр ажиллаж байсан Б.Лхагва-Очир нь өөрийн ажил үүрэг, хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажил үүргийг гүйцэтгэж байгаад тогонд цохиулж нас барсан гэх  бөгөөд Говь-Алтай 
аймгийн нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын дарга Д.Шинэбаярын гаргасан тодорхойлолтод Аймгийн Хүнхэр амралт сувилалын газар нь Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт харъяалагддаг гэжээ.
Яллах дүгнэлтэд Т.Лодой нь аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан гэх боловч Говь-Алтай нийтлэг үйлчилгээ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан бөгөөд Т.Лодойн ажиллаж байсан хуулийн этгээдийн нэр, төрөл хэлбэрийг зөв тогтоогоогүй тохиолдолд Т.Лодойн эрх үүргийг тодорхойлох боломжгүй байна. 
    Мөн хэрэгт авагдсан нотлох баримтад тухайн хэрэг гарсан газар нь Хүнхэр-Амралт аялал жуулчлалын цогцолбор, хүнхэр амралт сувилалын газар гэх зэргээр өөр өөр нэрээр бичигдсэн бөгөөд тухайн байгууллага нь улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, хуулийн этгээдийн эрхтэй буюу эсвэл аль нэг хуулийн этгээдийн салбар, нэгж болохыг тогтоох шаардлагатай байна. 
    Түүнчлэн Т.Лодойн ажиллаж байсан хуулийн этгээдийн бүтэц орон тоо, түүний харъяалагдаж байсан Засаг даргын тамгын газарт хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны орон тоо баталж ажиллуулж байсан эсэх, “Хүнхэр-Амралт” аялал жуулчлалын цогцолбор нь цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангасан эсэх зэрэг нь гэмт хэргийн субьект, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг зөв тогтоох зэрэг хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлож,  үндэслэлтэй шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Тиймээс дээрх байдлуудыг тогтоох шаардлагатай байх ба энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг буцаасан нь үндэслэлтэй байна.
     Харин гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсан бол хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор, шүүх тэдэнд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй 

9

болохыг нь тайлбарлаж өгөх үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлэн шүүхийн хэлэлцүүлэг хүртэлх шатанд гаргаж болох боловч ийнхүү нэхэмжлэл гаргаагүй, эсхүл гаргасан нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар эрүүгийн байцаан шийтгэх хуулиар зохицуулжээ.
    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр М.Батсүх нь тогтоогдсон байх ба тэрээр иргэний нэхэмжлэл гаргасан тохиолдолд холбогдох хуулийн этгээдийг тогтоож хариуцагчаар татан оролцуулах боломж байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч нарт нэгэн адил байгаа тул иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлын талаар ажиллагаа хийгээгүй гэж үзэх нь учир дутагдалтай. 
Мөн Хүнхэр-Амралт аялал жуулчлалын цогцолборын орчин эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан эсэх нь энэ хэрэгт ач холбогдолгүй байх бөгөөд прокурорын эсэргүүцлийн дээрх асуудалд холбогдох хэсэг нь үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. 
     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 125 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамж болон энэ магадлалд заасан үндэслэлээр Т.Лодой нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлийн магадлалд дурдсан зарим хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохгүйг дурдсугай.