Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 29

 

                                                                        

 

 

 

 

Х.Алтансүхэд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ш.Насанжаргал,

Ялтан Х.Алтансүх, түүний өмгөөлөгч Д.Дашдорж,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Алтансүхийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Х.Алтансүхэд холбогдох 201625020513 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ханхөхий овогт Халтарын Алтансүх, 1986 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 20-11 тоотод оршин суух,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 110 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 2009 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг баримтлан түүний эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 16 хоногийн хорих ялыг өршөөн хасч, суллагдсан,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ЖЮ86041978/,

Х.Алтансүх нь 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдөр дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа шунахайн сэдэлтээр 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн автобусны буудал дээрээс хохирогч А.Билгүүний гадна хувцасны халааснаас “iphone-5” загварын гар утсыг хулгайлан авч, хохирогч А.Билгүүнд 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Алтансүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Алтансүхийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Х.Алтансүхийг онц аюултай гэмт хэрэгт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Х.Алтансүхэд оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Х.Алтансүхийн цагдан хоригдсон 191 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Х.Алтансүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Ялтан Х.Алтансүх гаргасан давж заалдах гомдолдоо: “...2016 оны 2 дугаар сарын 15-нд болсон гэмт хэрэгт Бүрнээдорж овогтой Бямбасүрэн нь “хохирогч А.Билгүүний баруун халаасанд “iphone-5” загварын гар утас байна” гэж надад хэлсэн бөгөөд бид хоёр хамт хулгай хийсэн. Б.Бямбасүрэн нь камерийн бичлэгт бичигдсэн. Гэрч болон мөрдөн байцаагч Мягмарсүрэн нь “Б.Бямбасүрэнг битгий хэл, чи ганцаараа энэ хэргээ даачих. Би 14 хоногийн дотор эвлэрлийн гэрээ байгуулаад чамайг энэ хэргээс чинь салгаад өгнө” гэж хэлээд намайг онц хүнд гэмт хэрэгт өмгөөлөгчгүй байцаалт авсан ба миний бие бичиг, үсэг мэдэхгүй. Миний бие Мягмарсүрэнд итгэж 10 жил 1 сарын хорих ялыг онцгой дэглэгтэй хорих ангид ял эдлэх болсон. Иймд Б.Бямбасүрэнтэй хамт хэргээ шийдүүлмээр байна...” гэжээ.

Прокурор Ш.Насанжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд Х.Алтансүхийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийтгэх тогтоолд заасан талаар шүүгч танилцуулсан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар бичээгүй орхисон байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Х.Алтансүхийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах заалтыг нэмж тусгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Ялтан Х.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Автобусны голын хаалгаар Бямбасүрэн бид хоёр хамт бууж байгаа бичлэг авагдсан. Тухайн үед бид цуг байсан. Мөрдөн байцаагч надад “чи энэ хэргийг даачих” гэж хэлсэн. Нэг мэдэхэд 5 дугаар сарын 17-ны өдөр хэргийг прокурор луу шилжүүлсэн байсан. Би мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй байцаалт өгсөн. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж энэ асуудлаас салчихна гэж бодож байсан. Хохирлыг Бямбасүрэнтэй хувааж төлмөөр байна…” гэв.

Ялтан Х.Алтансүхийн өмгөөлөгч Д.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Х.Алтансүхийн өмгөөлөгчөөр 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр томилогдсон. Х.Алтансүх гэмт хэрэгт хамтран оролцогчийн талаар ярьж эхэлсэн шалтгаан нь тухайн үед өмгөөлөгчийн зүгээс түүнд үйлдсэн гэмт хэрэг нь “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдөх боломжтой. 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эрх зүйн байдал дээрдэж магадгүй гэдэг байдлаар зөвлөгөө өгч байсан. Миний өгч байсан зөвлөгөөний үндсэн дээр Х.Алтансүх өөрийнх нь үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх боломжтой гэж үзэж, хамтран оролцогчоо тухайн үед хэлээгүй байх. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэв.

                                                 ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Х.Алтансүх нь 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдөр дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа шунахайн сэдэлтээр 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн автобусны буудал дээрээс хохирогч А.Билгүүний гадна хувцасны халааснаас “iphone-5” загварын гар утсыг хулгайлан авч, хохирогч А.Билгүүнд 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Ялтан Х.Алтансүх мөрдөн байцаалтын шатанд: “...Автобусны буудал дээр явж байтал 17-18 настай охин байсан ба тэр охины хар өнгийн куртикны баруун талын халаасанд нь гар утас байгаа нь ил харагдаж байсан учир тухайн хүнийг автобусанд суух үед нь гар утсыг нь авчихсан юм. Тэр утсыг нь би буцаагаад хүлээлгээд өгчихсөн...” /хх-ийн 74/,

 

хохирогч А.Билгүүн мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн автобусны буудал дээрээс “Таван шар- Офицеруудын ордон” чиглэлийн автобусанд суух үедээ куртикны баруун халааснаасаа гар утсаа алдсан юм. Тэгээд автобуснаас буугаад тэр хавиар нилээн хайгаад олдохгүй болохоор нь 15 цагийн үед цагдаагийн газар очсон. Би 3, 4 дүгээр хорооллын “Тэди” төвийн 2 давхрын лангуунаас 2016 оны 2 дугаар сарын эхээр 330.000 төгрөгөөр авч байсан тул энэ үнээр үнэлж байна. Миний алдсан гар утсыг 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын цагдаагийн газрын 4 дүгээр хэлтэс дээр дуудаж хүлээлгэж өгсөн...” /хх-ийн 19-21/,

гэрч Э.Мягмарсүрэн мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Таван шар офицеруудын ордон” чиглэлийн автобусны урд хаалгаар суух үедээ халааснаасаа гар утсаа алдсан хэрэг дээр биечлэн сурвалжлага хийж ажиллахдаа Х.Алтансүхийг сэжиглэн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр барьж шалгахад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Х.Алтансүх нь манай сэжигтний бүртгэлд авагдсан этгээд болно ...” /хх-ийн 22/,

гэрч М.Олдох мөрдөн байцаалтын шатанд: “...Би Алтансүхийн ээж байгаа юм. Миний хүү түргэн ааштай, цайлган тусар хуу зантай хүүхэд юм. Тэр Дорнод аймгийн 10 жилийн 4 дүгээр дунд сургуулийн 3 дугаар ангийг төгсөөд сургуулиа хаячихсан юм...” /хх-ийн 23, 69/ гэх мэдүүлгүүд, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Давж заалдах шатны шүүхэд ялтан Х.Алтансүхийн гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

 

Ялтан Х.Алтансүх “…2016 оны 2 дугаар сарын 15-нд болсон гэмт хэрэгт Бүрнээдорж овогтой Бямбасүрэн нь “хохирогч А.Билгүүний баруун халаасанд “iphone-5” загварын гар утас байна” гэж надад хэлсэн бөгөөд бид хоёр хамт хулгай хийсэн. Б.Бямбасүрэн нь камерийн бичлэгт бичигдсэн. Гэрч болон мөрдөн байцаагч Мягмарсүрэн нь “Б.Бямбасүрэнг битгий хэл, чи ганцаараа энэ хэргээ даачих. Би 14 хоногийн дотор эвлэрлийн гэрээ байгуулаад чамайг энэ хэргээс чинь салгаад өгнө гэж хэлсэн...” гэсэн утга агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй болно.

 

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагддаг учиртай.

Ялтан Х.Алтансүх уг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдаж байцаагдаж байхдаа мөрдөн байцаагч дарамталж, хөтөлж болон хуурч байцаалт авсан тухай утга агуулга бүхий зүйлийг давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд мөрдөн байцаагч хууль бус үйлдэл гаргасан, энэ талаар гомдол гаргаж, түүнийг шалгасан ямар нэг баримт хэрэгт алга.

Нөгөөтэйгүүр хавтаст хэрэгт авагдсан Х.Алтансүхийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 27-28, 29-31/ зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу явагдсан байх ба түүнд эрх, үүргийг нь тайлбарлаж байцаалт авсан бөгөөд тэрээр хулгайн гэмт хэргийг хэн нэгэнтэй бүлэглэж үйлдсэн талаар мэдүүлээгүй, түүний давж заалдах гомдолд дурдагдсан Бүрнээдорж овогтой Бямбасүрэн гэх этгээдийг сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан талаарх баримт хэрэгт авагдаагүй зэргээс дүгнэхэд ялтны гомдолд дурдсанаар Б.Бямбасүрэнтэй бүлэглэж уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хохирогч, уг хэрэгт холбогдолгүй, өөрөөр хэлбэл асуувал зохих бүх гэрч нарын мэдүүлгийг авсан байх бөгөөд хэрэгт авагдсан Х.Алтансүх болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэргээс үзэхэд энэ хэрэгт дахин мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт “урьд нь хүнд буюу онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд”-ийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцно гэж хуульчилжээ.

 

Анхан шатны шүүх Х.Алтансүхийг ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа, Сүхбаатар дүүргийн 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн  101 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт “урьд нь хүнд буюу онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд”-ийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцно” гэснийг үндэслэн ялтан Х.Алтансүхийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн үзнэ.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх ялтан Х.Алтансүхийг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байдал дуусаагүй байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан онц хүндрүүлэх нөхцөл байдалд хамруулан ял шийтгэл оногдуулсан байх тул дахин түүний эрх зүйн байдлыг дордуулж онц аюултай гэмт хэрэгтэнд тооцох нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга болон энэрэнгүй ёсны зарчимд нийцэхгүй юм.

 

            Иймээс анхан шатны шүүхээс Х.Алтансүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг болон ялтан Х.Алтансүхийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон, мөрдөн байцаалтын шатанд Х.Алтансүхийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байх тул тэдгээрийг тус тус зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Түүнчлэн ялтан Х.Алтансүх урьд гэмт хэргүүд /хөнгөн, хүнд/ үйлдэж, ял шийтгүүлж байсан нь түүний хувийн байдалд хамаарч байгаа хэдий ч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан, хохирол төлөгдсөн, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийн 68 дугаар талд авагдсан мөрдөн байцаагчийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолыг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд ялтан Х.Алтансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурор Ш.Насанжаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: