Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 25

 

  Д.Болдбаатар, Х.Ганбаатар, М.Энхзаяа, М.Оюунбаатар,

  Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах, Б.Эрдэнэбилэг,

 С.Эрдэнэбат, Л.Чулуунбат, Д.Хуягбаатар, Г.Цэгмид нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Уянга,

            ялтан Д.Болдбаатар, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,

            ялтан Д.Нармандах, Б.Эрдэнэбилэг, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат,

            ялтан Д.Хуягбаатарын өмгөөлөгч Б.Мандхай,

ялтан Ж.Баярмаа, С.Эрдэнэбат нарын өмгөөлөгч А.Мөнхсайхан,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Батсуурь, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Уянгын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон ялтан Ж.Баярмаа, Д.Болдбаатар, М.Энхзаяа, Д.Нармандах, Б.Эрдэнэбилэг, С.Эрдэнэбат, Г.Баатар, гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Болдбаатар, Х.Ганбаатар, М.Энхзаяа, М.Оюунбаатар, Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах, Б.Эрдэнэбилэг, С.Эрдэнэбат, Л.Чулуунбат, Д.Хуягбаатар, Г.Цэгмид нарт холбогдох 20621392 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Мэдэл овогт Даваажавын Болдбаатар, 1977 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЗР77120712/,

2. Боржигон овогт Хандын Ганбаатар, 1960 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр суманд оршин суух,

1983 онд Эрүүгийн хуулийн 64 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 cap хорих ял,

1993 онд Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлийн 137.6 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн, /РД: УС60070550/,

3. Боржигон овогт Моломжамцын Энхзаяа, 1960 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд оршин суух, ял шийтгэлгүй, /РД: СЖ60062317/,

4. Боржигон овогт Маналын Оюунбаатар, 1967 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Нарийн 17-9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: СР67071511/,

5. Боржигон овогт Жанцансүрэнгийн Баярмаа, 1974 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, тодорхой оршин суух хаяггүй гэх, ял шийтгэлгүй, /РД: СР74040617/,

6. Сартууд овогт Гантөмөрийн Баатар, 1986 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй гэх, ял шийтгэлгүй, /РД: СР86070517/,

7. Боржигон овогт Дуламсүрэнгийн Нармандах, 1965 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 5-84 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ШД65091072/,

8. Халх овогт Баярсайханы Эрдэнэбилэг, 1984 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Нисэхийн 2-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: СЭ84120710/,

9. Баянхаан овогт Сандагийн Эрдэнэбат, 1970 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 5-8 тоотод оршин суух,

1999 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2002 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох ялаар,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ЛЙ70071979/,

10. Боржигон овогт Лхагвасүрэнгийн Чулуунбат, 1986 оны 10 дугаар сарын 10-ны  өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн гудамжны 511 тоотод оршин суух, /РД: CP86101014/,

11. Доо овогт Дагвын Хуягбаатар, 1986 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хэрлэнгийн хөдөө хэсэгт оршин суух, /РД: CP86042511/.

12. Боржигон овогт Гомбын Цэгмид, 1963 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хэрлэнгийн хөдөө хэсэгт оршин суух,

1991 онд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

1995 онд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байхдаа Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 10  дугаар сарын 7-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор нийт 2 жил 3 сар 25 хоногийн хорих ял шийтгүүлсэн, 1997 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: СР63112014/.

 

1. Д.Болдбаатар нь М.Энхзаяа, С.Эрдэнэбат, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2006 оны 6 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө иргэн Б.Эрдэнэбаатарын хашаанд байдаг чингэлэгээс буюу агуулах савнаас бурхан тахилын эд зүйлс хулгайлж 177.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

 М.Энхзаяа, Д.Батчулуун нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо 09-02 тоотод оршин суух А.Базарын гэрээс 2 ширхэг бурхан хулгайлж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

М.Энхзаяа, Ц.Ганзориг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан 2006 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Засаг даргын өрөөнөөс “Алтанганжир” хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Д.Нармандах, Ж.Баярхүү, Г.Хадбаатар нартай бүлэглэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг, Дуутын даваанаас З.Хурцбилэгийн 19 тооны 1.220.000 төгрөгийн үнэтэй бог малыг хулгайлсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, 2007 оны 3 дугаар сарын 6-наас 07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Орон нутгийн музейд хууль бусаар нэвтэрч 26 ширхэг хошуудын тамга, агар хувин, мөнгөн хайрцаг зэргийг хулгайлж, 130.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэг, М.Энхзаяа, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан тохиролцож бүлэглэн 2006 оны 8 сард Багануур дүүрэг дэх “Онцаршилэнг” хийдэд хууль бусаар нэвтрэн, З ширхэг бурхан хулгайлан, 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Дэрсэн хонхор гэх газраас 2012 оны 1 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Г.Хадбаатар, С.Эрдэнэбат нартай бүлэглэн, машин механизм ашиглан, Ц.Эрдэнэбадрахын 2 тооны 1.700.000 төгрөгийн үнэтэй адууг хулгайлсан гэмт хэрэг,

2011 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ж.Баярхүү, Х.Ганбаатар, Г.Хадбаатар нартай бүлэглэн, машин механизм ашиглан, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Ногоон тойромоос Ц.Бямбасүрэнгийн 22 тооны 1.430.000 төгрөгийн үнэтэй хонийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, М.Энхзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2007 оны 2 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Д.Банзрагчийн гэрт түүний эсрэг амь биед аюултай аргаар хүч хэрэглэн довтолж, маанийн хүрд, зэс тавгийг дээрэмдэж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, Н.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2007 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны төвд оршин суух иргэн Б.Аюурзанын амь биед нь аюултайгаар хуч хэрэглэн зодож, гар хөлийг нь хүлэн бурхан, тахилын эд зүйлсийг нь дээрэмдэж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

М.Энхзаяа, Г.Оюунбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух иргэн Л.Найданд зэвсгийн чанартай зүйл буюу газ цацан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн цохиж, бурхан, тахилын эд зүйлсийг нь дээрэмдэж, 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэг, Г.Эрдэнэбилэг, М.Энхзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, 2 удаа хий буудан, бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, М.Энхзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр хотын гэр хороололд оршин суух иргэн Б.Ренчинханд, Ш.Чимэдээ нарт амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, буу тулган, бурхан эд зүйлийг нь дээрэмдэж 90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүүтэй хамтран яллагдагч Г.Баатарыг 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдэхэд нь ятгах болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж, гэмт хэрэг үйлдэхэд нь хамтран оролцсон гэмт хэрэгт,

2. Х.Ганбаатар нь М.Энхзаяа, Б.Баттулга нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2003 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж баруун гуянд нь нэг удаа хутгалан биед нь хөнгөн гэмтэл учруулж, буу барин дайрч бурхан дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

М.Энхзаяатай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд оршин суух иргэн Н.Жанцангийн гэрээс 2003 оны хавар войперийн таг 1 ширхэгийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

М.Энхзаяа, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Юүдэг гол гэх газраас 2005 оны 6 дугаар сарын 22-ны шөнө иргэн С.Цэрэндуламын Аюуш бурханыг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Энхзаяа, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Уртын гол гэх газраас 2006 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн С.Чулуунбилэгийн 1 ширхэг бурханыг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

М.Энхзаяа, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, 2005 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын төвд оршин суух иргэн Г.Сүхбаатарын гэрээс 1 ширхэг бурханыг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

О.Ганболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, 2006 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 123-ийн буудлаас иргэн Д.Батмөнхийн 2 тооны чөдөртэй морийг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

А.Буддарьтай бүлэглэн 2011 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө машин механизм ашиглан, Дорнод аймгийн Баянтүмэн сум 4 дүгээр багийн нутаг Хутант гэх газраас Д.Хүрэлбаатарын 19 тооны 5.050.000 төгрөгийн адууг хулгайлсан гэмт хэрэг,

О.Ганболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, 2006 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас иргэн Д.Өлзийбаярын 2 тооны чөдөртэй морийг хулгайлж, 746.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

2011 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ж.Баярхүү, Д.Болдбаатар, Г.Хадбаатар нартай бүлэглэн, машин механизм ашиглан, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Ногоон тойромоос Ц.Бямбасүрэнгийн 22 тооны 1.430.000 төгрөгийн үнэтэй хонийг хулгайлсан гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэгтэй бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багахангай дүүргийн нутагт оршин суух иргэн Бямбадашийн 2 үхрийг хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол уруулсан гэмт хэргүүд,

3. М.Энхзаяа нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд оршин суух иргэн Г.Цэндийн гэрээс 2003 оны намар “Богдзонхов” бурханыг нь хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 сард Багануур дүүрэг дэх “Онцаршилэнг” хийдэд хууль бусаар нэвтрэн З ширхэг бурхан хулгайлан 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Х.Ганбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд оршин суух иргэн Н.Жанцангийн гэрээс 2003 оны хавар войперийн таг 1 ширхэгийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Х.Ганбаатар, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан, 2005 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын төвд оршин суух иргэн Г.Сүхбаатарын гэрээс 1 ширхэг бурханыг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Х.Ганбаатар, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Юүдэг гол гэх газраас 2005 оны 6 дугаар сарын 22-ны шөнө С.Цэрэндуламын 1 ширхэг бурханыг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Х.Ганбаатар, Ц.Галдан нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Уртын гол гэх газраас 2006 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн С.Чулуунбилэгийн 1 ширхэг бурханыг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, Ц.Ганзориг нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн машин механизм ашиглан, 2006 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Засаг даргын өрөөнөөс “Алтанганжир” хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, С.Эрдэнэбат, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2006 оны 6 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Б.Эрдэнэбаатарын хашаанд байдаг чингэлэгээс бурхан тахил, эд зүйлсийг нь хулгайлж, 177.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, Д.Батчулуун нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо 09-02 тоотод оршин суух иргэн А.Базарын гэрээс 2 ширхэг бурхан хулгайлж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.Батчулуунтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 11 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Багануур дүүргийн 2 дугаар хороонд оршин суух иргэн Зандангийн гэрээс шар модон хайрцагтай хөөрөг, хэт хутга, мөнгөн бөгж, монетон бөгж, хөгжмийн кассет, Алдарт эхийн одон гэх мэт зүйлсийг нь хулгайлж, 1.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэг, Г.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, 2 удаа хий буудан, бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр хотын гэр хороололд оршин суух иргэн Б.Ренчинханд, Ш.Чимэдээ нарт амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буу тулган, бурхан эд зүйлийг нь дээрэмдэж, 90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2007 оны 2 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Д.Банзрагчийн гэрт түүний эсрэг амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, маанийн хүрд зэс тавгийг дээрэмдэж, 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Х.Ганбаатар, Б.Баттулга нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2003 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, баруун гуянд нь нэг удаа хутгалан, биед нь хөнгөн гэмтэл учруулж, буу барин дайрч, бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, Г.Оюунбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух иргэн Л.Найданг зэвсгийн чанартай зүйл буюу газ цацан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн цохиж, бурхан тахилын эд зүйлсийг нь дээрэмдэж, 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

4. Б.Эрдэнэбилэг нь С.Эрдэнэбат, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвд иргэн Балжиннямын гэр болон хийдээс 2006 оны 5 сарын 16-наас 17-нд шилжих шөнө бурхан тахилын эд зүйлийг хулгайлж, 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, М.Энхзаяа, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 сард Багануур дүүрэг дэх “Онцаршилэнг” хийдэд хууль бусаар нэвтрэн З ширхэг бурхан хулгайлан, 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

С.Эрдэнэбаттай бүлэглэн, машин механизм ашиглан, 2011 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн иргэн Гантулгын 3 тооны гахайг хулгайлан, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм ашиглан Хэнтий аймгийн Орон нутгийн музейд 2007 оны 3 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 26 ширхэг хошуудын тамга, агар хувин, мөнгөн хайрцаг зэргийг хулгайлж, 130.500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2013 онд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийж явахдаа 2013 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө яллагдагч Х.Ганбаатартай бүлэглэн Багахангай дүүргийн нутагт орших иргэн Бямбадашийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.800.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Д.Хуягбаатар, Л.Чулуунбат нартай бүлэглэн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түүхий эдийн захад 2015 оны 4 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө хохирогч Г.Оюунгэрэлийн эзэмшлийн гражид нэвтрэн орж, 6 шуудай ноолуур хулгайлан, 5.704.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар, М.Энхзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2007 оны 2 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд Д.Банзрагчид амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, маанийн хүрд, зэс тавгийг дээрэмдэж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар Н.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2007 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны төвд оршин суух иргэн Б.Аюурзанын амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож, гар хөлийг нь хүлэн, бурхан тахилын эд зүйлс дээрэмдэж 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, М.Энхзаяа, Д.Болдбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, 2 удаа хий буудан, бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг,

Г.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар, М.Энхзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр хотын гэр хороололд оршин суух Б.Ренчинханд, Ш.Чимэдээ нарт амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, буу тулган, бурхан эд зүйлийг нь дээрэмдэж, 90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Бусдын батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 05 сар хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг,

5. М.Оюунбаатар нь Д.Болдбаатар, Ц.Ганзориг, А.Алмаасбаатар, М.Энхзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2006 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух иргэн Л.Найданг зэвсгийн чанартай зүйл буюу газ цацан амь биед аюултайгаар хүч хэрэглэн цохиж, бурхан тахилын эд зүйлс дээрэмдэж, 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

6. Ж.Баярмаа нь Ж.Баярхүү, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шарга морьтын аманд байрлах “Улаанбаатар Цахилгаан түгээх станц” ХХК-ийн өмчлөлийн “АТП-1503” трансформаторын зэс утсыг хулгайлан, 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн, 2010 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгааны станцын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, Ч.Мягмарсүрэнд 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн, 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутагт байрлах Гачуурт дахь иргэн С.Батболдын эзэмшлийн “ТТИ-30” загварын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг,

Ж.Баярхүү, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн, 2010 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хороо Шарга морьтын эцэст байрлах “Бийдэлноров” ХХК-ийн гагнуурын аппаратыг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Г.Баатар, Д.Нармандах нартай бүлэглэн, 2010 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн аманд байрлах Д.Отгонбаатар, Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн “ТТИ-30” загварын трансформаторын тосыг асган эвдэж, 59.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2010 оны 1 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө "Хас секюрити" ХХК-ийн “ТМ-630Х10” загварын трансформаторыг эвдэж, 2.956.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

7. Г.Баатар нь Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Д.Нармандах нартай бүлэглэн 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Шарга морьтын аманд байрлах "Улаанбаатар Цахилгаан түгээх станц" ХХК-ийн өмчлөлийн “АТП-1503” трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгааны станцын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, Ч.Мягмарсүрэнд 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртад байрлах С.Батболдын эзэмшлийн “ТТИ-30” загварын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Шарга морьтын эцэст байрлах “Бийдэлноров” ХХК-ийн гагнуурын аппарат хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн аманд байрлах Д.Отгонбаатар, Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн “ТТИ-30” загварын трансформаторын тосыг асган эвдэж гэмтээн, 59.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Д.Нармандах нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө "Хас секюрити" ХХК-ийн “ТМ-630X10” загварын трансформаторыг эвдэж, 2.956.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

Мөн бусадтай бүлэглэн машин механизм ашиглан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2009 оны 12 дугаар сараас 2010 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд 6 удаагийн үйлдлээр трансформаторын зэс ороомгийг хулгайлан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтад байхдаа прокурорын шатнаас оргон зайлсан гэмт хэргүүд,

8. Д.Нармандах нь Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Г.Баатар нартай бүлэглэн, 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Шарга морьтын аманд байрлах "Улаанбаатар Цахилгаан түгээх станц" ХХК-ийн өмчлөлийн “АТП-1503” загварын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Г.Баатар нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2010 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 250 квт агаарын цахилгааны станцын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 8.981.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Г.Баатар нартай бүлэглэн машин механизм ашиглаж, 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Гачууртад байрлах С.Батболдын эзэмшлийн “ТТИ-30” загварын трансформаторын зэс ороомгийг хулгайлж, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Г.Баатар нартай бүлэглэн машин механизм ашиглаж, 2010 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Шарга морьтын эцэст байх “Бийдэлноров” ХХК-ийн гагнуурын аппаратыг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2012 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Ж.Баярхүү, Д.Болдбаатар, Г.Хадбаатар нартай бүлэглэн, машин механизм ашиглан Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг, Дуутын даваанаас З.Хурцбилэгийн 19 тооны 1.220.000 төгрөгийн үнэтэй бог малыг хулгайлсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Г.Баатар нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Дарь-Эхийн аманд байрлах иргэн Д.Отгонбаатар, Доржсүрэн нарын хамтын эзэмшлийн “ТТИ-30” загварын трансформаторын тосыг асган эвдэж, 59.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Ж.Баярхүү, Ж.Баярмаа, Г.Баатар нартай бүлэглэн 2010 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө "Хас секюрити" ХХК-ийн “ТМ-630X10” загварын трансформаторыг эвдэж, 2.956.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд,

9. С.Эрдэнэбат нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 баг, Саригийн 12-08 тоотод оршин суух иргэн Б.Түмэнхишигийн гэрээс 2006 оны 04 сард 1 ширхэг бурхан хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Д.Болдбаатар, М.Энхзаяа, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд 2006 оны 6 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө иргэн Б.Эрдэнэбаатарын хашаанд байдаг чингэлэгээс бурхан тахил, эд зүйлс хулгайлан 177.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэг, Г.Эрдэнэбилэг нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвд иргэн Балжиннямын гэр болон хийдээс 2006 оны 5 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө бурхан тахилын эд зүйлсийг нь хулгайлан 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Дэрсэн хонгор гэх газраас 2012 оны 1 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Г.Хадбаатар, Д.Болдбаатар нартай бүлэглэн, машин механизм ашиглан, Ц.Эрдэнэбадрахын 2 тооны 1.700.000 төгрөгийн үнэтэй адууг хулгайлсан гэмт хэрэг,

Б.Эрдэнэбилэгтэй бүлэглэн, машин механизм ашиглан, 2011 оны 2 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн иргэн Гантулгын 3 тооны гахайг хулгайлан, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

С.Эрдэнэбат нь 2006 оноос хойш 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж, бусдад 280 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсон яллагдагчаар татагдан шалгагдаж, 2014 оны 4 сарын 15-ны өдрөөс бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа Дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын хяналтад хэрэг нь байх үед прокурорын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг,

10. Д.Хуягбаатар, Л.Чулуунбат нар нь Б.Эрдэнэбилэг, Ж.Баярхүүтэй нартай бүлэглэн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Түүхий эдийн захад 2015 оны 4 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө хохирогч Оюунгэрэлийн эзэмшлийн гражид нэвтрэн орж, 6 шуудай ноолуур хулгайлан 5.704.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

11. Г.Цэгмид нь Г.Эрдэнэбилэг, Ж.Баярхүү нартай урьдчилсан үгсэн тохиролцож бүлэглэн, 2005 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 8 дугаар гудамж 6 тоот хашаанд оршин суух иргэн Д.Бэхжилтийг гэртээ ганцаараа байхад нь шөнийн цагаар гэрлийн утсыг нь тасалж, хаалгыг нь хүчээр онгойлгон орж, айлган сүрдүүлж, 20 см өндөртэй гуулин суваргыг нь дээрэмдэн 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 114 хоног мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Болдбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар, М.Энхзаяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Х.Ганбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Б.Эрдэнэбилэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар, С.Эрдэнэбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар, М.Оюунбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Ж.Баярмаа, Д.Нармандах нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар, Г.Баатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар, Л.Чулуунбат, Д.Хуягбаатар нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Г.Цэгмидийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Д.Болдбаатар, Б.Эрдэнэбилэг, М.Энхзаяа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2006 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтийн аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, дээрэмдэхийг завдсан үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Болдбаатарыг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд ятгаж бүлэглэн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг, М.Энхзаяаг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг, Х.Ганбаатарыг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, Б.Эрдэнэбилэгийг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг, С.Эрдэнэбатыг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг, М.Оюунбаатарыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг, Ж.Баярмаа, Д.Нармандах нарыг бүлэглэн давтан үйлдлээр машин механизм ашиглан, бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, Г.Баатарыг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн машин механизм ашиглан, бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, мөрдөн байцаалтын ажиллагаанаас давтан үйлдлээр зориуд зайлсхийсэн гэмт хэрэг, Л.Чулуунбат, Д.Хуягбаатар нарыг бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, Г.Цэгмидийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Д.Болдбаатараас 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Х.Ганбаатараас эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар М.Энхзаяагаас 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар М.Энхзаяагаас эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбилэгээс 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Эрдэнэбилэгээс эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбилэгийг 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар М.Оюунбаатарыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Ж.Баярмаагаас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Г.Баатараас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар Г.Баатарыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Д.Нармандахаас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар С.Эрдэнэбатаас 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Чулуунбат, Д.Хуягбаатар нараас эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Г.Цэгмидээс эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нарыг тус бүр бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Х.Ганбаатар, Д.Чулуунбат, Д.Хуягбаатар нарт оногдуулсан хорих ялыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбилэг, С.Эрдэнэбат, Г.Цэгмид нарт 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Ж.Баярмаагаас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Г.Баатараас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Д.Нармандахаас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялуудаас “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хасч, Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах нарын тус тус эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар М.Оюунбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, үлдэх 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар Г.Цэгмид, М.Энхзаяа, Б.Эрдэнэбилэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 3 жилийг тус тус өршөөн хасаж, үлдэх 2 жил 1 сарын хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус багтааж буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж, Д.Болдбаатарын нийт биечлэн эдлэх ялыг 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар М.Энхзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг багтааж буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж М.Энхзаяагийн нийт биечлэн эдлэх ялыг 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг багтааж буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж, Б.Эрдэнэбилэгийн нийт биечлэн эдлэх ялыг 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 3 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг багтааж Г.Баатарын нийт биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Болдбаатар, М.Энхзаяа, Б.Эрдэнэбилэг, Ж.Баярмаа, Г.Баатар, Д.Нармандах, С.Эрдэнэбат нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Болдбаатарын урьд цагдан хоригдсон нийт 1055 хоног, М.Энхзаяагийн цагдан хоригдсон нийт 957 хоног, Б.Эрдэнэбилэгийн цагдан хоригдсон нийт 641 хоног, Ж.Баярмаагийн цагдан хоригдсон нийт 685 хоног, Г.Баатарын урьд цагдан хоригдсон нийт 866 хоног, Д.Нармандахын цагдан хоригдсон нийт 396 хоног, С.Эрдэнэбатын урьд цагдан хоригдсон нийт 1231 хоног тус бүрийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.Оюунбаатарын урьд цагдан хоригдсон 258 хоног, Г.Цэгмидийн урьд цагдан хоригдсон 844 хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, тэдгээрийг ял эдэлсэнд тооцож, Х.Ганбаатар 828 хоног, Л.Чулуунбат 76 хоног, Л.Хуягбаатар 76 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлс, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгүүдийг шийтгэх тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдагдсанаар шийдвэрлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарт учруулсан хохирлыг шийтгэх тогтоолын 2 дугаар хавсралтад дурдагдсанаар гаргуулж, Х.Ганбаатар, Л.Чулуунбат, Д.Хуягбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.Оюунбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 38 дугаар хуудаст хохирогч Д.Банзрагчийн маанийн хүрд, зэс таваг зэргийг дээрэмдэж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн боловч хохирлын тооцооны хавсралтад 550.000 төгрөг гэж зөрүүтэй дурджээ. Мөн хохирогч С.Бат-Эрдэнэд 250.000 төгрөгийн хохирол төлүүлэхээр тогтоолын 2 дугаар хавсралт хохирлын тооцоонд бичсэн. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Засаг даргын өрөөнөөс алтадсан ганжир хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан боловч тус эд зүйлийг биетээр нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл хавтаст хэрэгт фото зурагтайгаа байхад хохирол төлүүлэхээр буруу бичсэн байна. Багануур дүүрэг дэх “Онцаршилэнг” хийдээс 1.480.000 төгрөгийн эд зүйл хулгайлж хохирол учруулсан байхад тогтоолын 2 дугаар хавсралт хохирлын тооцоонд 2.080.000 гэж буруу бичсэн ба 357.500 төлүүлэхээр тооцжээ. Уг хийдийн хууль ёсны төлөөлөгч хохирол, гомдолгүй нэмж нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Мөн миний бие нь тус хэргийн улмаас нийт 1068 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолд 1055 хоног гэж зөрүүтэй бичсэн байна. Би гэм буруугаа ойлгож, өөрт оногдсон төлөх хохирол төлбөрөө 2015 онд анхан шатны шүүхийн дансанд байршуулсан ба одоо төлөх төлбөргүй билээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг журамлан надад оногдуулсан 10 жил 1 сарын чанга дэглэмтэй хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Ялтан Ж.Баярмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлсэн. Би анх удаа гэмт хэрэгт холбогдож, 2009 оноос 2016 он хүртэл хуулийн байгууллага, шүүхийн дуудсан цагт ирж, гэм буруугаа ойлгон, дахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй. Миний эдлэх ёстой 3 жил 1 сарын хорих ялаас цагдан хоригдсон 2 жилийн хугацаа хасагдаж, 1 жил 1 сарын хорих ял үлдэж байгаа учраас ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. Мөн 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө болсон “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ХХК-ийн өмчлөлийн трансформаторын хулгайн үйлдлийг Д.Нармандах нь мэдээгүй. Учир нь би 2009 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Д.Нармандах ахынд хонож байсан. Гэтэл өглөөгүүр Ж.Баярхүү миний утас руу залгаад “та унаа олоод ирээч” гэж гуйгаад байхаар нь би Д.Нармандах ахыг гуйгаад хамт явсан. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн байгаа. Иймд Д.Нармандахын энэ үйлдлийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Нармандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхээс 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөлийн тухай хуулийн дагуу 2 жилийг хасаж, нийт 3 жил 1 сарын хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Би 5 үйлдлээс 4 үйлдлийг нь хүлээн зөвшөөрч, үлдсэн нэг үйлдэл буюу хамгийн анхны үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх 2009 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө үүрээр Ж.Баярмаагийн утас дуугарч хүнтэй утсаар ярьсны дараа Ж.Баярмаа нь намайг хоёулаа “Шарга морьт ороод ирье, би танд таксины чинь мөнгийг өгнө, манай барилгын ажилчид ажлаа дуусаад хот руу орох гэсэн чинь унаа олдохгүй байна” гэж хэлсэн. Тухайн өдөр Ж.Баярмаа манайд хонож байсан. Тэгээд бид хоёр Шарга морьтын ойролцоо төв зам дээр нэг шуудайтай юм барьсан 2 залууг очиж авсан. Тэр хоёр залуу нь Г.Баатар, Ж.Баярхүү нар байсан. Тухайн үед би тэр хүмүүсийг таньдаггүй байсан ба хулгай хийчихээд явж байсныг нь мэдээгүй. Үүнийг Г.Баатар, Ж.Баярхүү, Ж.Баярмаа нар нь мөрдөн байцаалт болон шүүх, прокурорын шатанд хэлсээр байхад энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү...” гэв.    

Ялтан Б.Эрдэнэбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би Т.Балжиннямын гэрээс С.Эрдэнэбат, Г.Эрдэнэбилэг нарын хамт бурханы эд зүйлс хулгайлж авсан ба ченж Наранхүүд 2.000.000 төгрөгөөр зарсан. Бурхан ба эд зүйлсийг биетээр байхгүй тул үнэлэх боломжгүй гэсэн байтал үнэлгээчин Уртнасан 45.900.000 төгрөгөөр юуг үндэслэн үнэлсэн  нь ойлгомжгүй байна. Мөн хуульд үнэлгээг 3 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй хийнэ гэж заасан байхад ганцаараа үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй. Би өөрт оногдох 1.000.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан тул хохирогч Балжинням нь намайг хохирлоо төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн хүсэлтээ нотариатаар батлуулсан нь хэрэгт авагдсан байгаа. Гэтэл Уртнасан нь дахин үнэлгээ хийж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Балжиннямын хохирлыг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнд нийцүүлэн хэргийг шийдвэрлэж өгнө үү. “Онцаршилэнг” хийдээс 3 ширхэг бурхан хулгайлсан ба үүнээс “Манзушир” нэртэй 1 бурханыг буцаан өгсөн. Тус хийдийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, хохирол, гомдолгүй гэж мэдүүлэг өгсөн байхад хохирол төлүүлэхээр буруу шийдвэрлэсэн. Оюунгэрэлийн эзэмшлийн гражаас 6 шуудай ноолуур хулгайлсан гэх үйлдлийг зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед мөрдөн байцаах газар шалгагдаж байсан ба Хэнтий аймагт хашааны гүйдэг хаалга хийх зорилгоор чөлөө авсан. Хэрэг болсон өдөр намайг хашааны хаалга хийж байсныг эгч Эрдэнэцэцэг, ах Базарсад болон бусад хүмүүс гэрчилнэ. Байцаагч Дарханбаяр нь хөндлөнгийн гэрчгүй, прокурорын зөвшөөрөлгүй нэгжлэг хийж, эхнэрийн түрийвчинд байсан 240.000 төгрөг, виза карт, бууны дуран, гар утас, байрны түрээсийн гэрээ зэргийг хураан авсан. Ж.Баярхүү нь энэ үйлдэлд намайг огт хамааралгүй болохыг гэрчилдэг. Иймд энэ үйлдэл болон хохирлыг хасаж, мөн хураан авсан эд зүйлийг буцаан олгуулж өгнө үү.

Би 840 хоног цагдан хоригдсон байтал шийтгэх тогтоолд 641 хоног гэж буруу бичсэн байна.

Миний бие 2016 оны 7 дугаар сарын сүүлээр 2 удаагийн үйлдлээр зэс холболтууд хулгайлж авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгагдаж байгаа ба хэрэг нэгтгэж өгнө үү гэсэн өргөдлийг удаа дараа явуулж байсан. Гэтэл шүүх миний эрх зүйн байдлыг дордуулж хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие Ж.Баярхүү болон Мөнхөө нарын хамт хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж, үнэлгээ хийж, үйлдлийг хасаж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ мах их гэмшиж, гэм буруугаа ойлгож ухаарч байгаа бөгөөд учруулсан хохирлоо төлж барагдуулах болно...” гэв.  

Ялтан С.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэм буруутай үйлдэлдээ харамсаж, хүлээн зөвшөөрч байна. Гэвч хэт нэг талыг барьж, надад ял оногдуулж байгаад мөн шалгах ёстой зүйлийг шалгаж өгөхгүй байгаад гомдолтой байна.

1. Хохирогч Эрдэнэбаатарын бурхан тахилын эд зүйлийг эхэлж Д.Болдбаатар бид хоёр орж аваад Г.Эрдэнэбилэг дээр очсон. Г.Эрдэнэбилэг нь захиалагч, борлуулагч Гантөгсийн утас руу залгаад ярихад авсан зүйл чинь биш байна, хүрэн авдар дотор 4 ширхэг том бурхан байгаа гэснээр бид дөрөв эргэж ирээд Д.Болдбаатар бид хоёр дахин орж авсан. М.Энхзаяа нь гадаа хүн харж байсан. Энэ байдлыг удаа дараа мэдүүлсэн боловч захиалагчийг ял завших нөхцөл бололцоогоор хангаж байгаа нь ойлгомжгүй байна.

2. Хохирогч Балжинням 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт миний алдсан бурхан 100 сая төгрөгийн үнэтэй биш. Бурханыг зарж борлуулсан үнэ болох 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. У.Эрдэнэбилэг нь өөрт оногдох төлбөрөө нөхөн төлсөн учир нэхэмжлэх зүйлгүй гэж нотариатаар батлуулсан. Гэтэл уг нотариатын баталгаатай хүсэлтийг хүлээж авалгүйгээр Уртнасан гэгчээр үнэлгээ хийлгэж 45.900.000 төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй байна.

3. Үнэлгээний комисс нь 3-аас доошгүй байх ёстой.

4. Анхан шатны шүүх хууль бусаар бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

5. Үнэлгээчин Уртнасан нь үнэлгээ хийсний төлбөрт бид нараас 1.000.000 төгрөгийг мөрдөн байцаагчаар дамжуулан нэхэмжилсэн нь мөн ямар учраас үнэлгээчин Уртнасан нь Болормаа болж байгаа нь хууль бус байна. Уртнасангийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй.

6. Хохирогч Б.Түмэнхишигийн хохирол нь албан ёсоор төлөгдсөн атал хохирол төлөгдөөгүй гэж шийтгэх тогтоолд дурдагдсан байна.

Иймд дээр дурдсан зүйлүүдийг харгалзан хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Миний бие ээжийгээ хэвтэрт байхад нь асран халамжилж байсан ба хотод байсан хаяг өөрчлөгдсөн учир Хэнтий аймагт өөрийн үндсэн хаяг дээр байж байгаад ирсэн. Гэтэл оргон зайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллаж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд энэ зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан М.Энхзаяа давж заалдах гомдолдоо: “... Миний бие Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 205 дугаар шийтгэх тогтоолоор 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлсэн. Би 56 настай. Анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, 2006 оноос өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд дахин ямар нэг гэмт хэрэгт холбогдолгүй, хууль шүүхийн байгууллагын дуудсан цагт ирж байсан. Иймд миний нас болон эдгээр байдлыг харгалзан үзэж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.  

Ялтан Г.Баатар давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, түүнээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу 2 жил хасаж, 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн гэж шүүх бүрэлдэхүүн уншсан мөртлөө 205 дугаар шийтгэх тогтоолд 5 жил 1 сар хорих ял гэж бичигдсэн байгааг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Эх гүний 13-1 тоотод оршин суудаг төдийгүй гэрлэлтийн баталгаатай, 2 хүүхэд миний нэрээр овоглон явдаг байхад прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд намайг ямар ч оршин суух хаяггүй, ар гэр байхгүй гэж бичиж байгаа нь миний хувийн байдлыг дордуулж байна.

Би 2014 оны 8 сард Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтад байхдаа ямар ч мөнгөний эх үүсвэргүй, ажил хийх боломжгүй байсан тул самар, жимс түүж гэр бүлийнхээ хэрэгцээг залгуулж байсан. Би самар түүхээр явахдаа энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн хэнтэй нь ч яваагүй. Гэтэл Ж.Баярхүү, Д.Болдбаатар нартай үгсэж, намайг явахад өдөөн турхирсан гэх зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэжээ.

Ялтан Д.Болдбаатарын өмгөөлөгч Б.Лхагвацэрэнгээс: “...Д.Болдбаатар нь анхан шатны шүүх хуралдааны өмнө 1.701.000 төгрөгийн хохирлыг шүүхийн дансанд байршуулсан бөгөөд одоо төлөгдөөгүй үлдсэн хохирол байхгүй. Шинжээчийн дүгнэлт гаргасан төлбөрөөс 200.000 төгрөгийг Б.Болдбаатараар төлүүлэхээр заасан боловч энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш байцаан шийтгэх ажиллагааны зардал юм. Б.Болдбаатар нь хохирол, төлбөр барагдуулсан нь өөрийн гэм бурууг ойлгож байгаа хэлбэр тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг журамлаж, хорих ялыг багасгаж өгнө үү. Мөн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “Б.Болдбаатарын үйлдсэн дээрмийн гэмт хэргийг 2009 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулж шийдвэрлэх нь зүйтэй” гэж бичсэн атлаа тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэгтгэхдээ өршөөлд оруулсан гэсэн заалтаа оруулаагүй шийдвэрлэсэн. Гэвч давж заалдах шатны шүүхээс үүнийг засаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна...” гэв.

Ялтан Д.Хуягбаатарын өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Д.Хуягбаатар нь бусдад төлөх хохирол, төлбөргүй. Анхан шатны шүүх Д.Хуягбаатарын үйлдлийг “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлтэй зөв болсон гэж үзэж байна...” гэв.

Ялтан Ж.Баярмаа, С.Эрдэнэбат нарын өмгөөлөгч А.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулж хэлэх тайлбар байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд төлөгдсөн зарим нэг хохирлыг шүүх шийтгэх тогтоолдоо төлөгдөөгүй гэж бичсэн байна. Энэ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хохирол төлөхөд асуудал үүсгэнэ. Хохирогч Батболд “Хэрэг хийсэн Ж.Баярмаа нараас хураагдсан 5 хайрцаг зэсийг авч тушаасан. Нийт 52.4 кг зэсийг тушаахад 367.000 төгрөг болсон. Үүнийг хохирогч Баярсайхан авсан” гэж мэдүүлсэн. Хохирлын тооцооны 2 дугаар хавсралтын 25 дугаарт С.Батболдын хохирлын тооцоо 4.500.000 төгрөг гэж хэвээр бичигдсэн. Үүнээс 367.000 төгрөгийг хасах ёстой байсан. Балжиннямын алдсан эд зүйлийг 2.500.000 төгрөгөөр үнэлж, С.Эрдэнэбатаас 1.000.000 төгрөг авсан гэж байгаа боловч хохирлын тооцоо буруу гарсан. Түмэнхишигийн хохирлын тооцооны хувьд тэрээр “хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэсэн тодорхойлолт хийж өгсөн боловч уг хохирлыг төлөгдөөгүй үзэж, 1.000.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнийг хохирлын тооцооноос хасаж тооцох нь зүйтэй...” гэв.

Прокурор Д.Уянга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан "Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна" гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

1 Прокуророос яллагдагч Х.Ганбаатарт холбогдох "яллагдагч М.Энхзаяа, Б.Баттулга, А.Алмаасбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2003 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдөр шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэн И.Настраагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, баруун гуянд нь нэг удаа хутгалан, биед нь хөнгөн гэмтэл учруулж, буу барин дайрч бурхан дээрэмдэхийг завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, мөн 10 удаагийн давтан үйлдлээр, ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэн бусдад нийт үнийн дүнгээр 15.830.000 төгрөгийн хохирол учруулсан" гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүх тогтоолын тодорхойлох хэсэгтээ "шүүгдэгч Х.Ганбаатарыг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна" гэж дүгнэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Х.Ганбаатараас эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ял оногдуулан уг ялыг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн шийдвэрлэжээ.

Тогтоолоос үзэхэд шүүх ялтан Х.Ганбаатарыг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч тус гэмт хэрэгт нь ял оногдуулалгүй орхигдуулсан байна.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтаар "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Болдбаатараас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хорих ял" оногдуулсан боловч тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүний биечлэн эдлэх нийт ялын хэмжээг тогтоохдоо " ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг багтааж" гэж бичсэн нь ойлгомжгүй байна.

Тогтоолын дээрх заалтуудаас үзэхэд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.2 дэх хэсэгт заасан "нотлогдсон гэмт хэрэг нэг бүрт нь шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээг ... нэг бүрчлэн заана" гэх шаардлагыг зөрчсөн байна.

З. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт " ...эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр..." гэж заасан байна. Гэтэл шүүх ялтан М.Оюунбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа нэмэгдэл ял хэрэглэх эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулсныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлд заасанчлан эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ж.Баярхүүд холбогдох хэргийг түдгэлзүүлж, тусгаарлах нь зүйтэй гэж дүгнэсэн шийтгэх тогтоолын "тогтоох" хэсэгт түүнд холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдалгүй орхигдуулжээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн шаардлагад нийцээгүй байна.

            Тухайлбал шийтгэх тогтоолд Х.Ганбаатарыг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч тус гэмт хэрэгт ял оногдуулалгүй орхисон, Д.Болдбаатарт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, М.Оюунбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа нэмэгдэл ял хэрэглэх эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан, Ж.Баярхүүд холбогдох хэргийг түдгэлзүүлж, тусгаарласан талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй, яллах дүгнэлтийн хавсралтаар битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашинуудыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ... тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн хуулийн заалтыг хэрэглэлгүй орхигдуулах зэргээр  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Мөн анхан шатны шүүх Б.Эрдэнэбилэг, Г.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн зүүн талд оршин суух иргэн И.Настраагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, 2 удаа хий буудан, бурханыг нь дээрэмдэхийг завдсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар шийтгэх тогтоолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, ялтан нар буу, хутга, газ зэргийг хэрэглэн бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг удаа дараа дээрэмдсэн үйлдэл нь нийгмийн хор аюулын шинж чанар ихтэй байхад анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа анхаарч үзээгүй, мөн хохирлын тооцоог буруу дүгнэсэн, зарим хохирогчийн хохирлыг төлсөн байхад төлөөгүй мэт хохиролд тооцсон, мөн Ж.Баярхүүд холбогдох хэргийг түдгэлзүүлж, тусгаарласан атлаа шийтгэх тогтоолын 2 дугаар хавсралтаар түүнээс хохирол гаргуулж шийдвэрлэсэн зэрэг нь ойлгомжгүй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд ялтан нарын үйлдлийг “урьдчилан үгсэж тохиролцож” гэсэн байхад шийтгэх тогтоолд “бусадтай бүлэглэн” үйлдсэн гэж бичсэн, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд тамга дарж баталгаажуулаагүй зэрэг алдаа байгааг цаашид анхаарвал зохино.

Иймд прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Болдбаатар нарын 12 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, хянан хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дээрх үндэслэлүүдээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан Д.Болдбаатар, Ж.Баярмаа, М.Энхзаяа, Д.Нармандах, Б.Эрдэнэбилэг, С.Эрдэнэбат, Г.Баатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.