Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 42

 

А.Бямбаа, Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр, С.Мөнхбат, Ё.Батцэнгэл нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Амарсанаа,

ялтан А.Бямбаа, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

ялтан Б.Одхүү, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Галхүү,

ялтан Э.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Ч.Энхбаяр,

ялтан С.Мөнхбат, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

ялтан Ё.Батцэнгэл, түүний өмгөөлөгч А.Ундрах,

ялтан Б.Одхүү, Ё.Батцэнгэл нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Бямбаа, ялтан Б.Одхүү түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, ялтан Э.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Ч.Энхбаяр, ялтан С.Мөнхбат, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Н.Баатардорж, ялтан Ё.Батцэнгэл, түүний өмгөөлөгч А.Ундрах, ялтан Б.Одхүү, Ё.Батцэнгэл нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.Бямбаа, Б.Одхүү, С.Мөнхбат, Ё.Батцэнгэл, Э.Эрдэнэбаяр нарт холбогдох 201501000038 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Олгонууд овгийн Алтанхүүгийн Бямбаа, 1982 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр байрны 61 тоотод оршин суух, /регистрийн дугаар: УШ82060617/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 184 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 397 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 1998 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 184 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 3 жил хорих ял оногдуулснаас 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 590 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 397 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 хоногийн хорих ялын зарим болох 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 18 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 20 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

2. Боржигон овгийн Байгальмаагийн Одхүү, 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Голомт хотхоны E байрны 34 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ФА86101311/,

3. Халхууд овогт Энхтөрийн Эрдэнэбаяр, 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 45 дугаар байрны 7 тоотод оршин суух, /регистрийн дугаар: УП88063034/,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 981 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сар 20 хоногийн баривчлах ял шийтгүүлж байсан.

4. Бооржууд овгийн Сэнгэдоржийн Мөнхбат, 1980 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин найруулагч мэргэжилтэй, “Монгол микс прожект” ХХК-д гүйцэтгэлийн менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо,13 дугаар хороолол, 6/2 дугаар байрны 15 тоотод оршин суух хаягтай, /Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 85а байрны 20 тоотод оршин суудаг гэх/, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ПЭ80012610/,

5. Боржигон овгийн Ёндонгийн Батцэнгэл, 1981 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол,  46 дугаар байрны 66 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЧП81122915/,

1. А.Бямбаа нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Модерн Таун” хотхонд байрлах “Дуулгант” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр нартай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 21-61 УНЧ улсын дугаартай “Мерседес бенз” Жи500 загварын автомашин дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 14.6 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Мөн Ё.Батцэнгэл, С.Мөнхбат нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, давтан үйлдлээр 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан.

2. Б.Одхүү нь А.Бямбаа, Э.Эрдэнэбаяр нартай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 21-61 УНЧ улсын дугаартай “Мерседес бенз” Жи500 загварын автомашин дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 14.6 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 1-34 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 1 дүгээр жагсаалтанд багтсан Дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодис бүхий тарианы усны шилийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Мөн Э.Эрдэнэбаяртай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж давтан үйлдлээр 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан.

3. Э.Эрдэнэбаяр нь А.Бямбаа, Б.Одхүү нартай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 21-61 УНЧ улсын дугаартай “Мерседес бенз” Жи500 загварын автомашин дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 14.6 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 45-07 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодис бүхий Монгол Улсын АН7764925 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Мөн Б.Одхүүтэй урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж бүлэглэж давтан үйлдлээр 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан.

4. Ё.Батцэнгэл нь Б.Цэрэнбат, Т.Алтан-Од нартай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 46 дугаар байрны гадна 12-39 УНҮ улсын дугаартай “Мерседес бенз” Жи55 загварын автомашин дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0.5 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Мөн А.Бямбаатай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан.

5. С.Мөнхбат нь 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа дахь гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэх үед Н.Болдбаатараас илэрсэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий 18.8 грамм “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглүүрийн хамт Н.Болдбаатар, Б.Түвшин нартай бүлэглэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар олж авсан, хадгалсан,

2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65 дугаар байрны гадна Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0.5 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан,

Мөн А.Бямбаатай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, давтан үйлдлээр 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Бямбаа, Б.Одхүү, С.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар,  Э.Эрдэнэбаяр, Ё.Батцэнгэл нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Э.Эрдэнэбаярт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 45-07 тоотод “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодис бүхий Монгол улсын АН7764925 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэж, мөн С.Мөнхбатад холбогдуулан Н.Болдбаатар, Б.Түвшин нартай бүлэглэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож,

2. Олгонууд овогт Алтанхүүгийн Бямбааг ганцаараа болон бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн,

Боржигон овогт Байгальмаагийн Одхүүг ганцаараа болон бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн,

Бооржууд овогт Сэнгэдоржийн Мөнхбатыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн,

Халхууд овогт Энхтөрийн Эрдэнэбаярыг бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг үйлдсэн,

Боржигон овогт Ёндонгийн Батцэнгэлийг бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай болохыг тогтоож,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбаа, Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр, Ё.Батцэнгэл, С.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбаад 13 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одхүүд 13 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхбатад 13 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаярт 11 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Батцэнгэлд 11 жил хорих ял тус тус шийтгэж,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбаа, Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр, Ё.Батцэнгэл, С.Мөнхбат нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Бямбаагийн цагдан хоригдсон нийт 522 хоног, шүүгдэгч Б.Одхүүгийн цагдан хоригдсон нийт 522 хоног, шүүгдэгч С.Мөнхбатын цагдан хоригдсон нийт 536 хоног, шүүгдэгч Э.Эрдэнэбаярын цагдан хоригдсон нийт 522 хоног, шүүгдэгч Ё.Батцэнгэлийн цагдан хоригдсон нийт 521 хоногийг тус тус тэдгээрийн биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож,

7. Шүүгдэгч А.Бямбаа, Б.Одхүү, С.Мөнхбат, Э.Эрдэнэбаяр, Ё.Батцэнгэл нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

8. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ё.Батцэнгэлийн эзэмшлийн “Мерседес Бенз Жи55” загварын 16-17 УНМ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбаа, Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “Мерседес Бенз” загварын 21-61 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 50.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 16.666.666 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож,

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины таазны лүкний завсараас  гарсан 60*50 см хэмжээтэй цагаан өнгийн илгэн алчууранд ороосон “1” гэж дугаарласан 3*6 см хэмжээтэй гялгар уутанд хийсэн метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодис 6.3 гр /уутны хамт/, “2” гэж дугаарласан 3*6 см хэмжээтэй гялгар ууттай метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодис 7.9 гр /уутны хамт/, автомашины арын бариулын завсраас гарсан тамхины хайрцагны гялгар ууттай метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисын үйрмэгтэй уут /уутны хамт 0.2 грамм/, гадна талдаа “Mountam dew” гэсэн бичиглэлтэй 21 см өндөртэй хар өнгийн таглааг 7 см өргөнтэй цоолж нүх гаргасан, ёроолоос дээш 17 см зайд 5 см өргөнтэй цоолж нүх гаргасан дотор нь цагаан өнгийн гуурс хийсэн дотроо шингэнтэй сав, 1. 3.5 см урт үзүүр нь хагарсан дотроо ямар нэг шингэнгүй хажуу талдаа но-0.25 гэсэн бичиглэл бүдэг гарсан, гадна дотор нь үнс мэт зүйлээр бохирлогдсон ампулны шил, Б.Одхүүгийн гэрт байх хувцасан дотроос гарсан 6 см урттай ампулын шил, 7 см урттай хажуу тийшээ тахийсан, 3 см урттай голын хэсэг цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон, бөөрөнхий шилэн гаансны ёроолд нь шар өнгийн зүйлээр бохирлогдож хатсан, хагагч, эмтрээгүй шилэн гаанс, 16 см өндөр ёроолоос дээш 12 см зайд 5 см өргөнтэй цоолж нүх гаргасан, савны хажуу талаар бамбаруушны зураг, 0.300 гр хүртэлх хэмжээ заасан таглаа нь 7 см өргөнтэй зориулалтын нүхтэй ёроолд нь 11-12 см урттай нэг талын үзүүрт нь цагаан өнгийн бөөрөнхий зүйлтэй цагаан өнгийн нарийн гуурс, яллагдагч Б.Одхүү, А.Бямбаа нарын шээсний тест-2 ширхэг, 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Ё.Батцэнгэлийн “Плас бенз” засварын газрын 4 тоот өрөөнд нэгжлэг хийж хураан авсан цэнхэр өнгийн асаах хэсгийн төмөр болон магнет нь эвдэрсэн асаагуур 1 ширхэг, улаан өнгийн асаах хэсгийн төмөр болон магнет нь эвдэрсэн асаагуур 1 ширхэг, шар өнгийн асаах хэсгийн төмөр болон магнет нь эвдэрсэн асаагуур 1 ширхэг, хар өнгийн магнет 1 ширхэг, улаан, шар, цагаан өнгийн асаагуурын дарах хэсэг 2 ширхэг, цагаан өнгийн төмөр, цагаан өнгийн дээд хэсэг нь эвдэрхий асаагуур 1 ширхэг, Ё.Батцэнгэлийн оршин суух БГД-ийн 6 дугаар хороо Орчлон хороолол 46-66 тоотод нэгжлэг хийж хураан авсан цагаан өнгийн “хамгийн сайн асаагуур” гэх бичигтэй асаах хэсгийн төмөр болон магнет эвдэрсэн асаагуур 2 ширхэг, ногоон өнгийн “Оргинал” гэх бичигтэй төмөр болон дарах хэсэг нь эвдэрсэн асаагуур 1 ширхэг, цэнхэр өнгийн “Оргинал” гэх бичигтэй эвдрэлгүй асаагуур 1 ширхэг, асаагуурын төмөр 1 ширхэг, ногоон өнгийн асаагуурын дарах товч 1 ширхэг, 2 ширхэг магнет, 2 ширхэг асаагуурын жижиг төмөр, гялгар жижиг тугалган цаас 1 ширхэг, Ё.Батцэнгэлийн 16-17 УНҮ улсын дугаартай “Бенз Жи55” загварын автомашинаас илэрсэн 25 см урттай цагаан өнгийн гуурс 2 ширхэг, Ё.Батцэнгэлийн шээснээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан сорилын тест 1 ширхэг, Т.Алтан-Одын 51-44 УНҮ улсын дугаартай “Приус-20” загварын автомашинаас илэрсэн хар өнгийн “Босс” гэх хайрцаганд хийгдсэн улаан өнгийн үзүүр хэсэг нь зүү зоосон ногоон эвдэрсэн төмөртэй, эвдэрхий асаагуур 1 ширхэг, Ёроол хэсэг нь хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хүзүү хэсгээрээ хагархай тариурын шил /ампулын/ 1 ширхэг, цагаан өнгийн 13 см урттай навчин тамхины саван дотор хийгдсэн 11см урттай гялгар уутаар үзүүр хэсгийг ороосон цэнхэр өнгийн гуурс 1 ширхэг, Ёроол хэсэг нь хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон үзүүр хэсгээрээ хагархай тариурын шил /ампулын/ 1 ширхэг, цагаан өнгийн эвдэрхий “Хамгийн сайн асаагуур” гэсэн бичигтэй асаагуур 1 ширхэг, 11 см орчим урттай цагаан цэнхэр улаан өнгийн нарийн гуурс 1 ширхэг, 30 см урттай ороосон гялгар тугалган цаас 2 ширхэг, 25 см орчим урттай цэнхэр, ногоон шар, хар өнгийн гуурс 4 ширхэг, цагаан өнгийн пивор, тагтай /бонго/ 1 ширхэг, цагаан өнгийн цорго гаргасан жижиг пивор /бонго/ 1 ширхэг, Т.Алтан-Одын шээснээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан сорилын тест 1 ширхэг, Б.Цэрэнбатын 12-39 УНҮ улсын дугаартай автомашинаас илэрсэн 0.5 грамм цагаан өнгийн талстлаг “мөс” мэт бодис, Цэрэнбатын автомашинаас үнсний савнаас илэрсэн тариурын /ампулын/ шилний хагарсан дээд хэсэг 1 ширхэг, ёроол хэсэгтээ цагаан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тариурын /ампулны/ хүзүү хэсэг нь хагархай шил 2 ширхэг, Б.Цэрэнбатын шээснээс мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан сорилын тест хэсэг 1 ширхэг, хагархай ампулын шил 2 ширхэг, ампулын шилний хүзүү хэсгийн хагархай хэсэг 1 ширхэг, яллагдагч Н.Болдбаатарын цагаан өнгийн үүргэвчтэй цүнхэн дотор хийгдсэн байсан цэнхэр эрээн өнгийн куртикнээс илэрсэн гялгар ууттай 10.3 грамм, хар өнгийн нугалардаг түрүүвчнээс илэрсэн гялгар ууттай 5.0 грамм, 3.5 грамм нийт 18.8 грамм бүхий “мөс” мэт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхэд хэрэглэдэг хэрэглүүр байж болзошгүй цагаан өнгийн 25 см урттай гуурс 1 ширхэг, 6.5 см урттай урд хэсэг нь хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, сэжигтэн С.Мөнхбатын хар өнгийн түрдэг гар тээшнээс илэрсэн хар тамхи мансууруулах бодис хэрэглэхэд хэрэглэдэг хэрэглүүр байж болзошгүй 36 см урттай цагаан өнгийн гуурс 2 ширхэг, 6.5 см урттай шилэн гаанс мэт зүйл 2 ширхэг нэг нь дундуураа хагарсан, 9 см өндөртэй цэнхэр өнгийн тагтай цорго гарсан хуванцар сав /бонго/ 1 ширхэг, сэжигтэн Б.Түвшингийн ногоон эрээн өнгийн жижиг үүрдэг гар цүнхэн дотроос илэрсэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхэд хэрэглэдэг хэрэглүүр байж болзошгүй 36 см урттай уян гуурс 1 ширхэг, 9 см өндөртэй ногоон өнгийн тагтай цорго гаргасан хуванцар сав /бонго/ 1 ширхэг, Б.Түвшингийн гар болон цүнхнээс авсан арчдас, Н.Болдбаатарын гарнаас авсан арчдас, С.Мөнхбатын гарнаас авсан арчдас, Н.Болдбаатарын шээснээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан сорилын тест 1 ширхэг, “MEVIUS” гэх цэнхэр өнгийн логотой дотроо 15 ширхэг тамхитай тамхины хайрцаг 1 ширхэг, С.Мөнхбатын шээснээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан сорил 1 ширхэг, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газарт үзлэг хийж эд мөрийн баримтаар хураагдсан зип лок түгжээ бүхий 5х7 см харьцаатай гялгар уутны хамт 0.5 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах бодис, “1” гэж дугаарласан нийтлэг гялгар ууттай 1.4823 грамм, 1.0412 грамм цэвэр жинтэй, “2” гэж дугаарласан нийлэг гялгар ууттай, 1.1679 грамм, 0.6573 грамм цэвэр жинтэй, “3” гэж дугаарласан нийлэг гялгар ууттай 1.1191 грамм, 0.6256 грамм цэвэр жинтэй, “4” гэж дугаарласан нийлэг гялгар ууттай 1.2033 грамм, 0.7957 грамм цэвэр жинтэй, “5” гэж дугаарласан нийлэг гялгар ууттай 2.2528 грамм, 1.8315 грамм цэвэр жинтэй, “6” гэж дугаарласан нийлэг гялгар ууттай 1.0656 грамм, 0.6446 грамм цэвэр жинтэй метамфетамины агуулга бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АН7764925 серийн дугаартай захын ирмэг хэсгүүд нь түлэгдэж боролсон хуйлсан Монгол Улсын 10 төгрөг 1 ширхэг, АК5493896 серийн дугаартай захын ирмэг хэсгүүд нь түлэгдэж боролсон хуйцан Монгол Улсын 50 төгрөг 1 ширхэг, Хуйлсан дотроо бохирдолгүй АК2441526 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, Ё.Батцэнгэлийн биед үзлэг хийхэд илэрсэн дотроо бохирдсон зүйлгүй хуйлсан АН3879063 серийн дугаар бүхий 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбаад AD4025071, AD4318503, AH7568459, AF1914866 серийн дугаартай ямар нэг зүйлээр бохирлогдоогүй Монгол Улсын 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, Мобикомын сим карт 1 ширхэг,

Шүүгдэгч Б.Одхүүд AB5667242, AD5928260, AZ6442739, AD7809594 серийн дугаартай ямар нэг зүйлээр бохирлогдоогүй Монгол Улсын 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, AF5614022 серийн дугаартай ямар нэг зүйлээр бохирлогдоогүй Монгол Улсын 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AJ3227306 серийн дугаартай ямар нэг зүйлээр бохирлогдоогүй Монгол Улсын 5.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг,

Шүүгдэгч Э.Эрдэнэбаярт Монгол Улсын 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 14 ширхэг, Монгол Улсын 1.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, Монгол Улсын 500 төгрөгийн дэвсгэрт 12 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг,

Б.Цэрэнбатад 1.000 төгрөгийн дэвсгэрт /AQ22788028, AQ5940337, AQ6710243, AQ8087654/ 4 ширхэг, AE2628657 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг,

Шүүгдэгч С.Мөнхбатад AG8735017, AM0724364, AH8817485, AL1431445, AG8295847, AK5455966 серийн дугаар бүхий 5.000 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг нийт 30.000 төгрөг зэргийг, Цэнхэр өнгийн корпустай “SNOW” гэх бичиглэлтэй хар өнгийн ороолт бүхий оосортой Скайтелын дугаар тодорхойгүй гар утас 1 ширхэг, “Нокиа” загварын Мобикомын дугаар тодорхойгүй цэнхэр өнгийн корпустай гар утас 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Чингис Хаан Олон Улсын нисэх буудлын Буянт-Ухаа дахь гаалийн хяналтын бүсийн камерын дүрс бичлэг бүхий “SONY CD-2. 700mb” гэх саарал өнгийн сиди 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсаргаж,

Н.Болдбаатарт E1041923 дугаартай гадаад паспорт, С.Мөнхбатын E0190185 дугаартай гадаад паспортыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

11. Шүүгдэгч А.Бямбаа, Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр, Ё.Батцэнгэл, С.Мөнхбат нарыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс тоолж шийдвэрлэжээ.

                 Ялтан С.Мөнхбатын өмгөөлөгч Н.Баатардорж гаргасан давж заалдах гомдолдоо: “...С.Мөнхбатыг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа дахь гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэх үед Н.Болдбаатараас илэрсэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий 18.8 грамм “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглүүрийн хамт Н.Болдбаатар, Б.Түвшин нартай бүлэглэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар олж авсан, хадгалсан, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 хороо, 65 дугаар байрны гадна Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисийн тухай конвенцийн 0.5 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг хууль бусааар олж авсан, хадгалсан гэх үйлдлээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 зүйлийн 14.1, 36 зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар дээрхи хоёр үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 зүйлийн 14.1, мөн хуулийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан хэрэглэсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл: Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгтээ ял шийтгүүлээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн ба С.Мөнхбатад гадаад улс буюу БНХАУ-ын нутаг дэвсгэрт дээр үйлдэгдсэн гэмт хэрэг байхгүй тул хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглээ гэж үзэж байна. Мөн С.Мөнхбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг ямар учраас журамлаж байгаа нь ойлгомжгүй байгаа юм.” гэжээ.

Ялтан С.Мөнхбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 168 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг эргэлзээгүй бүрэн гүйцэт тогтоогоогүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан шалгавал зохих зүйлсийг шалгаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль ёсны биш, буруу шийдвэр болсон гэж үзэж байна.

Үүнд: 1. Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан С.Мөнхбат нь шүүгдэгч А.Бямбаатай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “Мөс” гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэж хүндрүүлэн үзсэн атлаа мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд гэмт хэрэгт хамтран оролцох оролцоог нэг бүрчлэн тогтоолгүй шүүхэд шилжүүлж, улмаар анхан шатны шүүх бүрэлдэхүүн хамтран оролцох оролцоог заавал журамлах шаардлагагүй гэж буруу дүгнэлт шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2. Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 4126 дугаартай дүгнэлт, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 4128 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч н.Сайнхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ харьцуулсан шинжилгээ хийж дээрхи дүгнэлтийг гаргахдаа өөрийн нүд болон “Анкет”-5 гэх дүрс бичлэг шинжилдэг программ ашиглаж дүгнэлтээ гаргасан гэж мэдүүлсэн.

Гэтэл “Анкет”-5 программ нь хоёр дүрсийг хооронд нь харьцуулан дүн шинжилгээ хийдэг программ биш ба зөвхөн дүрс бичлэгт нэмэлт эффект, засвар орсон эсэхийг шалгах зориулалт бүхий програм юм. Үүнээс үзэхэд шинжээч н.Сайнхүү нь харьцуулсан шинжилгээ хийж 2 дүрсийг харьцуулж дүгнэлт гаргахдаа зөвхөн нүдэн багцаа баримжаагаар хоёр дүрсийг харьцуулж дүгнэлт гаргасан нь эргэлзээ бүхий, учир дутагдалтай дүгнэлт хийсэн байж болзошгүй байгаа юм. Учир нь хавтаст хэрэгт авагдсан харьцуулах шинжилгээ хийж дүгнэлт гаргасан гэх 2 ширхэг зургийг үндсэн зураг гэх зургууд нь шүүгдэгч нарыг мөн гэхэд учир дутагдалтай, мөн эсэх нь эргэлзээтэй зургууд байдаг. Иймд дээрхи харьцуулсан шинжилгээг илүү нарийн тодорхой гаргаж байж нотлох баримтаар үнэлэх эсэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

3. Намайг “Мансууруулах бодисыг борлуулсан” гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлогыг зайлшгүй тодруулж, мөрдөн байцаалтаар хуулийн дагуу тогтоох шаардлагатай байтал мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу зөв хийгдээгүй, Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй буруу арга хэлбэрээр тогтоон хавтаст хэрэгт хавсаргасан нь буруу болсон.

4. Шүүгдэгч нарыг онц хүнд гэмт хэрэгт буруутгаж байгаа шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо үйлдлийн болон хураагдсан гэх нотлох баримтын тооны хувьд таарахгүй зөрүүтэй байдаг. Тодруулбал шинжээч н.Сайнхүү нь “шүүгдэгч С.Мөнхбат хоёр удаа хүнд цагаан өнгийн бодис хийсэн ууттай зүйл өгч байна” гэж дүгнэсэн атал нотлох баримтаар хураагдсан “мөс” гэх бодис нь хавтаст хэрэгт авагдсан 5089 дугаартай дүгнэлтийн “6” гэж дугаарласан нэг уут бүхий бодис байдаг. Үүнээс үзэхэд дээрхи зөрүүтэй байдлуудыг хууль зүйн зөв дүгнэлт хийж байж гэм бурууг тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

5. Гүйцэтгэх ажлын шугамаар авсан гэх баримт нь хавтаст хэрэгт авагдсан байдлаас нь үзэхэд шүүгдэгч нарыг зарж борлуулсан гэж үзэхэд учир дутагдалтай, нотлох баримтын үнэлж болох хэмжээнд бүрдүүлж хавтаст хэрэгт тусгаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан зүйл заалтууд бүрэн хангагдаагүй. Шүүгдэгч нар нь хэн гэх хүнд хэдэн төгрөгийн бодис зарсан, гэмт үйлдэл нь хаана болсон зэрэг нь тодорхой биш байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, яллах талыг баримталсан шийдвэр гаргасан. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Ялтан А.Бямбаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 288 дугаар магадлалд заасан ажиллагааг хийгээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан заалтууд 201501000038 тоот хэрэгт нэг бүрчлэн хийгдээгүй байхад хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

1. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Одхүү, А.Бямбаа, Э.Эрдэнэбаяр нар нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутагт Б.Одхүүгийн унаж явсан 21-61 УНЧ улсын дугаартай “Мерседес Бенз Жи500” загварын автомашин дотор мансууруулах бодисыг зарах борлуулах зорилгогүй олж авсан, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн улмаар дээрхи үйлдлийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан өршөөл үзүүлсэн атлаа дээрхи автомашиныг 50.000.000 төгрөгт дүйцүүлэн шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн торгууль тавьсан нь шударга бус буруу шийдвэр болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйл ангид “тээвэрлэх” гэж заалт байхгүй байхад уг автомашиныг ямар үндэслэлээр хурааж авах болсон нь тодорхой бус, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамласан атлаа оролцоо хэлбэрийг нь тогтоогоогүй байтал хувь тэнцүүлэн төлөх шийдвэр гаргасан нь буруу болсон гэх үндэслэлтэй байна.

2. А.Бямбаа нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд давтан үйлдлээр, бүлэглэн мансууруулах бодис зарсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан хүндрүүлэн үзсэн атлаа гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг мөрдөн байцаалтаар нэг бүрчлэн тогтоолгүй шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хамтран оролцох хэлбэрийг журамлах шаардлагагүй гэж үзсэн нь буруу шийдвэр болсон. Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан шинжээч н.Сайнхүүгийн дүгнэлт нь ойлгомжгүй, эргэлзээтэй байдаг. “Ё.Батцэнгэл, А.Бямбаа нар нь хүнээс мөнгө авч байна, хүнд юм өгч байна” зэрэг тайлбараас үзэхэд яг хэн мөнгө авч байгаа нь тодорхой биш, зарсан, борлуулсан гэж үзэх үндэслэл муутай, нүдэн багцаагаар харьцуулан шинжилгээ хийж дүгнэлтээ гаргасан байна. Мөн хавтаст хэрэгт харьцуулах шинжилгээний харьцуулсан гэх зурагнууд нь шүүгдэгч нарыг мөн гэхэд эргэлзээтэй, маргаантай зурагнууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Энэ нь нүдээр баримжаалж дүгнэлт хийж хэрхэвч болохгүй нөхцөл байдал үүсгэж байна.

3. Прокурорын хяналтын доор хийгдсэн гэх гүйцэтгэх ажлын материал нь хавтаст хэрэгт нотлох баримтаар үнэлж болох хэмжээнд ил болгож хавсаргах шаардлагатай гэсэн байтал мөрдөн байцаалтаар ил болгоогүй учир дутагдалтай дүгнэлтээр баримт хийж, шүүгдэгч нарыг онц хүнд гэмт хэрэгт буруутгаж ялласан нь хууль ёсыг гажуудуулсан, цагдаа, прокурорын тохиролцсон байж болзошгүй алдаатай шийдвэрийг баримтлан зөвхөн яллах талыг баримталсан нь удаа дараа харагдсаар байгаад харамсалтай байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг нэг бүрчлэн тогтоох боломжоор хангаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Ялтан Э.Эрдэнэбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Би мансууруулах бодисыг олж аваагүй, хадгалаагүй, борлуулаагүй.

1.а. Намайг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “Мөс” гэх мансууруулах бодисыг олж авсан гэм буруутайд тооцсон. Хэдийд, хаанаас, хэнээс, ямар бодис, ямар хэмжээтэй олж авсаныг тогтоосон баримт нотолгоо хавтаст хэрэгт байхгүй байхад “Мөс” гэх мансууруулах бодисыг олж авсан гэж дүгнэсэн.

1.б. “Мөс” гэх бодисыг хадгалсан гэм буруутай гэж анхан шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн. Гэтэл би ямар нэгэн бодис хадгалаагүй, ямар хэмжээний, ямар нэртэй бодисыг, хэзээ, хаана хадгалсан талаар мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй байхад анхан шатны шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүйгээр “Мөс” гэх мансууруулах бодисыг хадгалсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.в. Борлуулсан гэх дүгнэлтийг ч мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээч харьцуулсан шинжилгээг хийхдээ үндсэндээ нүдэн баримжаагаар хийсэн болохоо шүүх хурал дээр мэдүүлсэн. Ингэхдээ гүйцэтгэх ажлын шугамаар хийгдсэн бичлэг дээр байгаа Э.Эрдэнэбаярын гэх дүрс нь миний бодит биеийн хэлбэртэй яг ямар шинжээр таарч байгаа, онцлог ямар шинж байгааг дүгнэлтэд тусгаагүй, зөвхөн ерөнхий шинжээр таарч байна гэсэн нь бичлэг дээрх хүн нь Э.Эрдэнэбаяр би мөн байна гэснийг бүрэн нотлох баримт биш юм. Иймд шинжээч н.Сайнхүүгийн дүгнэлт нь шаардлага хангаагүй байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцсэн гүйцэтгэх ажлын шугамаар олсон эд мөрийн баримтаар хураагдсан 1-6 хүртэлх дугаартай “Мөс” гэх мансууруулах бодисуудаас Э.Эрдэнэбаяр надаас хураасан гэх зүйл гараагүй. Хэрэв би мансууруулах бодисыг борлуулсан бол надад борлуулсан орлого орох ёстой. Гэтэл би тийм хэмжээний мансууруулах бодисыг борлуулаад, тийм хэмжээний орлого олжээ гэж нотлох байтал шүүхийн шийтгэх тогтоолд ерөнхийд нь мансууруулах бодисыг борлуулах зорилгоор олж авч хадгалсан борлуулсан гэж дүгнэж байгаа нь хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслээгүй хийсвэр шийдвэр боллоо.

Гүйцэтгэх ажлын шугамаар бүрдүүлсэн материалд ч Э.Эрдэнэбаяраас хураасан гэх мансууруулах бодис байхгүй болох нь шүүх хуралдаан дээр тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 11 жилийн хорих ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг гэм буруутайд тооцох нотлох баримт байхгүй байгааг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 21-61 УНЧ улсын дугаартай “Мерседес бенз” Жи500 загварын автомашин дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 14.6 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгосон хэргийг шүүгдэгч А.Бямбаа, Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр нараас тус бүр 16.666.666 төгрөг төлүүлэхээр заасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан Ё.Батцэнгэл гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цэрэнбат нь 50.000 төгрөг, мөн би 50.000 төгрөг гарган нийт 100.000 төгрөгөөр /урьд нь нэг удаа авч байсан гэх/ хүн рүү залгаж 13 дугаар хороололд аваад ирээч гэсэн. Тэгээд тэр хүн нь нэг цаг орчмын дараа ирж өгсөн. Би хууль бусаар мөс гэх зүйлийг олж авсан нь үнэн. Энэ гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан зүйл ангид хамаарагдаж эрүүгийн хэрэг үүсгэгдэн цагдан хоригдсон. Хууль бусаар олж авсан, хэрэглэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эцэг хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаж чадаагүйдээ, хулуь бус гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Надад “Мөс” гэх зүйлийг бусадтай үгсэж, тохиролцон борлуулсан үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар А.Бямбаатай “урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж” гэж хүндрүүлэн 11 жилийн хорих ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 288 дугаар магадлалд заасан зайлшгүй тодруулах шаардлагатай зүйлсийг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Ялтан Б.Одхүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дархан хотод автомашины тормоз эвдэрч автомашин засварын газар янзлуулж байхдаа өмнө “Доргио” бааранд явж байхад 1 залуугийн өгсөн “мөс” гэх бодисыг “сэргээш” гэж бодож, ядраад байхаар нь хэрэглэж байтал цагдаа нарт баригдсан. Б.Одхүү миний бие өөрийн эрх зүйн мэдлэггүй байдлаасаа болж ийм гэмт хэрэгт холбогдсондоо тулын их гэмшиж байна. Бусадтай “Мөс” гэх бодисыг зарж борлуулахаар үгсэн тохиролцож байгаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс 13 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан үйлдлийг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулсан атлаа 21-61 УНЧ дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 50.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 16.666.666 төгрөг гаргуулан улсын орлого болгосон заалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг хэрэг нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа “гүйцэтгэх ажлын материалыг ил болгож, танилцуулах” даалгавар өгсөн боловч нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд гаргаж ирсэн гүйцэтгэх ажиллагааны материалаар Б.Одхүү миний бие нь бусдад “Мөс” гэх бодисыг давтан үйлдлээр зарсан гэх байдал гарч ирээгүй. “Мансууруулах бодисыг борлуулсан” гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгох талаар мөрдөн байцаалтын шатанд тодруул гэсэн байхад борлуулсан гэх мөнгөн баримт байхгүй. Үгсэн тохиролцсон гэж хүндрүүлэн үзэж байгаа атлаа үйлдэл, хамтран оролцооны хэлбэрийг тодруулаагүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байхад “давтан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хууль хүчний байгууллага эхний үйлдэл дээр нь таслан зогсооно гэж хуулиндаа заасан байтал хуулиа баримтлаагүй эрх зүйн байдал дордуулсан. Миний бие 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож байхад 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зарсан гэх бодис гарч ирсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн төлөөлөгчид харьцуулах шинжилгээ авна гэж өмгөөлөгчгүй хүчээр бичлэг хийж гарын үсэг зуруулсан. Энэ нь хүчээр онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж байгаа нь тодорхой байсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Ялтан Б.Одхүүгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 168 тоот Шийтгэх тогтоолоор А.Бямбаа нарын 5 хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан хэрэгт шүүгдэгч Б.Одхүүг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

                 1. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.Одхүүгийн үйлдэлд борлуулсан, давтан борлуулсан гэх үйлдлийг нотолсон ямарч нотлох баримт хэлэлцэгдээгүй буюу энэ хэрэгт борлуулсан, давтан борлуулсан үйлдэл нь нотлогдоогүй байхад ял оноосон. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд огт тусгагдаагүй буюу тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулж нэг талыг барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэл үүссэн гэж үзэж байна.

                 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт давтан, 192.3.5 дахь хэсэгт урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан байх боловч Б.Одхүү мансууруулах бодистой холбоотой ямар давтан үйлдэл гаргасан талаар гэм буруугийн дүгнэлтэд тогтоогоогүй ба хэрхэн урьдчилан тохиролцож энэ үйлдлийг хийсэн талаар огт дүгнээгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт заасан үндэслэл буюу давтан буюу урьдчилан үгсэн тохиролцсон талаар нотлогдоогүй гэж дүгнэлт өгөх үндэслэл болж байна.

                 3. Өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан маш тодорхой нэг заалт бол мансууруулах бодисын эх сурвалжийг заавал олж тогтоох талаар заасан боловч энэ талаар ямарч ажиллагаа хийгдээгүй байхад хэргийг анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн гэж үзнэ. Дээрх нөхцөл баидлуудыг тодруулах, түүнчлэн ямар хүмүүс худалдан авах гэж байсан эсэх талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа зэргийг тогтоолгох зорилгоор хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 203.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

                 Ялтан Э.Эрдэнэбаярын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь А.Бямбаа нарт холбогдох эрүүгийн 201501000038 дугаартай хэргийг хянан хэлэлцээд миний үйлчлүүлэгч Энхтөр овогтой Эрдэнэбаярыг:

1. А.Бямбаа, Б.Одхүү нартай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан-Уул сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 21-61 УНЧ улсын дугаартай “Мерседес бенз Жи500” загварын автомашин дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий мөс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож уг хэргийг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс өмиө үйлдсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн.

2. Б.Одхүүтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж 2015 оны 1 дүгээр сараас мөн оны 5 дугаар сарын хооронд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял оногдуулсаныг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдаж байна. Үүнд:

а. Шүүх Эрдэнэбаярыг А.Бямбаа, Б.Одхүү нартай бүлэглэн 14.6 гр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэлд гэм буруутайд тооцохдоо Эрдэнэбаярын гэм буруугүйг нотолсон хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн баримтуудад ач холбогдол өгсөнгүй. Э.Эрдэнэбаяр нь А.Бямбаа, Б.Одхүү нартай хамт Дархан-Уул аймаг явсан, тэдгээрийн хэрэглэсэн сэтгэцэд нөлөөлөх бодисоос хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ба энэ бодисыг хэн хаанаас олж авсан талаар мэдээгүй гэдгээ тайлбарлаж үнэн зөв мэдүүлэг өгсөн. Харин энэхүү 14.6 гр сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх бодисыг Б.Одхүү нь өөрөө хэдийд, хаанаас олж авсан, хаана хадгалсан болохоо мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хурал дээр тодорхой тайбарлаж мэдүүлсэн. Мөн Э.Эрдэнэбаяр нь энэ бодисыг хэн хаанаас олсон болохыг мэдэхгүй, хаана хадгалсныг мэдээгүй, харин нэг удаа хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна. Гэтэл шүүх Эрдэнэбаяр нь хэдийд, хаанаас, хэнээс дээрх бодисыг олж авч хаана хадгалсан, Э.Эрдэнэбаяр уг үйлдэлд яг ямар байдлаар оролцсон болохыг тогтоохгүйгээр үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Шүүх Э.Эрдэнэбаярын гэм буруутай нь ямар нотлох баримтаар батлагдаж байгаа, ямар нотлох баримтаар хангалттай нотлогдож байгааг тогтоохгүйгээр зөвхөн Одхүүтэй хамт явсанд нь, мөн Одхүүгийн машинд мансууруулах бодис байсанд Эрдэнэбаярыг олж авсан, хадгалсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Хэргийн талаар заавал нотолбол зохих асуудал болох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”, гэмт хэрэг хэдийд хаана яаж үйлдсэн болон бусад байдал 80.1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн зэргийг яаж тогтоосон нь эргэлзээтэй байх тул шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 288 дугаар магадлалаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа магадлальн 1 дэх заалтад “гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байгаа бол ялтан тус бүрийн үйлдэл, оролцооны хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай” гэж даалгасан боловч мөрдөн байцаалтаар энэхүү магадлалын заалт хангагдаагүй, зохих ажиллагааг хийсэн боловч Эрдэнэбаяр ямар байдлаар оролцсоныг бүрэн нотолж чадаагүй. 14.6 гр бодисыг Эрдэнэбаяр нь олж авсан, хадгалсан болох нь нотлогдоогүй болно. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

                 2. Анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолын 14 дүгээр талд "...харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Эрдэнэбаяр, Одхүү харьцуулах” гэсэн бичигтэй дискэнд бичигдсэн гэрэл зураг, дүрс бичлэгт дүрслэгдсэн Б.Одхүү нь шинжилгээнд ирүүлсэн Э.Эрдэнэбаяр нь шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн 00.02.47 секундэд хүнд цагаан өнгөтэй бодис хийсэн нийлэг ууттай зүйл өгч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн байна" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Одхүү дүрслэгдсэн юм уу, Эрдэнэбаяр дүрслэгдсэн юм уу. Шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгч нарын дүрс, хэв хэлбэрийг харьцуулсан шинжилгээг хийхдээ ерөнхий шинжээр таарч тохирч байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, тухайн хүн нь яг ямар онцлох шинжээр бичлэг дээрх дүрсүүдтэй таарч тохирч байгааг шинжээч гаргаж чадаагүй, мөн шинжилгээ хийхэд энэнээс илүүг гаргаж болно, болохгүй гэх мэтчилэн мөрдөн байцаагч нар зааварласан тул арай өргөн хүрээнд шинжилгээг гаргаж болохгүй байсан талаар шинжээч н.Сайнхүү шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нарын асуултад хариулахдаа тайлбарласан тул шинжилгээний дүгнэлт нь шаардлага хангасан бие даасан хөндлөнгийн дүгнэлт болж чадаагүй байна гэж дүгнэхээр байна. Иймд энэхүү шаарлага хангаагүй дүгнэлтийг үндэслэх нь хуульд нийцэхгүй юм. Э.Эрдэнэбаярыг Одхүүтэй үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэм буруутайд тооцохдоо ямар нотлох баримтаар гэм буруутайг нотолж байгаа нь ойлгомжгүй, ерөнхий байдлаар шийдвэрлэлээ гэж үзэж байна. Хичнээн хэмжээний, ямар нэршилтэй бодисыг хэдийд, хаанаас, хэнээс, ямар байдлаар олж авсан, энэ нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисод хамаарах эсэх, ямар нэртэй бодисыг ямар хугацаанд хаана, юунд хадгалсан болохыг тогтоосон нотлох барим хэрэгт байхгүй байхад олж авсан, хадгалсан гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Гүйцэтгэх ажлын шугамаар явуулсан ажиллагааны нотлох баримт болох бодисуудыг хураан авч 1-6 хүртэл дугаарлан хэрэгт хавсаргасныг шүүх хуралдаан дээр хэн хэний үйлдлийн улмаас олдсон баримт болохыг шинжлэн судлахад тухайн бодисуудаас Эрдэнэбаяраас хураагдсан болон Эрдэнэбаярт хамааралтай ямар нэгэн бодис буюу эд мөрийн баримт гэх зүйл байхгүй байсан болно. Ийнхүү Э.Эрдэнэбаяр хэр хэмжээтэй, ямар нэртэй мансууруулах бодисыг яг хэдийд хэнд ямар үнээр борлуулсан болох, борлуулсан гэх бодис гэгчийн үнийн дүн тодорхойгүй, шүүгдэгчийн санаа зорилгыг ч шалгаж тогтоосон баримтгүй байхад шүүх борлуулах зорилгоор гэж дүгнэсэн зэргээс дүгнэхэд Эрдэнэбаяр нь Одхүүтэй үгсэн тохиролцож бүлэглэн, мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, халгалсан, борлуулсан гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй байна. Иймд шүүх Э.Эрдэнэбаярыг гэм буруутайд тооцсон нь хангалттай нотлох баримтаар батлагдаагүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

                 Ялтан Э.Эрдэнэбаярын өмгөөлөгч Ч.Энхбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрдэнэбаярыг бусадтай бүлэглэн мансууруулах бодис буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэж буруутгажээ. Гэтэл шинжээчийн дүгнэлт болоод хураан авсан эд зүйлд Эрдэнэбаяраас хураан авсан мансууруулах бодис байдаггүй бөгөөд түүний нэр дээр нэг ч грамм мансууруулах бодис тэмдэглэгдээгүй байдаг. Ийм байсаар байтал түүнийг мансууруулах бодис худалдан борлуулсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 168 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

                 Ялтан Ё.Батцэнгэлийн өмгөөлөгч А.Ундрах гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Ё.Батцэнгэлийн гэм бурууг нотолж байгаа гэх нотлох баримт болох “Ё.Батцэнгэл үндсэн” гэсэн бичигтэй сидинд бичигдсэн “battsengel.avi” дүрс бичлэгт Ё.Батцэнгэл, А.Бямбаа нар 00:00:06 секундэд хүнээс мөнгө авч байгаа, 00:03:36 секундэд хүнд цагаан өнгийн бодис хийсэн нийлэг ууттай зүйл өгч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн байна. Ё.Батцэнгэлийн хэргийн зүйлчлэлийн гол хүндрүүлэх зүйл болох “урьдчилан үгсэн тохиролцсон” гэдэг нь ямар баримтаар, яаж нотлогдож байгааг шүүх тогтоолдоо тусгаагүй.

                 2. Дээрх дүрс бичлэгт Ё.Батцэнгэл, А.Бямбаа нарыг хүнээс мөнгө авч байгаа, мөн нийлэг ууттай зүйл хүнд өгч байгааг шинжээч А.Сайнхүү гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлжээ. Гэтэл хоёр хүн зэрэг хүнээс яаж мөнгө авах, хоёр хүн зэрэг яаж хүнд нийлэг ууттай зүйл өгсөн нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна.

                 3. Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид болох өмгөөлөгч, яллагдагч нар шинжээч А.Сайнхүүгийн дүгнэлтээр гүйцэтгэх ажлын материалд ямар дүрс бичигдсэн талаар мэдээлэлтэй болсон. Гэтэл шинжээчийн дүгнэлт тодорхой биш, ойлгомжгүй байна. Өмгөөлөгчдийн хүсэлтээр шинжээч шүүх хуралдаанд оролцсон боловч “нууц”-ын зэрэглэлтэй гэх шалтгаанаар тодруулж нэмэлт тайлбар хийгээгүй нь шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх боломж гаргаж байгааг шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолдоо тусгаагүй.

                 4. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 168 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ё.Батцэнгэлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар буюу “Бусадтай урьдчилан үгсэн тохиролцсон” гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү” гэв.

                 Ялтан С.Мөнхбатын өмгөөлөгч Т.Мөнхтуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Мөнхбатыг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа дахь гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэх үед Н.Болдбаатараас илэрсэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий 18.8 грамм “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглүүрийн хамт Н.Болдбаатар, Б.Түвшин нартай бүлэглэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар олж авсан, хадгалсан, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 хороо, 65 дугаар байрны гадна Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисийн тухай конвенцийн 0.5 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисийг хууль бусааар олж авсан, хадгалсан гэх үйлдлээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 зүйлийн 14.1, 36 зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар дээрхи хоёр үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 зүйлийн 14.1, мөн хуулийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан хэрэглэсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл: Монгол улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгтээ ял шийтгүүлээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн ба С.Мөнхбатад гадаад улс буюу БНХАУ-ын нутаг дэвсгэрт дээр үйлдэгдсэн гэмт хэрэг байхгүй тул хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглээ гэж үзэж байна. Мөн С.Мөнхбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг ямар учраас журамлаж байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 288 тоот магадлалд заагдсан ажиллагаанууд бүрэн гүйцэд хийгдээгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтад буцаагдснаас хойш нотлох баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд ялтан С.Мөнхбат болон бусад ялтан нарт хэрэгт авагдсан нотлох баримтууд нь бүрэн гүйцэд танилцуулагдаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар эх сурвалжийг нууцлах гэснийг буруу тайлбарлан хэрэглэж нотлох баримтын хэмжээнд хэргийн материалтай танилцаж чадаагүйгээс гадна гэмт хэргийн бүрдэл бүрэн гүйцэд хангагдаагүй гэж үзэж байна. Тухайлбал өөр хоорондоо хамааралгүй хэргүүдийг нэмж нэгтгэн яллах дүгнэлт үйлдсэн байгаа юм. Мөн тус хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус, 50-125 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг үлэмж , 125-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмээг их, 200 дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг онц их гэж тооцон гэмт хэргийн хохирлын хэмжээг тодорхойлсон байх бөгөөд энэ талаар ялтан нарын олж, авсан, хадгалсан, зарж борлуулсан гэх Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 2 хэсэгт ялтан нарын олж авсан, хадгалсан, зарж борлуулсан гэх мансууруулах бодисын хэр хэмжээ, үнэлгээ, хүний сэтгэцэд нөлөөлөх тун, үйлчлэх цар хүрээ, хор аюулын талаар мөрдөн байцаалтын шатанд шалган тогтоогоогүй, энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маш их жижигхэн нунтаг цагаан бодисноос өөрөөр мансуурлах бодисыг бусдад худалдан борлуулсан, гэх нөхцөл байдал маш их эргэлзээтэй, С.Мөнхбат болон ялтнуудад хэдий хэмжээний бодис байсан талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байгаа болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт зааснаар тус гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг мөрдөн байцаалтын шатанд шалган тогтоогоогүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтууд байхгүй, яллах дүгнэлтэд урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэж, давтан үйлдлээр 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын сарын хооронд гэсэн цаг хугацаанд буюу 6 дугаар хавтаст хэргийн 80 дугаар талд 2015 оны 1 дүгээр сарын 30-наас 2015 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хойшлуулгүйгээр цагдан хоригдсон байгаа юм. Гэтэл цагдан хоригдсон хугацаанд хүртэл С.Мөнхбат гэмт хэрэг үйлдээд байсан гэхэд маш их эргэлзээтэй байгаа юм. Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэтсийн хяналтын прокурор Н.Амарсанаагийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 97 тоот яллах дүгнэлт хуулийн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 168 тоот шийтгэх тогтоолыг хүчигүй болгож өгнө үү” гэв.

Ялтан Б.Одхүү, Ё.Батцэнгэл нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Ё.Батцэнгэл нь А.Бямбаатай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт сэтгэцэд нөлөөлөх "мөс" гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан борлуулсан гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Гэвч Ё.Батцэнгэл нь А.Бямбаатай хэрхэн урьдчилан үгсэн тохиролцсон болох нь хавтаст хэргийн материалыг бүхэлд нь шинжлэн судалсан боловч нотлогдож тогтоогдохгүй байгаа бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байна. Мөн энэ тухай шүүх тогтоолдоо тусгаагүй,

2. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 288 тоот магадлалд заагдсан ажиллагаануудыг хэргийг нэмэлт мөрдөн
байцаалтад буцахад бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй,

               3. Хэргийн 9 дүгээр хавтасанд Ё.Батцэнгэл, А.Бямбаа нар 00.00.06 секунтэнд хүнээс мөнгө авч байгаа 00.00.36 секунтэнд хүнд цагаан өнгийн бодис хийсэн нийлэг ууттай зүйл өгч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн байна. Энэ үйлдэл нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс өмнөх үйлдэл байгаа бөгөөд уг үйлдлийг гүйцэтгэх ажиллагааны материалаар баримтжуулагдсан нотлох баримт гэж шүүх үнэлвэл Ё.Батцэнгэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэл болж болзошгүй байна. Иймд түүний гэм бурууд тохирсон зүйлчлэлээр гэм буруутайд тооцож зохих ёсны хариуцлагыг шудрагаар оногдуулаагүй гэж үзэх үндэс болов.

4. Мөрдөн байцаалтын ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Жишээ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79.1, 80.1.1, 80.1.2, 80.1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг яаж тогтоосон нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлсэн эсэхийг хэлэлцэлгүйгээр шүүх хуралдааны мэтгэлзэх зарчмыг алдагдуулж Ё.Батцэнгэлийг онц хүнд гэмт хэрэгт буруутай гэж үзэн хавтаст хэргийн материалд энэ талаар авагдсан ямар ч нотлох баримт байхгүй байхад хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, Ё.Батцэнгэлд ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Ялтан Б.Одхүүгийн өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус хэрэгт ялтан нарын үйлдэл тус бүрийг нэг бүрчлэн тогтоох шаардлагатай. Б.Одхүү нь Дархан Уул аймагт явж байхдаа мөс гэх бодисыг хэргэлсэн бөгөөд энэ бодисыг бааранд хүнээс авсан гэж хэлдэг. Тухайн баарнаас хэнтэй хамт явж байгаад, хэнээс авсан бэ гэдгийг тогтоох шаардлагатай. Учир нь тэнд “мөс” гэх бодисыг борлуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн харагдаж байна. Хэрэв Б.Одхүү тухайн бодисыг борлуулсан бол олсон ашиг байгаа эсэхийг шалгах шаардлагатай” гэв.

Ялтан А.Бямбаагийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Бямбаагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэрэг нь “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдсан бол Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар тухайн цаг үед унаж явсан машиныг улсын орлого болгох нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийж шийдвэр гаргах байх гэж бодож байна. Өмнөх давж заалах шатны шүүхийн 268 тоот магадлалд заасан ажиллагаа хийгдээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар А.Бямбаад ял шийтгэл оногдуулсан нь эргэлзээтэй байна. Учир нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан хэрэг нь гүйцэтгэх ажиллагааны шугамаар эх сурвалжийг нууцлан авагдсан нотлох баримтаар тогтоогдлоо гэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан буюу бүлэглэж, үгсэн тохиролцсон гэдгийг яагаад нотлохгүй байна вэ, энэ нь гүйцэтгэх ажиллагаанд хамааралтай зүйл биш гэж үзэж байна. Энэ ажиллагаа дутуу хийгдэж, гүйцэтгэх ажиллагааны материал гэдгээрээ өмгөөлөгч бид нарт тухайн баримт танилцуулагдахгүйгээр хэрэг шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхийн 3 дугаар сарын 15-ны өдрийн 279 тоот шийтгэх тогтоолоор гүйцэтгэх ажиллагааны материалыг үндэслэлтэй байна гэж үзэн ялтан нарыг гэм буруутайд тооцож, тэдгээрт 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байсан. Энэ шийтгэх тогтоол давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдэн гүйцэтгэх ажиллагааны зарим материалыг тодруулах шаардлагатай гэх үндэслэлээр хүчингүй болж, хэрэг мөрдөн байцаалтад буцаж байсан. Сүүлд буюу 10 дугаар сарын 26-ны өдөр анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцээд ялтан нарт 13 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хэрэв шүүх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдсон байна гэж үзвэл хорих ялын хугацаа болон ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн шийдвэрлэх тал дээр анхаарч үзнэ үү” гэв.

Прокурор Н.Амарсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотловол зохих зүйлүүд бүрэн нотлогдсон, ялтан нарын үйлдсэн гэмт хэрэгт бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Ийм учир улсын яллагчийн зүгээс уг шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дугаар зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын эх сурвалжийг нууцлах гүйцэтгэх ажиллагааны нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд танилцуулна гэж заасан бөгөөд Прокурорын байгууллагын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэх ажилд прокурор хяналт тавьдаг. Төрийн нууцийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Гүйцэтгэх ажиллагааны тухайн хуулийн 18 дугаар зүйлд тодорхой нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажилтай танилцах эрхтэй байдаг гэж заасны дагуу гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан нотлох баримтууд танилцах эрх бүхий хүмүүст танилцуулагдсан. Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 288 тоот магадлалд “хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын үнэлэх боломжтой хэмжээнд үнэлүүлэн эрүүгийн хэрэгт хавсарга” гэж заасны дагуу Эрүүгийн цагдаагийн газраас гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан мансууруулах төрлийн бодисууд болон тэдгээрт шинжилгээ хийх тогтоол, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг ил болгож хэрэгт хавсаргахаар ирүүлсэн. Мөн гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглан авсан дуу дүрсний бичлэгт Эрүүгийн цагдаагийн газраас шинжилгээнд өгч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлтүүд гарч, хэрэгт ил болж авагдсан. Анх хэрэг анхан шатны шүүхэд хэлэлцэгдэхээс өмнө Эрүүгийн цагдаагийн газраас нууцын зэрэглэлтэй мэдээллийг хэрэгт хавсаргасан нь одоо ил болсон. Эдгээр баримтуудаас өөрөөр буюу гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авагдсан баримтуудыг үүнээс илүү ил болгох нөхцөл байдал байхгүй.  Хэрэв үүнээс илүүгээр ил болговол эх сурвалжаа алдах эрсдэл өндөр байгаа. Гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан баримтууд байгаа, нууцад хамаардаг учир ил болгож болохгүй гэдгийг өмгөөлөгч нар бүгд мэдэж байгаа. Гэтэл өмгөөлөгч нар гүйцэтгэх ажлын баримт байхгүй мэтээр ялтан нарт болон тэдгээрийн ар гэрт ойлголт өгснөөс болж ялтан нар болон тэдгээрийн ар гэрт бухимдалтай байдал үүсч байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

1. А.Бямбаа нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Модерн Таун” хотхонд байрлах “Дуулгант” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр нартай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 21-61 УНЧ улсын дугаартай “Мерседес бенз” Жи500 загварын автомашин дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 14.6 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Мөн Ё.Батцэнгэл, С.Мөнхбат нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, давтан үйлдлээр 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан.

2. Б.Одхүү нь А.Бямбаа, Э.Эрдэнэбаяр нартай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 21-61 УНЧ улсын дугаартай “Мерседес бенз” Жи500 загварын автомашин дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 14.6 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 1-34 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 1 дүгээр жагсаалтанд багтсан Дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодис бүхий тарианы усны шилийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Мөн Э.Эрдэнэбаяртай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж давтан үйлдлээр 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан.

3. Э.Эрдэнэбаяр нь А.Бямбаа, Б.Одхүү нартай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 21-61 УНЧ улсын дугаартай “Мерседес бенз” Жи500 загварын автомашин дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 14.6 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Мөн Б.Одхүүтэй урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж бүлэглэж давтан үйлдлээр 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан.

4. Ё.Батцэнгэл нь Б.Цэрэнбат, Т.Алтан-Од нартай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 46 дугаар байрны гадна 12-39 УНҮ улсын дугаартай “Мерседес бенз” Жи55 загварын автомашин дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0.5 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Мөн А.Бямбаатай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан.

5. С.Мөнхбат нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 65 дугаар байрны гадна Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0.5 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан,

Мөн А.Бямбаатай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, давтан үйлдлээр 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Ялтан Б.Одхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт болсон хэрэг, мөн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 1-34 тоотод байрлах гэртээ тариурын усны шил хадгалсан гэх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх9, х176/,

Ялтан Э.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх9, х181/,

Ялтан С.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт болсон үйлдлийг би хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт болсон үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх9, х184/,

 Гэрч Д.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...А.Бямбаа гэдэг залуу 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр үдээс хойш нэг ирлийздүү царайтай нэг охинтой хамт ирж 102 тоот өрөөнд орсон. Тэгээд хоночихоод маргааш өдөр нь буюу 9-ний өдөр 103 тоот өрөөнд өрөөгөө сольж орсон. Үүний маргааш өдөр нь 2 давхарт 201 тоот өрөөнд ороод үүний дараа 202 тоот өрөөнд байхад нь цагдаа нар ирж баривчилсан. 201 тоот өрөөнөөс гарсаны дараа уг өрөөнд цэвэрлэгээ хийхэд 1000 төгрөгийг нарийхан болтол нь хуйлчихсан байсан. 4 өдөр байхдаа 4 өөр өрөөнд байсан. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цагдаа нар ирээд үзлэг хийж байхад 2 залуу орж ирсэн бөгөөд тэр хоёрын хувьд өмнө нь орж ирж байгаагүй шиг санагдаад байна. Бичиг баримтыг нь шаардахад үзүүлдэггүй байсан бөгөөд хуралд хураалгасан байгаа, хөдөөнөөс хуралд суухаар ирсэн гэдэг байсан.” гэх мэдүүлэг /хх2, х118-119/,

Гэрч Э.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ё.Батцэнгэл нь манай “Бенз” засварын газрын оффисын жижиг 4 тоот өрөөг сарын 300.000 төгрөгөөр түрээслэж байгаа юм. Би жилийн өмнө Ё.Батцэнгэлийг мөс гэх мансууруулах бодисыг зарж борлуулдаг гэж хүнээс сонсож байсан. Яг хэн тэгж надад хэлсэнийг нь санахгүй байна. Ямар ч байсан Ё.Батцэнгэлийг “мөс” зардаг шдээ гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх3, х242/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч Б.Энхмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр нарын шээс гэх бичигтэй дээжийг шинжлэхэд бүх хүнээс MAMP буюу метамфетамин, AMP буюу амфетамин илэрсэн. MAMP буюу метамфетамин, AMP буюу амфетамин хамт илэрч гарвал Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтдаг бодисонд ордог. Энэ хоёр бодис хавсарч орохоор үйлчилгээ нь өндөр нийлмэл бодис болдог. Харин дангаараа байхаар “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад тус тус өөр өөр нэрээр багтдаг юм. Энэ хоёр бодис нь Олон улсын нэршилээр “Айс” буюу “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисд хамаарна. Хэрэглэсэн хэмжээ болон байнга хэрэглэдэг эсэхээс шалтгаалж 4-6 цаг идэвхитэй үйлчилгээ үзүүлж, улмаар биенээс шээсээр гадагшилна. Биеэс 12-14 цагийн дараа бүрэн гадагшилж дуусдаг. Түүнээс цааш шээсэнд илрэхгүй.” гэх мэдүүлэг /хх1, х89-90/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн лабораторын эрхлэгч Б.Ламчингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Метамфетамин бодис нь өндөр градус буюу 170 градуст мөс хэлбэрийн цэвэршил өндөртэй 90-98 хувтай байдаг. Хэрэглэх үед хайлуулж, гаансанд ууршуулж уурийг нь амьсгалах замаар хэрэглэдэг. 1 грамм Метамфетамин 10-15 удаа хэрэглэж болдог бөгөөд цэвэршил өндөртэй учраас хүний бие махбодид сэтгэцэд хүчтэй нөлөөлж цовоо сэргэлэн, эрч хүчтэй болгодог үйлчилгээтэй. Хүний биед үйлчлэх хугацааг 4-12 цаг гэж үзнэ, энэ нь хүний биеийн онцлогоос хамаарна.” гэх мэдүүлэг /хх3, х125/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн шинжээч А.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Метамфетамин бодис нь өндөр градуст хайлдаг мөс хэлбэрийн цэвэршил өндөртэй байдаг. Хэрэглэх үед хайлуулж, ууршуулж уурийг нь амьсгалах замаар хэрэглэдэг. 1 грамм Метамфетамин 10-15 удаа хэрэглэж болдог бөгөөд цэвэршил өндөртэй учраас хүний бие махбодид сэтгэцэд хүчтэй нөлөөлж цовоо сэргэлэн, эрч хүчтэй болгодог үйлчилгээтэй. Хүний биед үйлчлэх хугацааг 4-12 цаг гэж үзнэ, энэ нь хүний биеийн онцлогоос хамаарна.” гэх мэдүүлэг /хх6, х73-74/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн гэрэл зураг, дүрс бичлэг, дүр зургийн шинжилгээний лабораторийн эрхлэгч А.Сайнхүүгийн “...2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 4130 дугаартай дүрс бичлэгт харьцуулах шинжилгээ хийлгэх дүгнэлтийн хувьд шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг 00:03:36 секундээс төгсгөл хүртэл хугацаанд А.Бямбаа, Ё.Батцэнгэл нар нь хүнд цагаан өнгийн нунтаг бодис хийсэн жижиг хэмжээтэй тунгалаг өнгийн нийлэг ууттай зүйлийг 3 удаа хүнд дамжуулан өгч байгаа дүрс дүрслэгдсэн байсан. Дүгнэлт бичих явцад үзлэг болон дүгнэлтийн 4 дэх хэсэгт 00:03:36 секундэд хүнд цагаан өнгийн бодис хийсэн хэмжээтэй нийлэг ууттай зүйл авч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн байна гэсэн нь авч байгаа гэдэг бичилтийн алдаатай бичигдсэн байна. Энэ нь дүрс бичлэгээс тодорхой харагдана. Харин дүгнэлттэй холбоотой бусад зүйлд шинжээч томилох тогтоол дээр хуульд заасан үндэслэл нөхцөл, журмын дагуу ашиглаж авсан, баримт сэлт болох бичлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсгийг удирдлага болгоно гэсэн хуулийг сануулсан тул нэмэлт тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй юм.” гэх мэдүүлэг /хх9, х223/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Одхүү, А.Бямбаа, Э.Эрдэнэбаяр нарын биеэс авсан гэх шээснүүдэд чанарын урвалаар болон тест оношлуураар сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, амфетамин агууламж илэрсэн байна. Метамфетамин, амфетамин нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтдаг.” гэх 4888 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х88/,

“...Шинжилгээнд ирүүлсэн И.Цогтбаяр, Т.Билгүүн, Н.Галбадрах, А.Бямбаа нарын гэх шээснүүдэд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно.” гэх 11142 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х140-141/,

“...Шинжилгээнд ирүүлсэн Т.Алтан-Од, Ё.Батцэнгэл, Б.Цэрэнбат нарын биеэс авсан гэх шээснүүдэд чанарын урвалаар болон тест оношлуураар сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, амфетамин агууламж илэрсэн байна. Метамфетамин, амфетамин нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтдаг.” гэх 4890 тоот шинжээчийн дүгнэлт /хх4, х3/,

“...Шинжилгээнд ирүүлсэн С.Мөнхбатын биеэс авсан гэх шээсэнд чанарын урвалаар болон тест оношлуураар сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, амфетамин агууламж илэрсэн байна. Метамфетамин, амфетамин нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтдаг.” гэх 4889 тоот шинжээчийн дүгнэлт /хх5, х100/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “battsengel.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг, харьцуулсан шинжилгээнд ирүүлсэн “20160615_122645.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг, 20160608_165118.jpg, 20160608_1655124.jpg, 20160608_165143jpg, 20160608_165316.jpg, “Battsengel.jpg”, IMG_20160608_143909.jpg, IMG_20160608_143916.jpg, IMG_20160608_143933.jpg, IMG_20160608_143943.jpg, byambaa.jpg гэсэн нэртэй гэрэл зургууд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ё.Батцэнгэл үндсэн” гэсэн бичигтэй DVD дискэнд бичигдсэн “battsengel.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгт эвлүүлэг  хийгээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “battsengel.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн эхлэлээс төгсгөл хүртэл хугацаанд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг, гэрэл зургуудад дүрслэгдсэн Ё.Батцэнгэл, 00:01:16-аас 00:03:17 секундэд А.Бямбаа дүрслэгдсэн байна. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гэрэл зураг дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн Ё.Батцэнгэл, А.Бямбаа нар нь шинжилгээнд ирүүлсэн “battsengel.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:06 секундэд хүнээс мөнгө авч байгаа, 00:03:36 секундэд хүнд цагаан өнгийн бодис хийсэн хэмжээтэй нийлэг ууттай зүйл өгч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн байна.” гэх 4130 тоот шинжээчийн дүгнэлт /хх9, х199-202/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “Byambaa undsen convertison.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Бямбаа, Мөнхбат нар.mp4” гэсэн дүрс бичлэг, 20160608_154989.jpg, 20160608_155006.jpg, 20160608_155012.jpg, 20160608_155017.jpg, А.Бямбаа.jpg, IMG_20160608_20143909.jpg, IMG_20160608_143916.jpg, IMG_20160608_143933.jpg, IMG_20160608_143943.jpg, С.Мөнхбат.jpg гэсэн нэртэй гэрэл зургууд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлснээр “А.Бямбаа үндсэн бичлэг” гэсэн бичигтэй DVD дискэнд бичигдсэн “Byambaa undsen convertison.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгт эвлүүлэг хийгээгүй байна. Шинжилгээнд ирүүлснээр “Byambaa undsen convertison.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:22-оос 00:01:59, 00:02:08-аас 00:24:27, 00:25:05-аас төгсгөл хүртэлх секундүүдэд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гэрэл зураг, дүрс бичлэгт дүрслэгдсэн А.Бямбаа 00:02:56-аас 00:03:35, 00:06:38-аас төгсгөл хүртэлх секундүүдэд С.Мөнхбат дүрслэгдсэн байна. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гэрэл зураг дүрс бичлэгт дүрслэгдсэн А.Бямбаа нь шинжилгээнд ирүүлсэн “Byambaa undsen convertison.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:42 секундэд хүнээс мөнгө авч байгаа, 00:02:45 секундэд хүнд цагаан өнгийн бодис хийсэн хэмжээтэй нийлэг ууттай зүйл өгч байгаа, С.Мөнхбат нь шинжилгээнд ирүүлснээр “Byambaa undsen convertison.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:21:10 секундэд хүнд цагаан өнгийн бодис хийсэн жижиг нийлэг ууттай зүйл өгч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн байна.” гэх 4127 тоот шинжээчийн дүгнэлт /хх9, х204-207/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “Odkhyy.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн "odhuu1.avi”, “erdenebayar.mp4”, odhuu2.avi” гэсэн дүрс бичлэг, 20160608_160616.jpg, 20160608_160622.jpg, 20160608_160629.jpg, 20160608_160634.jpg, 20160615_120607.jpg, 20160615_160622.jpg, 20160615_120626.jpg, 20160615_120630.jpg, 20160615_160640.jpg, 20160615_120646.jpg, erdenebayar.jpg, odhuu.jpg гэсэн нэртэй гэрэл зургууд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Э.Эрдэнэбаяр Б.Одхүүтэй хамт” гэсэн бичигтэй Sony загварын дискэнд “Odkhyy.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгт эвлүүлэг хийгээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “Э.Эрдэнэбаяр.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн эхлэлээс төгсгөл хүртэлх секундэд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Эрдэнэбаяр, Одхүү харьцуулах” гэсэн бичигтэй дискэнд бичигдсэн дүрс бичлэг, гэрэл зурагт дүрслэгдсэн Б.Одхүү, 00:02:09-өөс 00:02:56 секундэд “Эрдэнэбаяр, Одхүү харьцуулах гэсэн бичигтэй дискэнд бичигдсэн дүрс бичлэг, гэрэл зурагт дүрслэгдсэн Э.Эрдэнэбаяр дүрслэгдсэн байна. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Э.Эрдэнэбаяр, Одхүү харьцуулах” нэсэн бичигтэй СД дискэнд бичигдсэн гэрэл зураг, дүрс бичлэгт дүрслэгдсэн Б.Одхүү нь шинжилгээнд ирүүлсэн “erdenebayar.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгтэй 00:02:00 секундэд хүнээс мөнгө авч байгаа. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Э.Эрдэнэбаяр, Одхүү харьцуулах” гэсэн бичигтэй СД дискэнд бичигдсэн гэрэл зураг, дүрс бичлэгт дүрслэгдсэн Б.Одхүү нь шинжилгээнд ирүүлсэн “Э.Эрдэнэбаяр нь шинжилгээнд ирүүлсэн “erdenebayar.mp4” гэсэн дүрс бичлэгийн 00:02:47 секундэд хүнд цагаан өнгөтэй бодис хийсэн жижиг нийлэг ууттай зүйл өгч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн байна.” гэх 4128 тоот шинжээчийн дүгнэлт /хх9, х209-212/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “munkhbat undsen.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “20160608_152045.mp4”, “PICT0006.AVI” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд, “20160608_154954, 20160608_154959, 20160608_155006, 20160608_155012, 20160608_155017 нэртэй 5 ширхэг гэрэл зураг нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “munkhbat undsen.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгт эвлүүлэг хийгээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “munkhbat undsen.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн эхлэлээс төгсгөл хүртэл харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гэрэл зураг, дүрс бичлэгт дүрслэгдсэн С.Мөнхбат дүрслэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “munkhbat undsen.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгт С.Мөнхбат нь дүрс бичлэгийн 00:00:59 секундэд хун цагаан өнгийн нунтаг зүйл хийсэн жижиг тунгалаг ууттай зүйл өгч байгаа дүрс дүрслэгдсэн байна.” гэх 4126 тоот шинжээчийн дүгнэлт /хх9, х214-217/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “Odkhuu undsen.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “20160608_154701.mp4”, “PICT0017.AVI”, “PICT0019.AVI”, гэсэн нэртэй дүрс бичлэг, 20160608_160612.jpg, 20160608_160612.jpg, 20160608_160622.jpg, 20160608_160629.jpg, 20160608_160634.jpg гэрэл зургууд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Одхүү үндсэн бичлэг” гэсэн бичигтэй DVD дискэнд бичигдсэн “Odkhuu.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:07 секундээс төгсгөл хүртэлх хугацаанд Б.Одхүү дүрслэгдсэн байна. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гэрэл зураг дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн Б.Одхүү нь шинжилгээнд ирүүлсэн “Odkhuu undsen.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:05:48 секундэд хүнд цагаан өнгийн бодис хийсэн нийлэг ууттай зүйл өгч байгаа дүрс дүрслэгдсэн байна.” гэх 4126 тоот шинжээчийн дүгнэлт /хх9, х219-222/,

“...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргийн найрлаганд метамфетаминийн агуулга илэрч байна. Метамфетамин нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно.” гэх 5089 тоот шинжээчийн дүгнэлт /хх9, х225-230/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Э.Эрдэнэбаяр нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Э.Эрдэнэбаяр нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх 601 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х94/,

“...Б.Одхүү нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна. Б.Одхүү нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх 570 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х96/,

“...А.Бямбаа нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна. А.Бямбаа нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх 28 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х161-162/,

“...Ё.Батцэнгэл нь бие хүний сэтгэцийн хөдөлгөөний тогтворгүй эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Ё.Батцэнгэл нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх 568 тоот шинжээчийн дүгнэлт /хх4, х8-9/,

“...С.Мөнхбат нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. С.Мөнхбат нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Мөнхбат нь сэтгэцэд нөлөөт бодисоос хамааралтай болсон гэх шинж тэмдэггүй байна. С.Мөнхбатад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх 244 тоот шинжээчийн дүгнэлт /хх6, х70/,

2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 21-61 УНЧ улсын дугаартай “Мерседес бенз Жи500” загварын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх1, х4-13/,

Э.Эрдэнэбаярын биед үзлэг хийх тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х14-16/,

Б.Одхүүгийн биед үзлэг хийх тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан тухай тэмдэглэл /хх1, х17-20/

А.Бямбаагийн биед үзлэг хийх тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан тухай тэмдэглэл /хх1, х21-24/,

А.Бямбаагийн биед үзлэг хийх тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх2, х98-101/,

Ё.Батцэнгэлийн биед үзлэг хийх тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх3, х204-205/,

С.Мөнхбатад тест ашигласан тэмдэглэл /хх5, х87/,

С.Мөнхбатын биед тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх5, х241, 243/,

Б.Одхүүгийн оршин суух Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны 1 дүгээр байрны 34 тоот орон сууцанд нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х25-28/,

Э.Эрдэнэбаярын оршин суух Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 45 дугаар байрны 7 тоотод нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх1, х29-31/,

А.Бямбаагийн оршин суух Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол, 9-61 тоотод нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх1, х32-33/,

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 24-19 тоотод нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х34-39/,

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х40-46/,

Хэргийн газарт үзлэг хйисэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх2, х72-83/,

Хэргийн газрын үзлэгээр хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх2, х84-86/,

Б.Цэрэнбатын эзэмшлийн 12-39 УНҮ улсын дугаартай “Мерседес Бенз Жи55” загварын автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3, х170-174/,

“Мерседес Бенз Жи55” загварын 16-17 УНМ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3, х175-178/,

“Приус 20” загварын 51-44 УНҮ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3, х179-184/,

Ё.Батцэнгэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Плас Бенз” авто засварын газар, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Орчлон хороолол 46-66 тоот орон сууцанд нэгжлэг хийх тухай тогтоол /хх3, х185/,

Ё.Батцэнгэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Орчлон хороолол 46-66 тоот орон сууцанд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3, х186, 189-194/,

Ё.Батцэнгэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Плас Бенз” авто засварын газарт нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх3, х188/,

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх5, х80-86/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолууд /хх1, х66-67, хх2, х238-240, хх5, х90-91, хх6, х30-31, хх9, х163-164/,

Гаалийн төв лабораторийн 0013763 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн /хх1, х100-101/,

Гаалийн төв лабораторийн 0013008 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн /хх2, х133-134/,

Гаалийн төв лабораторийн 0013764 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн /хх4, х17-18/,

Гаалийн төв лабораторийн 0013765 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн /хх4, х32-33/,

Гаалийн төв лабораторийн 0013762 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн /хх5, х105-106/,

Гаалийн төв лабораторийн 0013032 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн /хх6, х45, х47/,

Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц /хх2, х136-138, хх6, х75-76/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөн хэрэгт Эрүүгийн цагдаагийн газраас танилцуулсан баримтаар Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрын тоо бүртгэлд бүртгэгдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй 603 хүнд холбогдох 1500 гаруй мэдээлэлд дүн шинжилгээ хийж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг, зарж борлуулдаг нөлөө бүхий этгээдүүдийг тогтоон гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглан гэмт үйлдлийг баримтжуулж ажилласан. Нөлөө бүхий этгээдүүдэд Алтанхүү овогтой Бямбаа /РД: УШ82060617/, Байгалмаа овогтой Одхүү /РД: ФА86101311/, Сэнгэдорж овогтой Мөнхбат /РД: ПЭ80012610/, Ёндон овогтой Батцэнгэл /РД:ЧП81122915/, Энхтөр овогтой Эрдэнэбаяр /РД: УП88063034/ нар тооцогдсон. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр бусдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулж байгаа тухай гүйцэтгэх ажлын шугамаар удаа дараа мэдээлэл авагдсан, дээрх нэр бүхий этгээдүүдийн бүлэг, зохион байгуулалт, гэмт үйлдлийг тогтоох, эрүүгийн хэрэгт нотлох баримтаар үнэлүүлэх зорилгоор Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгүүдэд заасан ажиллагааг 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд прокурорын зөвшөөрөлтэй зохион явуулсан бөгөөд баримтжуулагдсан мэдээ, дүрс бичлэг, шинжээчийн дүгнэлтээр А.Бямбаа, Ё.Батцэнгэл, Б.Одхүү, С.Мөнхбат, Э.Эрдэнэбаяр нар нь урьдчилан үгсэн тохиролцож, удаа дараагийн үйлдлээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зарж борлуулсан болох нь нотлогдсон байна.

 

А.Бямбаа, Б.Одхүү, С.Мөнхбат, Ё.Батцэнгэл, Э.Эрдэнэбаяр нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Эрдэнэбаярт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 45-07 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодис бүхий Монгол Улсын АН7764925 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэж,

 С.Мөнхбатыг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа дахь гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэх үед Н.Болдбаатараас илэрсэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамин, гидрохлоридын агууламж бүхий 18.8 грамм “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглүүрийн хамт Н.Болдбаатар, Б.Түвшин нартай бүлэглэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар олж авсан, хадгалсан гэж тус тус яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Мөн А.Бямбаа, Б.Одхүү, С.Мөнхбат, Ё.Батцэнгэл, Э.Эрдэнэбаяр нарын мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

А.Бямбаа, Б.Одхүү, С.Мөнхбат, Ё.Батцэнгэл, Э.Эрдэнэбаяр нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гүйцэтгэх ажлын материал зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон тул ялтан А.Бямбаа, ялтан Б.Одхүү түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, ялтан Э.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Ч.Энхбаяр, ялтан С.Мөнхбат, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Н.Баатардорж, ялтан Ё.Батцэнгэл, түүний өмгөөлөгч А.Ундрах, ялтан Б.Одхүү, Ё.Батцэнгэл нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд ялтнууд, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан А.Бямбаа, ялтан Б.Одхүү түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, ялтан Э.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Ч.Энхбаяр, ялтан С.Мөнхбат, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Н.Баатардорж, ялтан Ё.Батцэнгэл, түүний өмгөөлөгч А.Ундрах, ялтан Б.Одхүү, Ё.Батцэнгэл нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                             Ц.ОЧ