Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Д.Энхтуяад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Очирсүрэн,

хохирогч Л.Жаргалсайхан,

ялтан Д.Энхтуяа, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Энхтуяад холбогдох 201626011084 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Даваагийн Энхтуяа, 1969 оны 1 дүгээр сарын 23-нд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 5-1757 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧР69012368/;

 

Д.Энхтуяа нь 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд “...газрын кадастрын зураг хийж өгнө, газрын өргөдөл материалыг мэдээллийн санд оруулж, газрын гэрчилгээ шуурхай гаргаж өгнө...” гэж бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх залилан мэхлэж:

Д.Амгалангаас 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсэгт байрлах “Хүрэн толгод” ХХК-ийн ажлын байранд 400,000 төгрөг бэлнээр, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарт 1,000,000 төгрөгийг бэлнээр авч, нийт 1,400,000 төгрөгийг,

Н.Санжидаас 2014 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 6-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт гэх газар 480,000 төгрөг бэлнээр, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн толгод” ХХК-ийн ажлын байранд 1,500,000 төгрөг бэлнээр авч, нийт 1,980,000 төгрөгийг,

Н.Саруулмаад 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах “Шинэ кадастр” ХХК-ийн байранд бэлнээр 1,250,000 төгрөгийг,

Д.Бадамцэцэгээс 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах “Хүрэн толгод” ХХК-ийн ажлын байранд бэлнээр 700,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын тойрог гэх газар бэлнээр 160,000 төгрөг, нийт 860,000 төгрөгийг,

Т.Энхцэцэгээс 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах “Хүрэн толгод” ХХК-ийн ажлын байранд бэлнээр 700,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын тойрог гэх газар бэлнээр 160,000 төгрөг, нийт 860,000 төгрөгийг,

А.Болормаагаас 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн толгод” ХХК-ийн ажлын байранд бэлнээр 700,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын тойрог гэх газар бэлнээр 160,000 төгрөг, бэлнээр 860,000 төгрөгийг,

Л.Жаргалсайханаас 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 8 дугаар гудамжны 12 тоотод гар утасны мобайл банкаар 2,100,000 төгрөгийг,

Т.Баттунгалагаас 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны мөнгөний машины дансаар 350,000 төгрөгийг,

Ч.Энх-Амгалангаас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ кадастр” ХХК-ийн ажлын байранд бэлнээр 160,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн толгод” ХХК-ийн ажлын байранд бэлнээр 600,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороололд бэлнээр 1,400,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сүлжмэлийн үйлдвэрийн урд талын зам дээр бэлнээр 80,000 төгрөг, нийт 2,240,000 төгрөгийг,

Т.Төмөрчөдөрөөс 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас дансаар 1,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун турууны гудамжид бэлнээр 1,175,000 төгрөг, нийт 2,175,000 төгрөгийг,

Г.Өлзийбуянгаас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн толгод” ХХК-ийн ажлын байранд бэлнээр 500,000 төгрөгийг,

Б.Энхжаргалаас 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн толгод” ХХК-ийн ажлын байранд бэлнээр 220,000 төгрөгийг, нийт 18 удаагийн давтан үйлдлээр 12 иргэнээс 14,795,000 төгрөгийг авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Энхтуяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Даваагийн Энхтуяаг давтан үйлдлээр, бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад 14,795,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Д.Энхтуяаг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Энхтуяад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, Д.Энхтуяа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Энхтуяагаас 12,845,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Амгаланд 1,400,000 төгрөг, Н.Санжидад 1,500,000 төгрөг, Н.Саруулмаад 1,250,000 төгрөг, Д.Бадамцэцэгт 860,000 төгрөг, Т.Энхцэцэгт 860,000 төгрөг, А.Болормаад 860,000 төгрөг, Л.Жаргалсайханд 1,860,000 төгрөг, Т.Баттунгалагт 350,000 төгрөг, Ч.Энх-Амгаланд 1,500,000 төгрөг, Т.Төмөрчөдөрт 2,175,000 төгрөг, Г.Өлзийбуянд 500,000 төгрөг, Б.Энхжаргалд 220,000 төгрөгийг тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Энхтуяагийн хүүхдүүд болох 2003 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн 13 настай Э.Төгөлдөр, 2002 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн 14 настай Э.Урангоо нарт харгалзан дэмжигч томилохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Энхтуяад авсан бусдын батлан даалтад өгөх таслан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 оноос 2016 он хүртэл Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах кадастрын зураг гаргадаг “Хүрэн толгод” ХХК-тай хамтран кадастрын зураглал гаргадаг байсан. Ингэж ажиллах хугацаанд хохирогч Д.Амгалан, Н.Санжид, Н.Саруулмаа, Д.Бадамцэцэг, Т.Энхцэцэг, А.Болормаа, Л.Жаргалсайхан, О.Энх-Амгалан, Т.Төмөрчөдөр, Г.Өлзийбуян, Б.Энхжаргал нар кадастрын зураг, газрын гэрчилгээ гаргуулах хүсэлтэйгээ хэлсэн. Тухайн үед кадастрын зураг болчих байх харин газрын гэрчилгээний хувьд би мэдэхгүй асууж өгье гэж хохирогч нарт хэлж байсан. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороог хариуцаж байсан Н.Чинсанаатай уулзаж кадастрын зурагны зөвшөөрөл авах гэж газар зохион байгуулагч, хохирогч нарыг дагуулж газар дээр нь очсон. Газар зохион байгуулагч Н.Чинсанаа кадастрын зургийг хийж өг гэж зөвшөөрөл өгсөн. Үүний дагуу хохирогч нарын кадастрын зургийг хийж өгсөн. Учир нь хохирогч нар надтай цуг газраа газар зохион байгуулагчид үзүүлээд зургаа хийлгэсэн болохоор надад итгэсэн. Н.Чинсанаа газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн. Н.Чинсанаагийн нэхсэн мөнгийг хохирогч нар авчирч өгсөн. Хохирогч нарын мөнгийг би Н.Чинсанаад өгөх гэсэн боловч та өөр дээрээ байлгаж бай гэж хэлсэн. Тэгээд Н.Чинсанаад хохирогч Д.Амгалангаас гэрчилгээний мөнгө 1,000,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 25-нд бэлнээр өгсөн. Хохирогч Д.Бадамцэцэг, Т.Энхцэцэг, А.Болормаа нарын газрын гэрчилгээний мөнгө тус бүр 700,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөг, хохирогч Н.Саруулмаагийн 1,250,000 төгрөг бүгд надад хадгалагдаж байсан учир Н.Чинсанаа надтай дахин уулзаад мөнгө хэрэгтэй байна, машины зээлийн мөнгийг та тушаачих гэхээр нь 2014 оны 7 дугаар сарын 26-нд Н.Чинсанаагийн эхнэрийн нэр дээрх машины зээлийн мөнгө 575,000 төгрөгийг төлсөн. Мөн 8 дугаар сарын 26-ны өдөр, 9 дүгээр сарын 26-ны өдөр машины зээлийн төлбөрийг төлсөн. 2014 оны 7 дугаар сарын 26-ны орой Н.Чинсанаа 800,000 төгрөг нэмж авсан. Хохирогч Л.Жаргалсайханаас 2015 оны 1 дүгээр сарын 19-нд 1,620,000 төгрөг, хохирогч Н.Санжидаас 1,500,000 төгрөг авсан. Энэ мөнгийг нийлүүлээд Хөрс худалдааны төв дотор 2015 оны 1 дүгээр сарын 29-нд 3,000,000 төгрөгийг Н.Чинсанаатай уулзаад өгсөн. Н.Чинсанаад чи надаас мөнгө аваад байдаг, гарын үсэг зурж авахгүй юм уу. Энэ хүмүүс чинь надаар гарын үсэг зуруулж өгсөн. Чи заавал бүтээж өгөөрөй, би айгаад байна шүү гэж сануулж хэлж байсан. Гэтэл Н.Чинсанаа зүгээрээ та итгэж болно, би ямар ч байсан бүтээж өгнө та битгий ай гэж хэлээд мөнгөө аваад явсан. Хохирогч Ч.Энх-Амгалангаас 1,280,000 төгрөг, Т.Төмөрчөдөрөөс 2,000,000 төгрөг аваад 2015 оны 6 дугаар сарын сүүлээр Тэнгис кино театрийн хажууд 3,000,000 төгрөгийг Н.Чинсанаад өгсөн. Хохирогч Г.Өлзийбуян, Б.Энхжаргал хоёрт хуучин хашааны гэрчилгээ дээр м.кв өөрчлөх, талбай хэмжээг том болгох талаар ирж уулзсаны дагуу би өөрсдийн хороо хариуцсан газар зохион байгуулагчаас бүтээгээд өгөөч гэж гуйсан. Тэгээд Г.Өлзийбуян 500,000 төгрөг, Б.Энхжаргал 220,000 төгрөг өгсөн бөгөөд кадастрын зургийг нь мэдээллийн санд оруулж талбайн хэмжээг өөрчлөх боломжтой гэсэн. Харин буцах хуудсыг хохирогчид өгсөн. Гэтэл энэ хүмүүс намайг цагдаад шалгагдаж байгааг сонсоод худал гүжирдсэн байсан. Хохирогч Т.Баттунгалаг нь газрын гэрчилгээ гаргуулахаар 350,000 төгрөг өгсөн талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байсан. Т.Баттунгалагтай уулзаад энэ талаар асуутал өөрөө хийгээгүй чиний данс руу хүү, бэр хоёроор хийлгэсэн гэж хэлсэн. Т.Баттунгалаг миний дансыг авч байгаагүй бөгөөд ямар дансанд хийсэн талаар асуухад санахгүй байна гэсэн.

Энэ хэрэгт холбогдох үед Н.Чинсанаа нь төрийн албанд ороод 2 жил болж байна. Та намайг бодоод хохирогч нарын бичиг баримтыг өөр дээрээ байлгаж бай, би хохирогч нарын бичиг баримтыг яаралтай гаргаж өгнө гэж хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд Н.Чинсанаагийн талаар хэлэхэд хэрвээ Н.Чинсанааг энэ хэрэгт оролцуулах юм бол хамтран оролцогч болоод хүндэрнэ гэж хэлэхээр нь айгаад дахиж Н.Чинсанаагийн талаар яриагүй. Н.Чинсанаа хохирогч нарын асуудлыг бүтээнэ гээд цаг хугацаа аваад байсан. Н.Чинсанааг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулагчаар шилжиж очсоны дараа очиж уулзаад удахгүй шүүх хурал болно, хохирогч нарын асуудлыг шийдэж өг эсвэл надаас авсан мөнгөө өг гэж хэлсэн. Шүүх хурлаас өмнө хохиролгүй болгох арга хэмжээ ав гэж хэлтэл Н.Чинсанаа энэ долоо хоногт ажиллахгүй, дараагийн 7 хоногт хохирогч нарыг над руу явуулчих гэсэн. Хохирогч нарт Н.Чинсанаа дээр хамт очиж уулзах талаар ярилцсан. Хохирогч нар мөнгөө авахгүй гэрчилгээгээ гаргуулж авмаар байна гэж хэлж байсан төдийгүй намайг яагаад ганцаараа хэрэгтэн болоод байгаа юм, газар зохион байгуулагчаа хэлэхгүй яасан юм гэж байсан. Миний ард Н.Чинсанаа газар зохион байгуулагч байгааг мэдэж байсан байна. Хохирогч нарыг ийм байдалд оруулсандаа харамсаж байна. Хохирогч нарын кадастрын зургийг гаргаж өгөөд өөрсдөд нь өгчихсөн байхад газрын гэрчилгээний мөнгөн дээр кадастр хийсэн төлбөрийг нэмээд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хийсэн ажлын хөлсийг хохирогч нарын хохирлоос хасахгүй байгааг гайхаж байна. Хохирогч нарын хохирлыг зөв тогтоогоогүй гэж үзэж байгаа бөгөөд хохирогч нарын итгэлийг Н.Чинсанаагаас болж алдсандаа харамсаж байна. Хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулах хүсэлтэй байна. Газар зохион байгуулагч Н.Чинсанааг энэ хэрэгт шалгаж өгнө үү...” гэв.

 

Ялтан Д.Энхтуяагийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нараас авсан мөнгөө Н.Чинсанаад өгдөг байсан. Н.Чинсанаатай хамт газар дээр очиж хэмжилт хийж, Д.Энхтуяа кадастрын зураг гаргаж өгнө, Чинсанаа болохоор гэрчилгээ гаргаж, кадастрын зургийг мэдээллийн санд оруулж өгнө гэж хохирогч нарт итгэл төрүүлж мөнгө авдаг байсан. Чинсанаад итгээд Д.Энхтуяа бүх хэргээ хүлээгээд явсан. Д.Энхтуяагийн насанд хүрээгүй хоёр хүүхдийг нь асран хамгаалах хүн байхгүй, айлын хашаанд гэр хөлсөлж амьдардаг...” гэв.

 

Хохирогч Л.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрч байна. Кадастрын зурагны мөнгийг хасна гэсэн болохоор би 240,000 төгрөгийг хассан...” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтаар Н.Чинсанаа хохирогч нараас мөнгө авсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Д.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Д.Энхтуяад холбогдох хэрэгт явуулах мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Үндэслэл нь:

 

1. Прокуророос Д.Энхтуяаг “...кадастрын зураг хийж өгнө...” гэж залилан мэхэлсэн талаар яллах дүгнэлт үйлдэж ялласан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ байдал нь тогтоогдохгүй, эргэлзээтэй байна. Хохирогч нар кадастрын зураг хийлгэсэн гэж хохирлоосоо тодорхой мөнгөн дүнг хасацгаасан байх бөгөөд хэрэгт хэд хэдэн кадастрын зургуудыг хавсаргасан /1-р хх-ийн 142-153 тал/ байна. Иймээс хохирогч нарын хүсэлтийн дагуу кадастрын зураг хийлгэсэн эсэх, кадастрын зургийг эрх бүхий байгууллагаар хийсэн эсэх, кадастрын зураг хийлгэсэн байгууллагад хэдэн төгрөгийг хэн төлсөн болон Д.Энхтуяа хэдэн төгрөг авсан, кадастрын зураг хийлгэсэн мөнгийг хохирлоос хасах эсэхийг шалгах нь зүйтэй.  

 

2. Д.Энхтуяаг хохирогч Т.Төмөрчөдөрөөс 1,175,000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэж яллагдагчаар татсан /1-р хх-ийн 88 тал/ атлаа “хохирогч Т.Төмөрчөдөрөөс 2,175,000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэж яллах дүгнэлт /2-р хх-ийн 1-13 тал/ үйлдсэн байх ба шийтгэх тогтоолоор хохирогч Т.Төмөрчөдөрт 2,175,000 төгрөгийг Д.Энхтуяагаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн зөрүүтэй байдал байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г нарийвчлан тогтоох.

Мөн Д.Энхтуяад холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байгаатай холбогдуулан Д.Энхтуяагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “...миний ард газар зохион байгуулагч Н.Чинсанаа байсан тул би хохирогч нараас мөнгөнүүдийг авч байсан, Н.Чинсанаад мөнгөнүүдийг өгч байсан тул шалгаж өгнө үү...” гэх гомдлыг нэг мөр шалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр Д.Энхтуяад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Энхтуяад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжин прокурорт очтол Д.Энхтуяад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.              

 

                                               

ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Л.ДАВААСҮРЭН

 

                       ШҮҮГЧИД                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                     Д.ОЧМАНДАХ