Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 45

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                                   Ц.Амаржаргал

Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                                 Н.Дүүрэнжаргал

Ялтны өмгөөлөгч                   З.Энхтуяа

Иргэний нэхэмжлэгч             *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* овогт *******ын *******т холбогдох, эрүүгийн ******* дугаартай, 149/2016/00079/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-ний өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, ****эгтэй, *** настай, *****, ************ боловсролтой, ********* мэргэжилтэй, ам бүл **************** хамт ******* аймгийн ******* сумын******* дугаар баг, ****************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын ******* /РД:*************/.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч ******* нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг хоёр давааны урд 214/131 дахь километрийн заалтын тэмдэгийн орчим төв зам дээр “тоёота приус-11” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад урсгал сөрж, өөдөөс ирж явсан “портер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган иргэн , нарын биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

Анхан шатны шүүх *******т холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 89 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч ******* овогт *******ын *******ын тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар *******т оногдуулсан 02 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорын  хохиролд 4228500 төгрөгийг гаргаж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум ********* баг ****** тоотод оршин суугч иргэний нэхэмжлэгч овогт ын /************/-д олгохоор шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүх хуралдаанаар өөрөө өөрийгөө өмгөөлөгч оролцсон бөгөөд эрх зүйн мэдлэг дутсанаасаа болж хохирол төлбөрөө бүрэн төлөлгүй орсноос 2 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар мэтгэлзэх зүйл байхгүй боловч *******т холбогдох хэрэг нь гэмт хэргийн ангилалын хувьд “Хөнгөн” төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа тул шүүгдэгч хохирогчтой эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой юм. Гэтэл шүүгдэгч ******* нь эрх зүйн мэдлэг дутуугаас өмгөөлөгч авч хуулийн боломжийг ашиглаж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанаас хойш шүүгдэгч *******ын эхнэр, ах дүүс нь үүссэн нөхцөл байдлыг ойлгон 89 тоот шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч *******д төлүүлэхээр шийдвэрлэсэн 4.228.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, энэ хэргийн хохирогч нар болон , нар нь эмчилгээний зардлаа төлүүлсэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр *******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд шийтгэх тогтоол гарсны дараа өмгөөлөгч надад хандсан.

Энэ хэрэг хөнгөн төрлийн гэмт хэрэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйл, 208 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 71 зүйлд тус тус зааснаар хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгох боломжтой. Хохирогч н., н. нар хохирлоо бүрэн төлүүлсэн гомдолгүй гэдэг, харин анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгчид хохирлоо төлөөгүй гээд баривчлах ял оноосон.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох боломжтой байсан. Иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлөөгүй байна гэж түүнд баривчлах ял оногдуулсан нь хууль зөрчиж, ял халдаасан явдал юм. 

******* хохирогч нартай эвлэрсэн. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн магадлал хүчин төгөлдөр болтол түүнийг бусдын батлан даалтанд гаргаж өгнө үү....” гэв.

Иргэний нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...******* бид хоёр хохирлыг дараа төлнө гээд тохиролцсон. Гомдол санал байхгүй, мөнгөө авсан...” гэв.

Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч нь эхний хуралдаанаар хохирлыг төлж барагдуулаагүй, хохирлыг төлье гээд шүүх хуралдааныг хойшлуулсан, дараа орж ирэхдээ иргэний нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулаагүй байсан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй...” гэв.

Тодорхойлох нь:

******* нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Хоёр давааны урд 214/131 дэх километрийн заалтын тэмдгийн орчим төв зам дээр “Тоёото-Приус” 11 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад урсгал сөрж, өөдөөс ирж явсан “Портер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган иргэн , нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 89 дугаартай шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, түүн оногдуулсан 02 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шийтгэх 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

******* нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Хоёр давааны урд 214/131 дэх километрийн заалтын тэмдгийн орчим төв зам дээр “Тоёото-Приус 11” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад урсгал сөрж, өөдөөс ирж явсан “Портер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган иргэн , нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт  хэргийг үйлдсэн болох нь хохирогч /хх-ийн 18-19,115-119-р ху/, /хх-ийн 22-23, 115-119-р ху/, иргэний нэхэмжлэгч ******* /хх-ийн 24, 115-119, 126-129-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч /хх-ийн 25-р ху/, /26-р ху/, /хх-ийн 27-р ху/, /хх-ийн 28-р ху/, 2016 оны 08 дугаар сарын 11 ний өдрийн №52 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 11372 тоот дүгнэлт /хх-ийн 34-р ху/,2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 867 тоот дүгнэлт /хх-ийн 37-р ху/, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1156 тоот дүгнэлт /хх-ийн 40-42-р ху/, 2016 оны 08 дугаар сарын 23 ны өдрийн 11228 тоот дүгнэлт /хх-ийн 69-р ху/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 16 ны өдрийн 201 тоот дүгнэлт /хх-ийн 45-р ху/,2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 202 тоот дүгнэлт /хх-ийн 49-р ху/, “Бан Хас” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-56-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар ялтан болон түүний өмгөөлөгч нар ямар нэгэн санал гомдол гаргаагүй байна.

Ялтан *******ын өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан “...Анхан шатны шүүх хуралдаанаас хойш шүүгдэгч *******ын эхнэр, ах дүүс нь үүссэн нөхцөл байдлыг ойлгож 89 тоот шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч *******д төлүүлэхээр шийдвэрлэсэн 4.228.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, энэ хэргийн хохирогч нар болох , нар нь эмчилгээний зардлаа төлүүлсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1, 248 дугаар зүйлийн 248.1.2-д зааснаар хохирогч нь эвлэрсэн үндэслэлээр *******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлын дагуу хавтаст хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад хохирогч , нар нь “...хохирол төлбөрөө бүрэн авсан тул шүүх хуралдаанд заавал байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг анхан шатны шүүхэд утсаар мэдэгдсэн /Шүүх хуралдааны тэмдэглэл хх-ийн 126-р ху/ боловч хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх баримт хэрэгт авагдаагүй  байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “... Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анха удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан ялтан *******ын өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь  анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан *******ын өмгөөлөгч З.Энхтуяагийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь  анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан *******ын өмгөөлөгч З.Энхтуяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                    Б.БАТЗОРИГ

                                            ШҮҮГЧИД                                       Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ