Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 07

 

 

2017.1.19                     №7

 

Б.Ганбаатарт холбогдох эрүүгийн
хэргийн талаар

226/2016/0005/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,
Прокуор: Г.Амарсайхан, /онлайнаар/
Ялтны өмгөөлөгч: Х.Ургаа/онлайнаар/
Ялтан: Б.Ганбаатар /онлайнаар/  нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Г. Норовжүнтэн, ялтны өмгөөлөгч Х.Ургаа нарын давж заалдах гомдлоор Б.Ганбаатарт холбогдох эрүүгийн 201517000189 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Халзан суманд 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт амьдрах, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлгүй гэх Аавжий овгийн Балтавын Ганбаатар /РД:ЛЛ78122773/
Б.Ганбаатар нь төрсөн охин насанд хүрээгүй Г.Норовжүнтэнийг 2013, 2015 онуудад удаа дараа хүчиндсэн гэмт хэрэгт  холбогджээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14А дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Аавжий овгийн Балтавын Ганбаатарыг давтан үйлдлээр, насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4-т зааснаар шүүгдэгч Б.Ганбаатарыг 6 / зургаа / жил 5 / таван / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Б.Ганбаатарт оногдуулсан 6 / зургаа / жил, 5 / таван /сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Б.Ганбаатарын цагдан хоригдсон 286 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож тус тус шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Норовжүнтэн давж заалдах гомдолдоо: ...  Би аав, ээж, эмээ, дүү нартайгаа амьдардаг байсан. Одоо аав маань ял эдэлж байгаа. Намайг олон удаа хүчиндсэн гэдэг нь худлаа. Дүү нар минь 3, 10, 18 настай бид аавгүй хэцүү байгаа учраас ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Ялтны өмгөөлөгч Х.Ургаа нь давж заалдах гомдолдоо: ... Ганбаатар уг хэрэгт шалгагдаж байхдаа нэг удаагийн үйлдлээр хохирогчийг хүчиндсэн гэж мэдүүлдэг. Хохирогч ч мөн энэ тухай мэдүүлдэг. 2013 онд хохирогч сургуульд сурч байсан бөгөөд гэрч Оюунцэцэгийн мэдүүлгээр 2015 онд анх  Батболдтой бэлгийн харьцаанд орсон байдаг нь нотлогдож Батболдыг шүүхээс шийтгэсэн нь тогтоогдож байгаа. Гэтэл Ганбаатарын давтан үйлдэл нь тогтоогдоогүй, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт нэг удаа хүчиндүүлсэн гэж мэдүүлсээр байтал үнэлэлгүй давтан гэж зүйл анги нэмж буй нь үндэслэлгүй байна. ... Иймд Эрүүгийн хуулийн 126-р зүйлийн 126.2.3-т заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.р зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд 126-р зүйлийн 126.2.4-т заасан гэмт хэрэгт нь ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 551.1-д зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү  гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Ганбаатар нь төрсөн охин насанд хүрээгүй Г.Норовжүнтэнийг 2013, 2015 онуудад удаа дараа хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Норовжүнтэний мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Манай ээж 2013 оны 5 сарын 19-нд дүү Гангалмааг төрүүлэхээр явж би гэртээ эмээ, аав хоёртой хамт үлдсэн. Намайг шөнө том гэртээ унтаж байтал аав Ганбаатар миний хөнжилд орж ирээд намайг оролдож, дотуур өмдийг маань тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд хөдлөөд байсан. Бэлгийн ажил хийж байгаад аав босоод ор руугаа явахад гудас нойтон болсон байсан. Үүнээс хойш аав архи уусан үедээ ээжийг гэрээс хөөж гаргаад намайг гэрт үлдээгээд хүчинддэг байсан. Дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр хүчиндүүлсэн сар, өдрөө бичдэг байсан. Дэвтрийн нэг нүүр дуусаад ар талд нь орсон  аав харчихаад ураад галд хийчихсэн.  Тэгээд 2015 оны 6 сарын 12-ны орой Халзан сумаас согтуу ирээд ээжийг хөөж явуулаад намайг жижиг гэрт хүчиндсэн. Ер нь согтуу ирэх болгондоо л  хүчинддэг байсан тоогоо алдсан... гэх /1 хх-9х/
Гэрч Н.Оюунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Норовжүнтэн миний том охин. Би 2013 оны 5 сарын 19-ний өдөр охин Гангалмааг төрүүлэхээр аймаг явсан. Тэгэхэд охин минь аав, эмээтэйгээ үлдсэн. Ганбаатар согтуу ирэхээрээ үглээд, орилоод байдаг болохоор нь би гараад явчихдаг байсан. Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлнэ гэж бодож байгаагүй дагавар хүүхэд байсан бол санаа зовох  байсан. Норовжүнтэн болсон бүх зүйлээ өөрөө хэлнэ байхаа ... гэх /1хх-11-12х/
Гэрч Б.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Норовжүнтэн манайд нэг өдөр ирээд “Аав Батболд ахыг цагдаад хэлэх гэж байгаад өөрөө хийсэн хэргээ илчилчихлээ гээд” уйлсан... гэх /1хх-20х/
Ялтан Б.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 3 сарын 20-ны орчим өөрийн гэртээ архи ууж согтуу очсон. Намайг гэрт очиход эхнэр төрөх гээд явсан байсан. ... Илүү гэр рүүгээ орж мотоциклийн юм янзлах гээд сууж байтал гаднаас Норовжүнтэн орж ирэхээр нь баруун талын модон орон дээр дээш нь харж хэвтүүлж өмдийг нь тайлж өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийсэн. Үүнээс хойш 2015 оны 6 сарын 17-ны орой бас охиноо зүүн гэрт унтаж байхад нь хүчиндсэн ... гэх мэдүүлгүүд /1хх-54х/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2015 оны 7 сарын 01-ний өдрийн №278 актад: ... Г.Норовжүнтэл нь бэлгийн бойжилт олсон, онгон хальс нь хуучин урагдалтай, бэлгийн замын халдварт өвчингүй  байна. Эмч С.Эрдэнэцэцэг /1хх-21х/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2015 оны 8 сарын 03-ны өдрийн №277 актад: Б.Ганбаатарт бэлгийн замы халдварт өвчин тогтоогдсонгүй. /1хх-25х/
Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт. Г.Норовжүнтэл нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, болсон зүйлийн талаар бодитоор тусган мэдүүлэг өгөх чадвартай. /1хх-31х/
Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт. Б.Ганбаатар нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, болсон зүйлийн талаар бодитоор тусган мэдүүлэг өгөх чадвартай./1хх-35х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 сарын 07-ны өдрийн 5866 тоот: ...Ганбаатар нь Норовжүнтэлийн биологийн эцэг байх боломжтой байна гэх дүгнэлтүүд  /1хх-38х/
Хохирогч Г.Норовжүнтэний Г №47 гэх төрсний гэрчилгээний хуулбар /1хх-66х/
Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-157х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Б.Ганбаатарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос “Норовжүнтэл” гэх нэрээр мэдүүлэг, байцаалтыг авсан хэдий ч Г-47 тоот төрсний гэрчилгээний хуулбар, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, хохирогч, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар түүнийг Норовжүнтэн гэдэг болох тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315  дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1,  325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14А  дугаар шийтгэх
тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “06 жил 05” сарын гэснийг “05 жил 01” сарын гэж,
-тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Б.Ганбаатарт оногдуулсан 06 жил, 05 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ялтан Б.Ганбаатарт оногдуулсан 05 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж  тус тус өөрчлөн  шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ
                                                                                                    Б.ДЭНСМАА