Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 01

 

Х.*******д холбогдох
хэргийн талаар

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл 
    Прокурор                Э.
    Шүүгдэгч                Х.*******
    Шүүгдэгчийн    өмгөөлөгч        О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.*******ийн давж заалдсан гомдлоор Х.*******д холбогдох 201613000121 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол  Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овгийн ******* ******* РД: /ИА-*******/

Шүүгдэгч Х.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
        
Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, 04/дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, шүүгдэгч Х.*******д 2016 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 5 ширхэг, амбулаториор эмчлүүлэгчийн карт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.******* буцаан олгож, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.*******ээс 1444000 төгрөг гаргуулж хохирогч Ч.******* 444000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш. 1000000 /нэг сая/ төгрөг тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч нь хохирогч Ч.******* 2000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгөөс 2 хаалгатай хөлдөөгч, нимгэн дэлгэцтэй том зурагт  зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шүүгдэгч Х.*******ийг хохирол  төлөгдтөл хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, цагаатгагдсан этгээд цагаатгагдсан шалтгаан үндэслэлд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Х.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 
Хатанбаатар овогтой ******* миний бие ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт амьдардаг. Миний бие нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ  чин санаасаа гэмшиж байна. Би 2016 оны хавар сургуулийн 12в ангийг төгсөн элсэлтийн шалгалтанд ороод хөөмийн ангид элсэн суралцахаар болсон. Би цаашид их дээд сургуульд суралцах чин хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ. 

    Шүүгдэгч Х.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдсан гомдлоо дэмжиж байна. Би анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон бөгөөд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 2016 онд - лаборатори сургуулийг төгсөөд -ийн хөөмийн ангид элсэн суралцах эрх авсан. Цаашид би -д суралцах чин хүсэлтэй байгаа, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир анхан шатны шүүхээс надад ногдуулсан баривчлах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн хуулийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогчид нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж баривчлах ялыг нь хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. Шүүгдэгч Х.******* нь урд өмнө ял шийтгэгдэж байгаагүй талаар Цагдаагийн байгууллагын тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн шүүгдэгчийн зан байдлын тухайд хавтаст хэргийн 49-53 дугаар хуудсанд авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт хүнтэй нийтэч, бусдад тусархуу болохыг дурдсан байдаг. Шүүгдэгч Х.*******ийн сурагчийн хувийн хэрэгт урлаг, спортын төрлөөр олимпиадад амжилттай оролцож байсан талаар бичигдсэн ба тэмцээн уралдааны өргөмжлөл, батламж зэргийг хавтаст хэргийн материалд хавсаргасан байдаг.  Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Х.*******д анхан шатны шүүхээс оногдуулсан баривчлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж тэнсэн хянан харгалзах ялаар сольж өгнө үү. Мөн хохирол төлөгдсөн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв. 

Прокурор Э. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.******* 2016 оны 7 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын “Лааны булан” гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байх гэсэн, 2.3.в-д заасан мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн, 2.7.а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн, 8.2-д заасан эсрэг хөдөлгөөнтэй эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрог радиустай замд эсрэг урсгалаар сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн Ш. жолоодож явсан УАЗ-2206 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч Ч.Нямбаярын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. 
Шүүгдэгч Х.******* давж заалдсан гомдолдоо анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, цаашид оюутан болж сурч боловсрох хүсэлтэй байгаа талаар бичсэн  байна. Шүүгдэгч Х.*******ийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон баримтууд хавтаст хэрэг хангалттай авагдсан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.*******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. 

Шүүгдэгч Х.******* нь 2016 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 2300 цагийн орчим ******* аймгийн ******* сумын “Лааны булан” хэмээх газар өөрийн төрсөн эцэг ******* эзэмшлийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж иргэн Ш. жолоодож явсан УАЗ-2206 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас шүүгдэгчийн унаж явсан мотоциклийн араар сууж явсан хохирогч Ч.Нямбаярын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирч, иргэний нэхэмжлэгч Ш. жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 1340000 төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч Ч.Нямбаяр, иргэний нэхэмжлэгч Ш., гэрч , Ц., С. нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч эмчийн үзлэг хийсэн 201620272 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 141 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв. 

Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. 

Шүүгдэгч Х.******* давж заалдсан гомдолдоо “...Миний бие анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ  чин санаанаасаа гэмшиж байна. Би 2016 оны хавар сургуулийн 12в ангийг төгсөн элсэлтийн шалгалтанд ороод хөөмийн ангид элсэн суралцахаар болсон. Би цаашид их дээд сургуульд суралцах чин хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ. 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Х.*******ийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 04 сарын баривчлах ялаас 29 хоногийн баривчлах ялыг хасч хөнгөрүүлэн түүний эдэлбэл зохих ялыг 03 сар 01 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно. 

Мөн шүүгдэгч Х.*******ийн ар гэрийнхэн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх үеэр буюу 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Х.******* 2000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш. 1000000 төгрөгийг тус тус төлж хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны явцад мэдүүлсэн тул шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 7 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 52 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 04 /дөрөв/ сарын хугацаагаар” гэснийг “03 сар 01 хоногийн хугацаагаар” гэж, мөн 7 дахь заалтад “ шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.*******ийн давж заалдсан гомдлыг хүлээн авсугай. 
2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч,  цагаатгагдсан этгээд,  хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ