Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 02

 

Н.******* нарт холбогдох

хэргийн талаар

аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл 
    Прокурор                Д.
    Шүүгдэгч                Н.*******
                        Д.*******
                        Г.*******
                        Б.*******
    Шүүгдэгчийн     өмгөөлөгч        Э.*******
М.*******
С.*******
    Хохирогч                Д.*******
    Хохирогчийн өмгөөлөгч        Ж.*******
В.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******, С.*******, Э.*******, хохирогч Д.******* нарын  давж заалдсан гомдлоор Н.******* нарт холбогдох 201513010089 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 4 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт аймгийн сумын багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овгийн ******* РД:/ИВ-/, 
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 11 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2 эхнэрийн хамт аймгийн сумын багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овгийн ******* РД:/ИЧ-/
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн сумд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6 эцэг, ах, эгч, дүү нарын хамт аймгийн сумын багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овгийн ******* РД: /ИГ-/
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 12 дугаар сарын 12-ны өдөр аймгийн сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт аймгийн сумын багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан тэнсэн харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай овгийн ******* РД: /ИВ-/ 

Шүүгдэгч Н.*******, Б.*******, Д.******* Г.******* нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
        
Анхан шатны шүүх: аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн *******, овгийн *******, овгийн *******,   овгийн ******* нарт холбогдох эрүүгийн хэргээс Н.*******, Д.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Б.*******, Г.******* нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Н.*******, Д.******* нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Г.******* нарт 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д 4 /дөрөв/ жил, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.*******ид 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 4 /дөрөв/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Б.*******, Г.******* нарт оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх зааснаар Н.*******гийн цагдан хоригдсон 201 хоног, Д.*******ийн цагдан хоригдсон 151 хоног, Б.*******ын цагдан хоригдсон 309 хоног, Г.*******ын цагдан хоригдсон 298 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.*******аас 5.921.476 /таван сая есөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг, шүүгдэгч Г.*******аас 5.921.476 /таван сая есөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг нийт 11.842.952 /арван нэгэн сая найман зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.825.528 /зургаан сая найман зуун хорин таван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.*******ын хувьд ногдох эд хөрөнгө болох 21 толгой 2.540.000 төгрөгийн үнэлгээ бүхий мал, Д.*******ын хувьд ногдох эд хөрөнгө болох 30 толгой 2.090.000 төгрөгийн үнэлгээ бүхий мал зэргийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, шүүгдэгч Н.*******гийн хувьд ногдох хөрөнгө болох 45 толгой мал, шүүгдэгч Д.*******ийн хувьд ногдох хөрөнгө болох 42 толгой малыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн судалтай хар ноосон малгай 1 ширхэг, спорт гэсэн бичигтэй хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, Ерөөл гэсэн бичигтэй архины хагархай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн цахилгаан бороохой 1 ширхэгийг Цагдаагийн байгууллагад шилжүүлж, тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 
     сум дахь сум дундын шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүэээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар Нацагдорж овогтой *******д /4 жил 10 сар/ *******ид /3 жил 06 сар/-ын хугацаагаар хорих ял тус тус ногдуулж хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. 
    Учир нь: Н.*******, Д.******* нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Н.******* нь 1-3 насны 2 хүүхэдтэй эхнэр нь одоо 07 сартай жирэмсэн, шүүгдэгч нарын хувийн байдлууд, хохирогчид төлөх төлбөргүй байгаа зэргийг харгалзан үзэж Н.*******д оногдуулсан 4 жил 10 сар хорих ял, Д.*******ид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэн хянан харгалзуулахаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ. 

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч С.******* миний бие шүүгдэгч Н.******* нарт холбогдох эрүүгийн 201513010089 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны  өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Шүүх аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******, Г.*******, Б.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн хэргээс шүүгдэгч Н.*******, Д.******* нарын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай тооцсон нь үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. 

Хэрэгт авагдсан баримтаар талийгаачийг Н.******* өшиглөж унагасан, Б.******* урдаас нь, Г.******* араас нь өшиглөөд байсан, Д.******* өшиглөх гээд дайрч байсан халдлагын байдал тогтоогдсон хэдий ч хэргийн оролцогч нарын үйлдлийг шинж чанар, хэр хэмжээг, тал бүрээс нь харгалзаагүй байна. 
Учир нь: Шүүгдэгч нарын үйлдэл нь Н.*******г талийгаач зодсоны төлөө Н.*******гийн турхирснаар талийгаач руу санаатай нэгдэн халдаж буй байдлаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар “... хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ” гэсэн гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн шинжийг агуулсан байна. Шүүх шүүгдэгч нарын энэхүү үйлдэл, эс үйлдлийн шинж чанар, нөхцөл байдлыг харгалзаагүй нь буруу байна. 

2. Шийтгэх тогтоолд гэрч Н. мэдүүлгийг үнэлээгүй үндэслэлээ дурдсан хэдий ч хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох хэрэг учралын үед биечлэн байсан гэрчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийн талаар үнэлэлт дүгнэлт хийсэн үндэслэлээ гаргаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан “... шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл шалтгааныг тодорхойлно...” гэснийг зөрчсөн байна. 

3. Хохирогчийн биед  Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр биеийн гадна хэсэгтээ дух, хацрын доод хэсэг, зүүн шанаа, сарвуу, баруун бугуй, шуу, зүүн шилбэнд зулгаралт зэрэг 7 шарх сорвийн алийг нь хэн хэрхэн үүсгэсэн болон үхэлд хүргэх гэмтлийг шүүгдэгч нарын хэнийх нь үйлдэл, эс үйлдлээр үүссэн болох, хэргийн оролцогч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн байцаалтаар тал бүрээс нь бүрэн тогтоогоогүй байна.

Шүүх зүй нь хохирогчийн биед үүссэн шарх, сорви, үхэлд хүргэх гэмтлүүдийг хэний ямар үйлдэл, эс үйлдлээр үүссэн болохыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох үүрэгтэйн зэрэгцээ шийтгэх тогтоолд: “... шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь Н.*******г зодлоо гэсэн үл ялих зүйлээр шалтаглан талийгаач Д.ийг түлхэн унагаж биеийн урд болон ар хэсэг рүү цохих, өшиглөх зэргээр бүлэглэн танхайрах явцдаа түүний биед гэмтэл учруулсан үйлдэл нь талийгаачийн үхлийн шалтгаантай шууд холбоотой” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. 

Шүүх шинжилгээний дүгнэлтээр хохирогчид учирсан гавал тархины битүү гэмтэл, тархины хоёр тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, бамбай булчирхай орчмын зөөлөн эдийн цус хуралтын улмаас нас барсан бөгөөд бүхэлдээ тархи толгойн хэсэгт учирсан гэмтэл атал биеийн урд болон ар хэсэгт цохиж өшиглөсөн нь талийгаачийн үхлийн шалтгаантай шууд холбоотой гэж үзэхэд эргэлзээтэй байна. 
Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй байна гэжээ. 

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Э. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 
аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны  өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Э.******* миний бие энэхүү гомдлыг гаргаж байна. 

Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж нотлох баримтыг бүрдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдсон байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Тухайлбал: Гэрч Э. нь бичиг үсэг мэдэхгүй гэрч байсан. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахдаа гэрч тэй хамт байлцуулж байгаад мэдүүлгийг нь аваад гэрч Т.гээр уншуулж гарын үсэг зурсан /хх 56-57 дугаар хуудас/ нь тогтоогдсон.  Энэ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 –т заасан “нэг хэрэгт дуудагдсан гэрчийг тус тусад нь байцаах ба өөр хооронд нь харилцахгүй байх арга хэмжээ авна” гэснийг илт зөрчиж нотлох баримт цуглуулсан.
Гэрчээр Н. /хх-88 дугаар хуудас/ байцаахдаа 2015 оны 12 дугаар сарын 18-нд байцаасан байх бөгөөд урьд нь сэжигтнээр тооцож (2015 оны 12 дугаар сарын 14-нд) байсан үйлдэл холбогдлыг нь прокурор 2016 оын 02 дугаар сарын 17-нд хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл үйлдэл, холбогдлыг нь хэрэгсэхгүй болгоогүй байхад гэрчээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж нотлох баримт цуглуулсныг нотолж байна. Үүнийг шүүх анхаарч үзээгүй шийдвэр гаргасан. 

Шүүх хуралдаанд гэрч Н. мэдүүлэхдээ би бичиг үсэг мэдэхгүй, надад миний мэдүүлгийг уншиж өгөөгүй бөгөөд “үнэн зөв” гэдэг үгийг надад үсэглэж хэлж өгч би бичсэн гэж мэдүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “гэрч гэж тухайн хэрэгт хамааралгүй хүнийг хэлнэ” гэж заасан. Гэтэл Н. сэжигтнээр татаж 2 удаа мэдүүлэг авсан атлаа гэрчээр дахин мэдүүлэг авсан нь энэ хэргийн талаар нотлох чадваргүй нотолгоо гэж үзэх үндэстэй. 

Шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэх үндэстэй. Гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй. Мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байхад шүүх шүүгдэгч Н.******* Д.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэстэй. 

Гэрч нарын мэдүүлгээр Б.******* хохирогчийн нуруунд 1 удаа өшиглөсөн гэхээс өөр үйлдэл тогтоогдоогүй бөгөөд хохирогчийн нуруунд ямар ч гэмтэлгүй болох нь шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 
Гэрч Т.гийн мэдүүлэгт  “... гэтэл үл таних хүн биднийг чиглэж хажууд ирснээ “ та нар яагаад зодоон хийгээд байгаа юм бэ?” гэсэн тэгтэл Н.******* нөгөө үл таних хүнийг өөдөөс нь “ чи дуугай бай” гэж хэлээд уг хүнийг түлхээд унагаачихсан... Н.******* босч ирээд “намайг цус нөжтэй хольсон байхад та нар зүгээр өнгөрөөх гэж байгаа юм уу? наадахыгаа алаад өгөөч гэж хашгираад байсан ... Г.******* очоод мөрөн тус газар нь түлхээд цасан дээр унагаагаад толгой руу нь гараараа цохиод дараа нь толгой руу нь өшиглөөд байсан” Н.******* наанаас нь очоод өвдөглөж суугаад гараараа цохиод байсан...” гэдэг. Гэтэл шүүх Н.*******гийн энэ үйлдлийг 181 дүгээр зүйлийн 181.2.5 болгож өөрчилсөн боловч гэрч гийн мэдүүлэгт үнэлэлт өгөөгүй байна. 
Б.*******ыг  морь барьж өгсөнгүй гэж Г.******* хэлээд түүний духанд цохиж гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Б.*******ыг хохирогчоор тогтоогоогүй нь түүний эрхийг зөрчсөн үйлдэл болсон. /хх-37 дугаар хуудас/ Б.*******ын биед үзлэг хийхэд баруун хөмсөгний дээр шинэ зулгаралт үүссэн нь тогтоогдсон.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хохирогч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 
аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны  өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар Нацагдорж овогтой *******д /4 жил 10 сар/-ын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг хохирогч би хүлээн зөвшөөрөхгүй байна. 
Учир нь 2015 оны 12 сард шүүгдэгч Н.*******, Д.*******, Г.Баасаням, Б.******* нар нь согтуугаар аймгийн сумын багийн нутаг “Марал толгой” гэх газар хоорондоо маргалдаж Д.*******, Г.******* нар зодолдох үед иргэн талийгаач Д. ирж тэдэнд хандан “та нар яагаад зодолдоод байгаа юм бэ? ”гэж хэлэхэд Н.******* “ чи дуугай бай” гэж хэлээд түүнийг түлхэн унагааж зодоон эхэлж, түүний найз нар болох Д.*******, Г.*******, Б.******* нар нь согтуугаар болон санаатайгаар зодож өдөөн турхиран танхайрч хүний амь насанд хүрч хань ижил үр хүүхдэд нь их хэмжээний гарз хохирол учруулсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар тэдгээр шүүгдэгч нарыг яллаж өгөхийг хүсч байна. 

Учир нь 1. Уг хэргийн гэрч нар нь бүгд хэрэг болж байхад хажууд нь харж байсан боловч үйл явдлыг учир битүүлэг үнэн зөв мэдүүлээгүй гэж үзэж байна. 
2. Хэргийн газарт цахилгаан бороохой гарч ирээгүй. Үүнийг хохирогч нар баталсан үндэслэлгүй гэж үзэж байна. 
3. Хэргийн газраас цулбуурны хэмжээтэй сур гарч ирсэн нь үнэн. Хэд хоносны дараа Засаг даргын өрөөнд яриа хийсэн. Яриа хийхэд хохирогчийн талаас энэ сурны талаар лавлуулан асуухад манай байгууллагынхан хамгаалалтын бүс татах рементэй цуг авч гараад унагасан. Манай байгууллагын алдаа гэж хэлсэн нь үндэслэлтэй байна. 
4.  Гэрч Н. мэдүүлэгээ үнэн зөв өгөөгүй учир сэтгэцийн өвчтэй гэдгийг хохирогч би хүлээн зөвшөөрөхгүй 
5. Хэрэг болохоос 02 хоногийн өмнө Цогоон дэлгүүрийн үүдэн дээр том хүү Д.Уртнасантайгаа талийгаач дүү минь явж байхад шүүгдэгч Н.******* архи нэхэж заналхийлж ташуураар толгой болон зүүн эгэм хэсэгт нь цохисон. Үүнийг иргэн Төмөрбаатар цуг явж байсан учир гэрчлэх болно. 
6. Шүүгдэгч Н.*******гийн урьд түлээ хийж өгөөгүйн улмаас зодолдсон гэдэг мэдүүлгийг гүтгэсэн гэж үзэж байна. Үхсэн хүн босож ирж үг хэлэхгүй учир өмнө талийгаач дүү маань түлээгээ хийж хашаандаа оруулж цэгцэрсэн байсан.
7. Хохирогч Н.ад баримттай баримтгүй хохиролоос гадна 8:10 хэмжээтэй байшинг буулгаж 1. Ховд аймаг оруулах унааны зардал
                   2. Буулгах ба дахин барих хүмүүсийн цалин хөлс
                  3. Мөн ашиглах боломжгүй болсон дээврийн төмөр, пильта, паркет, доторлогооны диспа хавтан, цемент, хаалга, цонх, лампер тааз, хадаас, шруф, сангийн холбоо, холбох хэрэгсэл, гал тогооны пильта гэх зэрэг, мөн 0,7 га газрын 4 тал хашааны банзны үнэ, хохирлын үнэлгээ 30.0 сая төгрөгийг нэхэмжилж байна. Хохирогч Н. нь 3 хүүхдийн хамт Ховд аймагт айлын илүү гэр барьж амьдарч байгаа учир нэн түрүүнд орон гэртэй болгож өгөхийг хүсч байна.
4. Мөн одоогийн байдлаар цалингийн зээлийн хүү 546940 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

Улсын яллагч Б. шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:
1. Үйлдлийн утга, яллах дүгнэлтийн зүйлчлэл, шүүхийн шийдвэрийн товч утга:
Н.*******, Г.*******, Б.*******, Д.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 12 дугаар  сарын 10-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Мараа толгой” /овоотой толгой/ дээр иргэн Д.тай үл ялих зүйлээс болж маргалдан муудалцаж,  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах явцдаа Д.ийг зодож, биед нь гавал тархины битүү гэмтэл, тархины 2 тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, бамбай булчирхай орчмын зөөлөн эдийн цус хуралт, дух, зүүн хацрын урд доод хэсэг, зүүн шуу, сарвуу, баруун бугуй, шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл санаатай учруулан алсан гэж үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн.

аймгийн сум дахь Сум дундын шүүх 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Н.*******, Г.*******, Б.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн 201513010089 дугаартай хэргийг хянан хэлэлцээд:

Шүүх 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Н.*******, Г.*******, Б.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн 201513010089 дугаартай хэргээс Н.*******, Д.******* нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн.  

Шүүгдэгч Б.*******, Г.******* нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.*******, Д.******* нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Г.******* нарт 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д 4 /дөрөв/ жил, 10  /арав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.*******ид 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д 4 /дөрөв/ жил, 10  /арав/ сарын хугацаагаар хорих ял,  шүүгдэгч Д.*******ид 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Б.*******, Г.******* нарт 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 

2. Дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.******* давж заалдсан гомдолдоо:
Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д 4 /дөрөв/ жил, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.*******ид 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. 
Учир нь Н.*******, Д.******* нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, Н.******* нь 1-3 насны 2 хүүхэдтэй ба одоо эхнэр нь 7 сартай жирэмсэн, мөн ялтан нар нь хохирогчид төлөх төлбөргүй байгаа зэргийг харгалзан ялтан Н.*******д 4 /дөрөв/ жил, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял, ялтан Д.*******ид 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэн хянан харгалзуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдол гаргажээ.
Ялтан Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.*******гийн гаргасан гомдолд хариу тайлбар гаргах нь:

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр аймгийн сумын багийн нутаг “Мараа толгой” гэх газар Д.*******, Г.******* нар нь маргалдаж зодолдох үед иргэн Д. нь ирээд “та нар яагаад зодолдоод байгаа юм бэ” гэхэд “ чи дуугүй байж бай” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, түлхэн унагаж, харилцан зодолдсон, мөн Н.******* нь Д.тай зодолдсоныхоо дараа “намайг цустай минь хутгачихсан байхад та нар зүгээр өнгөрөөх гээд байгаа юм уу” гэж орилон бусдыгаа өдөөн турхирсан шүүгдэгч Н.*******гийн үйлдэл, мөн Д.******* нь Н.*******г зодлоо гэсэн үл ялих зүйлээр шалтаглан Д.ийг өшиглөн унагаж хүч хэрэглэсэн, иргэн Э.гийн хэв журмыг сахиулах талаар тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл зэрэг нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, уг хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.гийн “ ... Тэгтэл Т. намайг гараараа даллан дуудаад байх шиг харагдахаар нь би *******ийг эхнэрийнхээ үгэнд орохгүй байгаа юм байна гэж ойлгоод тэдний байгаа газар явж очтол уг газар Н., Д.*******, Т. нар хамт зогсож байсан. Мөн тэднээс доод талд Б.*******, Г.******* нар нь хүзүүгээрээ тэврэлдчихсэн толгой уруудаад явж харагдсан ба Н.*******, талийгаач Д. 2 бие биенээ түлхэлцээд хоорондоо хэрэлдээд байгаа юм уу гэмээр уруудаад явж харагдсан. Тэгээд би Д.*******ийг загнаад дээл хувцсаа өмс гээд эхнэр нь дээлийг нь газар цасан дээрээс аваад дээлийг нь өмсүүлчихээд эргээд хартал Н.******* газар цасан дээр уначихсан талийгаач түүний дээр нь гарчихсан нэгэн зүйлээр цохиж байгаа харагдсан юм. Тэгтэл Д.******* талийгаач болон Н.******* нар руу гүйж очих үед нь би түүнтэй зэрэг шахам араас нь гүйж очин Д.*******ийн бүснээс нь татах үед талийгаач Н.*******н дээрээс цааш өнхрөөд унаж харагдсан ба Д.*******ийн хөл дээшээ болоод ар тийшээгээ саваад уначихсан юм...” гэх мэдүүлэг, Гэрч Т.гийн “ ... манай нөхөр Д.*******, Г.*******тай зодолдоод байж байхаар нь салгах гээд очиход манай нөхөр Г.*******ын дээр нь гараад суучихсан байсан. Тэгээд би тэр хоёрыг салгах хүч хүрэхгүй байсан тул Б.Дашцамц, Н. нараас тэр хоёрыг зодолдуулж байхаар салгаач гэж  гуйхад Б.******* нь зүгээрээ байж байг гэж надад хэлэнгүүт би нөхрийгөө чи одоо боль гээд нөхрийнхөө хувцаснаас нь татаад Г.*******ын дээрээс буулгасан ....  тэгтэл манай нөхөр тэдний зүг гүйж очоод нөгөө үл таних хүний нуруун тус газар нь 1 удаа өшиглөөд автал нөгөө үл таних хүн Н.*******н дээрээс цаашаа өнхрөөд уначихснаа босоод сөхрөөд суучихсан юм... гэх мэдүүлэг, гэрч Г.Баясгалангийн “ ... 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сумын төвийн толгой өөд өгсөж явсан чинь тэр толгой дээр Н.*******гийн дух орчимоос цус гарчихсан дээл нь бас цус болчихсон нэг залуугийн хамт морьтойгоо зогсож байсан... тэгсэн Н.******* надад хүмүүстэй муудалцаад гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг, гэрч Т. “ ... Тэр өдөр би сумын төвд байрлах толгойн оройн хэсэгт гарахад тэнд Н.*******, Н. хоёр морьтойгоо байсан ба би Н.аас юу болсон талаар асуусан чинь Н. эд нар той зодолдоод гэж хэлсэн. Тэгэхэд Н.*******гийн нүүрэн хэсэг цус болчихсон байсан ...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.******* “... буюу талийгаач Д. бидний ойролцоо ирчихсэн харагдсан ба цаанаас нь Н.******* талийгаачийн зүг явж харагдсан, тэгтэл Г.******* миний бүснээс барьж аваад намайг хавсраад унагасан юм. Тэгээд би газраас босоод иртэл Н.*******н нүүрэн тал нь цус болчихсон харагдсан ба Г.******* түүний хажууд гүйгээд очсон харагдсан. Тэгтэл талийгаач Н.******* руу дөхөж очихоор нь би түүний араас нь тэвэрч аваад хажуу тийш нь түлхчихээд Н.******* руу хүрч очиод харсан чинь дээлний энгэр нь нил цус болсон байсан ...  толгой орой орчимоос нэгэн хүн найзын чинь толгойг хага цохичихсон байхад юугаа хийгээд хүн салгаад байгаан бэ гэж хэлэх нь сонсогдсон, түүний дараа Д.******* бидэн рүү гүйж ирээд талийгаачийн цээжний зүүн тал руу нь өшиглөж харагдсан ба Г.******* мөн талийгаачийн хүзүүний баруун тал руу нэг удаа өшиглөж харагдсан... “ гэх мэдүүлэг, яллагдагч Н.*******гийн“ .... буюу талийгаач миний цээжин тус газар баруун гараараа 1 удаа цохиод авахаар нь би түүнийг хойш түлхтэл уруу газар байсан тул хальтраад уначихсан талийгаач босож ирээд миний духны зүүн дээд хэсэг рүү шархийгээд цохиод авах үед нь би газар цасан дээр унасан, тэгтэл миний дээр сууж байсан талийгаачийг хэн нэгэн хүн түлхээд унагасан бололтой миний дээрээс холдуулсан. Тэгээд би босож ирэхдээ намайг ийм болгочихлоо гэж хэлэх үеэр Б.*******, Д.*******, Г.******* нар талийгаачийг цааш нь түлхээд байх шиг харагдсан юм ...” гэх мэдүүлэг, яллагдагч Д.*******ийн “ ...Г.*******ыг  газар унаган дээр нь гараад суутал, миний дээлний захнаас татаад толгой дээгүүр дээлийг минь нөмөргөсөн юм. Тэгтэл миний араас нэг хүн татах шиг болоод эргээд хартал, эхнэр Т., бэр эгч Э. нар ирчихсэн зогсож байсан. Тэр үеэр талийгаач бидний доод талд ойрхон ирчихсэн Н.*******г чи их том болжээ гэх үг аястай юм яриад тэр хоёр хоорондоо заамдалцсан байдалтай харагдсан юм. Тэгээд би дээлээ тайлаад цамцаа янзлаад байж байгаад эргээд хартал Н.******* газар уначихсан, түүний дээр нь талийгаач суучихсан харагдсан юм. Тэгэхээр нь би талийгаачийг Н.*******н дээрээс цааш нь түлхээд унагаасан юм. Тэгтэл  миний араас манай эхнэр болон бэр эгч хоёр тэднээс намайг холдуулсан юм. Тэр үеэр Н.******* намайг ийм болгочихлоо гэж хэлэх үеэр Б.******* талийгаачийн араас нь тэвэрсэн байдалтай Н.*******гаас холдуулж харагдсан, тэгтэл Н.******* дахиад зодолдох гээд байх шиг байхаар нь би түүн рүү гүйж очиод түүний ханцуйнаас нь татаж холдуулан наад цусаа угаа гэж хэлэхэд тэр хариу хэлээгүй юм...” гэх мэдүүлэг, аймгийн шүүхийн шинжилгээний албаны 201640007 дугаартай шинжээчийн дүгнэлт “ ...Яллагдагч Д.*******ийн цусанд этилийн спиртийн агуулагдаж байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. “ гэх дүгнэлт, аймгийн шүүхийн шинжилгээний албаны 201640004 дугаартай шинжээчийн дүгнэлт “ ... Яллагдагч Н.*******гийн биеэс авсан цусанд 0,7 промилли спиртийн агууламж илэрч байна. Яллагдагч Н.*******гийн биеэс авсан цусанд 0,7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. “ гэх дүгнэлт зэргээр тогтоогдсон.

Мөн Н.*******, Д.******* нарыг хохирогчид төлөх төлбөргүй байгаа зэргийг харгалзан ялтан Н.*******д 4 /дөрөв/ жил, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял, ялтан Д.*******ид 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэн хянан харгалзуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 
Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар тогтоож болно.

Мөн Н.******* нь Д.тай зодолдсоныхоо дараа “намайг цустай минь хутгачихсан байхад та нар зүгээр өнгөрөөх гээд байгаа юм уу” гэж орилон бусдыгаа өдөөн турхирсан, хатгасан болох нь гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон.
Д.******* нь Н.*******г зодлоо гэсэн үл ялих зүйлээр шалтаглан Д.ийг өшиглөн унагаж хүч хэрэглэсэн, иргэн Э.гийн хэв журмыг сахиулах талаар тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл зэрэг нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин танхайрсан, гэмт хэрэг үйлдэхээр санаатайгаар нэгдсэн, дээрх гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан зэргийг харгалзан хорих ялыг тэнсэн, хянан харгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээрх ялтан Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.*******гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 305 дугаар зүйлд заасны дагуу улсын яллагчийн тайлбар бичив гэжээ.

Шүүгдэгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.*******ын ар гэрээс гаргасан хүсэлттэй холбогдуулж тайлбарлахад энэ хэргийг санаатайгаар үйлдсэн зүйл байхгүй. Надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.*******ын ар гэрээс гаргасан гомдол дээр дурдсанчлан надтай утсаар ярьсан зүйл байхгүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 сарын 09-ний өдөр би гэрээсээ гарч маргааш өглөө нь үхрээ авах гэж яваад Н.*******тай таарсан. Тэр үед Н.******* надад 3 хоногийн өмнө сумын төв орж той /талийгаач Д.тай/ зодолдоод толгойг нь хага ташуурдах гэсэн чинь сургууль руу орчихоод чадаагүй. Өнөөдөр г олж зодно гэж ярьсан. Тэгээд Н.*******гийн гэр рүү явж байтал Б.******* ирсэн. Тэгээд төв рүү явж байхдаа Н.*******, Б.******* хоёр , Жижгээ хоёрыг зодно гэж ярьж байсан. 

Б.******* тэгж ярьсан шалтгаан нь Дашзэвгийг томоо, жижгээ хоёр зодсон гэж байсан. Н.******* болохоор өөрөөс нь архи нэхээд байсан гэж ярьж байсан. Тэгээд төв ороод толгой дээр гарсны дараа Б.******* намайг ташуураар гар руу цохиж зодоод миний морийг тавьж хөөсөн. Дараа нь дэлгүүрийн үүдэнд хүмүүс байхаар нь очтол , нар байсан. Би оор хүргүүлээд очтол Б.*******, Д.*******, Н.*******, н.Батбаяр, Э., Т. нар 1 шил архи дундаа тавиад сууж байсан. Би тэднээс морио асуухад Б.******* чиний морийг бид нар харах ёстой юм уу? гээд намайг хавирч унагасан. 

Тэгээд намайг доошоо явж байхад талийгаач Н. толгой өөд чиглээд Б.******* бид хоёрын хажуугаар өнгөрч явсан. Доор Б.******* бид хоёр маргалдаад зогсч байтал дээр эмэгтэй хүн орилох шиг болохоор нь хартал Д.******* талийгаач Д.ийн дээр гараад суусан баруун гараараа талийгаачийн шанаа толгой руу нь цохиж Н.*******гийн нүүр цус болсон хажууд нь зогсч байсан. Тэгээд Н.******* дээр яваад очтол Н.******* миний толгойг хагалчихлаа гэж байсан, эргээд хартал талийгаач Д. өвдөглөөд суучихсан Б.*******ын энгэрнээс нь баруун гараараа бариад зүүн гараараа цохьж байсан. 

Гэтэл Д.******* хажууд нь зогсч байгаад талийгаачийг өшиглөөд унагасан. Мөн Д.*******ийн эхнэр түүний мөрнөөс нь зүүн гараараа татаж талийгаачийн толгой, цээж рүү нь гурван удаа өшиглсөн. Б.******* мөн талийгаачийг өшиглөж байсан. Гэтэл намайг өшиглөж байсан гэж яриад байна. Гэрч Т. тэр үед одоо болно оо, наадах чинь үхчихлээ явцгаая гэж хэлж байсан. Тэгээд тэд нар явцгааж хамгийн сүүлд би үлдсэн. Талийгаачийг босохгүй болохоор нь би хэсгийн төлөөлөгч рүү явж байтал араас ах та нар хүн зодчихоод хаяж явлаа гэхээр нь би буцаж очсон. 

Намайг буцаад очтол , , гэх залуучууд толгой дээр гарах гээд явж байсан. Тэр үед нэг машин ирж талийгаач Д.ийг эмэгтэй, эрэгтэй 2 хүн аваад машинд орсон. Намайг явах гэтэл Н.******* намайг дуудаж очъё гэснээ дараа нь манайд очъё гээд байхаар нь би үгүй гэтэл Н.******* хамт явахгүй бол би боож үхлээ гээд байхаар нь би хамт явсан. ******* гэртээ очоод эхнэртэйгээ утсаар яриад дараа нь нэг саарал иштэй хутга, хүрэн иштэй хутга гутлынхаа түрүүнд хийгээд хоёулаа амиа хорлоё гээд түрүүлээд морьтой давхиад явсан. Араас нь дагаад очтол гэрийнхээ арын цөөн модонд очсон байсан. Би араас нь очиж ядаж эхнэр хүүхэдтэйгээ уулз гэхэд тэгье гээд ирсэн. Ирээд байж байтал Дулмаа эгч та нар нийлээд хүн алчихсан юм биш үү гэхэд Н.******* яадаг юм гэж эгчтэйгээ хэрэлдэж байгаад гарсан. Эхнэр нь Н.******* руу утасдаад нэг машин ирж явна, чи өглөө болтол нэг газар нуугд гэж хэлсэн гэв.

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх хуралдаанд Г.*******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Давж заалдсан гомдлын үндэслэл нь шүүгдэгч нарт холбогдох хэргээс Н.*******, Д.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу гэж үзэж байна.  Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.******* талийгаач Д.ийг өшиглөж унагасан байдаг. Мөн Б.******* талийгаачийн урдаас нь Г.******* араас нь өшиглөж халдаж байсан баримт байдаг боловч шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг тал бүрээс нь харгалзан үзэхгүйгээр шүүх шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 36 дугаар зүйлд зааснаар 2 буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэн тохиролцож санаатай нэгдсэн бол гүйцэтгэгч гэж үздэг. 

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.4 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэх болсон шалтгаанаа зааж өгөх ёстой байтал мэдүүлэг дээр шүүх үндэслэлээ тайлбарлаагүй. Талийгаачийн биед үүссэн шарх хэний ямар үйлдлийн улмаас үүссэн болохыг тогтоогоогүй юм. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь хэний ямар үйлдлийн улмаас учирсан болохыг тал бүрээс нь судалж тогтоох ёстой байсан.  

Талийгаач Д.ийн амь нас хохирсон шалтгаан нь ерөнхийдөө тархинд учирсан гэмтлээс үүдэлтэй гэж үзсэн байдаг. Гэтэл Г.*******, Б.******* нар нь талийгаачийн урд болон араас нь өшиглөсөн үйлдлээс талийгаачийн амь нас хохирсон гэж шууд үзэх үндэсгүй. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Тухайлбал: мөрдөн байцаалтын шатанд зарим гэрч Б.******* урдаас нь Г.******* араас нь цохиж, толгой руу нь гараараа цохьсон гэж мэдүүлж байгаад, шүүх хуралдааны явцад Г.*******, Б.******* 2 хохирогчийн цээж толгой руу нь өшиглөж байсан гэдэг. Мөн гэрч Э. Г.*******ыг талийгаачийн нуруу, толгой, хүзүү, сээр, дал нүүрэн тус газар нь өшиглөж байсан гэж мэдүүлж байгаад шүүхийн хэлэлцүүлэгт Г.******* ардаас нь, Б.******* урдаас нь өшиглөж байсан гэдэг. 

Мөн гэрч Батбаяр нь мөрдөн байцаалтын шатанд Г.******* талийгаачийн баруун шанаа руу цохиж унагаад, зүүн шанаанд нь нэг удаа цохьсон гэж мэдүүлж байгаад шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Г.******* яг цохиж байхыг хараагүй, цохих шиг болсон гэж мэдүүлдэг. Гэрчүүдийн мэдүүлэг ийм зөрүүтэй, эргэлзээтэй байдаг. Мөн шүүгдэгчийн гомдлын агуулга нь Э., Т., н.Батбаяр, Д.*******, Н.******* нар архи уугаад сууцгааж байсан. Гэтэл гэрч нар ярихдаа Э., Т. нар тэднийг зодолдож байхад ирж салгасан болгож мэдүүлдэг. Г.*******ын ар гэрийнхний гомдлын гол агуулга нь шүүгдэгч Н.*******, Д.******* мөн н.Батбаяр нарт өс хонзонгийн асуудал байсан. Өмнө нь Н.*******, Д.*******ийн ах Д.Дашзэвэг мөн н. ах н. нар нийлж зодолдсон байдаг. Түүнээс үүдэлтэй 12 сард Н.******* н.Батбаяр, Д.*******, Б.******* нарыг дуудаж байгаад талийгаач Д.ийг зодъё гэсэн зүйл ярьж байсан гэсэн агуулгатай гомдол гаргасан байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн гаргасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. 

Тухайлбал: Энэ хэргийн гол гэрч болох Т.гийн мэдүүлэгт  талийгаач Н.*******г цохиж газар унагахад  Д.******* тэр хоёр руу гүйн очсон. Миний нөхөр хөлөө саваад унахад нь талийгаачийг өшиглөчихлөө гэж бодсон гэсэн мэдүүлсэн байдаг. Гэтэл Т.гийн энэ мэдүүлгийг үнэлэхдээ зөвхөн Б.*******, Г.******* хоёрын үйлдлийг салгаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.    

Мөн мөрдөн байцаалтын явцад тухайлбал: гэрч Э. нь бичиг үсэг мэдэхгүй гэдгээ өөрөө хэлсэн байдаг. Гэтэл түүнээс байцаалт авахдаа гэрч Т.г байлцуулж мэдүүлгийг аваад гэрч Т.гээр уншуулж өгөөд надаар гарын үсэг зуруулсан гэж мэдүүлсэн. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт “...гэрч нарыг байцаахдаа өөр хооронд нь уулзуулахгүй байх, мэдээллийг нэгээс нөгөөд дамжуулахгүй байх, хэргийн нөхцөл байдлыг үнэн бодитой тогтооход саад болох нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх...” ёстой байдаг. Гэтэл нэг гэрчээр нөгөө гэрчийн мэдүүлгийг уншуулаад гарын үсэг зуруулсан байхад шүүх шийтгэх тогтоолдоо дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

 Мөн гэрч Н. мэдүүлгийг үнэлээгүй гэж дүгнэсэн. Хэрэг гарах үед хүмүүсийн хажууд морь бариад зогсч байсан тул хэргийн бодит байдлыг мэдэх хүн байхад түүний мэдүүлгийг үнэлэхгүй орхихоос өмнө прокурор техникийн шинжтэй зарим алдааг залруулах боломжтой байсан. Прокурор 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Н. үйлдлийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан нь хэрэгт авагсдан байгаа юм. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 18-нд Н. гэрчээр байцаасан байдаг. Өөрөөр хэлбэл Н.ыг сэжигтнээр тооцсон тогтоолыг хэрэгсэхгүй болгосон тогтоол нь сүүлд гарсан сэжигтнээр тооцох тогтоол гараагүй байхад сэжигтнээр байцаасан алдаа гарсан. Үүнийг шүүх үнэлээгүй гэсэн дүгнэлт хийсэн боловч түүний мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой юм.

   Н.******* талийгаач Д. руу дөхөж очоод үл ялих зүйлээр шалтаглан түүнийг түлхэж унагаад харилцан зодолдсон байдаг. Мөн Э.гийн шаардлагыг эсэргүүцсэн Д.*******ийн үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхад энэ хоёр хүний хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Шийтгэх тогтоолын үндэслэл болсон гэрчийн мэдүүлгээс үзэхэд Н.*******, Д.******* нарын үйлдэл нь талийгаачийн амь нас хохирсонтой шалтгаант холбоотой байгааг нотолсон мэдүүлэг өгсөн байтал энэ хоёрыг тусад нь салгаж хэргийг зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэргэлсэн гэж үзэж байна. Гэсэн атлаа Г.*******, Б.******* нар Н.*******г зодсон гэдгээр шалтаглан талийгаач Д.ийн биеийн урд болон ар хэсэг руу өшиглөн танхайрах явцдаа гэмтэл учруулсан нь түүний үхэлтэй холбоотой байна гэж дүгнэсэн. 

Талийгаачийн үхэлд хүргэсэн шалтгаан нь миний үйлчлүүлэгчийн биеийн ар болон урд хэсэг рүү өшиглөсөнтэй хамааралгүй. Харин хүзүү толгойд нь доргих үйлчлэл үзүүлснээс тархинд цус харвалт өгч нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Гэтэл Б.******* талийгаач Д.ийн нуруу руу нь өшиглөснөөс болж талийгаач нас барсан мэтээр шинжээчийн дүгнэлттэй ямар ч уялдаагүй, талийгаачийн үхэлтэй шалтгаант холбоогүй байна. Г.*******, Б.******* нарын үйлдэл талийгаачийн үхэлтэй холбогдолгүй тохиолдолд бусад оролцогчдын үйлдэл талийгаачийн тархинд учруулсан гэмтэлтэй хамааралтай байж болохоор гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тухайлбал: гэрч Т.гийн мэдүүлэгт Н.******* очоод өвдгөө нугалж байгаад гараараа цохиод байсан гэсэн байдаг. 

Өмгөөлөгчийн зүгээс гэрчүүдийн мэдүүлгээс хүн нэг бүрийн үйлдлийг нарийвчлан тогтоох шаардлагатай, дараа нь гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгах шаардлагатай талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж байсан. Зарим шүүгдэгч нар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Г.*******, Б.******* нар нь зайдуу байсан гэсэн зүйл ярьдаг. Гэрч н.Наранцэцэгийн мэдүүлэгт хоёр газар хэсэг хүмүүс зодолдоод байсан гэдэг. Цаана 5 хүн зодолдож байгаад нэг хүн нь цас руу уначих шиг болсон. Нэг хүний захнаас нь эмэгтэй хүн татаж байх шиг харагдсан гэж мэдүүлсэн байдаг. 

Б.*******ын анхны мэдүүлэгт Б.*******, Г.******* нар нь морь барьж авч чадсангүй гэдэг шалтгаанаар Г.******* нь Б.*******ын дух руу цохиж биед нь халдсан байдаг. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Гэтэл энэ үйлдэл дээр нь мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээгүй, зөвхөн талийгаачийн үхэлтэй холбоотой асуудал дээр мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж Б.*******ын духандаа цохиулсан нь хэний үйлдлээс болсон, тэр нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах ажиллагааг хийгээгүй орхигдуулсан.  

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар зүйн байршилыг нарийн тогтоож, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах ёстой байтал үүнийг шүүх шалгах шаардлагагүй, мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй гэж үзсэн. Энэ нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүсч байна гэв.

Шүүгдэгч Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Н.*******, Д.******* нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Н.*******, Д.******* нарт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 4 жил 10 сарын хорих ял, 3 жил 6 сарын хорих ялыг тус тус оногдуулсан. Шүүгдэгч Н.*******, Д.******* нар нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид зааснаар хүндэвтэр төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байгаа тул эдгээр хүмүүст оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.  

Бусад шүүгдэгчдийн өмгөөлөгчдөөс шүүгдэгч Н.*******г талийгаачийг өшиглөж унагасан нь тогтоогдож байна гэж Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан бүлэглэн оролцсон үйлдэл байна гэсэн тайлбар хэллээ. Гэтэл шүүгдэгч Н.******* талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл учруулахад үйлдэл, оролцоо байсан эсэх нь нотлогдоогүй юм. Энэ нь гэрч Э., Т., шүүгдэгч Б.*******, Г.******* нарын мэдүүлгээр нотлогддог. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд талийгаач, шүүгдэгч Н.******* нар хоорондоо муудалцаад талийгаач Д., шүүгдэгч Н.*******гийн дээр нь гараад цахилгаан бороохойгоор тархинд нь хэд хэдэн удаа цохиж байсан талаар гэрчүүдийн мэдүүлдэг.    

Тухайн үед шүүгдэгч Д.******* ирж талийгаачийг түлхэж унагаад араас нь шүүгдэгч Б.*******, Г.******* нар ирэхэд Н.******* унасан газраа дээшээ хараад хэвтэж байсан. Н.******* өндийж ирэхэд нүүр рүү нь цус урсаад дээлний нь урд энгэр цус болсон байдаг. Ингээд Н.******* цааш ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Шүүгдэгч Д.*******ийн тухайд явж очоод түлхээд унагахаар нь эхнэр, эгч нь араас нь гүйж очоод хойш нь татаж авсан байдаг. Энэ хугацаанд шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь талийгаачийг өшиглөсөн, цохисон үйлдэл байдаг. Иймээс шүүгдэгч Н.*******, Д.******* нарт талийгаачийг үхэлд хүргэсэн үйлдэл байхгүй. Уг гэмт хэрэгт хатгагчийн асуудал байхгүй, шүүгдэгч Н.******* уначихаад босч ирээд намайг ийм болгочихлоо л гэж хэлсэн байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.*******, Д.******* нарт жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан ялыг тэнсэн хянан харгалзаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. 

Прокурор Д. давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: С.******* өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Н.*******, Б.******* нар талийгаач Д.тай урд нь маргаж байсан талаар тайлбарлалаа. Энэ хэрэг Н.*******, Д.******* нар нь Эрүүгийн хуульд заасан хамтран оролцох хэлбэрээр оролцсон гэж үзэж байгаа юм байна. Хэрэгт холбогдох бүх гэрчүүд болон сэжигтэн, яллагдагчаар татаж мэдүүлэг авч, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Урд нь талийгаачтай муудалцаж байсан талаар яригдсан асуудлыг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж байгаагүй юм. Энэ асуудлыг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргаж байна. Мөрдөн байцаалтын шатнаас эхлээд сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан тогтоол гарсны дараа өмгөөлөгчийг нь байлцуулж хэргийн материалтай танилцуулахад энэ талаар хүсэлт огт гаргаж байгаагүй. 

 Гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй гэсэн асуудлыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж байгаагүй. Хэрэв мэдүүлгийн зөрүүтэй асуудал байвал анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлээр гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаах боломжтой байсан. Гэтэл өмгөөлөгч нар  энэ талын асуудлыг бүгд эсэргүүцсэн учраас шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаах прокурорын хүсэлтийг хангахаас татгалзаж мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй гэж шүүх үзсэн.

 Шүүгдэгч Г.*******, Д.*******, Н.*******, Д.******* нар нь гэмт хэрэгт хамтран оролцоогүй талийгаачийн бөөр рүү нь өшиглөсөн үйлдэл нь гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл биш гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35-37 дугаар зүйлийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн тогтоолд зааснаар гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх явцдаа санаатай хамтран оролцсон этгээдийг ойлгоно гэсэн байдаг. Энэ тайлбараар үйлдлээрээ болон сэдэлтээрээ тухайн гэмт хэрэгт хамтран оролцогчийн хэлбэрийг агуулж байгаа нь харагдаж байна. 

Гэрч Э.гээс мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцахдаа буруу ойлгосон юм шиг байна, цаг минут нь бичигдсэн байгаа. Гэрч Т.г 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 10 минутаас эхлэн 16 цаг 20 минут хүртэл байцааж, Э.г мөн өдрийн 20 цаг 52 минутанд эхэлж 21 цаг 49 минутанд байцаалтыг дуусгасан байдаг. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Э.гээс мэдүүлэг авсан. Н. нь бичиг үсэг мэдэхгүй байхад мэдүүлэг авч мэдүүлэгт нь гарын үсэг зурсан асуудал дээр н.аас бичиг үсэг мэддэг үү гэж асуухад тэрээр би өөрийн нэрээ бичнэ гэж хариулсан. Үнэн зөв гэдгийг хэн бичсэн юм бэ? гэхэд би 3 дугаар анги төгссөн гэж хариулсан нь бичиг үсэг мэддэг болохыг харуулж байгаа юм. 

Шүүхийн хэлэлцүүлэгт Э., Т., Н., н. нарын хүмүүсийг шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 265, 266, 267 дугаар зүйлүүдэд заасан журмыг баримтлан тусгаарлаж оруулан мэдүүлгийг авсан. 

Өмнө нь эдгээр хүмүүсийн мэдүүлэгт үндэслэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын шатанд ямар зүйлээс болж яаж маргалдсаныг тодруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлттэй өмгөөлөгч нар танилцаж гарын үсэг зурсан байдаг. Г.******* нь талийгаачийг түлхэж унагаад түүний толгой руу гараараа цохиод, дараа нь толгой руу нь өшиглөөд байсан. Мөн Б.******* талийгаачийн урд тал буюу нүүрэн тус газарт нь өшиглөөд байсан. Түүнийг явах үед Г.*******, Б.******* нар нь үргэлжлүүлээд зодож байгаа харагдсан гэсэн байдаг. Гэрч Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ би араас нь ирээд Б.******* талийгаачийг өшиглөж байхад нь татсан гэдэг. 

Мөн Н. сэжигтнээр татаж байцааж байгаад гэрчээр байцаасны тухайд өмнө нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Н. гэрчээр байцааж байсан. Н.н өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй юм. Шүүгдэгч Г.******* нь Н.******* толгой хага цохьчихлоо шүү дээ гэсний дараа Б.******* гүйж ирээд талийгаачийн куртикны энгэрнээс барьчихсан зогсч байтал Д.******* гүйж ирээд цээж орчим нь нэг удаа өшиглөсөн. Дараа нь Д.*******ийг эхнэр, бэр эгч хоёр нь түүнийг татаж авсан байдаг. Тэр үед талийгаач дөрвөн хөллөөд доошоо харсан байсан. 
 
Шүүгдэгч Б.******* анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлэхдээ Н.*******гийн нүүрнээс цус гарсан учраас хохирогч дээр Г.******* бид хоёр очсон. Шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ Б.******* цээж рүү нь Г.******* нуруу руу нь өшиглөсөн гэдэг. Гэрч Б.******* урд нүүр рүү нь, Г.******* ар нуруу руу нь олон удаа өшиглөж байгаа харагдсан гэдэг. Үүнтэй холбогдуулан шинжээч эмчээс асуухад тухайн гэмтэл нь хөдөлгөөн хийх үйлдэл үзүүлэх боломжгүй 03-04 минутын хугацаанд амь нас нь эрсдэх аюултай тархины аалзан бүрхүүл доорх цус харвасан байна гэсэн. 

 Танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээр нь үзвэл нийгмийн хэв журам гэдэгт бусдыг илтэд үл хүндэтгэх, догшин авирлах, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх зэргээр нийгмийн хэв журмыг зөрчин бусдын амгалан тайван байдал, хүний халдашгүй чөлөөтэй байдал, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, аж төрөх ёсны хэм хэмжээ зөрчихийг ойлгоно гэсэн байдаг. Тухайн үед нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа юм. Иймээс анхан шатны шүүх хэргийн үйл явдалд дотоод итгэлээрээ дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. 
Мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш хийгдсэн байхад хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Тухайлбал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тогтоогоогүй байна. Үүнд:
Уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, яаж үйлдсэн зэргийг нарийвчлан тогтоож чадаагүй байна. Жишээлбэл: шүүгдэгч Н.*******, Д.*******, Г.*******, Б.******* нарын хэнийх нь үйлдлийн улмаас талийгаач Д. нас барсан болох нь тодорхойгүй, шүүгдэгч, гэрчүүд өөр байдлаар мэдүүлэг өгдөг, мэдүүлгийн зөрүү ихтэй, түүнчлэн нэг байцаалтад өгсөн мэдүүлгээсээ буцдаг, тогтворгүй байх тул шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах үүднээс Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 153 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийх шаардлагатай байна. Үүнд: Хэрэгт холбогдсон 4 шүүгдэгч, гэрч Т., Э., Н. гэх мэтчилэн. Мөн мөрдөн байцаалтын явцад бусад хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг ч бас давхар шалгавал зохино. 

Мөн эрүүгийн хэрэгт шинжилгээ хийлгэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтлахаар Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлд, мөн шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримтлахаар зохицуулсан байна. Гэтэл уг хэрэгт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдоогүй шинжээчид дүгнэлт гаргасныг нь шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд эргэлзээ төрүүлэхээр байна. Жишээлбэл:
Шинжээч Ц. 1359 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 204 дүгээр хуудас/, шинжээч эмч Б.Гантуяагийн гаргасан 309, 310 тоот /хавтаст хэргийн 208-209, 214-215 дугаар хуудас/, дүгнэлтүүдийг шинжээч  нар гаргахдаа мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолтой огт танилцаагүй,  тогтоолд гарын үсэг зураагүй байна. 
-Мөн 2 дугаар хавтаст хэргийн 000036 хуудсанд хавтаст хэргийн материалаар гаргасан 751 тоот шинжээчийн дүгнэлтийг шинжээчид гаргахдаа дээрх хуульд заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдоогүй /хуваарьлагдаагүй/ байж дүгнэлт гаргасан байна. Энэ алдааг засах шаардлагатай. 

-Мөн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцож байцаалт авсан мөртлөө хавтаст хэргийн 364, 352, 343, 335 дугаар хуудсанд сэжигтнээр тооцсон хуулийн зүйл, хэсгээр биш өөр зүйл хэсгээр буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсгүүдэд зааснаар хүндрүүлэн шүүгдэгч нарын эрхийг зөрчин яллагдагчаар татаж байцаасан нь Эрүүгийн Байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж үзэхээр байна. Түүнчлэн тухайн шүүгдэгч нарыг яллагдагчаар байцаахдаа тухайн хуулийн зүйл, хэсгийн үндсэн шинжийг тодорхой заагаагүй байна. Тухайлбал: Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсгийн гол шинжийг огт дурдаагүй орхигдуулсан. /танхайн сэдэлтээр гэдгийг нь/ Энэ алдааг засах шаардлагатай.

-Мөн Н. сэжигтнээр тооцож байцаасан мөртлөө түүний үйлдэл нь тухайн хүн амины хэрэгт холбогдолгүй гэж үйлдэл, холбогдлыг нь мөрдөн байцаагч хэрэгсэхгүй болгуулахаар прокурорт 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр санал гаргасан мөртлөө 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н. гэрч болгон байцаасан нь Эрүүгийн Байцаан Шийтгэх Ажиллагааны журмыг  ноцтой зөрчсөн байна. Энэ алдааг засч зөвтгөх хэрэгтэй.

-Мөн хавтаст хэргийн 334 дүгээр хуудсанд шүүгдэгч Д.*******ийн хэрэгт урьчилан мөрдөн байцаалтад өмгөөлөгч оролцуулах тогтоол гаргахдаа тогтоолын тогтоох хэсгийн 2-т энэ талаар “Ганбаатар овогтой ******* болон түүний өмгөөлөгч М.******* нарт мэдэгдсүгэй” гэж өөр тогтоол шүүгдэгчид танилцуулж мэдэгдсэн. Энэ алдааг засах хэрэгтэй. 

-Мөн шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө “...талийгаач Д.ийг цасан дээр уначихсан байхад бид нараас гадна Д.*******ийн эхнэр Т. бас талийгаачийг өшиглөж зодсон” гэж мэдүүлж байгааг шалган тогтоох шаардлагатай байна. 

-Мөн хэргийн газар байсан гол гэрч болох шүүгдэгч Д.*******ийн эхнэр Т., түүнчлэн Э., Н. нарын мэдүүлгүүд, өөр хоорондоо зөрүүтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 149 дүгээр зүйлд заасны дагуу нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг хийх хэрэгтэй байна. 

-Мөн шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн болон давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах үед тэдний ар гэрийнхнээс гаргасан гомдолд дурдсан асуудалд ач холбогдол өгч шалгавал зохино. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Монгол улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр аймгийн сум дахь сум дундын Прокурорын газарт буцаасугай. 

2. Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Н.*******, Д.*******, Г.*******, Б.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй. 

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.
 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ