Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 786

 

Б.Сэлэнгэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Нямжав,

Ялтан Б.Сэлэнгийн өмгөөлөгч Х.Ургаа,

Хохирогч А.Дэжидсүрэн,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Сэлэнгэд холбогдох эрүүгийн 2014260004235 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Орги овогт Бямбадоржийн Сэлэнгэ, 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Хилийн цэргийн 24-22 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ЙВ88101902/,

Б.Сэлэнгэ нь:

1. 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Дэжидсүрэнгийн хүү Д.Ганхуягийг АНУ-д АйТи инженерийн сургуульд суралцуулахад эхний ээлжинд 10.000.000 төгрөг хэрэгтэй хэмээн урьдчилгаа 5.000.000 төгрөгийг Д.Ганхуягаар дамжуулан хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Дэжидсүрэнгийн хүү Д.Ганхуягийг АНУ-д АйТи инженерийн сургуульд суралцуулахад хэрэгтэй 10.000.000 төгрөгийн үлдэгдэл гэж 4.400.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5011202283 тоот дансаар дамжуулан хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр А.Дэжидсүрэнгээс түүний хүү Д.Ганхуягийг АНУ-д АйТи инженерийн сургуульд суралцуулахад хэрэгтэй 10.000.000 төгрөгийн үлдэгдэл гэж Хаан банкны Завхан аймаг дахь салбараар дамжуулан 5011202283 тоот дансаар 600.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Дэжидсүрэнгээс хүүхдийн чинь сургуулийн бичиг баримтыг бүрдүүлэхэд эхний ээлжинд хэрэгтэй гэж 300 ам.доллар буюу 516.000 төрөг, бэлнээр 83.000 төгрөг, нийт 599.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 5-31 тоотод хүүхдийн чинь бичиг баримтыг яаманд өгөх гээд байна гэж бэлнээр 180.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А.Дэжидсүрэнгээс сургуулийн бичиг баримт бүрдүүлнэ гэж Д.Ганхуягийн 5517101111 дансаар дамжуулан 5011202283 дугаарын данс руу 10.000 төгрөгийг шилжүүлүүлэн хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг АНУ-д суралцуулах урилга ирсэн, төрийн санд мөнгө байршуулах шаардлагатай байна гэж Хаан банкны 5011202283 дансаараа дамжуулан 1.500.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийн бичиг баримтыг нь канондаж өгөхөд шаардлагатай гэж 99069791 дугаарын утасны мобайл дансаар дамжуулан 30.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 02 дугаар сарын 5-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийн АНУ-д суралцуулах урилга ирсэн, төрийн санд мөнгө байршуулах шаардлагатай байна гэж А.Дэжидсүрэнгийн төрсөн дүү А.Лхагвасүрэнгээр дамжуулан өөрийн даснаар 300.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг АНУ-д суралцуулах урилга ирсэн, төрийн санд мөнгө байршуулах шаардлагатай байна гэж А.Дэжидсүрэнгийн төрсөн хүү Д.Ганхуягаар дамжуулан 60.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

2. 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг сургуульд явуулахад Монголд АйТи инженерээр суралцаж байсан диплом юм уу, сертификат хэрэгтэй байна, би таньдаг хүнээрээ гаргуулж өгье, нийт 6.500.000 төгрөг хэрэгтэй, эхний ээлжинд дипломыг яамны хүнээр кодлуулна гэж 600.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг сургуульд явуулахад Монголд АйТи инженерээр суралцаж байсан диплом юм уу, сертификат хэрэгтэй байна, би таньдаг хүнээрээ гаргуулж өгье, нийт 6.500.000 төгрөг хэрэгтэй гэж төрсөн дүү А.Лхагвасүрэнгээр нь дамжуулан Завхан аймгийн Хаан банкны салбараас Хаан банкны 5011202283 дугаарын дансаар дамжуулан 600.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг сургуульд явуулахад Монголд АйТи инженерээр суралцаж байсан диплом юм уу сертификат хэрэгтэй байна, би таньдаг хүнээрээ гаргуулж өгье, нийт 6.500.000 төгрөг хэрэгтэй гэж түүний үлдэгдэл гэж төрсөн эх Баянжаргалаар нь дамжуулан Завхан аймгийн Хаан банкны салбараас 5011202283 дугаарын данс руу 600.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг АНУ руу АйТи инженерийн сургуульд суралцуулахад шаардлагатай диплом юм уу, сертификат авч өгнө гэж 6.500.000 төгрөгийн үлдэгдэл гэж 4.819.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

3. 2014 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерт оролцуулахад бичиг баримт бүрдүүлнэ гэж Д.Ганхуягаар дамжуулан Хаан банкны 5011202283 дансаар 45.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр А.Дэжидсүрэнгээс 70.000.000 төгрөгийн өртөг бүхий цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа 30 хувь гэж бэр дүү С.Буянжаргалаар дамжуулан 3.200.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр А.Дэжидсүрэнгээс 70.000.000 төгрөгийн өртөг бүхий цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа 30 хувь гэж бэр дүү С.Буянжаргалаар дамжуулан 3.800.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж төрсөн дүү А.Чимэдцогзолоор нь дамжуулан 2.000.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж 7.900.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж 300.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж төрсөн дүү Ц.Намгүрээр дамжуулан 2.500.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж төрсөн дүү А.Ням-Осороор дамжуулан 1.300.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

4. 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгт ажиллуулахад шаардлагатай төрсөн дүү А.Цэрэнлхамд нь Хөдөлмөрийн дээд сургуулиас нягтлан бодогчийн диплом гаргуулж өгөх урьдчилгаа гэж 99069791 дугаарын утасны мобайл дансаар 1.000.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгт ажиллуулахад шаардлагатай төрсөн дүү А.Цэрэнлхамд нь Хөдөлмөрийн дээд сургуулиас нягтлан бодогчийн диплом гаргуулж өгөх урьдчилгаа гэж Завхан аймгийн Хаан банкны салбараар дамжуулан 1.000.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгт ажиллуулахад шаардлагатай төрсөн дүү А.Цэрэнлхамд нь Хөдөлмөрийн дээд сургуулиас нягтлан бодогчийн диплом гаргуулж өгөхөд шаардлагатай зардлын үлдэгдэл мөнгө гэж төрсөн дүү А.Лхагвасүрэнгийн Завхан аймгийн Хаан банк дахь салбараар дамжуулан 3.000.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж аван хохирогч А.Дэжидсүрэнд онц их хэмжээний буюу нийт 45.343.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Сэлэнгэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Сэлэнгийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Сэлэнгийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Сэлэнгэд оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Сэлэнгийн цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэлэнгийн хөрөнгөөс 29.343.000 төгрөгийг гаргуулан Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 2-107 тоотод оршин суух А.Дэжидсүрэнд олгож, хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос 45.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Сэлэнгэ нь хохирогчид 16.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Сэлэнгийн асрамжид байсан охин Б.Наранмандах /РД:УЛ11220467/-ын асран хамгаалагчаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багт оршин суух Д.Цэцгээг /РД:ЙВ63102009/ тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу асран хамгаалалт тогтоохыг Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар хорооны Засаг даргад даалгаж, Б.Сэлэнгийг цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Сэлэнгэ гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би хохирогч А.Дэжидсүрэнгийн хүү Д.Ганхуягтай 2013 оны 6 дугаар сард нөхөр Б.Баатарбүргэдээр зуучлуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Ногооны агуулахад төмс ялгагчийн ажилд авахдаа анх танилцсан. Түүнээс хойш Ганхуягтай эгч дүүсийн хувиар сайхан харилцаатай байж, илүү дутуу зангүй итгэл хүлээлгэж чадлаараа л туслаж ойлгодог байсан. Энэ хугацаанд Ганхуяг нь нэг удаа АйТи инженерийн чиглэлээр ажиллах сонирхолтой гэж ярьж байсан. Би тэр үед нэг туслачих юмсан гэж бодож байсан ч өөрт нь тэгнэ, ингэнэ гэж юм хэлээгүй. Ингээд нэг өдөр Нарантуул зах дээр наймаа хийдэг Оюунаа гэх хүнтэй 2011 онд Хятад Улсын Эрээн хот руу бараанд явж байхдаа вагонд танилцсан ба Эрээн хотоос ирээд Нарантуул зах дээр явж байгаад санамсаргүй лангуун дээр нь тааралдсан. Би тааралдсандаа саймширч “таныг бараанд явахад хамт явж, ээждээ ойр зуурын бараа явуулж, хөдөө заруулах юмсан” гэж хэлээд утасны дугаараа солилцсон. Бид хоорондоо холбоо барьсаар Эрээн хот руу хамт явахаар болж, зам зуур илүү танилцсан. Бид Улаанбаатар хотод ирснээсээ хойш хааяа нэг холбогдож, мэнд мэдэцгээж, нэг нэгийгээ юу хийж байгааг асууж, сонин сайхнаа ярьдаг байсан. Намайг хаана байгааг асууж, “Эгч нь Налайх руу явж байна. Зам дээр гараад ирэх үү” гэхээр нь би зам дээр тосоод уулзсан бөгөөд нэг эмэгтэйтэй хамт явж байсан. Намайг “танилц, эгчийнх нь найз Оюунцэцэг, Боловсролын яаманд ажилладаг юм” гээд тухайн үед бид танилцаад өнгөрсөн. Тухайн оны 9 дүгээр сард Оюунаа над руу яриад “Бөхийн өргөөний тэнд байна, хүрээд ир” гэсэн. Би завтай байсан учир очиход Оюунаа “өнөөдөр эгчийнх нь төсөн өдөр” гээд Оюунцэцэгтэй хамт сууж байсан. Бид ярилцаж байх зуур би “миний нэг хуурай дүү АйТи инженерийн мэргэжлээр суралцах сонирхолтой, ямар сургуульд богино хугацаагаар мэргэшсэн инженерээр суралцах вэ?” гэж асуугаад Ганхуягийн тухайн нөхцөл байдлыг хэлж “Дахиад конкурс өгч байж орох уу эсхүл одоо суралцаж байгаа сургуулиасаа шилжиж болдог юм болов уу” гэж асуусан. Тэгэхэд Оюунцэцэг “Ерөнхийдөө болно л доо. Эгч нь сайн асууя. Мөнгө л орох байх даа. Гол нь мөнгө шүү” гэж хэлсэн. Үүнээс хойш нэг өдөр Оюунаа над руу залгаад “Манай найз Оюунцэцэг чиний яриад байсан дүүг чинь АйТи инженерээр сурч болох юм байна гэж байна. Улаанбаатар хотын дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр дээр АйТи инженерийн чиглэлээр сургалтанд хамруулж боловсон хүчин бэлтгэх юм гэнэ. Чи тэр дүүдээ хэлээд үз” гэж хэлсэн. Тэгээд А.Дэжидсүрэн эгчийн хүү Д.Ганхуягтай холбогдоод үүний талаар хэлээд “эгч нь эхлээд ямар шугамаар яаж хамрагдаж болохыг нь сайн судлаад үнэ ханшийг нь сайн асуугаад эргэж яръя” гэж хэлсэн. Ингээд би Оюунаатай холбогдоод “Оюунцэцэг эгчийн дугаарыг нь өгчих. Би өөртэй нь сайн лавлаж яриад, яах ёстойг нь асууя” гэтэл Оюунаа “Оюунцэцэг хүн амьтанд дугаар өглөө гээд уурлаад байдаг юм. Яаманд ажилладаг учир Авлигатай тэмцэх газар утасны яриаг нь сонсоод байдаг гэсэн. Тиймээс надаар дамжуулаад асуучих. Би ажлыг нь тарахаар уулзана. Эсхүл өөрөө чамтай уулзъя гэх байх. Би чиний асуусныг ямар ч байсан дамжуулаад хэлье” гэсэн. Маргааш нь Оюунаа над руу яриад “эхний ээлжинд 10.000.000 төгрөг бичиг баримттай нь бэлдээдэх гэж байна” гэхээр нь Ганхуягт бүгдийг нь хэлсэн. Ингээд 10.000.000 төгрөг 2 хуваагдаж над дээр ирсэн бөгөөд Оюунцэцэг Оюунаатай хамт ирж 8.000.000 төгрөгийг нь аваад 2.000.000 нь чинийх гээд явсан. Үүний дараа сертификат юм уу, диплом хэрэгтэй гэж хэлсэн тул А.Дэжидсүрэн эгчид дамжуулан хэлснээр мөнгө авсан. Тус мөнгөний ихэнхийг Оюунцэцэг, Оюунаа нар ирж авсан. Би Оюунцэцэг, Оюунаа нарын хэлснийг өөрийн үг мэт цааш дамжуулж хэлж, өөртөө итгүүлж мөнгө авсан. А.Дэжидсүрэн эгчээс авсан мөнгөнөөс өөртөө авснаа хэлж чадахгүй хүний үгээр үг хийж ийм байдалд орсондоо харамсаж байна. Цэцэрлэгийн тендер, диплом зэрэг нь Оюунцэцэг, Оюунаа нарын санаа байсан ба өөрийн мунхагаас болж тэдгээр хүмүүсийн залилан мэхлэлтийн гар хөл болсондоо харамсаж байна. Энэ хэрэгт миний ч буруу маш их байгаа. Д.Ганхуягийн сургуулийн ажил нэг л бүтэлтэй биш санагдаад цэцэрлэгийн тендерийн гэх мөнгийг нь өгөх гээд бэлдээд байж байя гэж бодож байсан. Оюунаа, Оюунцэцэг нар ч бас “бэлдээд байж бай. Удахгүй” гэж хэлдэг байсан. Гэтэл удалгүй Оюунаа сураг тасарсан. Би Нарантуул захын лангуун дээр нь очиж асуухад “сахарын өвчин нь хүндэрээд зогсохоо больсон” гэж хажуу лангууны хүн нь хэлсэн. Оюунаа нь энэ хэрэгт анх холбогдсон үеэсээ эхлэн наймаагаа хийхгүй болсныг мэдсэн. Тухайн үед би үнэхээр их айж, яахаа мэдэхгүй болсон. Оюунцэцэгийн над руу и-мэйл хаягаар явуулсан Д.Ганхуягийн сургуулийн хариу гэх бичиг нь англи хэл дээр байсан бөгөөд тус хаяг руу захиа бичихэд хариу ирэлгүй таг болсон тул А.Дэжидсүрэн эгчээс арга саам хайж зугтах болсон. Оюунаа, Оюунцэцэг нарыг нилээд хайсан боловч олдоогүй тул А.Дэжидсүрэнгийн мөнгийг эргүүлээд өгчих юмсан гэж хүнээс мөнгө асууж явсан боловч олдоогүй. Оюунаа, Оюунцэцэг нарын талаар анх хэрэгт холбогдохдоо л мэдүүлсээр ирсэн. Гэтэл энэ 2 хүнийг сайн шалгаагүйд гомдолтой байна. Мөрдөн байцаагчид “сүүлд Эрээн хот руу явахад би Оюунаатай цуг явж, урд хойноо зогсож байгаад гадаад паспортоо үзүүлээд гарсан тул тухайн өдрийг шалгаад үзвэл энэ хүний талаар мэдээлэл олдоно гэж бодож байна” гэж хэлээд гуйсан. Мөн бид утасны дугаараа солилцсон өдрөөс хойш Оюунаа нь хэд хэдэн удаа утасны дугаараа сольж байсан тул хамгийн сүүлд надтай холбогдож байсан дугаарынх нь сүүлийн 4 орныг нь сайн санахгүй байсан тул хэд хэдэн боломжит дугаарыг өгсөн боловч мөрдөн байцаагч нэг л дугаарыг нь шалгаж үзсэн байдаг. Тухайн үед миний барьж байсан скайтелийн утасны дугаарт үзлэг хийгээгүй. Зөвхөн А.Дэжидсүрэн эгчийн утсанд үзлэг хийгээд хэрэг нотлогдсон гэж үзсэнд гомдолтой байна. Оюунцэцэгийн над руу бичсэн и-мэйл хаяг байгаа гэж өөрийн и-мэйл хаягийг бичиж өгсөн боловч ойшоогоогүй. Хэргийг ёс төдий шалгаад намайг Оюунаа, Оюунцэцэг гэх хүмүүсийн талаар зохиож, худал мэдүүлэг өгч байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Гэмгүй хүмүүсийг хохироосондоо харамсаж, хохиролгүй болгох юмсан гэж бодож байна. Би настай эх, 5 настай охиныхоо хамтаар амьдардаг. Миний охины эцэг Б.Баатарбүргэд нь өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон. Б.Баатарбүргэд бид хоёр 2013 онд 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж урьдчилгаа 30 хувийг төлж орон сууцтай болж байсан. Урьдчилгаа мөнгө болох 18.000.000 төгрөгийг нь манай талаас гаргаж тус байрыг авсан. Б.Баатарбүргэд эцэг, эхээрээ малчны зээл авахуулж 5.000.000 төгрөг л өгсөн. Энэ талаар баримт байсаар байтал байр зөвхөн Б.Баатарбүргэдийн нэр дээр шилжсэн. Би удаа дараа байраа нэхэмжилж иргэний шүүхэд гомдол гаргадаг боловч Б.Баатарбүргэд нь “намайг шүүхэд өгөөд хэрэггүй. Би чиний мөнгийг бүгдийг нь өгнө” гэж хэлээд аргалаад өнгөрөөдөг. Би таньдаг ахаасаа мөнгө зээлж байрандаа засвар хийлгээд зээлсэн мөнгөө хохирогчоос авсан мөнгөний өөрт үлдсэн хэсгээр төлсөн. Б.Баатарбүргэдийн амьдарч байгаа байранд өөрийн гаргасан мөнгөө авчихвал хохирогчид учирсан хохирлын үлдэгдэл болох 29.343.000 төгрөгийг бүрэн төлөх боломжтой тул өдийг хүртэл цаг алдаж ийм байдалд хүрлээ. Намайг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдохоос өмнө Б.Баатарбүргэд бид хоёрын харилцаа муудаж эхэлсэн бөгөөд Б.Баатарбүргэд худал мэдүүлэг өгснийг хараад их гайхаж байна. Б.Баатарбүргэдийн ах нь таньдаг хүнээрээ дүүргийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хурдан гаргуулж өгнө гэж хэлээд байрны гэрчилгээг зөвхөн Б.Баатарбүргэдийн нэр дээр гаргуулсан нь анхнаасаа санаатай хэрэг байж. Анхан шатны шүүх намайг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Хоёр ба түүнээс дээш хүмүүсийг тус тусдаа үйлдлээр залилан мэхлэсэн үйлдлийг давтан үйлдэл гэж ойлгоно гэж би бодож байна. Гэтэл би зөвхөн А.Дэжидсүрэнгээс үргэлжлүүлэн мөнгө авч байсан учир миний үйлдлийг давтан гэж үзэх үндэслэлгүй юм. Үнэхээр давтан үйлдэл гэж үзэх бол над руу мөнгө шилжүүлсэн гэх бүх хүмүүсийг тус бүрд нь салгаж, хохирлыг тооцож үзвэл надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах боломжгүй гэж бодож байна. Мөн яллах дүгнэлтэд “хохирогчийн дүү Ням-Осороос 2014 оны 4 дүгээр сарын 24-ний дөөр 1.300.000 төгрөг өөрийн дансанд шилжүүлж авсан” гэж бичсэн байна. Гэтэл хохирогч А.Дэжидсүрэн болон түүний дүү Ням-Осор нарын мэдүүлэгт “2014 оны 5 дугаар сарын 28-нд данс руу нь шилжүүлсэн” гэсэн байдаг. Тиймээс тус 1.300.000 төгрөгийн хохирлыг давхардуулж тооцсон байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь А.Дэжидсүрэн эгчийн хүү Д.Ганхуягийн диплом, сертификатад хэрэглэнэ гэж 6.500.000 төгрөг авсан гэсэн байдаг. Яллах дүгнэлтэд дурдсанаар диплом гаргуулахад хэрэглэнэ гэж 4 удаагийн үйлдлээр буюу 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 600.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 600.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 11-нд 600.000 төгрөг, мөн бэлнээр 4.819.000 төгрөг гэсэн байгаа нь 6.500.000 төгрөгийн хохирлоосоо хэтэрсэн байна. Бэлнээр 4.819.000 төгрөг өгсөн гэж байгаа боловч миний санахаар бутархай мөнгө өгөөгүй тул хохирлын хэмжээнд эргэлзэж байна. Би гэмгүй хүнийг хохироочихлоо гэж харамсаж байсан болохоос хохирлын мөнгийг нарийн тооцож үзэж байсангүй. Авсан мөнгөө нарийвчлан санадаггүй. Анх хэрэгт шалгагдаж эхлээд хохирогчид 16.000.000 төгрөг өгч байсан. Үлдсэн 29.343.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна. Ийм хэмжээний мөнгөн хохирол учруулчихаад 10 жилийн хорих ял эдлэх нь миний хувьд хүндэдсэн гэж үзэж байна. Би хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул надад холбогдох хэргийн үнэн зөвийг олж, шударгаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Сэлэнгийн өмгөөлөгч Х.Ургаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Хэдийгээр Б.Сэлэнгэ нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн боловч залилж авсан мөнгөө юунд хэрэглэж, яасан болох нь тодорхойгүй байна. Хохирогч А.Дэжидсүрэнгээс 45.343.000 төгрөг авсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирлын хэмжээг бодитой тогтоосон гэхэд эргэлзээ төрөхүйц байна. Б.Сэлэнгэ нь 39.000.000 төгрөг авсан гэдгээ удаа дараа мэдүүлдэг. Гэтэл зөвхөн хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөн хохирлын хэмжээг тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хохирлын хэмжээг бодитой тогтоосон гэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. Эргэлзээ бүхий нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна. Хохирлын хэмжээ нь хохирогчийн мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримтаар тогтоогдоогүй. Б.Сэлэнгэ нь хохирогчоос авсан мөнгөө Б.Баатарбүргэдийн нэр дээр авсан байрны мөнгөнд төлсөн гэдгээ удаа дараа мэдүүлдэг. Гэтэл Б.Баатарбүргэдээс 2 удаа мэдүүлэг аваад л тус асуудлыг шийдвэрлэсэн. Тус байрны урьдчилгаа мөнгийг хэрхэн хаанаас олсон болохыг огт тогтоогоогүй. Б.Сэлэнгэ нь байрны хамтран зээлдэгчээр орж байсан. Эдгээр асуудлыг нарийвчлан шалгалгүйгээр зөвхөн гэрчийн мэдүүлгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хохирогч А.Дэжидсүрэн “анх манай хүү Д.Ганхуяг Б.Баатарбүргэдийн зарын дагуу очиж Б.Сэлэнгэтэй уулзаж ажил хийсэн” гэж удаа дараа мэдүүлсэн байдаг. Гэтэл тус мэдүүлгийн дагуу ямар нэг мөрдөн байцаалтын ажиллагаа хийгээгүй. Хэдийгээр Б.Баатарбүргэд тус хэрэгт хамааралгүй байлаа гэхэд Б.Сэлэнгийн хамтран зээлдэж авсан байрны Б.Сэлэнгэд оногдох хэсгээс хохирогчид учирсан хохирлыг гаргуулан авахаар шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл тус асуудлыг орхигдуулан шийдвэрлэсэн нь хохирогчийг хохирлын мөнгөө авч чадахгүй байдалд хүргэж байна. Иргэний хуульд гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө нь гэр бүлийн дундын өмч гэж заасан байдаг. Б.Сэлэнгэ, Б.Баатарбүргэд нар нь 2009 онд гэр бүл болж, 2013 онд тухайн байрыг хамтран зээлдэж авсан болох нь тогтоогдож байгаа. Иймд хохирогчид учирсан хохирлыг барагдуулах үүднээс тухайн байрнаас хохирлын мөнгийг гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч А.Дэжидсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчид нуугдмал хөрөнгө байгаа эсэх, бусад холбогдогч нарыг шалгаж тогтоох талаар хийсэн ажиллагаанд сэтгэл дундуур байна. Б.Сэлэнгэ нь давж гомдолдоо “39.000.000 төгрөг авсан байхад 45.443.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн” гэжээ. Энэ байдал нь анхан шатны шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хэрэглэх ёсгүй байсныг харуулж байна. Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрч байна. Б.Сэлэнгэ хохирлын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа бол тодорхой баримтад тулгуурлан ярих ёстой. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж байна гэсэн хэрнээ хохирлын хэмжээг зөвшөөрхгүй байна гэжээ. Б.Сэлэнгэ нь “мөнгийг байрны урьдчилгаанд зарцуулсан” гэх боловч энэ нь хэрэгт хамааралгүй асуудал. Б.Сэлэнгэ болон түүний эх энэ талаар байнга ярьдаг ч тодорхой алхам хийдэггүй. Б.Сэлэнгэ Баатарбүргэдээс салсан бол иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар тодорхой алхам хийж болох байсан. Энэ нь хэргийг удаашруулах гэсэн санаа байх магадлалтай. Дундын эзэмшлийн байрны өөрт оногдох хэсгийг гаргуулж хохирол төлөх талаар амлалт өгсөн тохиолдолд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах боломжтой. Б.Сэлэнгэ энэ бүх мөнгийг 1 жил хүрэхгүй хугацааны дотор бэлнээр авсан. Энэ хэмжээний мөнгийг ахуйн хүрээнд хэрэглэсэн байх боломжгүй. Мөрдөн байцаалтын шатанд мөнгийг юунд зарцуулсныг шалгаагүй. Оюунцэцэг, Оюунаа нартай хамт ажилладаг байсан гэж мэдүүлж байхад үүнийг тогтоогоогүй. Б.Сэлэнгэ ямар нэг зүйл нуугаад байгаа шинжтэй харагддаг. Үүнийг чулуу хөөлгөх зорилгоор ярьсан байх ч боломжтой. Надаас залилж авсан мөнгөний зарцуулалтыг бүрэн гүйцэд тогтоогоогүйд сэтэл дундуур байна. Давж заалдах шатны шүүх энэ байдлыг анхаарч шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор М.Нямжав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирлын тооцоо буруу, Оюунаа, Оюунцэцэг гэх хүмүүс уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэх зүйлийг ярьдаг боловч мөрдөн байцаалтын шатанд Оюунаа гэх хүний гэрийн хаяг, овог, “Нарантуул” зах дээр зогсдог лангуу зэргийг хэлдэггүй. Боловсролын яаманд ажилладаг Оюунцэцэг гэх нэртэй 2 хүнийг гэрчээр байцаахад “Б.Баатарбүргэд болон Б.Сэлэнгэ гэх хүмүүсийг танихгүй” гэж мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд хийсэн хохирлын тооцоо зөв болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд гаргасан хохирлын тооцоог ялтан, хохирогч аль аль нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Анхан шатны шүүх хуралдаан 3 удаа болоход Б.Сэлэнгэ хохирлын тооцоог хүлээн зөвшөөрч байсан. Б.Сэлэнгийн үйлдлийг давтан үйлдэл гэж үзэхгүй гэж байна. Б.Сэлэнгэ нь Ганхуягийг сургуульд явуулна гэж хэлж үргэлжилсэн үйлдлээр мөнгө авсан үйлдлийн дараа давтан үйлдлээр цэцэрлэгийн тендер авч өгнө, Хөдөлмөрийн дээд сургуулийн диплом гаргаж өгнө гэж мөнгө залилж авсан. Мөн залилж авсан мөнгийг Б.Баатарбүргэдийн хамт зээлээр авсан байрны урьдчилгаанд өгсөн гэх боловч үүнийг нотлох баримт байхгүй. А.Дэжидсүрэнг 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс залилан мэхлэж эхэлсэн бөгөөд орон сууцыг үүнээс өмнө захиалж авсан байсан. Б.Сэлэнгэ нь хэдийгээр Б.Баатарбүргэдээс салж орон сууцнаас өөрийн хувьд оногдох хөрөнгийг авч хохирогчид учирсан хохирлыг төлнө гэж байгаа боловч энэ нь иргэний шүүхээр шийдвэрлүүлэх асуудал тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй. Б.Сэлэнгэд үүнийг шийдвэрлэх хугацаа байсан ч ямар нэг санаачлага гаргаагүй. Батлан даалтад байх хугацаандаа ажил хийгээд хохирлыг цувуулж төлөх, иргэний шүүхэд хандах боломж байсан. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж иргэний журмаар шийдвэрлүүлэх асуудлыг шалгах шаардлага байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Б.Сэлэнгэд холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

Б.Сэлэнгэ нь:

1. 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Дэжидсүрэнгийн хүү Д.Ганхуягийг АНУ-д АйТи инженерийн сургуульд суралцуулахад эхний ээлжинд 10.000.000 төгрөг хэрэгтэй хэмээн урьдчилгаа 5.000.000 төгрөгийг Д.Ганхуягаар дамжуулан хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Дэжидсүрэнгийн хүү Д.Ганхуягийг АНУ-д АйТи инженерийн сургуульд суралцуулахад хэрэгтэй 10.000.000 төгрөгийн үлдэгдэл гэж 4.400.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5011202283 тоот дансаар дамжуулан хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр А.Дэжидсүрэнгээс түүний хүү Д.Ганхуягийг АНУ-д АйТи инженерийн сургуульд суралцуулахад хэрэгтэй 10.000.000 төгрөгийн үлдэгдэл гэж Хаан банкны Завхан аймаг дахь салбараар дамжуулан 5011202283 тоот дансаар 600.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Дэжидсүрэнгээс хүүхдийн чинь сургуулийн бичиг баримтыг бүрдүүлэхэд эхний ээлжинд хэрэгтэй гэж 300 ам.доллар буюу 516.000 төрөг, бэлнээр 83.000 төгрөг, нийт 599.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 5-31 тоотод хүүхдийн чинь бичиг баримтыг яаманд өгөх гээд байна гэж бэлнээр 180.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А.Дэжидсүрэнгээс сургуулийн бичиг баримт бүрдүүлнэ гэж Д.Ганхуягийн 5517101111 дансаар дамжуулан 5011202283 дугаарын данс руу 10.000 төгрөгийг шилжүүлүүлэн хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг АНУ-д суралцуулах урилга ирсэн, төрийн санд мөнгө байршуулах шаардлагатай байна гэж Хаан банкны 5011202283 дансаараа дамжуулан 1.500.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийн бичиг баримтыг нь канондаж өгөхөд шаардлагатай гэж 99069791 дугаарын утасны мобайл дансаар дамжуулан 30.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 02 дугаар сарын 5-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийн АНУ-д суралцуулах урилга ирсэн, төрийн санд мөнгө байршуулах шаардлагатай байна гэж А.Дэжидсүрэнгийн төрсөн дүү А.Лхагвасүрэнгээр дамжуулан өөрийн даснаар 300.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг АНУ-д суралцуулах урилга ирсэн, төрийн санд мөнгө байршуулах шаардлагатай байна гэж А.Дэжидсүрэнгийн төрсөн хүү Д.Ганхуягаар дамжуулан 60.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

2. 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг сургуульд явуулахад Монголд АйТи инженерээр суралцаж байсан диплом юм уу, сертификат хэрэгтэй байна, би таньдаг хүнээрээ гаргуулж өгье, нийт 6.500.000 төгрөг хэрэгтэй, эхний ээлжинд дипломыг яамны хүнээр кодлуулна гэж 600.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг сургуульд явуулахад Монголд АйТи инженерээр суралцаж байсан диплом юм уу, сертификат хэрэгтэй байна, би таньдаг хүнээрээ гаргуулж өгье, нийт 6.500.000 төгрөг хэрэгтэй гэж төрсөн дүү А.Лхагвасүрэнгээр нь дамжуулан Завхан аймгийн Хаан банкны салбараас Хаан банкны 5011202283 дугаарын дансаар дамжуулан 600.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг сургуульд явуулахад Монголд АйТи инженерээр суралцаж байсан диплом юм уу сертификат хэрэгтэй байна, би таньдаг хүнээрээ гаргуулж өгье, нийт 6.500.000 төгрөг хэрэгтэй гэж түүний үлдэгдэл гэж төрсөн эх Баянжаргалаар нь дамжуулан Завхан аймгийн Хаан банкны салбараас 5011202283 дугаарын данс руу 600.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- А.Дэжидсүрэнгээс Д.Ганхуягийг АНУ руу АйТи инженерийн сургуульд суралцуулахад шаардлагатай диплом юм уу, сертификат авч өгнө гэж 6.500.000 төгрөгийн үлдэгдэл гэж 4.819.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

3. 2014 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерт оролцуулахад бичиг баримт бүрдүүлнэ гэж Д.Ганхуягаар дамжуулан Хаан банкны 5011202283 дансаар 45.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр А.Дэжидсүрэнгээс 70.000.000 төгрөгийн өртөг бүхий цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа 30 хувь гэж бэр дүү С.Буянжаргалаар дамжуулан 3.200.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр А.Дэжидсүрэнгээс 70.000.000 төгрөгийн өртөг бүхий цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа 30 хувь гэж бэр дүү С.Буянжаргалаар дамжуулан 3.800.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж төрсөн дүү А.Чимэдцогзолоор нь дамжуулан 2.000.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж 7.900.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж 300.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж төрсөн дүү Ц.Намгүрээр дамжуулан 2.500.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгийн тендерийн урьдчилгаа гэж төрсөн дүү А.Ням-Осороор дамжуулан 1.300.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

4. 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгт ажиллуулахад шаардлагатай төрсөн дүү А.Цэрэнлхамд нь Хөдөлмөрийн дээд сургуулиас нягтлан бодогчийн диплом гаргуулж өгөх урьдчилгаа гэж 99069791 дугаарын утасны мобайл дансаар 1.000.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгт ажиллуулахад шаардлагатай төрсөн дүү А.Цэрэнлхамд нь Хөдөлмөрийн дээд сургуулиас нягтлан бодогчийн диплом гаргуулж өгөх урьдчилгаа гэж Завхан аймгийн Хаан банкны салбараар дамжуулан 1.000.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,

- 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А.Дэжидсүрэнгээс цэцэрлэгт ажиллуулахад шаардлагатай төрсөн дүү А.Цэрэнлхамд нь Хөдөлмөрийн дээд сургуулиас нягтлан бодогчийн диплом гаргуулж өгөхөд шаардлагатай зардлын үлдэгдэл мөнгө гэж төрсөн дүү А.Лхагвасүрэнгийн Завхан аймгийн Хаан банк дахь салбараар дамжуулан 3.000.000 төгрөгийг хууран мэхлэх аргаар залилан мэхлэж аван хохирогч А.Дэжидсүрэнд онц их хэмжээний буюу нийт 45.343.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Дэжидсүрэнгийн “...Миний том хүү Д.Ганхуяг Улаанбаатар хотод сурч байсан бөгөөд 2013 оны зуны амралтаар Баянзүрхийн товчооны орчим ногооны агуулахад ажилласан юм билээ. Ажиллаж байгаад Б.Сэлэнгэ гэх эмэгтэйтэй танилцсан. ... Манай хүү ажил хийж байхдаа АйТи инженерийн мэргэжлээр суралцах сонирхолтой тухайгаа Б.Сэлэнгэ гэх эмэгтэйд ярьж байсан. Тухайн үед би Завхан аймагт байсан тул Б.Сэлэнгэ гэж ямар хүн байгаа бол гэж бодоод утсаар ярихад их яриа хөөрөөтэй хүүхэн байсан. Өөрийгөө Боловсролын яаманд ажилладаг гэж танилцуулсан бөгөөд яг юу хийдгээ хэлээгүй. 2013 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр Б.Сэлнгэ над руу өөрийн 89005670 дугаарын утаснаас залгаад “Танай хүүхдийг АНУ руу Эрүүл мэндийн салбарын АйТи инженерийн чиглэлээр 9 сарын сургалтанд явуулах боломж байна. Та хүүхдээ явуулах уу?, дахиж ийм боломж гарахгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг сургалт нь ямар үнэтэй байдаг юм бэ гэж асуухад Б.Сэлэнгэ “Улаанбаатар хотын дүүрэг бүрийн эрүүл мэндийн салбараас нэг нэг хүүхдийг энэ чиглэлээр бэлдэж явуулах гэж байгаа. Манай эгч Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга хийдэг юм. Би тэр эгчтэйгээ яриад танай хүүхдийг явуулж өгч болох юм. Та эхний ээлжинд 10.000.000 төгрөг өгчих. Хэрэв тэгэхгүй бол манай эгч өөр хүүхэд явуулах гээд байна” гэхээр нь би Завхан аймгаас 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгээгийн 5011202283 дугаартай данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн.

Үүний дараа 2013 оны 11 дүгээр сарын 5-ны хавьцаа байхаа би Улаанбаатар хотод ирээд Сэлэнгэтэй анх биечлэн уулзсан бөгөөд Сэлэнгэ нь тэгэхэд “хүүхдийн чинь бичиг баримт бүрдүүлэхэд 300 доллар хэрэгтэй” гэхээр нь би 516.000 төгрөгөөр 300 ам. доллар авч Сэлэнгэд өгсөн. Дээрээс нь монгол мөнгө хэрэгтэй гэхээр нь би 83.000 төгрөгийг өгсөн. Бас л бичиг баримт гаргахад хэрэгтэй гэж надад хэлээд авсан.

Үүний дараа Б.Сэлэнгээ нь “танай хүүхдийг АНУ руу 4 жилийн хугацаатай компьютерийн сургуульд үнэ төлбөргүй сургах урилга АНУ-аас ирлээ. Танай хүүхэд сурах эсэх саналаа өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн бөгөөд “ирсэн урилгыг нь үзмээр байна” гэхэд “Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн газрын дарга нь аваад үлдсэн. Учир нь тэдний нэр дээрээс танай хүүхдийн материал явсан. … Хэрэв энэ чиглэлээр сураад ирвэл төгссөний дараа манайх ажилд авах боломжтой” гэж хэлсэн. ... Би үнэхээр тийм урилга ирсэн юм бол хүүхдээ АНУ-д сургая гэж хэлсэн.

Удалгүй 2013 оны 12 дугаар сарын эхээр Сэлэнгэ “нөгөө сургуулиас танай хүүхдийг Монгол АйТи инженерийн чиглэлээр ямар нэгэн сургууль, дамжаа төгссөн сертификат, диплом хэрэгтэй гэж шаардаж байна” гэсэн. Тэгэхээр нь би “тийм сургууль төгссөн сертификат, диплом байхгүй” гэсэн. Сэлэнгэ “тэгвэл би өөрийнхөө таньдаг хүнээр тийм диплом гаргуулж өгье. Та надад 6.500.000 төгрөг өгөх хэрэгтэй байна” гэхээр нь ... Сэлэнгийн нөгөө дансанд мөнгө хийсэн.

Үүний дараахан Сэлэнгэ нь “нөгөө диплом чинь гараад би бичиг баримтыг нь өгөхөд 180.000 төгрөг хэрэгтэй байдаг юм” гээд надаас 180.000 төгрөг авсан. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байхаа Сэлэнгэ над руу яриад “танай хүүхдийг чинь АНУ-д тэтгэлгээр суралцуулахаар болсон, 1 хүүхэд сургахад 20.000.000 төгрөг болдог юм байна. Тэгэхээр эхний ээлжинд 2.000.000 төгрөгийг Төрийн санд байршуулах ёстой байдаг юм. Та өнөөдөр 12 цагаас өмнө 2.000.000 төгрөгийг надад өгөх хэрэгтэй байна” гэхээр нь би Сэлэнгийн дансанд хийсэн. Ингээд паспортын мөнгө болон бичиг баримтын мөнгө гээд бага багаар баахан мөнгө авч байсан бөгөөд нийт 19.384.000 төгрөгийг надаас АНУ-д хүүхэд сургана гэж авсан.

Цагаан сарын дараахан манай яамнаас цэцэрлэгийн багш нарыг дэмжих зорилгоор нийслэлийн гурван дүүрэгт 30.000.000, 70.000.000, 100.000.000 төгрөгийн өртөгтэй гурван цэцэрлэг байгуулагдахаар болж, төсөл зарлагдаж манай яам төсөл шалгаруулж авч байна. Тэгэхээр та төсөл бичээд энэ шалгаруулалтад орох боломжтой шүү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “үүний чинь давуу тал нь юу юм бэ” гэхэд “төслийн 30 хувийг та өөрөөсөө гаргаад үлдсэн хөрөнгийг нь төрөөс гаргана. Тэгээд уг цэцэрлэг нь таны нэр дээр бүртгэгдээд үйл ажиллагаагаа явуулна” гэж надад хэлсэн тул би зөвшөөрсөн. Би 70.000.000 төгрөгийн төсөлд оръё гээд Солонгост байдаг дүү рүүгээ яриад 2014 оны 4 дүгээр сарын эхээр 21.000.000 төгрөгийн 7.000.000 төгрөгийг Завханаас шилжүүлсэн. Дараа нь Цэрэнлхам Солонгосоос өөрийн дансаар Сэлэнгийн данс руу шилжүүлсэн. 2014 оны 4 дүгээр сарын эхээр Сэлэнгэ над руу яриад “Цэцэрлэг байгуулахад чинь нягтлан бодогч хэрэгтэй байдаг юм. Тиймээс та Солонгост байдаг дүүгийнхээ нэр дээр хуурамч диплом гаргуулчих, ... надад Хөдөлмөрийн дээд сургуульд таньдаг хүн байгаа. Хэрэв мөнгө төгрөгийг нь өгөх юм бол одоо хавар сургууль төгсөж байгаа хүмүүсийн нэрсийг кодоор нь мэргэжлийн хяналтын газар луу ядуулдаг юм. Тэр дунд нь кодонд оруулаад нэрийг нь өгчих юм. Тийм болохоор 5.000.000 төгрөг хэрэгтэй” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би 5.000.000 төгрөгийг өөрөөсөө гаргаад өгчихсөн. 2014 оны 7 дугаар сарын 16-ны үеэр таны ажил чинь одоо л жигдэрч байх шиг байна, засварын ажил эхлээд явж байна. Жуковын тэнд байх Оросын консул байсан газрын хажуу талд цэцэрлэг чинь байрлах болно” гэж надад хэлсэн. ... Миний тоймолж санаж байгаагаар Б.Сэлэнгэ нь надаас увуулж цувуулаад нийт 45.343.000 төгрөгийг авсан. … Нийт авсан мөнгөнөөс бэлнээр 16.000.000 төгрөгийг буцааж төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 29.343.000 төгрөг өгөх ёстой. ... Энэ мөнгөө би Сэлэнгээс яаралтай гаргуулж авмаар байна. ...” /1 дүгээр хавтас, хуудас 10, 2 дугаар хавтас, хуудас 90-92/,

Гэрч Д.Ганхуягийн “...Би Сэлэнгэ гэх эмэгтэйтэй 2013 оны 5 дугаар сард анх танилцсан бөгөөд 2013 оны 8 дугаар сар хүртэл Сэлэнгийн ажиллуулдаг ногооны агуулахад ажиллаж байхдаа цаашид АйТи инженерээр сурах сонирхолтой байгаа гэж ярьж байсан юм. Сэлэнгэ нь 8 дугаар сарын дундуур над руу утсаар яриад “АйТи” инженерээр АНУ руу сургуульд суралцах боломж байна. Чи явж суралцах уу?” гэхээр нь би “үнэхээр тийм боломж байгаа юм бол тэгье, ээжээсээ асууя” гэдгээ хэлсэн. Ээж “наадах чинь найдвартай юм бол тэг тэг” гэж хэлсэн. Ингээд Сэлэнгэ рүү яриад наадах сургалт чинь үнэхээр боломжтой юм уу гэхэд Сэлэнгэ найдвартай. Хэрвээ чи явна гэж байгаа бол эхний ээлжинд 10.000.000 төгрөг өгчих. Манай эгч Баянзүрх дүүргийн эмнэлэгт ажилладаг юм. Сонгон шалгаруулалт хийнэ. Чи тэр сонгон шалгаруулалтад нь ороод үзчих юм уу гэхээр нь би тэгье гэж зөвшөөрсөн. Сонгон шалгаруулалт нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр болно гэж хэлээд 10 дугаар сарын 01-ний өдөр болж хойшилсоор сонгон шалгаруулалт хийхээ больчихсон. Чамайг АйТи инженерийн сургуульд явуулах 1 хүнийх нь тоонд оруулаад өгье. 1.000.000-2.000.000 төгрөг хэрэг болно гэж надад хэлсэн. Сэлэнгэ нь анх надтай танилцахдаа өөрийгөө Боловсролын яаманд ажилладаг гэж хэлж байсан. Тэгээд 2013 оны 10 дугаар сарын дундуур байхаа Сэлэнгэ над руу яриад Эрүүл мэндийн яамны нэг хүнд мөнгө өгөөд чиний сургуульд явуулах асуудлыг шийдэж өгнө гэж хэлээд мөнгө нэхэхээр нь би бэлэн 5.000.000 төгрөг Сэлэнгэд Цамбагаравын урд байрлах Өнөр хотхоны доод “Номин” их дэлгүүр дотор аваачиж өгсөн. Үлдсэн 5.000.000 төгрөгийг манай ээж Завхан аймгийн Хаан банкнаас Сэлэнгийн дансанд шилжүүлсэн. 2013 оны 11 дүгээр сарын эхээр надад Сэлэнгэ нь чиний материал, нэр чинь АНУ-ын Кентаки мужийн Кембэрландс гээд сугуульд очсон байна. Тэр сургуулиас хариу ирнэ гэж хэлсэн. Ингээд хүлээсээр байгаад 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр болсон боловч 6 дугаар сарын дундуур гэж байна гээд хойшлуулсан. Тэгснээ 6 дугаар сар нь болохоор дахиад л 7 дугаар сард гэж байна гээд хойшлуулаад байсан. Ингэж хойшлуулсаар байгаад сураггүй болчихсон. ... Би Сэлэнгэд яг нийт 10.000.000 төгрөг эхэлж өгсөн. Үүний дараа бичиг баримтын мөнгө гэж баахан мөнгө увуулж цувуулж аваад байдаг байсан бөгөөд ээж ч мөнгө өгсөн.  Би ч мөнгө өгсөн. Ингээд нийт 19.343.000 төгрөгийг сургуульд явуулна гэж надаас авсан. ...” /1 дүгээр хавтас, хуудас 15-16/,

Гэрч С.Буянжаргалын “2014 оны 4 дүгээр сарын эхээр ... нөхрийн эгч А.Дэжидсүрэн “ажил ихтэй байна. Чи банк ороод хүний дансанд мөнгө шилжүүлээдэх” гэж хэлсэн. Би Сэлэнгэ гэх хүний дансанд 2 удаа мөнгө шилжүүлж байсан. Тэр мөнгийг А.Дэжидсүрэн эгч өгч байсан. ... Би Сэлэнгэ гэж хүний дансанд нийт 7.000.000 төгрөг шилжүүлж байсан. ...” /2 дугаар хавтас, хуудас 93/,

Гэрч Ц.Намгүрийн “...2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байхад миний төрсөн эгч А.Дэжидсүрэн утсаар залгаад “Сэлэнгэ гэж хүн хүүхдийн цэцэрлэгийн тендер авч өгнө гээд байна. Мөнгө хэрэгтэй байна 2.500.000 төгрөг зээлээч гэж хэлсэн. ... Би Өнөр хороололд байдаг Хаан банкинд очиж, Сэлэнгэ гэж хүний дансанд Намгүрээс гэж бичээд 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /2 дугаар хавтас, хуудас 95/,

Гэрч А.Ням-Осорын “...2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би Завхан аймагт байхад эгч А.Дэжидсүрэн утсаар яриад Сэлэнгэ гэж хүний дансанд мөнгө хийгээдхээч, ... 1.300.000 төгрөгийг дансанд шилжүүлчих. Дараа нь мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. ... Би Завхан аймгийн Хаан банкаар Сэлэнгэ гэж хүний дансанд шилжүүлсэн. ...” /2 дугаар хавтас, хуудас 97-98/,

Гэрч А.Лхагвасүрэнгийн “... 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Завхан аймагт байхад эгч А.Дэжидсүрэн утсаар яриад Сэлэнгэ гэж хүний дансанд мөнгө хйигээдэхээч гэж хэлсэн. ... Би … 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 600.000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдөр бас Сэлэнгэ гэж хүний дансанд 300.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. ... Би Сэлэнгэ гэх хүний Хаан банкны дансанд нийт 4.900.000 төгрөг шилжүүлсэн. ...” /2 дугаар хавтас, хуудас 99-100/,

Гэрч Л.Очирбатын “...2014 онд ... Б.Балдандорж над руу утасдаад “хаана байгаа юм бэ?, хадам эгч рүү мөнгө шилжүүлэх гэсэн юм. Банк ажиллахгүй байна. Танд мобайл банк байгаа бол би бэлэн мөнгийг нь аваачаад өгье. Та утаснаасаа 1.000.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь гэртээ байна. Хүрээд ир гэсэн. Удалгүй Б.Балдандорж манайд бэлэн 1.000.000 төгрөг барьж ирээд хадам эгчийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлээд энэ бэлэн мөнгийг авчих гэж хэлсэн. ...” /2 дугаар хавтас, хуудас 106/,

Гэрч А.Чимэдцогзолын “...2014 оны 4 дүгээр сард манай эгч А.Дэжидсүрэн утсаар залгаад ... 2.000.000 төгрөг хэрэгтэй болоод байна. Чи мөнгөтэй байвал Б.Сэлэнгэ гэж хүний данс руу 2.000.000 төгрөг хийчих гэсэн. ... Би өгсөн дансанд нь бэлэн мөнгө орлогоор хийсэн. ...” /2 дугаар хавтас, хуудас 107,

Гэрч Б.Балдандоржийн “...2014 оны 3 дугаар сарын сүүлээр хадам эгч А.Дэжидсүрэн утсаар яриад “эгчид нь яаралтай 30.000 төгрөг хэрэг болчихоод байна” гэхээр нь би хэлснийх нь дагуу 30.000 төгрөг Б.Сэлэнгэ гэх хүний Хаан банкны дансанд хийсэн. ... Орой нь А.Дэжидсүрэн эгч манай эхнэр А.Ням-Осортой утсаар яриад мөнгө хэрэгтэй гээд байсан. ... Эхнэр бид хоёр Очирбат ахынд очоод Б.Сэлэнгэ гэдэг хүний дансанд 1.000.000 төгрөгийг Очирбат ахын 99069791 дугаарын утаснаас шилжүүлсэн. ...” /2 дугаар хавтас, хуудас 108/,

Б.Сэлэнгийн яллагдагчаар өгсөн “...Би Д.Ганхуяг руу яриад “Эрүүл мэндийн чиглэлээр Айти инженерийн сургалтанд хамруулах гэж байгаа юм байна. Чи сургалтанд явах юм уу” гэсэн. ... Тэгсэн Д.Ганхуяг болон түүний ар гэрийнхэн зөвшөөрөөд юу ч байсан наад сургалтын чинь чиглэлээр хөөцөлдөөд үзье. Ямар үнэ ханштай байдаг юм бэ? гэж асууж байсан. Тэгэхээр нь би хэд хоногийн дараа Оюун эгч рүү яриад нөгөө хүүхдийн маань ар гэрийнхэн зөвшөөрсөн. Тэгээд наад сургуульд чинь явуулахад ямар үнэ ханштай байдаг юм бэ? гэсэн. Оюунаа эгч юу ч байсан эхний ээлжинд 6.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би А.Дэжидсүрэн эгч рүү яриад “та эхний ээлжинд урьдчилгаа 10.000.000 төгрөг өгчих” гэж байна гээд нэмээд хэлчихсэн. Тэгсэн Д.Ганхуяг “Номин” дэлгүүр дотор надад бэлэн 5.000.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгийг нь А.Дэжидсүрэн эгч миний данс руу шилжүүлсэн байсан.

Би А.Дэжидсүрэн эгчид миний таньдаг, диплом гаргадаг хүн байдаг юмаа. Би тэр хүндээ хэлээд Д.Ганхуягт диплом гаргуулаад өгчихье. Нөгөө хүн маань 6.000.000  төгрөг өг гэж байна гэсэн. А.Дэжидсүрэн эгч зөвшөөрч, надад 6.000.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөнөөс нь 3.000.000 төгрөгийг нь бичиг хэргийн ажил хийдэг хүнд өгөөд хуурамч диплом гаргуулаад авчихсан юм.

Оюунаа эгч над руу яриад Боловсролын яамны дансанд 300 ам.доллар байршуулна гэж хэлэхээр нь би А.Дэжидсүрэн эгч рүү яриад 300 ам.доллар авч ир гэж хэлээд 5 дугаар сургуулийн тэнд уулзаж, 300 ам.доллар авсан. Оюунцэцэг эгч “одоо наад хүүхэд чинь удахгүй ярилцлаганд орно шүү. Танай дүү тэтгэлэгт сургалтанд хамрагдаж байгаа тул төрийн санд тэтгэлэгийнхээ хэдэн хувийг билээ байршуулах хэрэгтэй гээд 2.000.000 орчим төгрөг болоод А.Дэжидсүрэн эгч 1.500.000 төгрөг авчирч өгсөн.

Оюунцэцэг эгч Боловсролын яамнаас Нийслэлийн дүүргүүдэд хувийн цэцэрлэгүүд байгуулах гэж байгаа. Цэцэрлэг байгуулах төсөл шалгаруулж аваад төрөөс санхүүжүүлнэ. Ийм төслийн тендерт оролцох юм уу” гэхээр нь би тэр талаар нь А.Дэжидсүрэн эгчид дамжуулж хэлсэн бөгөөд А.Дэжидсүрэн эгч зөвшөөрсөн. ... А.Дэжидсүрэн эгч 80.000.000 төгрөгийн өртөгтэй цэцэрлэгийн тендерт оролцъё, тэгвэл урьдчилгаа 30 хувийг нь тендер авч байгаа хүн гаргах ёстой гээд 21.000.000 төгрөг байршуулах ёстой гэхээр нь би А.Дэжидсүрэн эгчид хэлсэн. Эхлээд надад 7.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэр мөнгөнөөс нь би Оюунаа, Оюунцэцэг эгч нарт 4.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг өөртөө хадгалсан. Маргааш нь миний данс руу 14.000.000 төгрөг шилжүүлээд хийчихсэн байсан. ... Д.Ганхуягийг АНУ-руу сургуульд явуулж өгнө гэж хэлээд түүнээс болон ээжээс нь цувуулж 19.384.000 төгрөг авсан нь үнэн.

... А.Дэжидсүрэн надаас 49.343.000 төгрөг нэхэмжлээд байгаа. Би энэ мөнгийг бүрэн барагдуулж дуусгана. ... ” /1 дүгээр хавтас, хуудас 56-61, 62-63, 2 дугаар хавтас, хуудас 101/ гэх мэдүүлгүүд,

Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны 5/7593 тоот “Орги овгийн Бямбадоржийн Сэлэнгэ /РД:ЙВ88101902/ нь тус яаманд ажилладаггүй болохыг тодорхойлов” /1 дүгээр хавтас, хуудас 103/ гэх албан бичиг,

Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны 5/7773 тоот “Тус яамнаас Нийслэлийн дүүргүүдэд 30.000.000, 70.000.000, 100.000.000 төгрөгийн өртөг бүхий цэцэрлэг байгуулахаар 2014 онд төсөл зарлагдаагүй байна” /1 дүгээр хавтас, хуудас 103/ гэх албан бичиг,

Мөнгө шилжүүлсэн баримтууд /1 дүгээр хавтас, хуудас 20, 134-149/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.  

Б.Сэлэнгэд холбогдох хэргийн талаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг мөрдөн байцаалтын явцад бүрэн шалгасан байх бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Мөрдөн байцаалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Б.Сэлэнгэ гаргасан давж заалдах гомдолдоо “...Гэтэл би зөвхөн А.Дэжидсүрэнгээс үргэлжлүүлэн мөнгө авч байсан учир миний үйлдлийг давтан гэж үзэх үндэслэлгүй юм. … Б.Баатарбүргэд бид хоёр 2013 онд 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж урьдчилгаа 30 хувийг төлж, орон сууцтай болж байсан. Урьдчилгаа мөнгө болох 18.000.000 төгрөгийг нь манай талаас гаргаж, тус байрыг авсан. Б.Баатарбүргэдийн амьдарч байгаа байранд өөрийн гаргасан мөнгөө авчихвал хохирогчид учирсан хохирлын үлдэгдэл болох 29.343.000 төгрөгийг бүрэн төлөх боломжтой тул өдийг хүртэл цаг алдаж, ийм байдалд хүрлээ. Намайг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдохоос өмнө Б.Баатарбүргэд бид хоёрын харилцаа муудаж эхэлсэн бөгөөд Б.Баатарбүргэд худал мэдүүлэг өгснийг хараад их гайхаж байна. ... Оюунаа, Оюунцэцэг нарын талаар анх хэрэгт холбогдохдоо л мэдүүлсээр ирсэн. Гэтэл энэ 2 хүнийг сайн шалгаагүй. ... Яллах дүгнэлтэд дурдсанаар диплом гаргуулахад хэрэглэнэ гэж 4 удаагийн үйлдлээр буюу 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 600.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 600.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 11-нд 600.000 төгрөг, мөн бэлнээр 4.819.000 төгрөг гэсэн байгаа нь 6.500.000 төгрөгийн хохирлоосоо хэтэрсэн байна. Бэлнээр 4.819.000 төгрөг өгсөн гэж байгаа боловч миний санахаар бутархай мөнгө өгөөгүй тул хохирлын хэмжээнд эргэлзэж байна. Би гэмгүй хүнийг хохироочихлоо гэж харамсаж байсан болохоос хохирлын мөнгийг нарийн тооцож үзэж байсангүй. ... Ийм хэмжээний мөнгөн хохирол учруулчихаад 10 жилийн хорих ял эдлэх нь миний хувьд хүндэдсэн гэж үзэж байна. Би хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул надад холбогдох хэргийн үнэн зөвийг олж, шударгаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Б.Сэлэнгэ нь “А.Дэжидсүрэнгийн хүү Д.Ганхуягийг АНУ-д АйТи инженерийн сургуульд суралцуулна”, “А.Дэжидсүрэнг цэцэрлэгийн тендерт оролцуулж өгнө”, “А.Дэжидсүрэнгийн дүү А.Цэрэнлхамд Хөдөлмөрийн дээд сургуулиас нягтлан бодогчийн диплом гаргуулж өгнө” гэх зэргээр өөр өөр зохиомол байдлыг зориудаар бий болгон А.Дэжидсүрэнг төөрөгдүүлж, 25 удаагийн үйлдлээр 45.343.000 төгрөг авсан үйлдлийг давтан үйлдлээр, онц их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөрдөн байцаалтаар Б.Сэлэнгэ нь А.Дэжидсүрэнгээс залилан мэхлэж авсан мөнгөнөөсөө Б.Баатарбүргэдийг байр худалдан авахад хөрөнгө оруулалт хийсэн байж болох нөхцөл байдлыг шалгахад ийм байдал тогтоогдоогүй байна.

Харин Б.Сэлэнгэ нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан зохицуулалтын хүрээнд Б.Баатарбүргэдийн нэр дээр бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох хувийн төлбөрийг гаргуулах зэрэг асуудлыг иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь нээлттэй байх бөгөөд энэ  эрүүгийн хэрэгтэй хамааралгүй эрх зүйн маргаан гэж үзнэ.

Б.Сэлэнгэ нь Оюунаа, Оюунцэцэг гэх хүмүүстэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэсэн мэдүүлэг өгснийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа хийсэн боловч тэрээр өөрөө дээрх хүмүүсийн талаар баримт нотолгоотой эх сурвалжийг зааж өгч чадаагүй ба түүний мэдүүлэгт дурдагдсан дээрх хүмүүс нь Боловсролын яаманд ажилладаг байж болох нөхцөл байдлыг шалгахад тус яаманд ажилладаг Г.Оюунцэцэг нь Б.Сэлэнгэ гэх хүнийг танихгүй, тус яамны Шинжлэх ухааны Бодлого зохицуулалтын газар нь ямар ч цэцэрлэгийн тендер болон гадаад улсын их, дээд сургуульд хүүхэд суралцуулахаар явуулах үйл ажиллагаа огт явуулдаггүй  талаар мэдүүлсний зэрэгцээ Оюунаа, Оюунцэцэг нар нь А.Дэжидсүрэнтэй харилцаж, түүнийг залилан мэхлэх үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Хохирогч А.Дэжидсүрэн, гэрч Д.Ганхуяг, С.Буянжаргал, А.Ням-Осор, А.Лхагвасүрэн, Л.Очирбат, А.Чимэдцогзол, Б.Балдандорж нарын мэдүүлгүүдээр болон мөнгө шилжүүлсэн баримтуудаар /1 дүгээр хавтас, хуудас 20, 134-149/ хохирлын хэмжээг бодитой тогтоожээ.

Хохирогч А.Дэжидсүрэн нь Д.Ганхуягийг АНУ руу АйТи инженерийн сургуульд суралцуулахад шаардлагатай диплом юм уу, сертификат гаргуулахаар нийт 6.500.000 төгрөгийг өгөхөөр Б.Сэлэнгэтэй ярилцаж, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 600.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 600.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 600.000 төгрөг тус тус өгсний дараа мөн зорилгоор 4.819.000 төгрөгийг өгсөн нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд харин хохирогч нь 4.819.000 төгрөгийг өгсөн он, сар, өдрөө тодорхой зааж чадаагүй болохыг дурдаж байна.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Сэлэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулжээ.

Иймд ялтан Б.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Б.Сэлэнгийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... 105 хоногийг ...” гэснийг “... 97 хоногийг ...” гэж өөрчлөв.