Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 329

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Б.Дээшингийн нэхэмжлэлтэй Г.Отгонсүрэнд холбогдох “950.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын  09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад: 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Дээшин нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Отгонсүрэн нь 2014 оны 08 дугаар сард надад тэтгэврийн зээлийн батлан даагч хийж тухайн үед надаас 300.000 төгрөг зээлж, цалингаа буухаар өгнө гээд өгөөгүй. Дараа нь мөн л 2015 оны 05 дугаар сард дахин зээл нэмж авахад батлан даагч хийлгэж, тэр үедээ дахин 400.000 төгрөг нэмж авахдаа цалин буух болгондоо 100.000, 50.000 төгрөгөөр өгье гэж авсан. Гэтэл нэг ч төгрөг өгөөгүй. Мөн 2016 оны 01 дүгээр сард мөн л батлан даагч хийлгэж мөнгө авахад гуйсаар байгаад дахин 250.000 төгрөг нэмж авсан. Энэ бүх мөнгөө төлнө гэж өөрөөр нь албан ёсны бичиг хийлгэж авсан. Гэвч өдий хүртэл төлөхгүй, болохгүй байна, бололцоо болохгүй байна гэсээр намайг хохироож байна. Г.Отгонсүрэнгээс авах ёстой нийт мөнгө 950.000 төгрөг билээ.

Иймд Г.Отгонсүрэнгээс 950.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ. 

Нэхэмжлэгч Б.Дээшин нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Гэрэлчулуун овогтой Отгонсүрэнд холбогдуулан 950.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болох 950.000 төгрөгөөс 40.000 төгрөгийг бүр мөсөн татгалзаж байна гэжээ. 

              Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 011 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Гэрэлчулууны Отгонсүрэн /МЬ-83033000/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Дээшингийн 950.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 950.000 төгрөгөөс 40.000 төгрөгийг татгалзсан учраас нэхэмжлэлийн шаардлага болох 910.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Энэ тал дээр ямар нэгэн маргаангүй болно. Уг мөнгийг 14 сарын дотор буюу 2017 оны 07 дугаар сард төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Б.Дээшин нь хариуцагч Г.Отгонсүрэнгээс “910.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Нэхэмжлэгч нь Г.Отгонсүрэнгээс 950.000 төгрөг нэхэмжилснээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 40.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27350 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13675 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 13675 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Дээшингийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Отгонсүрэнд холбогдох “910.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 13675 төгрөгийг, үлдэх 13675 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ