Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 27

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч хариуцагч  “Нямсондор” ХХКомпани болон С.Баярмаа нар нэхэмжлэлийн шаардлага болох 100.442.403 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 7 сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 8 сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 9 сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 10 сарын 25-ны өдөр 98.942.203 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцон, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн 1 дүгээр гудамж, 55/9 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2206019129 дугаартай, 157 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний төвийн барилга, мөн хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2206005962 дугаартай, 94 м.кв талбай бүхий газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Нямсондор” ХХКомпани болон С.Баярмаа нараас 660.162 төгрөг гаргуулж Хас банкинд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 660.162 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ