Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 29

 
 
 

 

   
Хэвлэх
 
minjee minjee 1 0 2016-06-17T08:36:00Z 2016-06-17T08:36:00Z 1 561 3202 26 7 3756 15.00 false false false MN X-NONE X-NONE

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-34, БТТ төв, 303 тоотод байрлах, “Төгс ариун цэвэр” ХХКомпани /РД:5613167/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 52 дугаар байр, 10 тоотод оршин суух, Лхагвын Болорчимэг /РД:ЖЯ71060668/-т холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.642.924 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч талаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.642.924 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

                                                                                                               

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд:... “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 342.924 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3.300.000 төгрөгийг хариуцагч 2016 оны 06 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 7 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 8 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 9 сарын 25-нд 1.100.000 төгрөг, 2016 оны 10 сарын 25-нд 1.100.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэлийн гэрээ байгуулав.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХКомпани нь Л.Болорчимэгээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.642.924 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 342.924 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3.300.000 төгрөгийг хариуцагч 2016 оны 06 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 7 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 8 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 9 сарын 25-нд 1.100.000 төгрөг, 2016 оны 10 сарын 25-нд 1.100.000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцож, зохигчид  эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Төгс ариун цэвэр” ХХКомпанийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.642.924 өгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь алданги болох 342.924 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3.300.000 төгрөгийг хариуцагч Л.Болорчимэг нь  2016 оны 06 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 7 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 8 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 9 сарын 25-нд 1.100.000 төгрөг, 2016 оны 10 сарын 25-нд 1.100.000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Болорчимэгээс 36.620 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 36.620 төгрөгийг тус тус гаргуулж “Төгс ариун цэвэр” ХХКомпанид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 73.240 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                             

                                          

 

  ШҮҮГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ