Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 70

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Төгс ариун цэвэр” ХХКомпанийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.642.924 өгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь алданги болох 342.924 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3.300.000 төгрөгийг хариуцагч Л.Болорчимэг нь  2016 оны 06 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 7 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 8 сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 9 сарын 25-нд 1.100.000 төгрөг, 2016 оны 10 сарын 25-нд 1.100.000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Болорчимэгээс 36.620 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 36.620 төгрөгийг тус тус гаргуулж “Төгс ариун цэвэр” ХХКомпанид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 73.240 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                            

                                          

 

  ШҮҮГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ