Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 148

 
 
 

 

   
Хэвлэх
 
minjee minjee 1 0 2016-06-28T01:15:00Z 2016-06-28T01:15:00Z 1 424 2422 20 5 2841 15.00 false false false MN X-NONE X-NONE

 

 

 

 

            2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2016/00148

            Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ЭТӨЧ, 7а байр, 36 тоотод оршин суух, Чонос овогт Ганбаатарын Батзориг /РД:УМ88092955/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа 11 дүгээр гудамж, 450 тоотод оршин суух, Төмөр нохой овогт Буяндэлгэрийн Лхамсүрэн /РД:БЗ62110518/-д холбогдох

 

Зээлийн төлбөрт 1.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Батзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Б.Лхамсүрэнгээс зээлийн төлбөрт 1.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.                    

          

Хариуцагч Б.Лхамсүрэн нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “..... Миний бие Г.Батзоригийн нэхэмжилсэн 1.300.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016.07.20-ны өдөр төлөх болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Батзориг нь зээлийн төлбөрт 1.300.000  төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б.Лхамсүрэн нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагч Б.Лхамсүрэнгийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нэхэмжлэгч Г.Батзоригийн зээлийн төлбөрт 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Лхамсүрэн нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Лхамсүрэнгээс 17.875 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 17.875 төгрөгийг тус тус гаргуулж Г.Батзоригт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 35.750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн   74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

                                                                                   

 

 

 

                                     ШҮҮГЧ                             Д.ЭНХЦЭЦЭГ