Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 340

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг Жаргалант 3 дугаар гудамж 021 тоотод оршин суух, эмэгтэй, 46 настай, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Билгүүн овогт Цэвэгмидийн Энхмаагийн /МЖ-69121008/ нэхэмжлэлтэй

“Б.Билгүүнийг эрэн сурвалжлуулах тухай “ хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Энхмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ц.Энхмаа шүүх хуралдааны хэлэцүүлэгт гаргасан тайлбартаа: 

Би хүүгээ Солонгос Улсад сургуульд явуулах гээд хүүхдийнхээ дансанд 14 сая төгрөгийг байршуулсан юм. Манай хүү Б.Билгүүдэйг дансандаа мөнгө байршуулсан талаар найз Б.Билгүүн нь мэдэж гуйсаар байгаад 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2.700.000 төгрөгийг “удахгүй өгнө” гээд авсан байсан. Хүү маань тухайн үед өөрийг нь явахаас өмнө өгчих байх гэж бодоод надад энэ талаар ерөөсөө хэлээгүй байсан. Гэтэл сургуульд явах урилга, виз нь гарчихаад байж байтал дансанд байршуулсан мөнгөнөөс нь 2.700.000 төгрөг дутсанаар би Б.Билгүүн гэдэг хүүхэд энэ мөнгийг зээлж авсан болохыг мэдсэн. Ингээд би тэр хүүхэдтэй уулзахад “удахгүй өгнө” гээд сүүлдээ утсаа авахаа больсон учраас Чингэлтэй дүүргийн цагдаад өргөдөл өгөхөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр татгалзсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөхөд нэхэмжлэлд заасан хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн. Тэгээд энэ талаар аав, ээжтэй нь удаа дараа уулзсан боловч “мөнгийг чинь өгнө” гэдэг боловч сүүлдээ утсаа авахаа больж холбогдохгүй болсон. Би хүүгийнхээ дансанд байршуулсан мөнгийг нөхөж хийгээд хүүгээ сургуульд нь явуулсан. Одоо манай хүү Б.Билгүүдэй Солонгос Улсад сурч байгаа. Б.Билгүүн гэдэг хүүхэд зээлсэн 2.700.000 төгрөгийг өгөхгүй бараг 2 жил гаруй болж байна. 

Эцэг н.Батбаатар гэдэг хүн Дөлгөөн нуурын хажуухан талд “ВЕ” нэртэй бар ажиллуулдаг юм байна лээ. Очоод уулзах гэхээр ажилчид нь байхгүй гээд уулзуулдаггүй. Гэр нь Чингэлтэй дүүргийн 76 дугаар байранд оршин суудаг хаалганых нь дугаарыг сайн мэдэхгүй. Энэ байр нь Алтай центрийн зүүн гар талд байрладаг. Б.Билгүүний аав н.Батбаатар нь 30-00 УБЕ улсын дугаартай “Лексус” маркийн машинтай, утас нь 91912253, ээж н.Эрдэнэчимэг утас нь 99990608, Б.Билгүүний утас 88084466 дугааруудтай. Иймд Батбаатарын Билгүүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэх.  

 

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Ц.Энхмаа нь шүүхэд  “Б.Билгүүнийг эрэн сурвалжлах тухай“ нэхэмжлэл гаргасаныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Б.Билгүүн нь нэхэмжлэгчийн хүү Б.Билгүүдэйгээс 2.700.000 төгрөг зээлж авчихаад оршин суух хаягтаа байхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй болсон болох нь хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 29402 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. 

Зээл авах үед Б.Билгүүн нь ИЮ-92111311 регистрийн дугаартай, утас-88084466, эцэг н.Батбаатар утас-91912253, эх н.Эрдэнчимэг утас 99990608. Б.Билгүүний эцэг н.Батбаатар нь Улаанбаатар хотод “Дөлгөөн нуур”-ын зүүн талд байрлах “ВЕ” бар, кафе ажиллуулдаг, 30-00 УВЕ улсын дугаартай “Лексус” маркийн машинтай. Б.Билгүүн нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр байр, 23 тоотод оршин сууж байсан, мөн Чингэлтэй дүүргийн 76 дугаар байранд байж болзошгүй гэх тул Б.Билгүүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Батбаатарын Билгүүнийг  / ИЮ-92111311 / эрэн сурвалжилсугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Батбаатарын Билгүүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагаа хийхийг Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, 9 дүгээр тойргийн Тахарын албаны Сэлэнгэ аймаг дахь Тахарын хэсэгт тус тус үүрэг болгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА