Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 211

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 06-р сарын 06                  Дугаар 211                                           Баруун-Урт 

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт оршин суух Батнаахан овогт Төмөрийн Цэцэгсүрэнгийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “5 шар”-ын 3-1 тоотод оршин суух, /РД:ЛЮ80031775, утасны дугаар 88777890/, Шагай овогт Амарбаясгалангийн Гантулгад холбогдох

 

“ 800 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Батнаахан овогт Төмөрийн Цэцэгсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Гантулга нь 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 800 000 төгрөгийг цнагатай гүү өгнө гэж тохиролцож ХААН банкны 5642106580 тоот данс руу шилжүүлгүүлж авсан боловч унагатай гүүгээ өгөөгүй. Би Гантулгыг мөнгөө буцааж төлөхийг удаа дараа шаардаж байсан ба хамгийн сүүлд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэхсэн боловч одоо өгнө гэсээр төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд А.Гантулгаас үндсэн 800 000 төгрөгийн /2015 онд унагатай гүү авсан бол унага нь даага болж гүү нь унагалсан байх ёстой байсан/ хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Шагай овогт Амарбаясгалангийн Гантулга нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт оршин суух Батнаахан овогт Төмөрийн Цэцэгсүрэнд 800 000 төгрөг төлөх нь үнэн болно. Одоо төлөх боломжгүй учир 7 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна. Тайлбар гаргасан А.Гантулга. 2016.06.02-нд гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Цэцэгсүрэн нь хариуцагч А.Гантулгаас  “800 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч А.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлага болох    800 000 /найман зуун мянга/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Цэцэгсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгний тал хувь болох 11 875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 11 875 төгрөгийг хариуцагч А.Гантулгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Цэцэгсүрэнд олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Батнаахан овогт Төмөрийн Цэцэгсүрэнгийн нэхэмжилсэн 800 000 төгрөгийг хариуцагч Шагай овогт Амарбаясгалангийн Гантулга нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Цэцэгсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгний тал хувь болох 11 875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 11 875 төгрөгийг хариуцагч А.Гантулгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Цэцэгсүрэнд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ