Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 213

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 06 дугаар

сарын 06-ны өдөр                           Дугаар 213                                      Баруун-Урт хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр баг “Сэргэлэн” төв гудамж-ны 6-5 тоотод оршин суух, /РД:ЛИ56052070/ Боржигон овогт Чалхаасүрэнгийн Овоохойтын хүсэлттэй

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 05-р сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Овоохойт, нарийн бичгийн даргаар  Х.Бат-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Ч.Овоохойт нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1974 оны 02-р сарын 01-ний өдрөөс 1975 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнхманлай” нэгдэлд барилгачин, 1976 оны 01-р сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хот Барилгын цэргийн 073-р ангид хугацаат цэргийн алба хаагаад 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр халагдаж ирсэн. 1979 оны 09-р сарын 01-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнхманлай” нэгдэлд 1993 оны 08-р сарыг дуустал худгийн моторчноор ажиллаж байсан. Иймд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнхманлай” нэгдэлд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Хүсэлт гаргагч Боржигон овогт Чалхаасүрэнгийн Овоохойт нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнхманлай” нэгдэлд 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилгачнаар, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарыг дуустал тус нэгдэлд худгийн моторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

 

Боржигон овогт Чалхаасүрэнгийн Овоохойт нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнхманлай” нэгдэлд 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилгачнаар,1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарыг дуустал тус нэгдэлд худгийн моторчноор ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 362/15 тоот лавлагаа, Иргэний үнэмлэхийн хуулбар

- гэрч Хардал овгийн Намжимын Сугар / ЛИ60082463/-ын шүүхэд мэдүүлсэн: Чалхаасүрэнгийн Овоохойт нь Сүхбаатар аймгийн Түвширширээ сумын “Мөнхманлай” нэгдэлд 1974-1975 он хүртэл барилгачин байсан. Тэгээд 1976 онд цэрэгт яваад 1979 онд халагдаж ирээд Түвшинширээ сумын “Мөнхманлай” нэгдэлд худгийн моторчноор үргэлжлүүлэн ажиллаж байсан гэх мэдүүлэг, 

        

   - гэрч Зүүн гар тэмээчин овгийн Загдын Цэрэнгомбо /ЛИ55051573/-ын шүүхэд мэдүүлсэн: Ч.Овоохойтыг 1967 оноос эхлэн танидаг болсон. Багаасаа нэг дор өссөн. Ч.Овоохойт нь Сүхбаатар аймгийн Түвширширээ сумын “Мөнхманлай” нэгдэлд 1974-1975 он хүртэл барилгачин байсан. 1976 онд цэрэгт явж 1979 онд халагдаж ирээд Түвшинширээ сумын “Мөнхманлай” нэгдэлд худгийн моторчноор үргэлжлүүлэн ажилласан. Улаанбаатар хотын Барилгын цэргийн ангид цэргийн алба хаасан гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Хүсэлт гаргагч Ч.Овоохойтын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Чалхаасүрэнгийн Овоохойт нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнхманлай” нэгдэлд 1974 оны 02-р сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилгачнаар, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарыг дуустал худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Овоохойтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ