Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Луус суманд 1966 оны 3 сарын 8-нд төрсөн,  50 настай, бүрэн бус дунд  боловсролтой, тогооч мэргэжилтэй,  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Зоогийн 10-3 тоотод оршин суух,  Боржигон овогт Бадамдоржийн Бямбасүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 139/2016/00109/И индекстэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 50 нас хүрч байна. Миний бие Дундговь аймгийн Соёлын ордонд 1985 оны 7 сараас 1988 он дуустал ажилласан. 1989 оноос 1990 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр, 1990 оноос 1994 оныг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газарт үйлчлэгчээр ажиллаж байсан. Дээр хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул тэтгэвэрт орох боломжгүй болоод байгаа учраас гэрчийн мэдүүлэг, архивын лавлагаа зэрэг баримтуудыг үндэслэн 1985 оны 7 сарын 2-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний  өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн нь 1985 оны 7 сарын 2-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж  байсан байдлаа  тогтоолгох тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн нь Дундговь аймгийн Соёлын ордонд 1985 оны 6 сарын 28-с 1989 оны 2 сарын 17-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Дундговь аймгийн Сайнцагаан сумын цэцэрлэгт 1989 оны 2 сарын 18-ны өдрөөс 1989 оны 7 сарын 17-ны өдөр хүртэл туслах хүмүүжүүлэгчээр, 1989 оны 7 сарын 18-с 1990 оны 5 сарын 20-ны өдөр хүртэл туслах тогоочоор, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1990 оны 6 сарын 3-с 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь

Дундговь аймгийн Соёлын ордны даргын 1985 оны 7 сарын 2-ны өдрийн 32 дугаартай “ажилд авах тухай” тушаалын хуулбар,

Дундговь аймгийн Соёлын ордны даргын 1985 оны 9 сарын 13-ны өдрийн 47 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны  1989 оны 2 сарын 18-ны өдрийн 6 дугаартай “ажилд авах тухай” захирамжийн хуулбар,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны  1989 оны 5 сарын 20-ны өдрийн 29 дугаартай “ажлаас чөлөөлөх ба ажилд томилох  тухай” захирамжийн хуулбар,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны  1989 оны 7 сарын 18-ны өдрийн 45 дугаартай “ажилд авч ажиллуулах  тухай” захирамжийн хуулбар,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны  1989 оны 8 сарын 31-ний өдрийн 50 дугаартай “ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” захирамжийн хуулбар,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны  1990 оны 6 сарын 2-ны өдрийн 22 дугаартай “ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” захирамжийн хуулбар,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны  1991 оны 1 сарын 25-ны өдрийн 3 дугаартай “ажилд түр авч ажиллуулах тухай” захирамжийн хуулбар,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны  1991 оны 2 сарын 11-ний өдрийн 6 дугаартай “ажлаас чөлөөлөх  тухай” захирамжийн хуулбар,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын  1995 оны 11 сарын 7-ны өдрийн 56 дугаартай “тэтгэмж олгох тухай” захирамжийн хуулбар зэрэг  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Бадамдоржийн Бямбасүрэнгийн  /РД:ЗК66030801/ Дундговь аймгийн Соёлын ордонд 1985 оны 6 сарын 28-ны өдрөөс 1989 оны 2 сарын 17-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, Дундговь аймгийн Сайнцагаан сумын цэцэрлэгт 1989 оны 2 сарын 18-ны өдрөөс 1989 оны 7 сарын 17-ны өдөр хүртэл туслах хүмүүжүүлэгчээр, 1989 оны 7 сарын 18-ны өдрөөс 1990 оны 5 сарын 20-ны өдөр хүртэл туслах тогоочоор, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1990 оны 6 сарын 3-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч  Б.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ