Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг

 хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би Жи-Мобайл ХХК-ний нэхэмжлэлтэй Б.Энхболдод холбогдох 43539 /дөчин гурван мянга таван зуун гучин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 сарын 25-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 5 сарын 2-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Чингэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Энхболд нь 2013 оны 5 сарын 14-ний өдөр манай компанитай 98006590 дараа төлбөрт үйлчилгээний дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан юм. Хэрэглэгч Б.Энхболд дээрх дугаарыг тодорхой хугацаанд ашиглахдаа нийт 79026 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Уг төлбөрөөс барьцаа 50000 төгрөгийг хасаж, гэрээний 5.15-д “хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3% алданги тооцож нэхэмжлэх эрхтэй” гэж заасны дагуу 798 хоногийн 14513 төгрөгийн алданги, нийт 43539 /дөчин гурван мянга таван зуун гучин ес/ төгрөгийг хэрэглэгч Б.Энхболдоос гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Жи-Мобайл ХХК нь иргэн Б.Энхболдоос ярианы төлбөр 43539 /дөчин гурван мянга таван зуун гучин ес/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Энхболд нь 43539 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                       

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ний нэхэмжилсэн гэрээний үүрэг 43539 /дөчин гурван мянга таван зуун гучин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч Б.Энхболд 2016 оны 6 сарын 2-ны өдөр төлсөн болох нь төлбөр төлсөн тухай баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Жи-Мобайл ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага, гэрээний үүрэг 43539 /дөчин гурван мянга таван зуун гучин ес/ төгрөгийг хариуцагч Б.Энхболд биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ний  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550/дөрвөн мянга таван зуу/  төгрөгийн 50 хувь буюу 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын төсвөөс, 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг  хариуцагч Б.Энхболдоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                      Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ