Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Дундговь аймгийн Дэлгэрцогт  суманд 1954 онд төрсөн, эрэгтэй, 62 настай, дээд боловсролтой, санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23-р хороо, 3-р хэсэг сургуулийн гудамж 1283 тоотод оршин суух, Өөлд овогт Ишгээгийн Бямбарагчаагийн нэхэмжлэлтэй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 139/2016/00156/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Бямбарагчаа, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр С.Энхжаргал нь Дундговь аймгийн Мандалговь хотод 1960 онд төрсөн. Техник мэргэжлийн сургууль төгсөж Мандалговь хотын ахуй үйлчилгээний байгууллагад үсчнээр 1979 оноос 1991 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. 1991 оны дундуур Улаанбаатар хот шилжиж, 2011 онд тэтгэвэрт суух хүртэл хувийн байгууллагад ажиллаж байсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд “даатгуулагч тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан үеийн болон 1991 оны хөдөлмөрийн баталгаат хөлсийг харьцуулж гаргасан индексээр тэтгэвэр тогтоолгогчийн 1991 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг өөрчлөн тооцно” гэж заасны дагуу С.Энхжаргалын 1985-1991 онд авч байсан цалингаас тооцож үзвэл одоо авч байгаа тэтгэвэр дээр 100 гаруй мянган төгрөг нэмэгдэх эрх зүйн үндэслэл нээгдсэн байна.

Дээрх  хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд 1985-1991 оны дараалсан 5 жилийн сар бүрийн цалин, орлогыг зөвхөн архивын баримт материалд үндэслэн ажиллаж байсан байгууллагаас албан ёсны бичгээр гаргасан тодорхойлолт байхыг шаардсан. Гэтэл Дундговь аймгийн Архивын тасаг нь “хуучин ахуй үйлчилгээний байгууллагын санхүүгийн баримт байхгүй, цалингийн баримт гаргах боломжгүй, ахуй үйлчилгээ 1992, 1993 оны үед хувьчлагдах үед баримт материал нь үрэгдсэн” талаар тодорхойлолт өгсөн учраас С.Энхжаргалын эрх ашиг зөрчигдөх болоод байна.

Би 1979 онд С.Энхжаргалтай гэр бүл болж өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. Би Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргаар 1988-1991 он хүртэл ажилласан. С.Энхжаргал нь 2011 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Би эхнэртээ тэтгэврээ бага тогтоолгочихсон байна гэж зөвлөсөн юм. Би 1991 онд байгууллагын архивыг нь янзлаад нэр бүхий хүнд хариуцуулаад үлдээсэн чинь хувьчлал болоод архивт байсан баримтууд үрэгдсэн юм байна. Энэ хүний авч байсан цалинг архиваас шүүлгэсэн боловч холбогдох баримт олдоогүй.  Харин С.Энхжаргалын Монгол ардын хувьсгалт  намын батлах байсан учраас хуулийн зөвлөгөө авч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж тогтоолгохыг ойлгож шүүхэд хандсан. Энэ талаар гэрчлэх 2 хүнээс гэрчийн мэдүүлэг авахуулсан.

С.Энхжаргал 1979-1991 он хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын  Ахуйн үйлчилгээний комбинатад үсчин хийж байсан. Эхлээд эмэгтэй үсчингийн  мэргэжлийн 2-р зэрэгтэй төгсөж, сүүлдээ мэргэжлийн нэгдүгээр зэрэгтэй болсон юм.  1985 оноос үсчингүүдийн материалын зардлыг нь хасаад байгууллагад орсон орлогынх нь  60 хувиар  бодож цалин өгдөг болсон. С.Энхжаргал сайн ажил хийдэг байсан болохоор өндөр цалин авдаг байсан. Иймд С.Энхжаргалын 1985-1991 он хүртэлх авч байсан цалинг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч И.Бямбарагчаа нь иргэн С.Энхжаргалын Дундговь аймгийн Мандалговь хотын  Ахуйн үйлчилгээний комбинатад  1985 оны 10 сараас 1991 оны 5 сар хүртэл үсчнээр ажиллаж байхдаа авч байсан цалинг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Дундговь аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын ажилтнуудын хөдөлмөрийн дэвтэрт сарын цалин хөлс бичигддэггүй, зөвхөн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалын бичилт хийгддэг байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд Дундговь аймгийн Мандалговь хотын Ахуйн үйлчилгээний комбинат, Дундговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газар татан буугдаж хувьчлагдахдаа  санхүүгийн баримт материалаа тус аймгийн Архивт хүлээлгэн өгөөгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 53 тоот албан бичгээр тогтоогдож байна.

         Иймд С.Энхжаргалын Дундговь аймгийн Мандалговь хотын  Ахуйн үйлчилгээний комбинатад 1985-1991 онд үсчнээр ажиллаж байхдаа авч байсан цалинг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Өөлд овогт Сангаагийн Энхжаргал нь Дундговь аймгийн Мандалговь хотын  Ахуйн үйлчилгээний комбинатад үсчнээр ажиллаж 1985 оны 10 сард 427 төгрөг, 11 сард 450 төгрөг, 12 сард 445 төгрөг,

1986 оны 1 сард 1220 төгрөг,  2 сард 1420 төгрөг, 3 сард 1420 төгрөг, 4 сард 1420 төгрөг, 5 сард 1159 төгрөг, 6 сард 1716 төгрөг, 7 сард 1454 төгрөг, 8 сард 1454 төгрөг, 9 сард 1950 төгрөг,10 сард 1450 төгрөг, 11 сард 1450 төгрөг, 12 сард 1670 төгрөг,

1987 оны 1 сард 1550 төгрөг, 2 сард 1454 төгрөг, 3 сард 1002 төгрөг, 4 сарын 1804 төгрөг, 5 сард 1904 төгрөг, 6 сард 1370 төгрөг, 7 сард 1211 төгрөг, 8 сард 1995 төгрөг, 9 сард 1882 төгрөг, 10 сард 1882 төгрөг, 11 сард 1805 төгрөг, 12 сард 1622 төгрөг,

1988 оны 1 сард 1205 төгрөг,  2 сард 1607 төгрөг, 3 сард 1016 төгрөг, 4 сард 1009 төгрөг, 5 сард 1987 төгрөг, 6 сард 1907 төгрөг, 7 сард 1691 төгрөг, 8 сард 1676 төгрөг, 9 сард  988 төгрөг, 10 сард 1004 төгрөг, 11 сард  2911, 12 сард  2505 төгрөг,

1989 оны  1 сард 1749 төгрөг, 2 сард 1744 төгрөг, 3 сард 2552 төгрөг, 4 сард 1654 төгрөг, 5 сард 1616 төгрөг, 6 сард  1607 төгрөг, 7 сард 1933 төгрөг, 8 сард  1634 төгрөг, 9 сард  1505 төгрөг, 10 сард  1498 төгрөг, 11 сард  1330 төгрөг, 12 сард  1438 төгрөг,

1990 оны 1 сард 1042 төгрөг, 2 сард  2438 төгрөг, 3 сард  1580 төгрөг, 4 сард  2350  төгрөг, 5 сард 1350 төгрөг, 6 сард  1350 төгрөг, 7 сард 2480 төгрөг, 8 сард  2635 төгрөг, 9 сард  2865 төгрөг, 10 сард  2050 төгрөг,   11 сард 2252 төгрөг, 12 сард  2680 төгрөг,

            1991 оны 1 сард 3806 төгрөг, 2 сард 3909 төгрөг, 3 сард  3481 төгрөг, 4 сард  4350 төгрөг, 5 сард  2350 төгрөг, 6 сард  2350 төгрөгийн цалинг тус тус авч байсан болох нь Монгол ардын хувьсгалт намаас С.Энхжаргалд 1985 оны 10 сарын 27-нд  олгосон 094168 дугаартай Монгол ардын хувьсгалт намын гишүүний бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

гэрч З.Бэгзжавийн “Би 1982 онд Дундговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт ирж 1989 оны 5 сар хүртэл даргаар нь ажиллаж С.Энхжаргал үсчингээр ажиллаж байсан. Нэг газар ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар мэдэж байна. С.Энхжаргал тогтмол цалинтай бус, олсон орлогоосоо хамаараад цалин авдаг байсан учраас сар бүр өөр өөр цалин гардаг байсан. Тухайн ажилтан намын гишүүн байвал сар бүр татвар авдаг байсан. С.Энхжаргал 1985 онд намд элссэн санагдаж байна. Үйлдвэрчний байгууллага татвараа авахдаа санхүүгээс цалингийн баримт аваад түүнээсээ суутгаад авдаг байсан байх. Үйлдвэрчний эвлэлийн дэвтэр дээр бичигдсэн цалин, намын татварын дэвтэр дээр бичигдсэн ажилтны  цалин адилхан байх ёстой. Монгол ардын Хувьсгалт нам  татвар авахдаа сарын цалин гэсэн хэсэгт нь тухайн ажилтны сарын бүх цалинг бичээд түүнээсээ татварыг нь суутгаж авдаг байсан. Яамнаас тогтоосон хэмжээгээр галч нь 300 төгрөг, дарга 900 төгрөг, нягтлан 700 төгрөг авдаг байсан. Үсчин, оёдолчин нь нормын ажилтан учраас цалин нь  хийсэн ажлынхаа хэмжээгээр сар бүр өөр өөр гардаг байсан. Үсчингүүдэд үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлсэн баримтаас нь хараад цалинг нь олгодог байсан. Миний албан тушаалын нэр дарга болохоос цалин нь тогтмол байсан. Харин нормоор ажилладаг хүмүүс ажлаа сайн хийвэл 2500-3000 хүртэл төгрөгийн цалин  буюу даргаасаа ч өндөр цалин авдаг байсан. С.Энхжаргал манай хамгийн сайн ажилтан, хамгийн өндөр цалин авдаг хүн байсан” гэх мэдүүлэг, 

гэрч Ж.Мөнхжаргалын “С.Энхжаргал нь 1985-1991 онд Дундговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт эмэгтэй үсчингээр ажиллаж байсан. Тэр үед ахуй үйлчилгээний эмэгтэй, эрэгтэй хүний үсийг засдаг заал нь тусдаа байсан юм. С.Энхжаргал нь 1991 он хүртэл үсчингээр ажиллаад түүнээс хойш Улаанбаатар хот шилжээд явсан юм. Би Дундговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1982 оноос 1994 он хүртэл эрэгтэй үсчин хийж байсан учраас С.Энхжаргалыг ажиллаж байсныг мэдэж байна. Үсчингүүд 1-3 дугаар мэргэжлийн зэрэгтэй байсан. С.Энхжаргал мэргэжлийн 1-р зэрэгтэй учраас арай өндөр цалинтай байсан. Эмэгтэй үсчингүүд эрэгтэй үсчингүүдээс  олон үйлчлүүлэгчтэй байдаг байсан учраас өндөр цалин авдаг байсан. Би 3-р зэрэгтэй, эрэгтэй хүний үс засдаг байсан учраас бага цалин авдаг байсан. 15 хоногтоо 60 төгрөг авдаг байсан санагдаж байна. Нилээд хугацаа өнгөрсөн учраас хэдэн төгрөгийн цалин авч байснаа сайн санахгүй байна. Эмэгтэй үсчингийн 15 хоногт авч байсан цалингийн доод хэмжээгээр л эрэгтэй үсчин цалин авдаг байсан байх. Монгол ардын хувьсгалт намын бат илэрхийлэх дээр ажилтны тухайн сарын цалинг нь бүтэн бичээд, түүнээс нь татвар авдаг гэж манай ажилтнууд ярьдаг байсан. С.Энхжаргал эмэгтэй үсчин дотроо хамгийн сайн, үйлчлүүлэгч олонтой,  уралдаан тэмцээнд ордог ажилтан байсан” гэх мэдүүлэг  зэрэг  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Өөлд овогт Сангаагийн Энхжаргал нь Дундговь аймгийн Мандалговь хотын  Ахуйн үйлчилгээний комбинатад үсчнээр  ажиллаж 1985 оны 10 сард 427 төгрөг, 11 сард 450 төгрөг, 12 сард 445 төгрөг,

1986 оны 1 сард 1220 төгрөг,  2 сард 1420 төгрөг, 3 сард 1420 төгрөг, 4 сард 1420 төгрөг, 5 сард 1159 төгрөг, 6 сард 1716 төгрөг, 7 сард 1454 төгрөг, 8 сард 1454 төгрөг, 9 сард 1950 төгрөг,10 сард 1450 төгрөг, 11 сард 1450 төгрөг, 12 сард 1670 төгрөг,

1987 оны 1 сард 1550 төгрөг, 2 сард 1454 төгрөг, 3 сард 1002 төгрөг, 4 сарын 1804 төгрөг, 5 сард 1904 төгрөг, 6 сард 1370 төгрөг, 7 сард 1211 төгрөг, 8 сард 1995 төгрөг, 9 сард 1882 төгрөг, 10 сард 1882 төгрөг, 11 сард 1805 төгрөг, 12 сард 1622 төгрөг,

1988 оны 1 сард 1205 төгрөг,  2 сард 1607 төгрөг, 3 сард 1016 төгрөг, 4 сард 1009 төгрөг, 5 сард 1987 төгрөг, 6 сард 1907 төгрөг, 7 сард 1691 төгрөг, 8 сард 1676 төгрөг, 9 сард  988 төгрөг, 10 сард 1004 төгрөг, 11 сард  2911, 12 сард  2505 төгрөг,

1989 оны  1 сард 1749 төгрөг, 2 сард 1744 төгрөг, 3 сард 2552 төгрөг, 4 сард 1654 төгрөг, 5 сард 1616 төгрөг, 6 сард  1607 төгрөг, 7 сард 1933 төгрөг, 8 сард  1634 төгрөг, 9 сард  1505 төгрөг, 10 сард  1498 төгрөг, 11 сард  1330 төгрөг, 12 сард  1438 төгрөг,

1990 оны 1 сард 1042 төгрөг, 2 сард  2438 төгрөг, 3 сард  1580 төгрөг, 4 сард  2350  төгрөг, 5 сард 1350 төгрөг, 6 сард  1350 төгрөг, 7 сард 2480 төгрөг, 8 сард  2635 төгрөг, 9 сард  2865 төгрөг, 10 сард  2050 төгрөг,   11 сард 2252 төгрөг, 12 сард  2680 төгрөг,

    1991 оны 1 сард 3806 төгрөг, 2 сард 3909 төгрөг, 3 сард  3481 төгрөг, 4 сард  4350 төгрөг, 5 сард  2350 төгрөг, 6 сард  2350 төгрөгийн цалинг тус тус авч байсан болохыг тогтоосугай.

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Бямбарагчаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ