Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

            Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би ‘’НИК’’ ХХК-ын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэрэн сумын 2-р баг, Цантын 2-4 тоотод оршин суух Пүрэвсүрэнгийн Мөнх-Эрдэнэ /ЗИ81121505/-д холбогдох 3328100 /гурван сая гурван зуун хорин найман мянга нэг зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Мөнх-Эрдэнэ нь Дэрэн сумын ШТС-д ажиллаж байх хугацаандаа ШТМ-ын борлуулалтын орлогыг дутааж байгууллагад 5528100 төгрөгний хохирол учруулж 2015 оны 11-р сарын 09-нд 1000000 төгрөгийг, 2015 оны 12-р сарын 22-нд 1,000,000 төгрөгийг тушааж үлдэгдэл 3328100 төгрөгийг 2015 оны 12 сарын 31-ний өдөр барагдуулна гэж гэрээ хийсэн боловч цаг хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэлийн дагуу төлбөрийн үлдэгдэл 3328100 төгрөгийг П.Мөнх-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.

             Хариуцагч П.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Дэрэн сумын ШТС-д ажиллаж байхдаа 5528100 төгрөг дутааж 2015 оны 11 сарын 9-нд 1000000 төгрөг, 12 сарын 22-нд 1000000 төгрөг тушааж үлдэгдэл 3328100 төгрөгийг товлосон хугацаанд эрхэлсэн ажилгүй, орлого дутмаг болохоор бөөн төлж барагдуулаагүй хоног хугацаа хэтэрсэн нь үнэн болно. Иймд энэ байдлыг харгалзан үзэж 2 хувааж буюу  2016 оны 7 сарын 3-нд 1664050 төгрөг, 2016 оны 8 сарын 3-нд 1664050 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч  П.Ганцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: ‘’НИК’’ ХХК-иас нэхэмжилсэн 3328100 төгрөгийг 2 хувааж буюу 2016 оны 07-р сарын 03-нд 1664050 төгрөг, 2016 оны 08-р сарын 03-нд 1664050 төгрөгийг төлнө гэснийг тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрч байна гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

            ‘’НИК’’ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганцэцэг нь 3328100 /гурван сая гурван зуун хорин найман мянга нэг зуу/ төгрөгийг П.Мөнх-Эрдэнээс гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч П.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага 3328100 /гурван сая гурван зуун хорин найман мянга нэг зуу/ төгрөгнөөс 1664050 /нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга тавин/ төгрөгийг 2016 оны 07 сарын 03-нд, 1664050 /нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга тавин/ төгрөгийг 2016 оны 08 сарын 03-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн нь шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн нь мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хариуцагч П.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага 3328100 /гурван сая гурван зуун хорин найман мянга нэг зуу/ төгрөгнөөс 1664050 /нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга тавин/ төгрөгийг 2016 оны 07 сарын 03-нд, 1664050/нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга тавин/ төгрөгийг 2016 оны 08 сарын 03-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын орлогод төлсөн 68200 /жаран найман мянга хоёр зуу/ төгрөгөөс 34100 /гучин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 34100 /гучин дөрвөн мянга нэг зуу/  төгрөгийг, хариуцагч П.Мөнх-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжийн 34100 /гучин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ‘’НИК’’ ХХК-ны Дундговь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ХИШИГДЭЛГЭР