Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар аймаг дахь С Иргэний хэргийн анхан шатны Ш.Оюунгэрэл , А Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багт оршин суух Боржигон овогт Гомбосүрэнгийн Энхтуяагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Энхтуяа, нарийн бичгийн дарга  Х.Бат-Эрдэнэ нар оролцов.. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энхтуяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Тэтгэвэр тогтоолгох гэтэл 1988-1989 онуудад Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд физикийн багшаар жил гаран ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас улсад ажилласан жил дээрээ нэмж шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болоод байна. Мөн халагдсан тушаал болон бусад материал нь олдохгүй байгаа болно. Иймд миний Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1988-1989 онуудад ажиллаж байсан нийт 1 жил 3 сарыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

 

Нэхэмжлэгч Гомбосүрэн овогтой Энхтуяа нь 1988 оны 04 дугаар сарын 01-ээс 1989 оны 6 дугаар сарын 20-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн сургуульд физикийн багшаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны боловсролын хэлтсийн 1988 оны 03 сарын 31-ний өдрийн Ажилтан ажлаас чөлөөлж багшаар томилох тухай 48 тоот тушаал, 248619 дугаартай Гомбосүрэнгийн Энхтуяагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.Адъяагийн шүүхэд өгсөн: Г.Энхтуяа нь 1988 оны хавар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд математикийн багшаар ирж ажиллаж байсан. Ирээд сургуулийн дотуур байранд амьдарч байсан. Манайх ч гэсэн дотуур байранд амьдарч байсан. Тус сургуульд нэг жил гаруй ажиллаад шилжсэн. Би бас Эрдэнэцагаан сум руу шилжсэн. Бид нэг жил хамт ажилласан. гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэбилэгийн шүүхэд өгсөн: Г.Энхтуяа нь 1988 оны хавар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд математикийн багшаар томилогдон ирж ажиллаж байсан. Би 1989 оны 1 сарын сүүлээр Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль руу шилжсэн. Тэгээд би 1989 оны 05 сарын сүүлээр төгсөлтийн хүүхдүүдийг аваад Сүхбаатар суманд очиход Г.Энхтуяа нь ажиллаж байсан. 1989 оныг дуустал ажилласан байх яг хэзээ гарсан талаар нь сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул г бүхэлд нь лэл . 

 

Нэхэмжлэгч Г.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гомбосүрэн овогтой Энхтуяаг 1988 оны 04 дугаар сарын 01-ээс 1989 оны 06 дугаар сарын 20-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн сургуульд физикийн багшаар ажиллаж байсныг тогтоосугай. 

 

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн

7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

4. 120 дугаар 120.2- нэхэмжлэгч буюу түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл түүнийг 14 Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн шатны шүүхэд давж заалдах .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНГЭРЭЛ