Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 4397

 

 

 

 

     

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт  гаргагч:Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар  гудамжны 130 тоотод  оршин суух, регистрийн дугаар ДБ 85042601, Хотхойд овогт  Бунбааны  Баасандуламын Ш.Цогтбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч Б.Баасандулам,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг  нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Баасандулам шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ш.Цогтбаяртай 2014.10.12-ны өдөр УНД 81-21 улсын дугаартай хөх өнгийн Toyoto Platz маркийн авто машиныг худалдан авахаар тохирч 2.470.000 төгрөгийг урьдчилгаа болгон өгөөд хэд хоногын дараа Ш.Цогтбаяр ирэн машиныг чинь их өндөр үнээр зараад мөнгийг чинь өгье өөр аргагүй болчихоод гээд 2014.11.11-нд машиныг буцаагаад авч яваад одоог хүртэл мөнгө машин алин ч байхгүй утсаа авахгүй байхаар нь 2014.11.28-нд БГД-ын ЦХ-т хандсан боловч Дорнод аймгийн төвөөс цагдаагаар ирсэн юм ирээд 3 хоногийн дараа буюу нөгөөдрийн маргааш өгнө гээд оргон зайлсан болно.Тэр үед ах Ш.Ганзориг, Ш.Гантөмөр нар батлан дааж байсан.Мөн 2015.25.22-ны прокурорын газраас эзэнгүй хэрэг хэмээн хэрэгсэхгүй болсон та ахин шалгуулах эрхтэй гэж ахлах дэслэгч Д.Нямдорж надад хэлсэн.Тэр үед ээжийн бие муу байсан (асаргаанд) ээжийгээ асран нас барах хүртэл их урт хугацаа орсон би өөрөө тахир дутуу буюу саажилттай 1 хүүтэй тэрийг харах гээд зав олдохгүй байсаар өдий хүрсэнийг харгалзан үзэж Цогтбаярыг эрэн сурвалжилж өгнө үү.

 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Б.Баасандуламын Ш.Цогтбаярыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Хүсэлт гаргагч Б.Баасандуламын хүсэлт болон түүний тайлбар, Ш.Цогтбаяр, Б.Баасандулам  нарын хооронд хийгдсэн төлбөр буцаан өгөх тухай хэлцлээс харахад Ш.Цогтбаяр нь хариуцагч байх боломжтой байна.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Цогтбаяр иргэний цахим үнэмлэхэд бичигдсэн хаягтаа оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох нь зүйтэй байна.

 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                      ТОГТООХ нь: 

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ширнэнгийн Цогтбаярыг эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ш.Цогтбаярыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Тахарын Ерөнхий газрын  Эрэн  сурвалжлах мөрдөн шалгах газарт даалгасугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

            3.Ш.Цогтбаяр /регистрийн дугаар ЖБ 82062095/ холбогдох мэдээллийг Тахарын Ерөнхий газрын Эрэн сурвалжлах мөрдөн шалгах газарт гаргаж өгөхийг хүсэлт гаргагч Б.Баасандуламд даалгасугай.

 

4.Ш.Цогтбаяр Дорнод аймаг Баянтүмэн 1 дүгээр баг, Цагаан дэрс Жавхлант 2 дугаар гудамж 0 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН