Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 4388

 

 

     

 

 

 

 

 

     

                      

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

                        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9 тоотод  оршин суух, регистрийн  дугаар 5055873, Жи Мобайл ХХКомпанийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 20 дугаар гудамжны 420 тоотод  оршин суух, регистрийн  дугаар ХП 69042800, Сэрээтэрийн Баясгаланд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн төлбөр 210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч Жи мобайл ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч  С.Баясгалан 1189100 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1- д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 140 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.Иймээс С.Баясгалантай байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 140 000 төгрөг, гэрээний 5.3 зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож нэхэмжлэх эрхтэй” гэж заасны дагуу нийт 334 хоногийн 70 000 төгрөгийн алдангийн хамт нийт 210 000 төгрөгийг хэрэглэгч С.Баясгалангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа:Би энэ төхөөрөмжийг хүлээн авсан нь үнэн.Гэхдээ би энэ төхөөрөмжийг хүн гуйгаад байхаар нь өөрийнхөө нэрэн дээр аваад өгсөн нь  үнэн Би энэ мөнгөө нөгөө хүнтэйгээ уулзаж байгаад хохиролыг барагдуулна.Энэ хохиролоо 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж  барагдуулна  гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани хариуцагч С.Баясгаланд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 140 000 төгрөг, алданги 70 000 төгрөг нийт 210 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпанийн нэхэмжилсэн гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болон алдангийн төлбөрт 210 000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч С.Баясгалан 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж  барагдуулна  гэж бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6950 төгрөгийн  50 хувь болох  3475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3475  төгрөгийг улсын орлогоос, мөн 3475  төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг  удирдлага  болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

                        1.Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпанийн нэхэмжилсэн худалдах худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болон алдангийн 210 000 /хоёр зуун арван мянган/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч С.Баясгалан 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6950 төгрөгөөс  3475 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3475 /хоёр мянга хоёр зуун далан таван/  төгрөгийг улсын орлогоос, 3475 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                                ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН