Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 4389

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр 40 мянгат 61/с/ байрны 25 тоотод байрлах, Мандал Женерал Даатгал ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 хороолол, 22-23 тоотоо оршин суух, регистрийн дугаар ИЭ 71122889,  Хойтууд овогт  Бүргэлдийн  Ганчимэгт  холбогдох

 

Гэрээний үүрэгт  89 276  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар  сарын  16-ны өдөр  хүлээн   авч  хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

 

Хариуцагч Б.Ганчимэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Мандал Женерал Даатгал ХХКомпани даатгалын нөхөн төлбөрт 89 276  төгрөгийг нэхэмжилсэн ба  89 276 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн дотор  бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мандал Женерал Даатгал ХХКомпани нь хариуцагч Б.Ганчимэгт холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 89 276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Мандал Женерал Даатгал ХХКомпанийн нэхэмжилсэн 89 276 төгрөгийг  хариуцагч Б.Ганчимэг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн дотор  төлж барагдуулна гэсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн  50  хувь болох 2275 төгрөгийг улсын орлогоос, мөн 2275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч Мандал Женерал Даатгал ХХКомпанийн нэхэмжилсэн даатгалын нөхөн төлбөрийн 89 276 /наян есөн мянга хоёр зуун далан зургаан/ төгрөгийг хариуцагч  Б.Ганчимэг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж  байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг улсын орлогоос, мөн 2275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН