Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 4446

 

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч           

           З.Доржнамжин би

 

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13-р хороолол, 171-В байр 35 тоотод оршин суух, регистрийн дугаар НЭ 77031681, Ёндонжамцын Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй

 

Баянгол дүүргийн 19 дугаар хороо, 52 дүгээр байр, А-10 тоотод оргин суух, регистрийн дугаар ДС 88012301, Цагаанхүүгийн Цээсүрэн

 

Хариуцагч:Орхон аймаг Жаргалан 2 дугаар баг, 2 дугаар байрны 4 тоотод  оршин суух, регистрийн дугаар ФВ 71091810 Боржигон овогт Цэнд-Аюушийн Чинбат нарт  холбогдох

 

Зээлийн төлбөрт 4 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Мөнхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ц.Цээсүрэн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Бизнесийн санхүүжилтанд зориулж болон баар засварлаж ашиглалтанд оруулахад мөнгө хэрэг болоод байна.Ажил гүйцэтгүүлсэн хүмүүст хөлс яаралтай төлөх болоод өгье гэж хэлж 5 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлж авсан.Ц.Цээсүрэн нь 2014 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр 500 000 төгрөг хүүг нь төлье сунгуулах боллоо гэж өгсөн.2014 оны 10 дугаар сарын 27-нд 5,500,000 төлж зээлээ багадуулах байсан ч 2014 оны 10 дугаар сарын 27-нд 4 000 000 төгрөг төлсөн үүнээс хүүг нь хасч 1 500 000  төгрөгийн зээлийн үлдэгдэл үлдсэн.Үүнийг удахгүй төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрлээ.Иймд Иргэн Ц.Цээсүрэнгээс үндсэн зээл 1 500 000 хүү 2 250 000 алданги үндсэн зээлийн 50 хуваар тооцож 750 000 төгрөг нийт 4 800 000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ё.Мөнхзаяа шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би Цээсүрэнг хариуцагчаар татах хүсэлтээсээ татгалзаж, хариуцагч Чинбаттай эвлэрэлийн гэрээ байгуулж байна. Үндсэн мөнгө 1 300 000 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 3 500 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл 500 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны  өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Чинбат шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би Мөнхзаяагаас авсан зээлийн мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг нь авсан байсан.Мөнхзаяатай харилцан тохиролцон 3 500 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл 500 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны  өдрийн дотор би дангаараа төлж барагдуулахаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Мөнхзаяа хариуцагч Ц.Цээсүрэн, Ц.Чинбат нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ё.Мөнхзаяа нь Ц.Цээсүрэн, Ц.Чинбат нараас  зээлийн гэрээний үүрэгт 4 800 000 төгрөг гаргуулах тухай  шаардлагынхаа 1 300 000 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 3 500 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл 500 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны  өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч Ё.Мөнхзаяа нь хариуцагч Ц.Цээсүрэнг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан болохыг  дурдаж байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 750 төгрөгийн 50 хувь болох 45 875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,үлдэх 45 875 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох хэсэг болох 70 950 төгрөгийн 50 хувь болох 35 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Ё.Мөнхзаяа нь Ц.Чинбатаас зээлийн гэрээний үүрэгт 4 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас 1 300 000 төгрөгөөс  татгалзаж, хариуцагч Ц.Чинбат 3 000 000 төгрөгийг  2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, 500 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 750 төгрөгөөс  45 875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 45 875 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 35 475  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   З.ДОРЖНАМЖИН