Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 00885

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж

             Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг 26-4 тоотод оршин суух, Ноосгон овгийн Хүүхээгийн Оюунгэрэлээс гаргасан

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-06-14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Х.Оюунгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Увс аймгийн Сангил сумын Ялалт нэгдэлд 1982 оны 07 дугаар сараас 1985 он хүртэл Аавтайгаа хамт малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр, Увс аймгийн Сангил сумын Ялалт нэгдэл Баянзүрх бригадын 1982-1989 оны хооронд ажиллаж байсан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, гэрч Ц.Чулуунбаатар, Ц.Уранчимэг нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Ноосгон овгийн Хүүхээгийн Оюунгэрэл нь Увс аймгийн Сангил сумын Ялалт нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын  01-ний өдрөөс  1985 оны  12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр, Увс аймгийн Сангил сумын Ялалт нэгдэл Баянзүрх бригадын 1982-1989 оны хооронд ажиллаж байсан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, гэрч Ц.Чулуунбаатар, Ц.Уранчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

             Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ноосгон овгийн Хүүхээгийн Оюунгэрэл нь Увс аймгийн Сангил сумын Ялалт нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын  01-ний өдрөөс  1985 оны  12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон  аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН