Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 156/2016/00309/и

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ц.Чанцалдуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чулуунбаатар
Нарийн бичгийн дарга: Н. Болор-Уянга нар оролцов.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багт оршин суух, Мэргэн овогт Цэдэнсодномын Чанцалдуламын “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн  нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 08-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Чанцалдулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ц.Чанцалдулам би 1977 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн тариа бригадад ногоочин, туслах тогоочоор ажиллаж байсан юм. Би тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримт алга болсон тул нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн юм. Иймд 1977 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн тариа бригадад ногоочин, туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
    
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чулуунбаатар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Чанцалдулам нь 1977 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн тариа бригадад ногоочин, туслах тогоочоор ажиллаж байсан юм. Ц.Чанцалдулам нь тэтгэвэр тогтоолгох болоход ажилласан жил нь хүрэхгүй, 1977-1986 онд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр нь галд шатаж алга болсон тул нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн юм. 
Иймд Ц.Чанцалдуламыг 1977 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн тариа бригадад ногоочин, туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. (хх-ийн 19 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад


ҮНДЭСЛЭХ НЬ:

    Хүсэлт гаргагч Ц.Чанцалдулам нь 1977 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн тариа бригадад ногоочин, туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Чанцалдулам нь тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Чанцалдулам нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.

Хүсэлт гаргагч СР-63060303 регистрийн дугаартай, Мэргэн овогт Цэдэнсодномын Чанцалдулам нь 1977 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1979 оны 04 дүгээр 01-ний өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “ Шинэ-Өрнөлт” нэгдлийн тариа бригадад ногоочин, туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 
1. Гэрч Г.Цэгмидийн: ... би 1968 оны 07 дугаар сараас 1992 он хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд агротехникчээр ажиллаж байсан юм.... Ц.Чанцалдуламтай хамт ажилладаг байсан билээ... тэрээр 1977 оны 04 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “ Шинэ-Өрнөлт” нэгдлийн тариа бригадад ногоочин, туслах тогоочоор тус тус ажиллаж байсан бөгөөд “ Шинэ-Өрнөлт” нэгдлийн даргаар Аюурзана гэдэг хүн ажилладаг байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 25-25 тал)
2. Гэрч Ж.Гансүхийн:  ... би 1970 оны 04 дүгээр сараас 1992 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “ Шинэ-Өрнөлт” нэгдлийн тариа бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан юм..... бид хоёр 1977-1987 он хүртэл хугацаанд ажилладаг байлаа....Ц.Чанцалдулам 1977 оны 04 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “ Шинэ-Өрнөлт” нэгдлийн тариа бригадад ногоочин, туслах тогоочоор ажилладаг байсан... тухайн үед “ Шинэ-Өрнөлт” нэгдлийн даргаар Аюурзана, Жамъяндорж нар ажиллаж байсан юм гэсэн мэдүүлэг. (хх-ийн 27-28 тал) 
3. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч Ц.Чанцалдуламын 1977, 1978, 1979, 1980, 1982, 1983, 1984, 1986 онуудад авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 9-10 тал)
6. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Мэргэн овогт Цэдэнсодномын Чанцалдулам, 1963 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, СР63060303 регистрийн дугаартай байна. (хх-ийн 7 тал)
7. Ц.Чанцалдуламын шүүхэд гаргасан хүсэлт, (хх-ийн 1 тал) нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 19 тал) зэрэг болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.

Хүсэлт гаргагч нь 1982 онд ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар СР-63060303 регистрийн дугаартай Мэргэн овогт Цэдэнсодномын Чанцалдуламыг 1977 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1978 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 1978 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1979 оны 04 дүгээр 01 өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “ Шинэ-Өрнөлт” нэгдлийн тариа бригадад ногоочин, туслах тогоочоор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Чанцалдулам нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ