Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 356

 


ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ


2016-06-09    №356                Хэрлэн сум

 

 

 


Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Хэргийн индекс: 156/2016/00335 И 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
      Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн, Цэнхэрмандал сумын, “Баянмод” багт оршин суух, Ганжуурын Жаргалын нэхэмжлэлтэй,
     Хариуцагч: Хэнтий аймгийн, Цэнхэрмандал сумын, “Хужхан” багт оршин суух, Цэрэнпилын  Бат-Амарт холбогдох
      хонь төллүүлсэн хөлс 24 тооны хурга буюу 1 080 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:
      Нэхэмжлэгч  Г.Жаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
      Манайх Ц.Бат-Амартай гэрээ байгуулж тэдний 1080 тооны хонь ямааг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл малласан юм. Гэрээний дагуу мал хариулсан хөлсөнд 1 сард 200 000 төгрөг, дээр нь 1 эр хонь, 1 эр ямаа авч байсан. Мөн хавар мал төллүүлсэн хөлсөнд 30 хувийг нэмж авахаар гэрээндээ тохирсон юм. Гэрээнд заасан ёсоор малын эзэн Ц.Бат-Амар нь сар бүр малаа тоолж байхаар тохирсон боловч малаа огт тоолдоггүй байсан. Ингээд хавар малыг нь буцааж хүлээлгэн өгөхөд 9 тооны хонь дутсан. Чухам ямар шалтгааны улмаас 9 хонь дутсанг бид мэдэхгүй байгаа ч нэгэнт гэрээгээр мал хүлээн авч хариулсан, буцаж тоо ёсоор нь хүлээлгэн өгөх ёстой нь үнэн. Анх 1080 бог малыг хүлээж авахдаа хонийг нь толгойн тоогоор тоолсон болохоос, нас хүйсээр нь ялгаж тоолж өгөөгүй юм. Гэтэл бид мал төллүүлсэн хөлсөнд 42 тооны хургаа авах гэхэд дутагдуулсан 9 тооны хонины оронд 1 хонийг 4 хургаар төлүүлнэ гэж тооцож нийт 36 хурга авна гээд хөлсөндөө авах ёстой хургыг минь өгөхгүй байна. Тухайн үед алдсан 9 тооны хонь нь ямар нас хүйс зүстэй байсан болохыг бидний хэн нь ч мэдэхгүй байж 1 хонийг 4 хургаар тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Иймд манайх 1 хонийг 2 хургаар тооцож нийт 9 хонины оронд мал төллүүлсөн хөлсөнд авах ёстой 42 тооны хурганаасаа 18 хургыг нь өгөөд хохирлыг нь барагдуулж үлдэх 24 тооны хурга буюу 1 080 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. (24*45 000=1 080 000) тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх малын жишиг үнийг баримталж 1 хургаа 45 000 төгрөгөөр үнэлсэн болно гэжээ. (хх-ийн 1 тал)         

       Нэхэмжлэгч Г.Жаргал шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
       Миний бие иргэн Ц.Бат-Амараас хонь төллүүлсэн хөлс 24 тооны хурга буюу 1 080 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм.
       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие хариуцагч Ц.Бат-Амартай харилцан тохиролцож анх нэхэмжилсэн хонь төллүүлсний хөлс 24 тооны хурга буюу 1 080 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 830 000 төгрөгөөс татгалзаж харин Ц.Бат-Амарын хонинд байдаг охин шүдлэн ямаа-2 толгой буюу 160 000 төгрөг, эр хязаалан ямаа-1 толгой буюу 90 000 төгрөг, нийт 3 тооны ямаа 250 000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг авахаар эвлэрлийн гэрээ байгууллаа.

C:\Users\234\Desktop\356-Ш-И.docx
 Би энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах бичгийн нотлох баримт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 17 тал) 
       
      Хариуцагч Ц.Бат-Амар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
      Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож Г.Жаргал нь анх нэхэмжилсэн хонь төллүүлсэн хөлс 24 тооны хурга буюу 1 080 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 830 000 төгрөгөөс татгалзаж, харин манай хонинд байдаг охин шүдлэн ямаа-2 толгой буюу 160 000 төгрөг, эр хязаалан ямаа-1 толгой буюу 90 000 төгрөг, нийт 3 тооны ямаа 250 000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцож  эвлэрлийн гэрээ байгууллаа. Би энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах бичгийн нотлох баримт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 18 тал) 
         Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  
   
ҮНДЭСЛЭХ НЬ:
      Нэхэмжлэгч Г.Жаргал нь хариуцагч Ц.Бат-Амараас “хонь төллүүлсэн хөлс буюу 24 тооны хурга буюу 1 080 000 төгрөг гаргуулахаар” шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
      Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Г.Жаргал нь анх нэхэмжилсэн хонь төллүүлсэн хөлс 24 тооны хурга буюу 1 080 000  төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагынхаа 830 000 төгрөгөөс татгалзаж охин шүдлэн ямаа-2 толгой буюу 160 000 төгрөг, эр хязаалан ямаа-1 толгой буюу 90 000 төгрөг нийт 3 тооны ямаа 250 000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Ц.Бат-Амар нь охин шүдлэн ямаа-2 толгой буюу 160 000 төгрөг, эр хязаалан ямаа-1 толгой буюу 90 000 төгрөг нийт 3 тооны ямаа 250 000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул  зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Хариуцагч Ц.Бат-Амарт холбогдох, Г.Жаргалын нэхэмжлэлтэй, “хонь төллүүлсэн хөлс буюу 24 тооны хурга буюу 1 080 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчид нь охин шүдлэн ямаа-2 толгой буюу 160 000 төгрөг, эр хязаалан ямаа-1 толгой буюу 90 000 төгрөг нийт 3 тооны ямаа 250 000 (хоёр зуун тавин мянга) төгрөгт эвлэрсэн тул  зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 470 төгрөгийг тал хувиар нь бууруулан тогтоож, 15 235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15 235 төгрөгийг улсыг орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Жаргалд, хариуцагч Ц.Бат-Амараас 15 235 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн  нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
                         

ШҮҮГЧ                                            Л.ЦЭРЭНДУЛАМ