Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 365

 

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016-06-09    № 365    Хэрлэн сум

 


Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Хэргийн индекс: 156/2015/00494/И
 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
     Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сум, 4 дүгээр багт Мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах  “Ар хөвчийн шинэс” ХХК-д  холбогдох
"нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 4 437 440,6 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч "Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс" нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
Хэнтий аймгийн Батширээт суманд мод боловсруулах, мод модон эдлэлийн үйлдвэрлэл, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ар хөвчийн шинэс” ХХК-нь 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар манай байгууллагад 6 274 440.6 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг өгч 2015 оны 09 дүгээр сард 700 000 төгрөгийн шимтгэлийг нйигмийн даатгалын санд төлж одоогийн байдлаар нийт         4 437 440.8 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байгаа тул тус өрийг барагдуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор Д. Энхжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 
Хэнтий аймгийн Батширээт суманд үйл ажиллагаа явуулдаг  “Ар хөвчийн шинэс” ХХК нь 2014, 2015 оны нйигмийн даатгалын шимтгэлийн 4 437 440.6 төгрөгийн өрийг төлөөгүй байсан боловч 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1000 000 төгрөгийг, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр      1 438 000 төгрөгийг, нийт 4 438 000 төгрөгийг Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 5937001673 дугаартай дансанд шилжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хариуцагч Ар хөвчийн шинэс ХХК-ийн захирал Б. Батгэрэл 2016.05.18-ны өдрөөр огноолсон №3 дугаартай албан бичигтээ: Тус компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр болох 4 438 000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Жич: төлбөрийн баримтыг хавсаргав гэжээ.

 Шүүх  зохигчдын тайлбар, санал, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                            
ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Хэнтий аймгийн Батширээт суманд мод боловсруулах, мод модон эдлэлийн үйлдвэрлэл, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хариуцагч “Ар хөвчийн шинэс” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 4 437 440.6 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ар Хөвчийн шинэс ХХК-ийн захирал Б. Батхүү нь  2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1000 000 төгрөгийг, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1 438 000 төгрөгийг, нийт 4 438 000 төгрөгийг Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 5937001673 дугаартай дансанд мөнгөн гуйвуулгаар шилжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр биелүүлсэн байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн болохыг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
           
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Ар хөвчийн шинэс ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 4 437 440.6 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
     2. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын төсөвт байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 
          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                Ж.БОЛДБААТАР