Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 373

 

                                        
ШИЙДВЭР

2016-06-10                № 373                   Хэрлэн сум

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00414/И

       Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Дадал сумын 4 дүгээр багт оршин суух, иргэн Боржигин овогт Гомбожавын Цэдэнбалын нэхэмжлэлтэй 
        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Рэнчинханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
        Нэхэмжлэгч Г.Цэдэнбал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
         Миний бие 1971 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1973 оны 02 дугаар сарын 23-ныг хүртэл Өндөрхааны худалдааны трестэд ногооны ажилтнаар, 1973 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 19-нийг хүртэл Өндөрхааны гурил тэжээлийн үйлдвэрийн уурын зууханд үнс, нүүрсчнээр, 1976 оны 07 дугаар сарын 19-нөөс 1979 оны  07  сарын   20-ныг хүртэл хугацаат цэргийн албыг хааж, 1981 оны 11 дүгээр сарын 14-нөөс 1982 оны 05 дугаар сарын 21-нийг хүртэл Орон сууц ашиглалтын 6 дугаар конторын уурын зууханд галчаар, 1982 оны 05 дугаар сарын 22-ноос 1982 оны 06 дугаар сарын 18-ныг хүртэл Барилга, сантехникийн засварчнаар, 1982 оны 06 дугаар сарын 23-наас 1984 оны 02 дугаар сарын 10-ныг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын “Гурван-нуур” рашаан сувилалд бохирын цэвэрлэгчээр, 1984 оны 09 дүгээр сарын 10-наас 1986 оны 01 дүгээр сарын 20-ныг хүртэл галч, үйлчлэгчээр, 1987 оны 02 дугаар сарын 10-наас 1988 оны 12 дугаар сарын 05-ныг хүртэл өвчний учир тахир дутуугийн группд, 1988 оны 03 дугаар сарын 01-нээс 1988 оны 12 дугаар сарын 17-ныг хүртэл үйлчлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 17-ноос 1989 оны 01 дүгээр сарын 04-нийг хүртэл туслах малчнаар, 1989 оны 01 дүгээр сарын 04-нөөс 1989 оны 06 дугаар сарын 12-ныг хүртэл тусгай байрны галчаар, 1989 оны 06 дугаар сарын 12-ноос 1989 оны 07 дугаар сарын 15-ныг хүртэл шавар бэлтгэгчээр, 1989 оны 07 дугаар сарын 15-наас 1989 оны 11 дүгээр сарын 05-ныг хүртэл талбайн цэвэрлэгчээр, 1989 оны 11 дүгээр сарын 15-наас 1991 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын 2 дугаар яслид галч, цэвэрлэгчээр, 1991 оны 10 дугаар сарын 01-нээс 1993 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл Мал эмнэлгийн галч, цэвэрлэгч сахиулаар, 1993 оны 08 дугаар сарын 19-нөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл “Гурван нуур” рашаан сувилалын манаачаар тус тус ажилласан.  
       Иймд миний 1971 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г. Рэнчинханд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
миний ах Г. Цэдэнбал нь  нь 1982 оны 06 дугаар сарын 23-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын    Гурван-нуур рашаан сувилалд аж ахуйн туслах ажилчин, бохирын цэвэрлэгч, усчин, галч  үйлчлэгч, малчин, шавар бэлтгэгч, талбайн цэвэрлэгч, манаачаар тус тус ажиллаж байсан. Үүнээс өмнөх ажилласан байдал нь тодорхой бичилттэй байгаа учраас асуудалгүй гэж үзсэн. Ах маань 1976 оноос 1979 он хүртэл хугацаат цэргийн алба хааж байсан энэ байдлыг ажилласан жилд нь тооцож өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч Боржигин овогт Гомбожавын Цэдэнбал нь1982 оны 06 дугаар сарын 23-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын    Гурван-нуур рашаан сувилалд аж ахуйн туслах ажилчин, бохирын цэвэрлэгч, усчин, галч  үйлчлэгч, малчин, шавар бэлтгэгч, талбайн цэвэрлэгч, манаачаар тус тус ажиллаж байсан болон 1976.07.19-ний өдрөөс 1979.07.20-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болох нь нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар,           Хэнтий аймгийн архивын тасгийн 177 тоот тодорхойлолт, Хэнтий аймгийн Дадал сумын “Гурван нуур” рашаан сувилалын даргын 05, 61 тоот тушаал, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02/2614 тоот албан бичиг, 266174 дугаартай цэргийн батлахны хуулбар, нэхэмжлэгчийн 1971 оны 04 дүгээр сарын 15, 1994 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, 100864 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.       
    
           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
                                                                                                                      ТОГТООХ НЬ:    
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Гомбожавын Цэдэнбалыг 1982 оны 06 дугаар сарын 23-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын    Гурван-нуур рашаан сувилалд аж ахуйн туслах ажилчин, бохирын цэвэрлэгч, усчин, галч  үйлчлэгч, малчин, шавар бэлтгэгч, талбайн цэвэрлэгч, манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.    Нэхэмжлэгч Г. Цэдэнбал нь 1976.07.19-ний өдрөөс 1979.07.20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн 0168 дугаар ангид цэргийн хугацаат албыг хаасан болохыг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                 Ж.БОЛДБААТАР